| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00457/И |
| Дугаар | 150/ШШ2026/00016 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 150/ШШ2026/00016
Нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би, .......... хот, ........ дүүрэг, ....-р хороо, тусгаар тогтнолын талбай, “..........” барилгын .... давхар ..... тоотод байрлах “...........” ХХК-ны (РД:............) нэхэмжлэлтэй ......... аймаг, ...... сум, ....... .. дугаар баг, ...... тоотод оршин суух иргэн .......... (РД:..........) холбогдох зээл 175,268 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“..........” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч нь нэхэмжлэгчийн sign гэх нэртэй цахим зээлийн аппликейшнд зээл авах хүсэлт ирүүлснийг хянан үзэж 2025-05-28-ны өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээг талууд цахимаар байгуулсан. Ингээд зээл авах эрх олгогдсон, хариуцагчаас хүсэлт гаргасны үндсэн дээр 2025-08-09-ны өдөр 150,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй байхаар тохиролцож, олгосон. Ингээд тохиролцсон хугацаа өнгөрсөн боловч хариуцагч төлбөрийг төлөөгүй өдийг хүрсэн байх тул шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“............” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс ........ овогтой ...... холбогдуулан зээлийн төлбөр төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч ******* нь 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 198,881 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд хариуцагч *******ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “.......... ХХК-нь *******ид холбогдуулан зээл 175,268 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 19,23-р хуудас)
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар ............. ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5908 төгрөгийг буцаан олгохгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1............. ХХК-ний нэхэмжлэлтэй *******ид холбогдох зээл 175,268 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар ............. ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5908 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА