Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/38

 

           

 

 

 

 

 

  2025               5                22                                                      2025/ДШМ/38

 

 

 

                            Д.Г, С.У нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

           

            Прокурор Б.Лувсанцэрэн, М.Мөнхтайван

            Цагаатгагдсан этгээд Д.Г-ын өмгөөлөгч Ж.Тэгшмандал

            Цагаатгагдсан этгээд С.У-ийн өмгөөлөгч Ж.Батжаргал

            Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

   Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, шүүгч Ц.Отгонжаргал, шүүгч Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/120 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэнгийн бичсэн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар эсэргүүцэлд үндэслэн цагаатгагдсан этгээд Д.Г, С.У нарт холбогдох эрүүгийн 2034005870336 дугаар хэргийг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1957 оны 3 дугаар сарын 15-нд Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 68 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймаг, Батсүмбэр сум, 1 дүгээр баг, Мандал үйлдвэрт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д-ийн Г,

 

   2. Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 16-нд Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 33 дугаар хороо, 69/Б-6 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт С-ийн У,

 

3. Д.Г нь С.У-тэй бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпорац” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэснийг,

Мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”,

7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”,

7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,

7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, мөн хуулийн 17, 45 дугаар зүйлүүдийг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төв аймгийн Зуунмод сумын Нутаг дэвсгэрт “И” ХХК-ийн барьж байгаа 30 айлын орон сууцны барилгын норм, стандартад хяналт тавих хугацаандаа “И” ХХК-ийн захирал Г.Н-с 2019 оны 7 дугаар сарын 31-нд өөрийн танил С.У-ийн Хаан банкны 5727101372 тоот дансаар дамжуулан 10.000.000 /арван сая/ төгрөгийн хахууль авсан,

Мөн тус аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт “Г” ХХК-ийн барьж байгаа 90 айлын барилгын захиалагч, орон сууцны норм, стандартад хяналт тавих хугацаандаа буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Г” ХХК-ийн 100% хувьцаа эзэмшигч С.С-с 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өөрийн танил С.Уийн Хаан банкны 5727101372 дугаар дансаар дамжуулан 10.000.000 /арван сая/ төгрөгийн хахуулийг авч, улмаар С.У-ээр өөрийн эхнэр Н.Н-н Хаан банкны 5727083599 тоот дансанд шилжүүлэн авсан,

Мөн “Барилга захиалагч, орон сууцны корпорац” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын албаны хэрэгцээнд тээврийн хэрэгсэл худалдан авах явцдаа барааны үнийн харьцуулалт хийхгүйгээр зах зээлийн бодит үнэ нь 46.500.000 /дөчин таван сая/ төгрөгийн үнэлгээтэй “Тоёота Прадо-120” маркийн 7313 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Д.Б-с 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 48.000.000 төгрөгөөр худалдан авч, иргэн Д.Б хууль бус давуу байдал бий болгосноос орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт 1.500.000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулсан,

 

4. С.У нь Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпорац” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Д.Г-тай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож буюу Д.Г нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”,

37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэснийг,

Мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”,

39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”,

7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”,

7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,

7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, мөн хуулийн 17, 45 дугаар зүйлүүдийг тус тус зөрчиж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “И” ХХК-ийн захирал Г.Н-с 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хахуульд авсан 10.000.000 /арван сая/ төгрөгийг өөрийн Хаан банкны 5727101372 тоот дансаар дамжуулан авч улмаар Д.Г-т 2019 оны 9 дүгээр сард бэлнээр өгсөн,

Үргэлжилсэн үйлдлээр “Г” ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч С.С-с 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хахуульд авсан 10.000.000 /арван сая/ төгрөгийг өөрийн Хаан банкны 5727101372 дугаарын дансаар дамжуулан авч улмаар Д.Г-ын эхнэр Н.Наранцэцэгийн Хаан банкны 5727083599 тоот дансанд 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлэн өгч, Д.Г-ын хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

5. Төв аймгийн Прокурорын газраас Д.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, 

 С.У-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

6. Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Д-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг,

     Б овогт С Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, эрүүгийн 2034005870336 дугаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болгож, хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Г, С.У нар энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцон гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

 

7. Прокурор Б.Лувсанцэрэн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Хэргийн үйл баримт буюу бодит байдлыг тогтоохдоо цагаатгасан нэр бүхий яллагдагч нарыг цагаатгаж байгаа үндэслэлээ нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийж чадаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, шүүгдэгч нарын үйлдлийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 2 дахь хэсэгт “гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно”, 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж тус тус хуульчилсан.

Тодруулбал: Гэмт хэргийн “хамжигч” нь үйл ажиллагаагаа гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр явуулах бөгөөд өөрөө хамжигчаар оролцож байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюул, тухайн гэмт хэргийн улмаас бий болох хор уршгийг ухамсарлан ойлгож, улмаар ийм хор уршиг бий болгохыг хүсэж үйлддэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон хүн нь заавал нийтийн албан тушаалтан байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авсан байхыг шаардахгүй.

Учир нь: Д.Г албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт “И” ХХК-ийн барьж байгаа 30 айлын орон сууцны барилгын норм, стандартад хяналт тавих хугацаандаа “И” ХХК-ийн захирал Г.Н-с 2019 оны 7 дугаар сарын 31-нд яллагдагч С.У-ийн Хаан банкны 5727101372 тоот дансаар дамжуулан 10.000.000 төгрөгийг “Г” ХХК-ийн барьж байгаа 90 айлын барилгын захиалагч, орон сууцны норм, стандартад хяналт тавих хугацаандаа буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Г” ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч С.Сэнгэсамбуугаас 2019 оны 7 дугаар сарын 09-нд яллагдагч С.У-ийн Хаан банкны 5727101372 дугаарын дансаар дамжуулан 10.000.000 төгрөгийн хахуулийг авч улмаар С.У-ээр өөрийн эхнэр Н.Н-н Хаан банкны 5727083599 тоот дансанд шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж заасан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч С.У нь гэмт хэрэг үйлдэгдэх үед нийтийн албан тушаалтан биш байсан хэдий ч түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж заасантай тохирч байх тул түүний үйлдсэн гэмт хэргийг нийтийн албан тушаалтан биш байсан гэсэн үндэслэлээр “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцэхгүй байна.

Хоёр: Шүүгдэгч Д.Г нь хэдийгээр “нийтийн албан тушаалтан” мөн боловч Д.Г, С.У нарыг бүлэглэн, урьдчилан тохиролцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1, 3.2.1, 3.5 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол” гэсэн шинжид заагаагүй зүйл хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэж үзэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй байна.

2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, “давуу байдал” гэдгийг 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор тус тус заажээ.

Тодруулбал: Шүүгдэгч Д.Г өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Барилга захиалагч, орон сууцны корпорац” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын албаны хэрэгцээнд тээврийн хэрэгсэл худалдан авах явцдаа барааны үнийн харьцуулалт хийхгүйгээр зах зээлийн бодит үнэ нь 46.500.000 төгрөгийн үнэлгээтэй “Тоёота Прадо-120” маркийн 7330 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Д.Б-с 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 48.000.000 төгрөгөөр худалдан авч иргэн Д.Б-од хууль бус давуу байдал бий болгосноос орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан идэвхтэй үйлдэл нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа тендерийн үр шимийг шударгаар хүртэх байсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал зэрэгт хор уршиг учруулсан байх тул “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байхад анхан шатны шүүхээс зөвхөн “шүүгдэгч Д.Г-ыг дан ганц гэрч Д.Б-ын өгсөн мэдүүлгийг үнэлж Д.Б-д давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй” гэх дүгнэлт хийж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэж байгаа нь хэргийн бодит байдал болон Эрүүгийн хуульд заасан шударга ёс, хууль ёсны зармуудад тус тус нийцэхгүй байна.

Түүнчлэн шүүхийн цагаатгах тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирлыг прокурорын яллах дүгнэлтээс зөрүүтэй дүгнэснийг дурдаж байна.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлээгүй.

Прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэж бичсэнийг дээрх хуулийн заалтад нийцүүлэн шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, зөвтгөн өөрчилж хэргийн бодит байдлыг сэргээн тогтоох хууль зүйн бүрэн боломжтой байсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 20, 2022 оны 12 дугаар сарын 16-нд тус тус өөрчлөлт орсон.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд шүүгдэгч Д.Г, С.У нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2019 оны 7 дугаар сарын 09, 31-ний өдөр гэж тогтоон хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Дээрх цаг хугацааг хэрэгт авагдсан дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр давхар тогтоогдсон болно. Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалтыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд зөв тусгасан байхад дан ганц 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөлт гэсэн нь одоо мөрдөгдөж байгаа тус зүйлийн “хясан боогдуулах” гэсэн гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож байгаа нь гэмт этгээдэд ял завшуулж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэж байна.

 

Гурав: Шүүхийн цагаатгах тогтоолын “Тогтоох нь” хэсгийн хуулийн удирдлага болгосон заалтууд хуульд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Үүнд: Цагаатгах тогтоолын “Тогтоох нь” хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлийг удирдлага болгосон байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг, мөн хуулийн 36.8 дугаар зүйлд Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэг, мөн хуулийн 36.12 дугаар зүйлд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх талаар тусгасан хуулийн заалтуудыг буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн шүүгдэгчийн хэргийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх хуулийн заалтуудыг баримтлан шүүгдэгч Д.Г, С.У нарт холбогдох хэргийг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно. Иймд цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэв.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Мөнхтайван тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт өгч шүүгдэгч нарыг цагаатгасан. Авлигын гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг, нотлох боломжгүй байдаг. Д.Г бусдаас авсан авлигын мөнгөө С.У-ийн дансаар дамжуулан авсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. С.У уг мөнгөнүүдийг Д.Г-т бэлнээр болон түүний эхнэрийн дансаар дамжуулан өгсөн байдаг тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хамжигчаар татсан. Прокурорын зүгээс 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр батлагдан 2020 онд тус хуульд нэмэлт өөрчлөлт орохын дундах үед үйлчилж байсан хуулиар хэргийг шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

9. Цагаатгагдсан этгээд Д.Г-ын өмгөөлөгч Ж.Тэгшмандал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүхээс прокурорын яллах дүгнэлт дээр гаргасан алдааг засуулахаар шүүх хуралдааныг 50 хоногийн хугацаагаар хойшлуулан шийдвэрлэсэн ч уг алдаа засагдалгүй дахин яллах дүгнэлт үйлдэгдсэн. Гэтэл прокуророос үүнийгээ техникийн шинжтэй алдаа хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, мөн хэдэн онд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэн яллаж байгаа гэдэг нь тодорхой бус байгаа тул яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзнэ. Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалган тогтоосон, Д.Г, С.У нар урьдчилан үгсэн тохиролцсон гэх нэг ч баримт авагдаагүй учир С.У-ийг хамжигч гэж үзэх боломжгүй. Харин С.У нь машин авахад нь зориулан их хэмжээний мөнгө зээлүүлснийг эрх мэдэл, албан тушаалын байдалтай нь холбогдуулаад бүлэглэсэн гэж гэж үзэх үндэслэлгүй юм. Өмнөх хоёр удаагийн шүүх хуралдаанд С.С, Г.Н нар оролцон тус бүр 10.000.000 төгрөг зээлдүүлсэн талаар тогтвортой мэдүүлсэн байдаг. Авлигатай тэмцэх газар 6 цаг 26 минут мэдүүлэг авахдаа гуравхан асуултад хариулт авсан нь хүнийг эрүүдэн шүүсэн хэлбэр. Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 50 сая төгрөгт багтаан туулах чадвартай машин авахыг аман байдлаар шийдээд үүнийгээ бичгийн хэлбэрт шилжүүлэн тогтоол гарган өгсөн байдаг. Гэтэл прокуророос гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийж Д.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Хууль хэрэглээний талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбарлан оролцсон боловч прокуророос энэ талаар огт мэтгэлцээгүй. Харин шүүхээс цагаатгах тогтоол гаргахдаа баримталбал зохих хуулийг хуулах үйлдэл хийхдээ техникийн алдаа гаргасан ч уг тогтоол нь бүхэлдээ агуулгын хувьд гэм буруугүй талаар дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой. Нэмж хэлэхэд тухайн автомашин нь 5 ширхэг шинэ дугуйтай ирсэн бөгөөд тухайн машин нь 46.000.000 төгрөг байна гэдгийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шинжээч бүрийн үзэмжээр үнэлэгдэх боломжтой. Барилгын ажил 4 дүгээр сараас 11 дүгээр саруудын хооронд явагддаг ба энэ хугацааг алдах юм бол их хэмжээний хохирол амсах байсан талаар Д.Г-ын мэдүүлэгт тусгагдсан. Тухайн машин сайн чанарын байсан гэдгийг хохирогч талаас бүх шатны байгууллагад мэдүүлсэн болохыг анхаарч үзнэ. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

10. Цагаатгагдсан этгээд С.У-ийн өмгөөлөгч Ж.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ж.Тэгшмандал өмгөөлөгчтэй санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий болсон. Өөрөөр хэлбэл Д.Г авлига авч, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хэрэг үйлдсэн, уг хэрэгт С.У хамжигчаар оролцсон гэх нэг ч нотлох баримт байхгүй. Прокуророос эхлээд гэмт хэргийнхээ шинжийг тодорхойлоод дараа нь нотлох баримтуудаа ярих ёстой байтал тийм зүйл огт байхгүй. Мөн тээврийн хэрэгслийн асуудал дээр тухайн үед Төв аймгийн Засаг даргын тамгын газарт Авлигатай тэмцэх газраас шалгалт ирээд уг асуудлыг илрүүлээд Д.Г-т сахилгын шийтгэл оногдуулсан учир энэ зөрчил арилсан гэж үзнэ. Анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт өгч шийдвэрлэсэн тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Лувсанцэрэнгийн бичсэн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар эсэргүүцлийг үндэслэн Д.Г, С.У нарт холбогдох эрүүгийн 2034005870336 тоот хэргийг тус шүүх 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүй хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар бүхэлд нь хянан үзлээ.

 

2. Шүүх аливаа эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь үнэлэхдээ бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг зааж хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, эсхүл цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийдэг.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж тус тус заасан.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэнтэй нийцнэ.  

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу Д.Г, Ч.У нарт холбогдох хэрэгт “Нотолбол зохих байдал”-ыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хангалттай шалган тодруулж, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой, нотлох баримтын хүртээмжтэй байдал хангагдсан байна.

 

5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл /цаг хугацааны хувьд/ Д.Г нь “Төв аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпорац” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 2006 онд үйлдвэрлэгдсэн Тоёота маркийн Ланд Круйзер Прадо-120 /Toyota Land cruiser Prado-120/ автомашиныг бусдаас мөнгө зээлж иргэн Д.Болдоос 48.000.000 төгрөгөөр худалдан авсан атлаа уг тээврийн хэрэгслийн хөрөнгийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлүүлэн, 2018 оны 8 дугаар сард “онцгой” журмаар сонгон шалгаруулалт зарлан 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгууллагынхаа орлогод бүртгэн авсан,

Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпорац” орон нутгийн өмчит үйлдвэрийн газартай гэрээ байгуулан Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Манзушир” төслийн хүрээнд 90 айлын орон сууц барьж байсан Г” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч С.С-с 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр С.Уийн Хаан банк дахь 5727101372 тоот дансаар дамжуулан 10.000.000 төгрөг авчсан, С.У уг мөнгийг түүний эхнэр Н.Н-н Хаан банканд эзэмшдэг 5727083599 дугаарын данс руу шилжүүлсэн,

Мөн Төв аймгийн Цагдаагийн газрын ажилчдын 30 айлын орон сууцыг барьж буй “И” ХХК-ийн захирал Г.Н-с 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр мөн С.У-ийн Хаан банк дахь 5727101372 тоот дансаар дамжуулан 10.000.000 төгрөг авсан үйл баримтуудын талаар тусгагджээ.

 

6. Төв аймгийн прокурорын газраас Д.Г-ын автомашиныг худалдан авсан үйл баримтыг нийтийн албан тушаалтан  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин үнийн харьцуулалт хийхгүйгээр зах зээлийн бодит үнэ 46.500.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг 48.000.000 төгрөгөөр худалдан авч бусдад давуу байдал бий болгон, “Төв аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпорац” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт 1.500.000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулсан.   

Мөн Төрийн албаны тухай болон Авлигын эсрэг хуулиудын холбогдох заалтуудыг зөрчин албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль авсан.  

            С.У-ийг “Төв аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпорац” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал Д.Г-тай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, Д.Г-ын Төрийн албаны тухай болон Авлигын эсрэг хуулиудын холбогдох заалтуудыг зөрчин албан тушаалын байдлаа урвуулан ашиглан хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон.  

Уг гэмт хэргүүд нь гэрч Д.Цогтсайхан, Ж.Чинзориг, Б.Тамир, Г.Нарангэрэл, С.Аюурзана, Л.Баасандорж, Д.Болдоо, С.Сэнгэсамбуу, Ч.Бүжинлхам, Н.Наранцэцэг, С.Сурмаа, Ж.Баттөгс, шинжээч А.Алтаннамар, гэрч Г.Нарангэрэл, С.У нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлүүд, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд болон С.У-ийн эзэмшлийн 5727101372 тоот Хаан банк дахь дансны хуулга, мөрдөгчийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэн Д.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

С.У-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх дээр дурдагдсан болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь цагаатгагдсан этгээдүүдийн үйлдэл тус бүрд хамааруулан дотоод итгэлээр үнэлэн үзэхэд;  

 

8. Цагаатгагдсан этгээд Д.Г албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин үнийн харьцуулалт хийхгүйгээр 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Тоёота маркийн Ланд Круйзер Прадо-120 /Toyota Land cruiser Prado-120/ автомашиныг худалдан авч бусдад давуу байдал бий болгон, “Төв аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпорац” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн тухайд:  

8.1. Д.Г нь Төв аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар “Төв аймгийн Орон сууцны корпорац” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлаар түр томилогдсон. /хх-ийн 1-р хавтас 207-р тал/

“Төв аймгийн Орон сууцны корпорац” анх 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шинээр үүсгэн байгуулагдсан байх ба мөн оны 6 дугаар сарын 08-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлэн, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Улсын болон орон нутгийн төсвийн, хувийн хөрөнгө оруулалт, барилга байгууламжийн ажилд захиалагчийн чиг үүрэг гүйцэтгэн, хяналт тавих эрхлэх үйл ажиллагаа”-г шинээр бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 1-р хавтас 140-р тал/-р нотлогдон тогтоогджээ.

Тус корпорац Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 121 тоот тогтоолоор батлагдсан дүрэм /хх-ийн 1-р хавтас 141-146-р тал/-ийн дагуу тухайн аймгийн бүх /27 сум/ сумдад хийгдэж буй бүтээн байгуулалт, барилгын ажлын төсөв санхүүг зөв төлөвлөн зарцуулах, чанартай материалаар хийц эдлэлээр барилгыг бариулах, зураг төсөв, техникийн норм дүрмийг дагаж мөрдүүлэх болон дагалдах ажлыг шалгаж баталгаажуулах, барилга байгууламжийн гүйцэтгэгч байгууллагаас гаргасан зөрчил, дутагдлыг засуулах, ажлын гэрээт хугацааг чанд мөрдүүлэх, барилга байгууламжийг чанартай ашиглалтад оруулах, техникийн хяналт тавих, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжтэй ерөнхий захиалагчийн өмнөөс үйл ажиллагааг уялдуулан стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн, уг дүрмийн “Зургаа”-д заасны дагуу нэр бүхий 10 эх үүсвэрээс өөрийгөө санхүүжүүлэн ажиллаж байхаар зохицуулагдсан.

            Тухайн корпорац шинэ тутам үүсгэн байгуулагдан тээврийн хэрэгсэлгүй байсан гэдэг нь гэрч Д.Цогтсайхан /хх-ийн 1-р хавтас 29-30-р тал/, С.Аюурзана /хх-ийн 3-р хавтас 75-76-р тал/, яллагдагч Д.Г нарын мэдүүлгүүд болон албан хэрэгцээнд зориулан өөрийн байгууллагын 2018 оны орлогоос 50.000.000 /тавин сая/ төгрөг зарцуулахыг зөвшөөрсөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 58 дугаар тогтоол /хх-ийн 1-р хавтас 158-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог.

Д.Г-ын дээрх “Хөрөнгө шийдвэрлэх тухай” Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 58 дугаар тогтоол гарахаас өмнө буюу 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр С.У-ээс хүү тооцохгүйгээр мөнгө зээлж иргэн Д.Болдоос Тоёота маркийн Ланд Круйзер Прадо-120 /Toyota Land cruiser Prado-120/ автомашиныг 48.000.000 төгрөгөөр шууд худалдан авалт хийсэн нь тухайн тээврийн хэрэгслийг худалдсан гэрч Д.Болдоогийн “...5.000.000 төгрөг аваад, үлдэгдэл 43.000.000 төгрөгийг бэлнээр авсан санагдаж байна. Ямар ч гэсэн 48.000.000 төгрөгөөр тухайн тээврийн хэрэгслийг зарсан санагдаж байна...” гэх /хх-ийн 3-р хавтас 97-98, 7-р хавтас 6-7-р тал/, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ж.Ч-н “...тус тээврийн хэрэгслийг 2018 оны 4 дүгээр сард худалдан авсан...” /хх-ийн 6-р хавтас 176-177-р тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдсон. 

Үүний дараа буюу 2018 оны 8 дугаар сард Д.Г нь “Онцгой” журмаар сонгон шалгаруулалт зарлан, тухайн тээврийн хэрэгслийг 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгууллагынхаа орлогод бүртгэн, байгууллагынхаа үйл ажиллагаанаасаа олсон орлогоос С.У-ээс зээлсэн 48.000.000 төгрөгийг түүний Хаан банканд эзэмшдэг 5727101372 дугаарын данс руу 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 15-ны хооронд нийт 6 удаагийн гүйлгээгээр /хх-ийн 2-р хавтас 67, 70, 81, 3-р хавтас 29-30-р тал/ шилжүүлсэн нь тогтоогдсон ч энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй юм.

Учир нь: Хууль тогтоогчоос батлан 2017 оны 7 дугаар сарын 01-ээс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулах хүртэл мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол...” хэмээн хуульчилсан.

Шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан сэргээн тогтоож хууль зүйн дүгнэлт өгөхдөө буруутгаж буй этгээдийг гэм буруутай хэмээн прокуророос яллаж байгаа гэмт хэргийнх шинж бүрийг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эсхүл цагаатгах зарчмыг баримтлах нь чухал ач холбогдолтой байдаг ба үйл баримтыг хуульд заасны дагуу тогтоож, тухайн этгээдийн уг үйлдэлдээ хэрхэн хандсан сэтгэл зүйн хандлага, ямар үр дүн, үр дагаварт хүрснийг сайтар тогтоон шийдвэрлэх нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаардаггүй.

Монгол Улсын Их Хурлаас 2005 оны 10 дугаар сарын 27-нд соёрхон баталсан Нэгдсэн Үндэстний байгууллагын “Авлигын эсрэг конвенц”-ын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохыг заасан.

Д.Г нь уг үйл баримтыг өөрийн хариуцан ажиллаж байсан байгууллагынхаа хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүднээс хийсэн үйлдэл байх бөгөөд “...тухайн тээврийн хэрэгсэл хэвийн ажиллагаатай явж байгаад жолоочийн буруутай үйл ажиллагааны улмаас үүдэн 2020 оны 3 дугаар сард осолд орж, 2022 оны 11 дүгээр сард үлдэгдэл өртгөөр дуудлага худалдаанд орж зарагдсан, цаашид холбогдуулан гаргах саналгүй...” /хх-ийн 6-р хавтас 176-177-р тал/ гэж хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ж.Ч-н мэдүүлэгт тусгагдсан байх тул прокуророос түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

9. Д.Г нь “Төв аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпорац” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Манзушир” төслийн хүрээнд 90 айлын орон сууц барьж байсан Г” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч С.С-с 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 10.000.000 төгрөгийг өөрийн танил С.У-ийн Хаан банканд эзэмшдэг 5727101372 тоот дансаар дамжуулан хахуульд авч улмаар С.У-ээр эхнэр Н.Н-н Хаан банк дахь 5727083599 дугаарын данс руу шилжүүлэн авсан,   

Мөн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Цагдаагийн газрын ажилчдын 30 айлын орон сууцыг барьж буй “И” ХХК-ийн захирал Г.Нарангэрэлээс 10.000.000 төгрөгийг тус тус өөрийн танил С.У-ийн Хаан банканд эзэмшдэг 5727101372 тоот дансаар дамжуулан хахуульд авсан гэх үйлдлүүдийн тухайд:

9.1. Түүний Г” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч С.Сэнгэсамбуугаас 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 10.000.000 төгрөг, “И” ХХК-ийн захирал Г.Н-с 10.000.000 төгрөгийг С.У-ийн Хаан банканд эзэмшдэг 5727101372 тоот дансаар дамжуулан авсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан гэрч С.С-н өгсөн “...Г” гэх охин компаниараа Төв аймгаас зарлагдсан Манзушир хотхоны 90 айлын орон сууцны төсөл дээр Төв аймгийн Орон сууцны корпорацтай гэрээ байгуулан ажилласан..., ...2019 оны 7 дугаар сарын 09-нд өөрийн 5030314368 дугаарын данснаас С У гэх хүний Хаан банкны 5727101372 дугаарын данс руу 10.000.000 төгрөг шилжүүлж Д.Г-т өөрийн хувийн данснаас шилжүүлж өгсөн..., ...буцаан авах үндэслэл тодотголтой “ТОСК захиалагчийн хяналтын зардал” гэж шилжүүлсэн...”,

“...барилга хэвийн явуулах зорилгоор Д.Г даргад 10.000.000 төгрөг өгөөгүй, тухайн үед манай барилга хэвийн явагдаж байсан..., ...наадмын үед авсан мөнгө байгаа, тэгэхэд бидний ажил хийгдэж байсан, 9 дүгээр сар гээд бид нар өөрсдөө санхүүжилтгүй болоод зогссон байгаа. Миний бие тухайн “Төв аймаг ТОСК”..... өмнөөс хяналтын зардалд гэдэг утгаар хувь хүний данс руу шилжүүлсэн мөнгийг буцааж авах үндэслэлээр тухайн утгыг бичиж шилжүүлсэн. ...2019 оны 7 дугаар сарын 09-нд өөрийн 5030314368 тоот данснаас С.У гэх хүний Хаан банкны 5727101372 тоот данс руу шилжүүлсэн 10.000.000 төгрөг нь Д.Г-т өгсөн. Тухайн мөнгийг зээлж, өөрийн хувийн данснаас өгсөн. Хамгийн гол нь буцаан авах үндэслэл тодотголтой шилжүүлсэн “утга нь ТОСК захиалагчийн хяналтын зардал” гэж шилжүүлсэн...”,

“...манай компанийн барилгын ажилд хяналт тавьж байгаа газрын захирал учир захиалагчийн хяналтын зардалд суутгаж авна гэж бодож байсан. Тиймээс би өөрийн хувийн данснаас Д.Гын өгсөн хувийн данс руу шилжүүлсэн...” гэх /хх-ийн 3-р хавтас 107, хх-ийн 6-р хавтас 126-127-р тал/,

Гэрч Ч.Бүжинлхамын “...2017 оноос хойш одоог хүртэл “Г” ХХК-ийн захирлаар ажиллаж байна. ...Д.Г гэх хүнийг огт танихгүй, нэг удаа “Манзушир” төслийн 90 айлын орон сууцны барилга угсралтын гэрээ байгуулахад уулзаж байсан..., ...манай компанийн 100 хувь эзэмшигч С.С захирал өөрөө 10.000.000 төгрөг тушаасан, би энэ талаар мэдээгүй. Надад захиалагчийн хяналтын зардал төлөх талаар хэлж байгаагүй. ...Энэ мөнгө манай компанийн дансаар орж гараагүй...” гэх /хх-ийн 5-р хавтас 249-250-р тал/,

Гэрч Г.Нарангэрэлийн “...Д.Г ах бол манай нутгийн хүн..., ...Төв аймгийн Цагдаагийн газрын 30 айлын орон сууцыг бариулахад анх танилцаж байсан..., ...Д.Г ах С.У гэх хүнд 10.000.000 төгрөг зээлээд өгөөч гэсэн учир би С.У-ийг сайн танихгүй учир Д.Г ахын нэрийг бичээд түүний данс руу тус 10.000.000 төгрөг шилжүүлсэн..., ...С.У манай нутгийн хүн, намайг Төв аймагт барилга барьж байгааг мэдэж байсан ба Д.Г ахаас мөнгө зээлүүлээд өгөөч гэж гуйлгаад байсан. Би тухайн үед С.У-тэй биечлэн уулзаагүй ба Д.Г надаас энэ нэг хүүхдэд мөнгө зээлээд өгөөч, урагшаа утас захих гээд байна гэхээр нь С.У мөнгөө өгөх эсэх нь тодорхойгүй байсан учир түүний данс руу “Д.Г-аас” гэж шилжүүлсэн...” гэх /хх-ийн 1-р хавтас 34-35, 3-р хавтас 104-105-р тал/, мэдүүлгүүд болон Д.Г Г.Н, С.У, Н.Н нарын “Хаан банк”-нд эзэмшдэг дансны мэдээлэл /хх-ийн 6-р хавтас 6-62-р тал/,

Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 29-30-р талд авагдсан С.У-ийн Хаан банканд эзэмшдэг 5727101372 дугаар дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,

            С.У-ийн эзэмшлийн Хаан банкны 5727101372 дугаартай дансны хуулга /хх-ийн 2-р хавтас 99-101-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог ч эдгээр мэдүүлгүүд цагаатгагдсан этгээд Д.Г-ын “...С.У нь гар утасны наймаа эрхэлдэг, машин авахад туслан мөнгө зээлдүүлсэн учир туслахыг хүсэн С.С, Г.Н нараас мөнгө зээлж өгсөн...” гэх, С.У-ийн “...гар утсандаа явах гээд мөнгөгүй болоод Д.Г ахаас мөнгө зээлүүлээч гэж гуйгаад хоёр удаа 10.000.000 төгрөг авсан...” гэх мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүдтэй агуулгын хувьд онцын ноцтой зөрөөгүй байна.

Тодруулбал: 9.2. Авлигын гэмт хэргийн үндсэн шинж нь хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн дагуу албан үүргээ хэрэгжүүлж буй албан тушаалтан нь тухайн албаныхаа эрх ашгийн эсрэг албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, зориуд албан үүргээ хэрэгжүүлэхгүй байх замаар өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгохоор хувийнхаа ашиг зорилгыг гүйцэлдүүлэн ашиг, хонжоо олсон байдаг онцлогтой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх шинжээс гадна хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан байхыг шаарддаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Д.Г-ын “Г” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч С.С, “И” ХХК-ийн захирал Г.Н нараас авсан гэх нийт 20.000.000 төгрөг нь хуульд заасан их хэмжээнд хүрэхгүй.

            Мөн “хясан боогдуулах” аргаар гэдэг нь нийтийн албан тушаалтан өөрийн эрхэлж буй албан үүргээ хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал олгох үүднээс шунахайн сэдэлтээр эдийн болон эдийн бус баялаг хахуульд өгөхийг шаардах, шаардсан эд зүйлийг өгөхгүй бол өмнө нь авсан ажил, үйлчилгээг цуцлах, өөр хүн, хуулийн этгээдэд уг боломжийг олгох, олгоно гэх мэт хууль бус санаатай үйлдэл гаргасан байдгаараа хууль хэрэглээний хувьд тогтсон ойлголт байдаг.

“И” ХХК-ийн захирал Г.Н Төв аймгийн Цагдаагийн газрын ажилчдын 30 айлын орон сууцыг барьж дуусган барилга угсралтын ажлыг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд цагаатгагдсан этгээд Д.Г оролцоогүй байх ба тэрээр уг барилгыг хүлээн авах комиссын гишүүдэд нөлөөлөөгүй талаар тухайн комиссын дарга М.Отгонбат, нарийн бичгийн дарга Д.Алтансүх, гишүүд Х.Мөнхжаргал, Ц.Батхуяг, байцаагч Г.Мягмарсүрэн, А.Бэх-Очир, Ц.Батсүх, С.Мөнх-Од, Ч.Бадрах, С.Энхболор, Д.Оюунтуяа, С.Алтангэрэл, Д.Цогтсайхан, Ц.Нямгарав, П.Мөнхтулга нар хавтаст хэргийн 5 дугаар хавтасны 189-202, 209-247 дугаар талуудад мэдүүлсэн,

            С.Сэ-н 100 хувь хувьцааг нь эзэмшдэг Г” ХХК-ийн Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Манзушир” төслийн хүрээнд барьж байсан 90 айлын орон сууцны барилгын ажил “Төв аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпорац” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Д.Г-т 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 10.000.000 төгрөг зээлдүүлэх үед хэвийн явагдаж байгаад 2019 оны 9 дүгээр сард өөрсдийн санхүүжилтээс үүдэн зогссон гэдэг нь С.С-н мэдүүлэг, хавтаст хэргийн 6 дугаар хавтасны 76-114 дүгээр талуудад авагдсан “Төв аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпорац” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болон “Г” ХХК-уудын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл харилцаж байсан албан бичиг, гүйцэтгэгч Г” ХХК хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн төсөв зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан, дээр дурдагдсан нотлох баримтуудаар цагаатгагдсан этгээд Д.Г-ыг Төрийн албаны тухай болон Авлигын эсрэг хуулиудын холбогдох зүйл, хэсэг, заалтуудыг зөрчин албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас “хахууль” авсан гэх үндэслэлгүй, иргэд хоорондын зээлийн асуудал байсан гэх агуулга бүхий байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх боломжгүй юм.

 

10. Давж заалдах шатны шүүх Д.Г-ын дээрх үйлдэл холбогдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж үзсэн тул Д.Г-ын “Г” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч С.С-с 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “И” ХХК-ийн захирал Г.Н-с 10.000.000 төгрөгийг тус тус нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахуульд авсан гэх үйлдэлд С.У-ийг бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож “хамжигч”-аар оролцсон хэмээн үзэж прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, /эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдаагүй/, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг дээр дурдагдсан үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байх ба энэ талаар дурдан, хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт нэг бүрд хууль зүйн дүгнэлт өгч тэднийг цагаатган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

11. Прокурорын яллах дүгнэлт хүчин чадлын хувьд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, бүтцийн хувьд тодорхой, ойлгомжтой, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх учиртай.

11.1. Хавтаст хэргийн 8 дугаар хавтасны 245-247 дугаар талд авагдсан Төв аймгийн прокурорын газрын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 69/1 дугаар прокурорын тогтоолоос үзвэл С.У-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 /гараар засварласан/, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар “Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан” прокурорын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 2034005870336 дугаарт тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж мөн өдрөө 303 тоот яллах дүгнэлт үйлдсэн. /хх-ийн 8-р хавтас 248-250, 9-р хавтас 01-13-р тал/

Анхан шатны шүүх уг яллах дүгнэлтийн дагуу хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 04 тоот шүүхийн тогтоол гарган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1000 цаг хүртэл хойшлуулж, шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийж гүйцэтгэхийг прокурорын газарт даалган шийдвэрлэсэн. /хх-ийн 9-р хавтас 139-146-р тал/

            Гэтэл прокуророос С.У-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гаргалгүй дахин прокурорын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 17/А дугаар тогтоолоор /хх-ийн 9-р хавтас 235-237-р тал/ Төв аймгийн прокурорын газрын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дугаар гэх /зүй нь 69/1/ хэрэгт авагдаагүй прокурорын тогтоолд өөрчлөлт оруулан түүнийг 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 /гэмт хэргийн гүйцэтгэгч/, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай гэж өөрчилсөн.

Ийнхүү шийдвэрлэсэн атлаа 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 303 дугаар яллах дүгнэлтээр С.У-ийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаагүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “...3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “гэмт хэргийн хамжигч”...” хэмээн яллах дүгнэлт /хх-ийн 9-р хавтас 239-250, 10-р хавтас 01-04-р тал/ үйлдсэн нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолоос эрс зөрүүтэй болсон.

11.2. Мөн Д.Г-ын яллаж байгаа ямар, ямар үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлаж байгаа нь тодорхой бичээгүй,

11.3. Түүнчлэн прокуророос яллах дүгнэлтийнхээ тэмдэглэх хэсэгт “...С.Уийн үйлдсэн гэмт хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулиас өмнө үйлчилж байсан хуулиар зүйлчлэх нь зүйтэй байна...” хэмээн дүгнэсэн нь ямар хууль болох, мөн Д.Г, С.У нарын үйлдэл холбогдлын аль нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийг Монгол Улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх хэдий хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан мөн зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэн шинжийг хангасан гэж үзсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүй хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй,

Монгол Улсын Их хурлаас 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ыг баталж, уг хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс даган мөрдөгдсөн байхад Д.Г дээрх худалдан авалтыг хийхдээ хэдэн онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг зөрчсөн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан яллаж байгаа нь тодорхой бус ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.

 

11.4. Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 97 дугаар авагдсан “Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл”, 161-250 дугаар талд авагдсан Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5721/21/588 дугаар албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэгт “...Дэлгэрхүүгийн Болдоо” гэж бичигдсэн байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт “...Д.Болдоос 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 48.000.000 төгрөгөөр худалдан авч Д.Болдод хууль бус давуу байдал бий болгосон...” гэж хэмээн хүний нэрийг зөрүүтэй бичсэн,

Улмаар уг үйлдэлд Д.Г-ыг 46.500.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг 48.000.000 төгрөгөөр худалдан авч, орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт 1.500.000 төгрөгийн гэж тоогоор бичсэн атлаа хашилтад 3.000.000 /гурван сая/ гэж үсгээр бичин яллаж байгаа зэрэг нь ойлгомжгүй,

Яллагдаж байгаа этгээдүүдийн  үйлдлүүдийг цаг хугацааны хувьд он цагийн дараалалд нь оруулан бичээгүйгээс үүдэн Ч.У-ийн Д.Г-аар дамжуулан Г.Н-с 2019 оны 7 дугаар сарын 31-ний зээлдсэн 10.000.000 төгрөгийн дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр үргэлжилсэн үйлдлээр С.С-с дахин 10.000.000 авсан мэтээр бичигдсэн зэрэг нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл яллах дүгнэлт бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.  

 

12. Харин анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гаргахдаа баримталбал зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийг баримтлалгүй орхигдуулж, хуулийн 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлийг удирдлага болгосон нь буруу байх тул прокурорын эсэргүүцлийн тухайн хэсгийг хүлээн авч, цаашид дахин энэ төрлийн алдаа гаргахгүй байхыг анхааруулан магадлалд тэмдэглэв.  

 

13. Иймд прокурор Б.Лувсанцэрэнгийн бичсэн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар эсэргүүцлийн “гурав” дахь хэсгийг магадлалд дурдсан үндэслэлээр хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

14. Давж заалдах шүүхээс анхан шатны шүүх Д.Г, С.У нарт холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн тул цагаатгагдсан этгээд Д.Г-ын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр албан байгуулагдаа худалдан авсан Тоёота маркийн Ланд Круйзер Прадо-120 автомашиныг үнэлсэн шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу үнэлээгүйг дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/120 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэнгийн бичсэн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар эсэргүүцлийн гурав дахь хэсгийг магадлалд дурдсан үндэслэлээр хүлээн авч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                         ШҮҮГЧИД                                                А.ЦЭРЭНХАНД

                                               

                                                                                                М.МӨНХДАВАА