Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 150/ШШ2026/00025

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ...... хот, ....... дүүрэг, .... дугаар хороо, жуулчны гудамж, ....... .... тоотод байрлах ...... ХХК-ний (РД:........) нэхэмжлэлтэй ...... аймаг, ........ сум, .... дүгээр баг, .... тоотод оршин суух иргэн .......... (РД:............) холбогдох зээл 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

........... ХХК-ний  итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

    ......... ХХК /РД:.........../ .......... аймгийн ........ суманд байрлах ..........эмийн сан нь 2024 оны 09 сарын 10-нд 1,716,850 төгрөгийн эм бараа захиалан худалдан авч төлбөрөө шилжүүлэхгүй удаасан, захиалга өгсөн утас: 99184931 дугаар луу нь залгаад утсаа аваагүй. Олон удаа залгаж мессеж бичсэний дараа 2025.03.01-ний өдрөөс утсаа аваад тооцоо хийнэ гээд 3-н сарын хугацаанд нийт 516,850 төгрөг шилжүүлсэн үлдсэн 1,200,000 төгрөгийн тооцоог өгөхгүй утсаа авахгүй байгаа тул 1,200,000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч *******  шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* нь .............. эмийн санг түрээслэн ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ............ ХХК-ний эм зээлээр авсан. Одоо ............ ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,200,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр 600,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

.......... ХХК-нь иргэн *******ээс зээл 1,200,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь ........ ХХК-ний нэхэмжилж буй 1,200,000  төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр 600,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 18-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар .......... ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул *******ийн төлөх улсын тэмдэгтийн хураамж 33350 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1............ ХХК-ний нэхэмжлэлтэй *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ............ ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 16675 төгрөг, орон нутгийн орлогоос 16675 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ......... ХХК-д  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА