| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00468/И |
| Дугаар | 150/ШШ2026/00030 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 150/ШШ2026/00030
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би,
....... аймгийн ......... сум ... дүгээр баг, .... тоотод оршин суух иргэн ............ (РД:...........) нэхэмжлэлтэй ....... аймгийн ........ сум ... дүгээр баг, .... тоотод оршин суух иргэн . (РД:ДД............) холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие *******тай 2025 онд гэр бүл болж гэрлэлтээ иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлж №1116001167 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан. 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүү *******, 2021 оны 12 дугаар сарын 05-ний өдөр охин Н.Суурийг төрүүлсэн. ******* нь гэр бүлдээ үргэлж чанга дээрэнгүй өнгө аясаар ярьж хүү болон миний сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөлдөг маш их хий хоосон хардаж өдөр бүрт утас шалгаж гудамд ч тэр ажлынхаа найз нөхөд бүр ах дүүстэйгээ ч харьцахыг хориглож цагддаг. ******* нь архи уусан үедээ өөрийн цуг уусан хүмүүстэйгээ намайг явалддаг гэж хоёр хүүхдийнхээ дэргэд харааж зодох гэж дайрдаг. Энэ үйлдэл нь 10 жил давтагдаж байна. Одоо сэтгэл санаа тайван бус утас дуугарахаас айдаг хүү, охин минь ч айж уйлдаг. Аргаа барахдаа аав, ээж эгч дүүгээ залгаж дууддаг. *******ад маш их гомдож байна. Хүүхдийн төлөвшил эрүүл мэнд хүмүүжилд муугаар нөлөөлж байна. Сэтгэл санаа тайван амьдармаар байна. Иймд цаашид *******тай амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.
Зохигч талууд шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нар нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа цаашид урьдын адил үргэлжүүлж, хариуцагч ******* нь өөрийн гаргасан алдаагаа давтахгүй, архи уухгүй байж чадна гэж эхнэртээ амлаж, нэхэмжлэгч ******* нь цаашид гэр бүл хүүхдийнхээ төлөө амьдарна. талууд хэн хэн нь харилцан бие биедээ хүндэтгэлтэй байхаар хамтдаа гэр бүлийн харилцаагаа сайжруулан үр хүүхэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж амьдрахаа, үр хүүхдээ хамтдаа өсгөж хүмүүжүүлэхээр харилцан тохиролцож талууд эвлэрлийн гэрээгээ байгуулав гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
******* нь иргэн *******аас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нар нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа цаашид урьдын адил үргэлжүүлж, хариуцагч ******* нь өөрийн гаргасан алдаагаа давтахгүй, архи уухгүй байж чадна гэж эхнэртээ амлаж, нэхэмжлэгч ******* нь цаашид гэр бүл хүүхдийнхээ төлөө амьдарна. талууд хэн хэн нь харилцан бие биедээ хүндэтгэлтэй байхаар хамтдаа гэр бүлийн харилцаагаа сайжруулан үр хүүхэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж амьдрахаа, үр хүүхдээ хамтдаа өсгөж хүмүүжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.(хх-ийн 21-р хуудас)
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул *******ын төлөх улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нар нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа цаашид урьдын адил үргэлжүүлж, хариуцагч ******* нь өөрийн гаргасан алдаагаа давтахгүй, архи уухгүй байж чадна гэж эхнэртээ амлаж, нэхэмжлэгч ******* нь цаашид гэр бүл хүүхдийнхээ төлөө амьдарна. талууд хэн хэн нь харилцан бие биедээ хүндэтгэлтэй байхаар хамтдаа гэр бүлийн харилцаагаа сайжруулан үр хүүхэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж амьдрахаа, үр хүүхдээ хамтдаа өсгөж хүмүүжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөг, орон нутгийн орлогоос 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА