| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00489/И |
| Дугаар | 150/ШШ2026/00031 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 150/ШШ2026/00031
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ......р хот, ...... дүүрэг, .... дугаар хороо, ...... талбай, ........давхар “.......... ХХК-ний (РД:...........) нэхэмжлэлтэй .......... аймаг, ........ сум, ....... дүгээр баг, ......... тоотод оршин суух иргэн ............... (РД:...............) холбогдох зээл ийн гэрээний үүрэгт 1,032,126.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
.......... ХХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч .......... нь ............ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2025-05-20-ны өдөр ЗГ2024025020790 тоот гэрээний дагуу Samsung A25-5g-128gb маркийн гар утсыг 1,158,000 төгрөгийг зээлээр 30 сарын хугацаатай авсан.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
ЗГ2024025020790 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 847,846,75, төгрөг, үндсэн хүү 168,138.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4140.91 төгрөг, Нотариатын төлбөрт 12000 төгрөг, Нийт 1,032,126.12 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулах гэжээ.
Хариуцагч ........... шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь ........... ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,032,126.12 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр 344,042 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ний өдөр 344,042 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ний өдөр 344,042.12 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
............ ХХК-нь *******ээс зээлийн гэрээний үүрэгт 1,032,126.12 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь “Токи ББСБ” ХХК-ний нэхэмжилж буй 1,032,126.12 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр 344,042 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ний өдөр 344,042 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ний өдөр 34,042.12 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 23-рт/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар .......... ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,321.02 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул *******ийн төлөх улсын тэмдэгтийн хураамж 29,321.02 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1............ ХХК-ний нэхэмжлэлтэй *******эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,032,126.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ............ ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,321.02 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 14,660.51 төгрөг, орон нутгийн орлогоос 14,660.51 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............. ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА