| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00491/И |
| Дугаар | 150/ШШ2026/00033 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 150/ШШ2026/00033
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би .......... хот, ........ дүүрэг, ....... дүгээр хороо, ......... тоот ............. ХХК-ний (РД:.........) нэхэмжлэлтэй ......... аймаг, ..... сум, .... дүгээр баг, ..... тоотод оршин суух иргэн ...... ....... (РД:.............) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,963,907.865 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
........... ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Зээлдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдөр ДА-СТГ/2023-124103 тоот санхүүгийн түрээсийн лизинг гэрээ байгуулан 1,313,910 төгрөгийн зээлийн нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч нь удаа дараа мэдэгдэж шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч ******* нь байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 1,963,907.86 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь ............ ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,963,907.86 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 490,977 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ний өдөр 490,977 төгрөг 2026 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 490,977 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 490,977 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
.......... ХХК-нь иргэн *******эс зээлийн гэрээний үүрэгт 1,963,907.86 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь “Хэрэглээний лизинг” ХХК-ний нэхэмжилж буй 1,963,907.86 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч Уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 490,977 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ний өдөр 490,977 төгрөг 2026 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 490,977 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 490,977 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 24-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ............ ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46373 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагч Ж.Бат-Эрдэнийн төлөх улсын тэмдэгтийн хураамж 46373 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1............... ХХК-ний нэхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,963,907.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ............. ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46373 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 23186.5 төгрөг, орон нутгийн орлогоос 23186.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ........... ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА