Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 150/ШШ2026/00035

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ........ хот, ........ дүүрэг, ... дугаар хороо, ......... давхар, ........ ХК-ний (РД:..........) нэхэмжлэлтэй ......... аймаг, ........ сум, .... дүгээр баг, ........ тоотод оршин суух иргэн .......... (РД:...........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,813,036.21  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    .......... ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

             “...Зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000357290 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 12,813,036.21 төгрөийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* нь ........... ХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 12,813,036.21 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

.......... ХК-нь иргэн *******аас зээлийн гэрээний үүрэгт 12,813,036.21  төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь ......... ХК-ний нэхэмжилж буй 12,813,036.21 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг Уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр бүрэн төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 27-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ......... ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,959 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагч *******ын төлөх улсын тэмдэгтийн хураамж 219,959 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.......... ХК-ний нэхэмжлэлтэй *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,813,036.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ......... ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,959 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 109,979.5 төгрөг, орон нутгийн орлогоос 109,979.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .......... ХК-д  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА