| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00513/И |
| Дугаар | 150/ШШ2026/00036 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 150/ШШ2026/00036
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ....... хот, ...... дүүрэг, ...... дугаар хороо, ........... давхар, ........ ХК-ний (РД:...........) нэхэмжлэлтэй ......... аймаг, ....... сум, ....... дугаар баг, .......... тоотод оршин суух иргэн ............. (РД:.............) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,576,732.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
........... ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000049340 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 5,576,732.44 төгрөийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь ......... ХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 5,576,732.44 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,858,911 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ний өдөр 1,858,911 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 1,858,911 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
........... ХК-нь иргэн *******аас зээлийн гэрээний үүрэгт 5,576,732.44 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Эрдэнэбаатар нь ........... ХК-ний нэхэмжилж буй 5,576,732.44 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,858,911 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ний өдөр 1,858,911 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 1,858,911 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 25-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “М банк” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104178 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагч *******аас төлөх улсын тэмдэгтийн хураамж 104178 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1............. ХК-ний нэхэмжлэлтэй *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,576,732.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ......... ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,178 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 52089 төгрөг, орон нутгийн орлогоос 52089 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ......... ХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА