| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 311/2025/00005/И |
| Дугаар | 311/ШШ2026/00053 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 311/ШШ2026/00053
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: *******, дүүрэг, дүгээр хороо, *******ны төв байр, Д.ын талбай , Ш/х-, ******* байрлах хаягтай, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын дугаар баг, ******* оршин суух *******ын ******* /*******/-т холбогдох
7,299,268.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* овогтой ******* нь *******тай 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр R001480086 тоот "Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ЗГ-R001480086 тоот "Дижитал зээлийн гэрээ"-г цахимаар байгуулж, 2205245842 тоот зээлийн данс үүсгэн 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан.
Зээлдэгч ******* овогтой ******* нь ЗГ-R001480086 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зорчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 12 сарын 05-ны өдрийн байдлаар 153 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 7,299,268.60 төгрөгийн өр үүсгэж банкийг хохироож байна.
Иймд зээлдэгч ******* овогтой *******аас *******тай байгуулсан ЗГ-R001480086 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 7,299,268.60 (долоон сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун жаран найман төгрөг жаран мөнгө) төгрөгийг гаргуулж *******анд олгуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч М.*******т холбогдуулан 7,299,268.60 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М.******* нь Д.*******т 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэлдээ нэхэмжлэл гардан авах, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх зэрэг бүрэн эрхийг олгосон байна.
Хариуцагч М.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “*******наас ирсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 7,299,268.60 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 7,299,268.60 төгрөгийг хариуцагч М.******* төлөхөө хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,738 төгрөгөөс 65,869 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 65,869 төгрөг, төрийн сангийн орлогоос 65,869 төгрөг тус тус гаргуулж нийт 131,738 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 7,299,268.60 төгрөгийг хариуцагч М.******* нь төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,738 төгрөгөөс 65,869 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 65,869 төгрөг, төрийн сангийн орлогоос 65,869 төгрөг тус тус гаргуулж нийт 131,738 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ