| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/01715/И |
| Дугаар | 307/ШШ2025/01787 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 307/ШШ2025/01787
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/01715/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** хороолол, ******* гудамжид байрлах, Д******* НҮТББ /утас 99097888/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-д холбогдох,
6,232,870 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д******* НҮТББ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Сургалтын төлбөр 6,232,870 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие ******* овогтой ******* ******* сургуультай хийсэн гэрээний дагуу төлбөрийг эрүүл мэндийн шалтгааны улмаас хугацаанд төлж чадаагүй нь үнэн болно. Төлөх ёстой дүн болох 4,080,000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт /100,00/ 4,180,000 төгрөгийг 3 хуваан 12 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу. Төлбөр төлөх хугацаа 10 сарын 30-ны дотор 1,300,000 төгрөг, 11 сарын 30-ны дотор 1,300,000 төгрөг, 12 сарын 25-ны дотор 1,580,000 төгрөгийг төлөхийг минь зөвшөөрнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч Д******* НҮТББ-ын төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
******* сургуулийн захирал ******* миний бие нь иргэн ********д сургалтын төлбөр болох 4,080,000 төгрөгийг 3 хувааж төлөх хүсэлт тавьсан тул алдангиас татгалзаж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д******* НҮТББ нь хариуцагч ********д холбогдуулан 6,232,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,180,000 төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны дотор 1,300,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны дотор 1,300,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны дотор 1,580,000 төгрөгөөр тус тус 3 хуваан төлөх тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн төлөөлөгч танилцаж, хариуцагчийн гаргасан тайлбарыг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 2,052,870 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,232,870 төгрөгөөс 2,052,870 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч ********гийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,180,000 төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны дотор 1,300,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны дотор 1,300,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны дотор 1,580,000 төгрөгөөр тус тус 3 хуваан төлөхөөр ирүүлсэн тайлбарыг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Д******* НҮТББ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ********д холбогдох 6,232,870 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,232,870 төгрөгөөс 2,052,870 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч ********гийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,180,000 төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны дотор 1,300,000 төгрөг, 2025 оны 11 сарын 30-ны дотор 1,300,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны дотор 1,580,000 төгрөгөөр тус тус 3 хуваан төлөхөөр ирүүлсэн тайлбарыг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид нь улсын тэмдэгтийн хураамжид харилцан тохиролцож эвлэрсэн байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,870 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА