| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 2320000000117 |
| Дугаар | 2024/ДШМ/33 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.3.3.1., |
| Улсын яллагч | Г.Ганцэцэг |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2024/ДШМ/33
Б.Б.д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор: Г.Ганцэцэг /цахимаар зайнаас/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхгэрэл
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг
Шүүгдэгч Б.Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүгч Ц.Ариунзул, шүүгч Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Энхгэрэл, Т.Баярцэцэг нарын давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Б.д холбогдох эрүүгийн 2320000000117 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:
...................,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Б. 2.1.Цахим хэрэгсэл ашиглан Дарханы зарын фейсбүүк группэд "..." гэх хаягаас "үхрийн борц зарна" гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон 3.Ц.г би ачааг чинь унаанд тавьсан, мөнгөө одоо хий гэж хуурч, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны .... дугаарын дансаар 450,000 төгрөгийг,
2.2.Цахим хэрэгсэл ашиглан Дарханы зарын фейсбүүк группэд "...." гэх хаягаас "үхрийн борц зарна" гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Ө.У.г би ачааг чинь унаанд тавьсан, мөнгөө одоо хий гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны ... дугаарын дансаар 100,000 төгрөгийг,
2.3."." нэртэй фейсбүүк цахим хуудсанд "борц зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Н.Ш.с борцны захиалга авч, ...., .... утасны дугаартай жолоочид өгсөн гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны ... дугаарын дансаар 45,000 төгрөгийг,
2.4."...." нэртэй фейсбүүк цахим хуудсанд "борц зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон М.М.с борцны захиалга авч, .., ...утасны дугаартай машины жолоочид өгсөн гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны ........дугаарын дансаар 35,000 төгрөгийг,
2.5.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "борц зарна" гэсэн хуурамч зар байршуулан, П.Т.с борцны захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн Хаан банкны ...дугаарын дансаар 135,000 төгрөгийг,
2.6.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "борц зарна" гэсэн хуурамч зар байршуулан, . ....... тоотод байсан Ү.А.с борцны захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн Хаан банкны ...дугаарын дансаар 67,500 төгрөгийг,
2.7."..." нэртэй фейсбүүк цахим хуудсанд "гутал захиалгаар хийнэ" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон А.А.с нэхмэл гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкны .... дугаарын дансаар 30,000 төгрөгийг,
2.8."..." гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутлын зураг байршуулж, захиалсан хүн нь аваагүй учир зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Г.Н.с захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны ....дугаарын дансаар 95,000 төгрөгийг,
2.9.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал захиалгаар хийж өгнө" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байсан Б.О.с гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Хаан банкны ...дугаарын дансаар 50,000 төгрөгийг,
2.10.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон .......... оршин сууж байсан Н.О..с гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны .... дугаарын дансаар 50,000 төгрөгийг
2.11.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон .... тоотод оршин сууж байсан Б.С.с гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Хаан банкны .... дугаарын дансаар 60,000 төгрөгийг,
2.12."..." гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "биеийн тамирын хослол, даашинз зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Т.А.с биеийн тамирын хослол, даашинзны захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны ... дугаарын дансаар 145,000 төгрөгийг,
2.13.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал захиалгаар хийнэ" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон ..........тоотод байрлах гэртээ байсан Э.Б.с гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өөрийн Хаан банкны ... дугаарын дансаар 60,000 төгрөгийг,
2.14.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал хийнэ" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Д.Б.с гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өөрийн Хаан банкны ... дугаарын дансаар 100,000 төгрөгийг,
2.15.фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Э.Х.с захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны .... дугаарын дансаар 60,000 төгрөгийг,
2.16."...." гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "майхан зарна" гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Э.Э.д майхан задлаад хийж байгаа бичлэг болон ... аймгийн ... сум руу явдаг автобусны зургийг даран, жолоочийнх нь утасны дугаарыг явуулан, тухайн утасны дугаараар 2 майхан хүлээгээд авсан гэж яриулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хаан банкны ..дугаарын дансаар 400,000 төгрөгийг,
2.17."...." гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "Бүх бараа бөөний үнээр" гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Д.А.т ... сум гээд автобус мөн үү гээд тээшинд юм хийж байгаа хүний зураг явуулаад захиалсан майхныг .... гэсэн автобусанд тавьчихлаа гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны ....дугаарын дансаар 200,000 төгрөгийг,
2.18."..." гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "хямд бараа бууж байна" гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон С.А.д захиалсан майхныг ....аймгийн автобусанд тавилаа гээд автобусны зураг явуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны .... дугаарын дансаар 200,000 төгрөгийг,
2.19.Цахим хэрэгсэл ашиглан "..." гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "майхан зарна" гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Ц.М.д ....аймаг руу явдаг .... дугаарын автобусны зураг явуулаад майхныг чинь тавьсан гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хаан банкны ... дугаарын дансаар 200,000 төгрөгийг,
2.20.Цахим хэрэгсэл ашиглан, ... гэх фейсбүүк цахим хуудсанд "6-7 хүний майхан зарна" гэсэн хуурамч зар байршуулан, .... тоотод оршин сууж байсан Б..с майхны захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өөрийн Хаан банкны ....дугаарын дансаар 200,000 төгрөгийг,
2.21.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "дээл зарна" гэсэн хуурамч зар байршуулан, .......... оршин сууж байсан Н..с дээл зарах захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрийн Хаан банкны ....дугаарын дансаар 150,000 төгрөгийг,
2.22.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "хувцас оёно" гэсэн хуурамч зар байршуулан, ......... оршин сууж байсан Б.О...с хувцас оёх захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрийн Хаан банкны ... дугаарын дансаар 50,000 төгрөгийг,
2.23."...." нэртэй фейсбүүк цахим хуудсанд "майхан зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Э.Э....с майхны захиалга авч, .... утасны дугаартай машины жолоочид өгсөн гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны .... дугаарын дансаар 200,000 төгрөгийг,
2.24."...." гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Ш.Д..с захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкны ... дугаарын дансаар 100,000 төгрөгийг,
2.25."..." нэртэй фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал хямд зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Т.С.с эсгий гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд хуурамч зар оруулж, 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкны .... дугаарын дансаар 50,000 төгрөгийг,
2.26."...." гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Д.А.с захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны ..... дугаарын дансаар 60,000 төгрөгийг,
2.27.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "майхан зарна" гэсэн хуурамч зар байршуулан, .... тоотод байсан Б.С.с майхны захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өөрийн Хаан банкны ....дугаарын дансаар 155,000 төгрөгийг,
2.28.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулан, .............дэвсгэрт байсан Т.С.с гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өөрийн Хаан банкны ...дугаарын дансаар 100,000 төгрөгийг,
2.29.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Ч.Б.с гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны ...дугаарын дансаар 125,000 төгрөгийг,
2.30."..." нэртэй фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал захиалгаар хийнэ" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Х.П.с эсгий гутлын захиалга авч, ....аймгийн автобусанд тавьсан гэж фейсбүүк чатаар автобусны зураг явуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны .... дугаарын дансаар 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 125,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 125,000 төгрөг, нийт 250,000 төгрөгийг,
2.31.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулан, Н.Б.с эсгий гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөрийн Хаан банкны .... дугаарын дансаар 50,000 төгрөгийг,
2.32.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулан, Улаанбаатар хотод оршин сууж байсан Ц.Б.с эсгий гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны .....дугаарын дансаар 50.000 төгрөгийг,
2.33.Цахим хэрэгсэл ашиглан, фейсбүүк цахим хуудсанд "эсгий гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулан, ......... дэвсгэрт байсан Б.Х.с эсгий гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өөрийн Хаан банкны .... дугаарын дансаар 35,000 төгрөгийг,
2.34."....." нэртэй фейсбүүк цахим хуудсанд "гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Э.С.с сүлжмэл гутлын захиалга авч, хөдөө орон нутгийн унаанд тавьж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хаан банкны .... дугаарын дансаар 50,000 төгрөгийг,
2.35.цахим хэрэгсэл ашиглан, "..." нэртэй фейсбүүк цахим хуудсанд "гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон Ч.Ж.с сүлжмэл гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 07 дугаар сарын 31- ний өдөр Хаан банкны ... дугаарын дансаар 60,000 төгрөгийг,
2.36."." нэртэй фейсбүүк цахим хуудсанд "цагаан өнгийн сүлжмэл гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон С.Э.с гутлын захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хаан банкны ... дугаарын дансаар 30,000 төгрөгийг,
2.37."." гэх хаягаас фейсбүүк цахим хуудсанд "нэхмэл гутал зарна" гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Ч.Б.д гутал, хантааз байгаа мэтээр захиалга аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны ... дугаарын дансаар 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 50,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 25,000 төгрөг, нийт 75,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан аргыг байнга үйлдэж, түүнээс олсон 4,272,500 төгрөгийг амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганцэцэгээс шүүгдэгч Б.Б.г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Иргэдийн төлөөлөгч Т.Б. “...шүүгдэгч гэм буруутай хөнгөрүүлэх боломжтой.” гэж
5.Анхан шатны шүүх: “...шүүгдэгч .Б.Б.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.н цагдан хоригдсон 264 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,
хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь илүү төлсөн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
6.Шүүгдэгч Б.Б. давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хамтран амьдрагч Б.д өөрийн нэр дээр данс нээж өгч байсан. Учир нь Б.шүүхийн шийдвэрээр дансаа хаалгасан байсан. Б. онлайнаар 1xbet байнга шахуу тоглодог байсан. Мөн архи ууж шоудахаараа ажлаасаа чөлөө аваад намайг хэдэн өдрөөр ч хамаагүй хаяад явдаг байсан. Би тухайн үед жирэмсэн байсан болохоор намайг хаяад явчих байх гэж айхдаа ирүүлэх гэж нэхсэн мөнгө болгоныг нь өгч өөрийн банкны мэдээлэл болон бүх зүйлээ хайрлаж зориулдаг байсан. Би эр хүнийг өөртөө татаж хамт байхыг хүссэндээ маш тэнэг үйлдэл хийж байгаагаа ухаараагүй байж. Өөрийн амьдарлаа баллаж хүмүүсийг хохироосондоо үнэхээр харамсаж байна. Би өөрийн хаан банк дахь дансанд байсан мөнгөөрөө гоо сайхны бүтээгдэхүүн мөн амттан, шоколад авч идсэн. Би гэр бүлийнхэндээ болон эмээдээ өгсөн зүйл байхгүй. Б.д цалингаасаа бага багаар зээлсэн. Мөнгөнийхөө өчүүхэн хэсгийг нь төлж байсан. Би гэм буруугаа маш сайн ойлгож ухаарсан. Надад ганцхан удаа эцсийн боломж олгож зүйлчлэл хөнгөрүүлж 17.3.1 дэх зүйл ангиар шийдэж өгнө үү” гэв.
7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б.н нэр дээрх Хаан банкин дахь ...дугаар бүхий дансанд цалингийн орлого 2023 оны 4 сарын 5 өдөр 707,696 төгрөг, 2023 оны 4 сарын 11 өдөр эмээ Н.с нь 355,000 төгрөг, 2023 оны 4 сарын 20 өдөр цалин 840,389 төгрөг орж эмээ Н.даа 400,000 төгрөг, 192 тоот барьцаа тог гэх утгатай 246,555 төгрөг гарсан байна. Мөн 4 сарын 25 өдөр 250,000 төгрөг Эмээ Н.с нь орсон байх бөгөөд 210,000 төгрөгийг утас гэх зарлагатай гарсан байдаг. Мөн Хаан банкин дахь ....тоот дансанд 2023 оны 7 сарын 7 өдөр цалин гэх утгатай 450,000 төгрөг орсон байдаг. Б.Б.н хувьд Жим худалдаанаас бараа авч зарж байсан талаараа, эмээ нь мөнгө өгч байсан, мөн цайны газар барилга дээр ажиллаж байсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд мэдүүлж байсан болно. Хамтран амьдрагчаас нь цалингийн орлого орж байсан талаар баримтууд байдаг. Зөвхөн бусдаас мөнгө залилж түүгээрээ амьжиргаагаа залгуулж байсан гэх баримт бүрэн тогтоогдоогүй. Мөн өмгөөлөгч нараас зүйчлэлийн талаар маргасан байхад шүүхийн тогтоолд энэ талаар хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар нэг ч дурдаагүй.
П. 250,000 төгрөгийн эсгий гутал захиалж Б. гэх найзаасаа тал мөнгийг нь зээлж шилжүүлсэн байхад П, Б нарыг хохирогчоор тогтоож П,д 250000 төгрөг, Б.д 125000 төгрөгийн хохирол Шүүхээс П.с 125000 төгрөгийг иргэний журмаар төлүүлсэн байдаг нэхэмжилж ав гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Б.хохирогч биш болно.
ЭХХШ тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, 16.2 гаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байх тул ЭХХШ тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж түүнд ашигтайгаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх боломжтой байна.Иймд прокуророос болон шүүхээс Б.Б.н үйлдлийг зүйлчилсэн эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсгээр зүйлчилж гэм буруутайд тооцсон нь зүйлчлэл тохироогүй гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж түүнд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.
8.Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Э.давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тодруулбал 37 хохирогчийг 39 удаагийн үйлдлээр хохироосон үйлдэл нь харьцангуй удаан биш богино цаг хугацаанд үйлдэгдэж, хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хэлбэрийн төдий агуулж байна 3-аас дээш гэдэг агуулгаар гэмт хэргийн шинжийг тодорхойлох нь хэтэрхий явцуу хандаж байна.
Хэргийн нөхцөл байдлыг аваад үзвэл нийт 96 хоногийн хугацаанд 39 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 4,272,000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ орлогынхоо 2,1 сая төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ....тоот данс руу шилжүүлсэн, түүнийг зарцуулалтын талаар шүүгдэгч өөрөө тайлбарлахаас зайлсхийсэн,
Б.Б. өөрийн хайхрамжгүй, тоомжиргүй зангаасаа анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага хэмжээнээс дээш буюу 4,272,500 төгрөгийн хохирол учруулсан, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч нарын хохирол бүрэн барагдсан, хохирогч нар гомдолгүй, нийгмийн аюул бүрэн арилсан нөхцөл байдлыг гэмт хэргийн зүйлчлэлд хамааруулан авч үзээсэй гэж хүсэж байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол нь ноцтой хохирлын хэмжээнд хүрсэн, гэмт хэрэг үйлдэгч нь өөрийн амьдралаа харьцангуй удаан хугацаанд үргэлжилсэн, амьжиргааны эх үүсвэр нь болсон эдийн засгийн ач холбогдол бүхий шинжээр тодорхойлогдох нөхцөл байдал энэ гэмт хэргээс тодорхой харагдахгүй, тогтоогдохгүй байгаа юм.
Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, Ялтанд ашигтайгаар шийдвэрлэх учир шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж заасныг тус тус үндэслэн шүүгдэгч Б.Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
10.Прокурор Г.Г.шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Б.Б. залилах гэмт хэрийг үйлдсэн, 37 хохирогчтой, 39 удаагийн үйлдлээр 97 хоногийн хугацаанд үргэлжлүүлэн үйлдсэн ба гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогын 60 хувь нь Б.Б.н худалдаа хөгжлийн банкны данс руу шилжиж орсон байдаг. Зөвхөн Б.Б.н үйлдсэн гэмт хэргийн үйл баримтаар үүнийг нотолсон баримтуудыг харьцуулж байж хууль зүйн дүгнэлт хийх зохицуулалттай. Ийм учраас хэргийн нотолгооны хувьд эргэлзээ байхгүй.
Шүүгдэгч хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол саналгүй гэж мэдүүлсэн, богино хугацаанд залилах гэмт хэрэг үйлдэж тухайн орлогоор богино хугацаанд амьдарсан энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэх шинжийг үгүйсгэгдэхгүй байгаа. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн давтамж түүний улмаас олсон хууль бус орлогыг 97 хоногийн хугацаанд өөрийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулсан энэ үйл баримт нь хэргийн нөхцөл байдлаар тогтоогдсон. Б.Б.д холбогдох хэргийг зүйлчилсэн амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжийг хангаж байгаа учраас анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны шаардлагыг хангасан байна гэж дүгнэж байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлсон хууль зүйн тодорхойлолтыг өмнөх 3 удаагийн шүүх хурлаар талууд тал бүрээс нь тодорхой тайлбарласан тул үүнд нэмж дахин тайлбарлах шаардлагагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б. болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлж түүнд ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн нөхцөл байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хуулийн шаардлага хангасан, хууль зөрчөөгүй, буруу хэрэглээгүй, эргэлзээтэй байдлыг үгүйсгээгүй гэдэг үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
1.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан, эх сурвалжийг магадлан үзэхэд хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх тул хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Б.д холбогдох хэргийг Анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байна.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт болон шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгчийн үйлдэл “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох” гэмт хэргийн шинжид нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэж, түүнийг гэм буруутайд тооцохдоо хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байна.
2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар тодруулбал: Б.Б. нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд цахим хаяг ашиглаж буюу ............ зэрэг цахим хаяг ашиглан “...борц зарна, майхан зарна, бүх бараа бөөний үнээр, хямд бараа бууж байна, дээл, хувцас зарна, эсгий гутал, сүлжмэл гутал хийнэ, гутал зарна, хувцас оёно”гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нэр бүхий 37 хохирогчоос, 39 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, 4,272,500 төгрөг буюу өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, эдгээр хууль бус орлогыг өөрийн амьдрал ахуй, хувийн хэрэгцээндээ зарцуулсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйл баримт тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Б. өөрийн гэм буруугийн талаар өгсөн мэдүүлэг нь хохирогч Ч.Ж., Б.О., Б.Б, Н.О, Б.Х, Н.О, Ц.Б, Н.Б, П.Т, Ү.А, Т.С, Ө.У, Ч.Б, Ц.М, Э.Э., Д.А., С.А., ТА., Д.А., Ш.Д., Г.Н., Э.Х., Э.С., Н.Ш., М.М., Э.Э., Т.С., А.А., Х.П., С.Э., З.Ц.Н.Отгонжаргал, Ч.Б., Б.О., Б.С., Д.Б., Э.Б., Б.С., Д.С., нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, .................. дансны хуулга /1хх 86-92/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон эдгээр нь тухайн хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой баримтууд байна.
Хохирогч Х.П. “...би 2 ширхэг гутал захиалахаар болж 2023 оны 07 дугаар сарын 20, 25-ны өдрүүдэд өөрийн голомт банкны ...тоот данснаас ... тоот данс руу тус бүр 125,000 төгрөг шилжүүлсэн.,
хохирогч Ч.Б.“...би 2 ширхэг гутал захиалахаар болж 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өөрийн ...тоот данснаас ...тоот данс руу 125,000 төгрөг шилжүүлсэн” гэж тус тус мэдүүлжээ.
Мөрдөгчөөс эдгээр мэдүүлгийг авахдаа тэдэнд хуульд зааснаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй талаар тайлбарлаж, мэдүүлгийг авсан байх тул хохирогч Х.П., Ч.Б. нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үзнэ, хохирогч Ч.Б. хохирогч Х.П.д мөнгө зээлдүүлсэн гэх өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэж хүндрүүлэх шинжийг тодорхойлж, хуульчилсан бөгөөд энэ нь нэг төрлийн гэмт хэргийг гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдсэн улмаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг өөртөө болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийн хэрэгцээнд зарцуулж, ашигласан байхыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Б.хууль бусаар олсон орлогыг найз залуу....Б.н хамт амьдарч байсан орон сууцны түрээсийн төлбөрт, найз залуугийн бооцоот /мөрийтэй/ тоглоомын төлбөрт мөн өөрийн эмээгээс зээлсэн мөнгийг буцаан төлсөн, өөрийн өдөр бүрийн хоол хүнс, хувийн хэрэгцээнд зарцуулсан нь түүний гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон захиалсан бараа бүтээгдэхүүнийг өгч явуулсан гэж бодит байдалд нийцээгүй зураг, бичвэр, дансны хуулга зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгчийг цахим хаяг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хамтран амьдарч байсан, найз залуу Б.Б нь шүүгдэгч Б.Бн банкны дансны гүйлгээг ашиглаж, залилах гэмт хэргийг үйлдэхэд түүнтэй хамт оролцсон гэх боловч үүнтэй холбоотой нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, нотлох баримт авагдаагүй байх тул Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцжээ.
Энэ гэмт хэргийг гурав буюу түүнээс дээш удаа үйлдсэнийг давтан үйлдсэн буюу амар хялбар аргаар ашиг олох боломжийг эрэлхийлж, түүнд чиглэсэн гэм буруутай үйлдлийг удаа дараа гаргасан гэж дүгнэхээс гадна бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор хууль бус аргаар өөрийн болгож, олсон орлогыг хувийн хэрэгцээндээ зарцуулсныг амьдралын эх үүсвэр болгосон гэж үзнэ. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хууль ёсны дагуу олж авсан, орж ирсэн орлого буюу шударгаар хөдөлмөрлөж авсан цалин хөлс нь энэ гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба анхан анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэжээ.
Тухайлбал шүүгдэгч Б.Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчимд нийцсэн байна.
5.Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Т.Б.н “...шүүгдэгч гэм буруутай” гэсэн саналыг шийтгэх тогтоолд үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.26 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д болон хэргийн бодит байдалд нийцжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б шийтгэх тогтоол гарсан 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс тус магадлал гарсан 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 61 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь давж заалдах шатны шүүхийн магадлал уншиж сонсгох хүртэл нийт 61 хоног цагдан хоригдсоныг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА