| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 193/2025/02204/И |
| Дугаар | 193/ШШ2025/01506 |
| Огноо | 2025-12-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 193/ШШ2025/01506
2025 12 04 193/ШШ2025/01506
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, өөрийн байрт байрлах, *******,******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, хаягт оршин суух, ийн /РД:/-д холбогдох,
Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 152,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******,******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 152,350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлж, Нийслэлийн *******, Багахангай дүүргийн прокурорын газрын нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 152,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлж, Нийслэлийн *******, Багахангай дүүргийн прокурорын газар, хариуцагч А.аас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 152,350 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 152,350 төгрөгийг төлөхийг зөвшөөрч тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй
Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлж, Нийслэлийн *******, Багахангай дүүргийн прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч А.д холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 152,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А.аас улсын тэмдэгтийн хураамж 5,220 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100200400941 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А. сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ