| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 2419004780064 |
| Дугаар | 2025/ДШМ/35 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/35
Б.М.д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор: Б.Оргилболд /томилолтоор/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж хийсэн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ерөнхий прокурор Ц.Алдархишигийн эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Б.М.холбогдох 2419004780064 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
..................
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
3.Дорноговь аймгийн Прокуророос шүүгдэгч шүүгдэгч Б.М.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх “...шүүгдэгч М. овогт Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М.г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М.д Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн торгуулийн ялын хэмжээг нийт 3,150,000 төгрөгөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М. нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг шүүгдэгч 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,
шүүгдэгч Б.М.оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус дурдаж,
шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
5.Прокурор Б.Оргилболд шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Б.М.холбогдох хэрэг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 86 дугаартай шийтгэх тогтоол гарсан байдаг.
Дээрх шийтгэх тогтоолд өмнө оногдуулсан ялыг хэрэглээгүйн улмаас хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэдэг үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичигдсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасан ялтанд оногдуулсан ялыг 1 жилийг дуусахаас өмнө нь шинээр гэмт хэрэг үйлдсэн эсвэл шинээр ял шийтгүүлэхийн өмнө нь өөр гэм хэрэг үйлдсэн бол шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж өмнөх шийтгэсэн ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх ялын зохицуулалттай байна.
Б.М.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгочихоод мөн дээрээс нь өмнөх ял болох 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийг нэмж нэгтгэсэн атлаа өмнөх шийтгэх тогтоолд дурдагдсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялыг орхигдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Өөрөөр хэлбэл нэмэгдэл ялыг хэрхэн биелүүлэх нь ойлгомжгүй байна гэж дүгнэсэн. Түүнчлэн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад шүүгдэгч Б.М.450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөг гэж бичсэн боловч хашилтад 450 гэж буруу буюу Б.М.450,000 төгрөгөөр торгосон уу, 450 төгрөгөөр торгосон эсэх нь ойлгомжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт бичсэнээр прокурорын эсэргүүцэл бичсэн.
Мөн эсэргүүцэл бичсэнтэй холбогдуулан хэргийн материалтай танилцахад хэрэгт ялын тооцоо байхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс ялыг нэмж нэгтгэхээр болох юм бол ял хүндрүүлэх асуудал яригдах учраас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 86 дугаартай Дорноговь аймаг дах Сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналыг томилолтоор оролцож байгаа прокурорын хувьд гаргаж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх ерөнхий прокурорын эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.Хэрэгт цугларсан, нотлох баримтуудыг харьцуулан эх сурвалжийг магадлан үзвэл шүүгдэгч Б.М. урьд нь буюу Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
мөн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан ба холбогдох шийтгэх тогтоол/1хх66-67/-ыг хавсаргасан.
Гэвч шүүгдэгч урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас/1хх40/-д зөвхөн 2023 оны 14 дугаар шийтгэх тогтоол тусгагдсан, 2025 оны 43 дугаар шийтгэх тогтоолын талаарх мэдээлэл тусгагдаагүй байна.
2.Хохирогч О.О., Цагдаагийн газарт хандсан өргөдөлдөө гэмт хэрэг гарсан хугацааг 2024.11 сарын 20-ны гэж тэмдэглэсэн. Харин энэ хугацааг прокурор яллах дүгнэлтдээ 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэж, шийтгэх тогтоолд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны 00 цагийн үед гэж тус тус зөрүүтэй тодорхойлж,бичжээ.
4.Шүүгдэгч Б.М.д 2023 оны 14 дугаар шийтгэх тогтоол, 2025 оны 43 дугаар дугаар шийтгэх тогтоолоор тус тус оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг бүрэн эдэлсэн эсэхийг шүүхээс тодорхойлж, тогтоох боломжгүй байх буюу эдгээр ялын биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “ялын тооцоо”-той холбоотой баримтыг аваагүй, хэрэгт хавсаргаагүй байна.
Тиймээс шүүгдэгч нь дээр дурдсан эрх хасах ялын тооцоо болон сүүлийн гэмт хэрэгт ял оногдуулахад нэмж нэгтгэн тооцох ял бий эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн бодит байдлын нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох хуулийн шаардлагад нийцэх юм.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах зохицуулалтыг хэрэглэх эсэх нөхцөл байдал нь энэ хэргийн тухайд зайлшгүй байх тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй энэ ажиллагааг хэргийг прокурорт буцааж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.М.. урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.М.урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА