| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/02158/И |
| Дугаар | 307/ШШ2025/01800 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 307/ШШ2025/01800
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2025/02158/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ***** хороо, *******давхарт байрлах, ******* ББСБ ХХК /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ********/утас *******/-д холбогдох,
673,969.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... 673,969.69 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Токи ББСБ ХХК нэхэмжилсэн 673,969.69 төгрөгийг ********миний бие 2025 оны 10 сарын 27-нд эхний төлөлт болох 173,969 төгрөгийг төлөх ба үлдсэн 2025 оны 11 сарын 27-нд 250,000 төгрөг төлнө, үлдсэн 250,000-г 2025 оны 12 сарын 27-нд тус тус төлж барагдуулах болно гэжээ
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагчийн хариу тайлбартаа танилцаад шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан 673,969.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч ******* нь ******* ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 673,969.69 төгрөгөөс 173,969 төгрөгийг 2025 оны 10 сарын 27-ны өдөр, 250,000 төгрөгийг 2025 оны 11 сарын 27-ны өдөр, 2025 оны 12 сарын 27-ны өдөр үлдэх 250,000 төгрөгийг тус тус хувааж төлөх тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж, хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасантай нийцэж байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Иймд хариуцагч ******* нь ******* ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 673,969.69 төгрөгөөс 173,969 төгрөгийг 2025 оны 10 сарын 27-ны өдөр, 250,000 төгрөгийг 2025 оны 11 сарын 27-ны өдөр, үлдэх 250,000 төгрөгийг 2025 оны 12 сарын 27-ны өдөр тус тус хувааж төлөх тухай тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж, хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох 2,356,906.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 673,969.69 төгрөгөөс 173,969 төгрөгийг 2025 оны 10 сарын 27-ны өдөр, 250,000 төгрөгийг 2025 оны 11 сарын 27-ны өдөр, үлдэх 250,000 төгрөгийг 2025 оны 12 сарын 27-ны өдөр тус тус хувааж төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн" зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,725 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 10,362.5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 10,362.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА