Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 307/ШШ2025/01822

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/02610/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байрлах ******* (утас: *******, *******, *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-т холбогдох,

“3,249,514.74 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...Х.******* нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг нэг сарын 4.5 хувийн хүүтэй зээл авсан. Зээлдэгчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй. Иймд Х.*******ээс зээлийн гэрээний үүрэгт 3,249,514.74 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Х.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...3,249,514.74 төгрөгийг 4 хувааж буюу сар болгоны 10-ны өдөр өгөхөөр тохиролцсон. 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 812,393 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 812,393 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 812,393 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 812,335.74 төгрөгөөр хувааж төлж барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Х.*******т холбогдуулан “3,249,514.74 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2.Хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд мөнгөн төлбөрийг 4 сарын хугацаанд хуваан төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй хугацаа тохирч, талууд эвлэрч байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.

4.Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******ээс 33,500 төгрөг, төрийн сангийн орлогоос 33,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.*******т холбогдох 3,249,514.74 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******ээс 33,500 төгрөг, төрийн сангийн орлогоос 33,500 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Б.НОМИН