Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/43

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч ******* өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/1*******5 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 251*******00000020 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх,

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******1 дүгээр зүйлийн 1*******1.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа 2025 оны 03 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 01 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багт байрлах худалдааны төвийн урд талын төв зам дээр ******* ******* улсын дугаартай Тоёота камри маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,

Шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1., 1.7, 1.*******, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... Миний үйлчлүүлэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруутай үйлдлээ ухамсарлаж гэмшиж байгаа билээ. Тэрээр эхнэр, -н бага насны хүүхдийн хамт амьдардаг залуу гэр бүл. ******* нь ажил хөдөлмөр тасралтгүй эрхэлж гэр бүл үр хүүхдээ тэжээдэг ба одоогоор Дархан зочид буудлын ард байрлах “ ” ХХК-тай 2025 оны З сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг 6 сарын хугацаатай байгуулан тухайн барилгын мужааны ажлыг 7-******* хүнийг бүрдүүлэн ахлан ажиллаж байгаа билээ. Энэ талаарх нотлох баримтыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр гаргаж өгсөн болно. /хх-92-9 тал/ Дээрх ажлыг ахлан ажиллаж буй хүний хувьд Улаанбаатар хот болоод хөдөө орон нутгаас мужааны ажилд хэрэглэгдэх мод модон бүтээгдэхүүнийг худалдан авч зөөвөрлөх хэрэгцээ шаардлага байнга үүсдэг. Гэтэл анхан шатны шүүхээс *******ийг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний хувийн байдлыг дордуулж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй. Эрүүгийн хариуцлага нь дээрх зарчимд нийцсэн ёстой байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасныг баримтлан ял оногдуулах нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр улсын яллагчаас тухайн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохируулан торгох ялыг санал болгосон. Өмгөөлөгчийн хувьд улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү хэмээн мэтгэлцсэн. Иймд Давж заалдах шатны шүүхээс ******* холбогдох хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн хүний нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ЭХХШТХ-н 39.9 дүгээр зүйлийн 1..т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудалд маргаж мэтгэлцдэггүй. Шүүгдэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Шүүгдэгч нь өмнө нь хоёр удаа ял авч шийтгүүлж байсан. Ял шийтгэлээ эдэлж дуусаад 2019 онд гэр бүл зохиож, хамтын амьдралын хугацаанд хүүхэдтэй болж, шударгаар хөдөлмөрлөж байгаа нь харагддаг. Иймд шүүгдэгчийн гэмт хэргийн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэхээс гадна, согтолтын зэрэг 2,37 хувийн буюу өндөр согтолттой зэрэг байдлыг харгалзан үзсэн. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд ам бүл 5, ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг учраас 7 сая төгрөгийн торгох ялыг төлж барагдуулах боломжгүй тул багасгаж өгнө үү гэх байр сууринаас оролцож байсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн  гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч *******-д холбогдох хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. 

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 19-20-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дархан-Уул аймгийн дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвийн урд талын зам дээр - ******* улсын дугаартай Toyota Camry маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь:

Гэмт хэргийн талаарх мэдээлэл /хх-6/, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл...Alcotest AL7510 багаж ашиглан шалгахад 2.37% тоот үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо /хх7-*******/, Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-2/, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 202/ЗШ/5237 дугаартай шийтгэвэр /хх-52-5/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргийн үйл баримт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж буюу “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үйлдлийг хамаарна гэж хуулийн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны шаардлагад нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан сонгож оногдуулах ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарч явахыг хориглож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилгыг хангасан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******...”******* нь ажил хөдөлмөр тасралтгүй эрхэлж гэр бүл үр хүүхдээ тэжээдэг ба одоогоор “ ”ХХК-тай 2025 оны 03 сарын 20-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг 6 сарын хугацаатай байгуулан тухайн барилгын мужааны ажлыг 7-******* хүнийг бүрдүүлэн ахлан ажиллаж байна. Дээрх ажлыг ахлан ажиллаж буй хүний хувьд Улаанбаатар хот болоод хөдөө орон нутгаас мужааны ажилд хэрэглэх мод, модон бүтээгдэхүүнийг худалдан авч зөөвөрлөх хэрэгцээ шаардлага байнга үүсдэг. Гэтэл анхан шатны шүүхээс *******ийг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний хувийн байдлыг дордуулж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчимд нийцээгүй”. ...анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх тухай хуулийн 173, 17 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлүүлэх хүсэлтийг хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэв.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/1*******5 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч ******* оролцсон атал шийтгэх тогтоолд улсын яллагч гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байх ба энэхүү зөрчил нь шүүхээс гарах шийдвэрт нөлөөлөөгүй тул цаашид алдаа гаргахгүй байхыг анхаарна уу.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/1*******5 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.АМАРЖАРГАЛ

           ШҮҮГЧИД                                                      Б.МАНЛАЙБААТАР

                                                                                             З.ТӨМӨРХҮҮ