Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/44

 

 

*******-******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/181 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр давж заалдах журмаар гаргасан гомдлоор цагаатгагдсан этгээд *******-******* холбогдох 2418002570860 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******-******* 2024 оны 08 сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 19:50 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ орчин” худалдааны төвийн урд хохирогч ******* “..бөгс рүү тэлээгээр ороолголоо...” гэх шалтгаанаар газар унасан байхад нь толгой руу нь хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж духны баруун хэсэгт өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, нүдний алимын салстад цус хуралт, зүүн шанаа, зүүн чамархайн хуйх, баруун мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт -******* холбогдох эрүүгийн 2418002570860 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, овогт -******* цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******-******* холбогдох эрүүгийн 2418002570860 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

Шүүгдэгч *******-******* нь 09 хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

Хохирогч 25,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сиди-г хэргийн хамт хүргүүлж,

Шүүгдэгч *******-******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсэж байдаг өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхдээ үйлдлээрээ нэгдсэн байхаас гадна хамтран оролцогч бүр нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтоох нь чухал бөгөөд зорилгоороо нэгдсэн тохиолдолд тухайн хор уршгийг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах ёстой.

Гэтэл анхан шатны шүүхээс , нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхдээ хэрэгт цугларсан гэрч “...Тухайн үед буюу -******* намхан халзан толгойтой, нүдний шил зүүсэн залуу өөрийнхөө өмдний тэлээтэй адилхан зүйлээр бөгс рүү цохисон. Тэгээд бид нартай тэр үед хамт архи ууж байсан нь -******* өмөөрсөн. нь - бөгс хэсэг рүү тэлээ шиг зүйлээр цохихоор нь эмэгтэй хүний цохидог хэн гээд нар нь нөгөө залуутай барьцалдаж аваад газарт унагаах үед -******* нь нүүр ам, толгой тархи хэсэгт хөлөөрөө дэвсээд байна. Миний харснаар 5-6 удаа тархи толгойны хэсэгт хөлөөрөө дэвссэн. Би тэр зодоонд нь оролцоогүй харин тэр хэдийг хооронд нь салгасан болон нар нь толгой хэсэг рүү цохисон зүйл байхгүй. Харин -******* унасан хойно нь толгой дээр нь дэвссэн нь нөгөө залуугийн бөгс хэсэг рүү нь цохисон нөгөө залуу нь ыг газраас босож ирээд толгой хэсэг рүү цохисон санагдаж байна ыг цохиод байхаар нь найз нь хүрч ирж өмөөрөөд маргалдаж бөгс гуя хэсэг рүү нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,

гэрч ын “...Нэг залуу гартаа өөрийнхөө тэлээ юм уу суран бүс ороосон гарч ирээд буюу -******* нуруу, өгзөг хэсэг дээр нь ороолгосон. Тэгэхээр нь би болиоч гэсэн чинь миний хацар хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд босож ирээд салгах гээд дайраад бид гурав хоорондоо зууралдаад газарт унасан нь нөгөө залуугийн тэлээг нь булааж авах гээд зууралдаад байх үед -******* нь нөгөө залуугийн толгой хэсэг дээр хөлөөрөө өшиглөж дэвсээд байсан. нь тэр залууг -******* цохих гээд байхаар нь салгах гээд салгаж зууралдсан. Газарт унаад зууралдаж байх үед -******* толгой нүүр хэсэгт өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,

гэрч ын “...нэг залуу ирээд -*******тэй маргалдаад түлхсэн, тэгээд бид хоёр очоод “...эмэгтэй хүн яах гээв..." гэсэн чинь бид хоёрыг цохиод авахаар нь бид хоёр дараад газарт унагаасан тэр үед -******* ирээд их бие, толгой хэсэг рүү өшиглөсөн... -******* гартаа бүс тэлээ шиг адилхан зүйлээр цохих гэж дайраад байсан болохоор би ын хамт цохих гэж байгаа зүйлийг нь салгах гэж хооронд зууралдсан. Тэрнээс биш яг цохиж барьсан зүйл байхгүй. Харин нөгөө залуутай зууралдаад газарт унах үед буюу -******* нь эргэн тойронд гарч ирээд хөлөөрөө өшиглөж, дэвссэн. Яг хэдэн удаа өшиглөснийг тодорхой санахгүй байна...” гэсэн мэдүүлэг зэргийг хэрэгт хамааралтай, хууль ёсны эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, дээрх нотлох баримтуудыг няцаасан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар , нар нь хохирогч *******-*******тэй маргалдаж, улмаар эрх чөлөөнд нь халдаж буй үйлдлийг таслан зогсоох зорилгоор түүнийг барьж авсан, унагаасан үйлдлийг хийсэн болох нь тогтоогдсон хэдий ч , нарын хувьд санаа зорилгоороо нэгдэж “энэ хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинж тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй.

Хохирогч эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь духны баруун хэсэгт өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, нүдний алимын салстад цус хуралт, зүүн шанаа, зүүн чамархайн хуйх, баруун мөрөнд үүссэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд хохирогчид учирсан дээрх хохирол болон шүүгдэгч *******- хохирогчийн толгойн тус газарт өшиглөсөн үйлдэл хоёрын хооронд тогтоогдсон шалтгаант холбоог анхааралгүйгээр шүүгдэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүх *******-******* холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийж, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******-******* холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ хохирогч шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг буюу намайг бүлэглэн зодож, 25,000 төгрөгийг дээрэмдсэн гэх агуулгатай мэдүүлгийг үндэслэл болгосон. Харин хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох гэрч нарын мэдүүлэгт ямар нэгэн байдлаар хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Шүүгдэгчийн гаргасан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй байна гэж үзээд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж дүгнэсэн. Шүүгдэгч нь хохирогчийн толгой тус газарт 10-15 удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан. Шүүгдэгчийн үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байхад гэмт хэргийн шинжгүй буюу хохирогчийн мэдүүлгийг үндэслэл болгосныг үндэслэлгүй байна гэж үзсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийн үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 181 дугаар бүхий цагаатгах тогтоолтой *******-******* холбогдох 2418002570860 дугаартай эрүүгийн хэргийг аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах,  шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгах болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлсэн болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******-******* 2024 оны 08 сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 19:50 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ орчин” худалдааны төвийн урд хохирогч ******* “..бөгс рүү тэлээгээр ороолголоо...” гэх шалтгаанаар газар унасан байхад нь толгой руу нь хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж духны баруун хэсэгт өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, нүдний алимын салстад цус хуралт, зүүн шанаа, зүүн чамархайн хуйх, баруун мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт:

Шүүгдэгч *******-******* нь ... хохирогч эрүүл мэндэд духны баруун хэсэгт өнгөц шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, нүдний алимын салстад цус хуралт, зүүн шанаа, зүүн чамархайн хуйх, баруун мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байна.” гэж дүгнэсэн атлаа

“гэмт хэргийн шинжгүй гэх” үндэслэлээр *******-******* холбогдох эрүүгийн 2418002570860 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******-******* цагаатгаж шийдвэрлэлээ. гэж ойлгомжгүй дүгнэлт хийжээ.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн хууль зүйн дүгнэлтэд:

Шүүх тухайн гэмт хэрэгт шүүгдэгчээс гадна иргэн , хамтран оролцсон, цаашилбал гэм буруутай этгээдийн үйлдэлд дээрэмдэх гэмт хэргийн шинж байж болзошгүй байдал байх тул энэ байдлыг шалган тогтоох зорилгоор шүүх хуралдааныг 60 хоног хойшлуулсан хэдий ч энэ хугацаанд прокурор дээрх нөхцөл байдлыг шалгах талаар ямар ч ажиллагаа хийгээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн зарчмыг үндэслэн  шийдвэрлэсэн болно гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “....Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн дүгнэлтэд “…*******-******* нь түүний /хохирогчийн/ толгой хэсэгт хөлөөрөө өшиглөж, дэвссэн гэх үйл баримт тогтоогдож байна... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж гэм буруутай этгээдийн үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл хоорондын шалтгаант холбоог ойлгоно.” гэж дүгнэсэн бол гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх ёстой.

Энэ талаар бичсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

Нөгөө талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар …Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж тодорхойлсон тул шүүх тухайн гэмт хэрэгт шүүгдэгчээс гадна иргэн , хамтран оролцсон, цаашилбал эдгээр этгээдүүд хохирогчийн халаасанд байсан мөнгийг “дээрэмдэх” гэмт хэргийн шинжтэйгээр бүлэглэн үйлдсэн байж болзошгүй ба энэ байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул 2418002570860 дугаартай эрүүгийн хэргийн “бодит байдлыг бүрэн тогтоож”  чадаагүй байна гэж шүүх үзээд анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 181 дугаар бүхий Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/181 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлээс “цагаатгах тогтоолыг хүчингүй тухай” хэсгийг хүлээн авсугай.

         2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******-******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ц.АМАРЖАРГАЛ

           ШҮҮГЧИД                                                      З.ТӨМӨРХҮҮ

                                                                                             Б.МАНЛАЙБААТАР