| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/01915/И |
| Дугаар | 307/ШШ2025/01886 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 307/ШШ2025/01886
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:307/2025/01915/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байрлах ******* (утас: *******, *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-д холбогдох,
“7,871,891.57 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“...Г.******* нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 5,399,900 төгрөгийн үнэ бүхий гар утас худалдан авсан. Мөн өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж 7,029,800 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж, төлбөрийг төлсөн. Гэвч Г.******* нь байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байх тул 7,871,891.57 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Г.******* нь хариу тайлбартаа:
“...******* нийт 7,871,591.57 төгрөгийг 6 сарын дотор, сар болгоны 15-ны өдөр тэнцүү хуваан төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...6 сарын хугацаагаар төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******д холбогдох “7,871,891.57 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж, 26.3-т “Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь маргааны зүйлийн талаар хугацаа тохирч эвлэрч байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар “... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
4.Дээрх хуульд зааснаар зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,900 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 140,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй, Г.*******д холбогдох иргэний хэрэгт “...7,871,591.57 төгрөгийг 6 сарын дотор, сар болгоны 15-ны өдөр тэнцүү хуваан төлж барагдуулахаар эвлэрсэн” зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,900 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 140,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН