Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 307/ШШ2025/02074

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/00358/и/т

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******, *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* (төлөөлөгч Ч.*******, утас: *******)-д холбогдох,

“Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ******* бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 2021.02.01-нээс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулах, хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний зөрүү 10,787,289 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн гэрээ зөрчсөний улмаас үүссэн гэм хорын хохиролд 3,499,707 төгрөг гаргуулах, 2021 оны 02, 03 дугаар сарын дутуу цалин хөлс, түүний алданги 2,225,876 төгрөг гаргуулах, хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний гэм хорын хохиролд 17,242,149 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нуун дарагдуулсан, хууль бусаар ажлаас халсны улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс 18,402,218 төгрөг гаргуулах, олгогдоогүй цалин хөлсний алдангид 4,282,255 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн чадвар алдсаны хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, гэм хор учруулсантай холбогдож гаргасан асаргаа сувилгаа, нэмэгдэл хоолны зардалд 1,612,290 төгрөг гаргуулах, цалин хөлс саатуулсны улмаас учирсан хор уршиг, банкны нэмэлт хүү, ломбардны хүү 3,514,547 төгрөг гаргуулах, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, үнэн зөв тушаал гаргах, 2019 оны 08 сарын цалин хөлсийг зөв тооцон олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулахыг даалгуулах, 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн гэрээг илт хууль бус хэлцэл болохыг тогтоолгох, 2019 оны 8 сар болон 2020 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 2021 оны 01,02,03 сарын дутуу олгогдсон цалин хөлс, алданги 3,988,159 төгрөг гаргуулах тухай” үндсэн шаардлагатай,

“Хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ болон бусад тооцоо, төлбөрт нийт 18,713,638.37 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.*******,

Хариуцагчийн төлөөлөгч Ч.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч *******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1.Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ******* бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 2021.04.01-нээс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулах тухай шаардлагадаа:

“...Б.******* би ******* 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл таван жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулан 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс ажилд орсон. Сар бүр 1,700,000 төгрөгийн цалин авахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2020 оны 6 дугаар сард хөдөлмөрийн гэрээ дүгнэж, үр дүнтэй сайн ажилласан тул сард авах цалингийн хэмжээ 1,854,563 төгрөг болж нэмэгдсэн. Ажиллах жил гаруй хугацаанд 2020 оны 10 дугаар сард Улаан Үдэд аялах эрхийн бичиг, 2020 оны 10 дугаар сард захирлын нэрэмжит шагнал, 2020 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод туршлага судлах эрхээр шагнуулсан. Багш Б.******* ажилдаа дур сонирхолтой, ачаалал даах чадвартай, шударга үнэнч, хууль дээдлэх зарчмыг чин шударгаар баримталдаг. Хөдөлмөрийн гэрээнээс гадна ******* захиргаатай хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ байгуулсан. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр сургалтын менежер М.*******, сургуулийн захирал Ч.******* нарын гаргасан тааламжгүй хувийн үзлийн улмаас хөдөлмөрийн маргаан үүсэж, ******* захирлын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/55 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, ******* захирлын 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ажилд томилох тухай захирлын тушаал гарсан. Уг тушаалуудыг хүлээн зөвшөөрөөгүй тул Б.******* би Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх коммист  хандсан.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн И-А/98 тоот коронавирусын халдвар ковид-19 цар тахлын үед авах зарим арга хэмжээний тухай захирамжаар төрийн болон хувийн хэвшлийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарласугай гэсэн шийдвэр гарсан. 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар ангийн сурагчдын улирлын амралт эхлэлтэй холбоотойгоор ******* захирал Ч.******* багш нараа бас амраах шийдвэр гаргасан.

Дархан-Уул аймаг даяар цахим ажиллагаанд шилжсэн үед буюу 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ******* захирал Ч.******* ******* ажил хэргийн группээс, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10:50 минутад ******* сургалтын менежер Д.******* багш Б.******* намайг Ш_Алхам Чөлөөт Хөөрөлдөөн группээс, Бид ******* группээс нэг харилцагч, ******* телеграм группээс 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр сургалтын менежер М.******* тус тус хасаж мэдээлэл авах эрхийг хязгаарласан. Багш Б.******* би 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 2б ангийн сурагчдын номын тэмдэглэл хөтлөх уралдаанд оролцох зааварчилгаа өгөх, дэвтрийг нэг бүрчлэн тараах ажил хийсэн. 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Ням гаригт ******* багш Л. манай ангид хичээлийн хуваарь оруулсан. Би уг хуваарийг Microsoft team app-т байршуулах гэсэн боловч нэвтрэх эрх хаагдсан байсан. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны 20 цаг 45 минутанд Б.******* багшаа 2б ангид хичээлээ заана уу гэсэн постыг ******* сургалтын менежер М.******* оруулсан. Би постны дор хичээлээ заахад бэлэн. Бүх эрх хаагдсан учраас гайхаад сууж бана гэсэн мэдээлэл тавьсан даруйд постыг устгасан байсан. 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө ******* захирал Ч.******* ******* 2б ангийн группт Б.******* багш нь хувийн шалтгааны улмаас сургуультай байгуулсан гэрээний дагуу ажиллах боломжгүй болсон тул сургуулийн зүгээс албан ёсоор 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай тушаалаа өнөөдөр буюу 2021 оны өдөр шуудангаар хүргүүлэхээр монгол шууданд хүлээлгэж өглөө. Сургуулийн зүгээс Б.******* багштай холбоотой хамтран ажиллах гэрээний асуудал үүгээр дуусгавар болж байгааг мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл тавьсныг ангийн эцэг, эхчүүдээс дуулж мэдсэн.

******* НҮББ-ын захирлын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/58 дугаартай ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь урьдаас төлөвлөсөн, ажил олгогчийн зүгээс эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэний улмаас улс оронд үүсэж буй онцгой нөхцөл байдлын үед 5 хоног ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан болох нь сургуулийн цаг бүртгэлийн төхөөрөмжөөр тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн шийдвэр нь хууль бус үндэслэлгүй байх тул ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ******* бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцож гаргуулах, 2019 оны 08 дугаар сарын болон мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулахаар нэхэмжлэл гаргаж байна" гэжээ. (1хх 1-2)

1.2.Нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний зөрүү 10,787,289 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн гэрээ зөрчсөний улмаас үүссэн гэм хорын хохиролд 3,499,707 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ:

“******* захирал Ч.*******, сургалтын менежер М.*******, ерөнхий нябо А. нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.2 заалт, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт, мөн хуулийн 37 дугаар зүйл, мөн хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1.3 дахь заалт, 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.5, 3.1.6, 3.2.7, 3.2.8, мөн гэрээний 4.1.2, 4.1.5, 4.1.6, 4.2.1, 4.2.2, 4.2.8, 4.2.9, 4.2.10, 4.2.11, 7.2, 7.3 дахь заалтуудыг ноцтой зөрчиж, хууран мэхлэх замаар ******* багшаар урьж, 5 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан атлаа 3 удаа үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх, томилох, халах тушаал гаргаж, цар тахлын үеийн нөхцөл байдлыг далимдуулан Улаанбаатар хот явсан гэж хуурч мэхэлсэн.

Б.******* би 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн захиргааны хэргийн шүүхийн хуралдааны талаар сургуулийн захирал Ч.*******, сургалтын менежер М.******* нарт 2021.02.04, 2021.02.05, 2021.02.19, 2021.02.22, 2021.02.23, 2021.02.24-ний өдрүүдэд амаар болон бичгээр мэдэгдэж чөлөө хүссэн боловч 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ******* 2б ангийн 24 сурагчийн хичээл сургалтын ажиллагааг зохицуулах хуулиар болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй.

******* захирал Ч.*******тай уулзаж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчиж байгаа талаар уулзахаар бичгээр гаргасан хүсэлтээ өгөхөөр очсон боловч сургуулийн ерөнхий нягтлан А. захирал өнөө өглөө Улаанбаатар хот явсан гээд хүсэлтийг авсан. Гэтэл 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас авсан мэдээллээр захирал Ч.******* нь Улаанбаатар явах хүсэлт огт гаргаагүй байна. Мөн ******* бага боловсролын багш нар 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хойш амралтгүй ажилласан тул 2021.02.25, 2021.02.26-ны өдөр амрахыг хамтын хурлаар хэлэлцэж, сургалтын менежер М.******* шийдвэр гаргасан.

******* багш Б.******* би 2021.02.17-ны өдөр 10:50-17:08 хүртэл, 2021.02.18-ны өдөр 9:06-17:11 хүртэл ******* ажлын байрандаа байхад Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч А., шийдвэр гүйцэтгэгч Д. нар бусадтай бүлэглэж 2021.02.17, 2021.02.18-ны өдрүүдэд “Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авах тухай” 52/01 тоот нотлох баримт, “Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл” 52/01/01 тоот нотлох баримт, 52/01/07 дугаартай “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”, “Хэргийн материалыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай” 52/01/06 тоот тэмдэглэлийг тус тус хуурамчаар үйлдэж, дээрх нотлох баримтуудад миний гарын үсгийг хуурамчаар зурж, нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгөх гэмт хэрэг үйлдсэн болохыг Б.******* би 2021.02.19-ны өдөр олж мэдээд 2021.02.25-ны өдөр бичгийн нотлох баримттай танилцаад, 2021.02.19, 2021.02.22 өдрүүдэд сургалтын менежер М.*******д амаар мэдэгдэж, 2021.03.01-ны өдрийн Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2021.03.01-ний өдрийн 11:30 болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. 2021.02.19-ний өглөө 8:50 минутаас орой 17:20 хүртэл дээрх хуурамч нотлох баримтыг шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргаж шалгуулах, хуулбарлаж авах ажилтай байсан. 2021.03.02 өглөө 8:30 минутад ******* ерөнхий нябо А.тай уулзаж, хүсэлтийн хариугаа авах, 2021.03.02-ны өдрийн 12:00 цагаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны тов мэдэгдсэн. Ерөнхий нябо А. захирал өчигдөр оройхон Улаанбаатараас нааш ирэх машин хайж байна гэж мэдэгдсэн. Шөнөдөө ирэх байх. Таны хүсэлтийг шийдвэрлээгүй, надад байна, та санаа зовох зүйлгүй шүүх хуралдаа оролц гэсэн. Сургалтын менежер М.******* 8:30-10:20 хүртэл ажилдаа ирээгүй байсан.

Сургалтын менежер М.*******гаас 2021.03.02-ны өдрийн 12:42 минутад “сайн байна уу, багш таны хүсэлтийн дагуу ажлаас халах тушаалыг 3 дугаар сарын 01-нээс гаргаж байгаа тул санхүүгээс тойрох хуудсаа авна уу. Танд утсаар мэдэгдэх гэсэн боловч утсаа авсангүй. Цахим хэлбэрээр мэдэгдсэн болно. Сургуулийн захиргаа” гэсэн зурвасыг хувь чатаар явуулсан. 2021.03.02 оройн 20/25 минутад би М.*******гаас халагдсан тушаалаа авъя гэтэл 2021.03.02-ны шөнийн 22:16 минутад захирлаас аваарай гэсэн хариу ирүүлсэн.

2021.03.03-ны өдөр Б.******* би ******* захирал Ч.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө бичгээр гаргаж, шуудангаар явуулсан. 2б ангийн эцэг эхчүүдэд 2021.03.02-ны өдрийн М.*******гийн мэдэгдлийг хэлсэн. Эцэг эхчүүд уг шийдвэрийг эс зөвшөөрч, төлөөлөл томилж, 2021.03.03 өдөр сургалтын менежер М.*******тай уулзахад тушаал бол цаас, захирал Ч.******* Улаанбаатар хот явсан, цахим уулзалт зарлая гэж хэлж, эцэг эхчүүдийг захирал Ч.******* Улаанбаатар хот яваагүй, 2021.02.25-2021.03.03 хүртэл ажилдаа ирэхгүй өөрөө ажлаа тасалсан байхад биднийг хуурч, ажлаас хална гэж айлгаж, сүрдүүлж байсан байна.

2021.03.04-ний өдөр 12:54 минутанд захирал Ч.******* “Өнөөдрийн мэнд. Багш тантай уулзмаар байх юм. Улаанбаатар хот руу зорчоод ирсэн болохоор гэрийн хорионд байгаа. Иймээс биечлэн уулзаж чадахгүй учраас вебинар уулзая даа” гэж хувь чатаар зурвас явуулсан. Энэ өдрийн оройн 17:50 үед шуудангаар миний хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлийг хүлээж авахаас татгалзаж буцаасан атлаа ажлаас чөлөөлсөн тухай 2021.03.01-ний өдрийн Б/55 тоот тушаалыг нөхөж үйлдэн 2021.03.04-ний өдөр шуудангаар явуулсан.

2021.03.04-2021.03.07 өдрүүдэд захирал Ч.******* гэрийн хорионд байгаа гэж хууран мэхэлж, цахим уулзалт зохион байгуулж, уг цахим уулзалтаар Б.******* намайг сөрөг муу хандлагатай, чөлөө авдаггүй, сургуульдаа мэдэгддэггүй, дандаа дураараа ажил тасалдаг гэж эцэг эхчүүдийн өмнө гүтгэж, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон, 2021.03.07 өдөр эцэг эхчүүдийн шаардлагаар буцаан ажилд томилсон мэт шийдвэр гаргаж, дахин хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин хөлсийг дур мэдэн хасаж, хэт давуу эрх эдэлсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-д “Ажилтан нь түүний цалин хөлснөөс суутгал хийх тухай шийдвэр буюу суутгалын хэмжээг эс зөвшөөрвөл гомдлоо хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргаж болно”, мөн зүйлийн 63.5-д “Ажил олгогч ажилтны цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн бол уг суутгасан мөнгийг эгүүлэн олгох тухай гомдлыг хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргана” гэж заасны дагуу 2021.02.24, 2021.03.09, 2021.03.24-2021.03.31 хүртэл цалин хөлсийг ******* үндэслэлгүйгээр суутгасан байх тул уг цалингаа гаргуулахаар гомдол гаргасан болно.

2021.03.31-2021.04.13 хүртэл ******* ажил хэргийн бүх группээс хасаж, мэдээлэл авах, цахим сургалт зохион байгуулах эрхийг хязгаарлаж байгаад 2021.04.05-2021.04.09 хүртэл ажил тасалсан гэж гүтгэн, ажлаас халж, ажил хэргийн нэр төрийг гутаан доромжилсонд гомдолтой байна.

Намайг Оюуны Ирээдүй цогцолбор сургуульд багшаар ажиллаж байхад сургалтын менежер М.*******, ******* үүсгэн байгуулагч Б. захирал, Ч.******* нар 2018 оны 12 сараас хойш удаа дараа уулзаж, Хүслийн хотхоны 68 мкв бүхий 3 өрөө орон сууцны урьдчилгаа 32,640,000 төгрөгийг бэлнээр өгөхөөр амлаж, багшаар урьж ажиллуулсан. Дараа нь ямар ч шалтгаангүйгээр 25,996,800 төгрөг, 18,000,000 төгрөг болгон буулгасан хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ байгуулж, анхны гэрээгээ зөрчсөн, мөн хамтран ажиллах гэрээнд өгсөн мөнгөө өгөхдөө илүү мөнгө тооцсон худал нотлох баримтууд бүрдүүлж өгсөн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдоод байна.

Мөн 2021 оны 2,3,4 сарын цалинг хугацаанд бүрэн олгоогүйн улмаас цалингийн зээл, байгууллагын гэрээт утасны төлбөрөө төлж чадахгүй илүү хүү төлөх гэм хорын хохирол учраад байна” гэжээ. (1хх39-42)

1.3.Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гаргасан 2021 оны 2,3 сарын дутуу цалин 2,225,876 төгрөг, түүнд ногдох алдангийг тооцуулан гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“...******* нь Б.******* ******* захирал Ч.*******т 2021 оны 2 сарын 24-ны өдөр болох Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны товыг 2021 оны 2 сарын 4, 2021 оны 2 сарын 23-ны өдөр мэдэгдсэн. Багш Б.******* нь 2021 оны 2 сарын 17, 18-ны өдөр ******* ажлын байрандаа байхдаа шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлэх гэмт хэргийн хохирогч болсон байна гэдгээ 2021 оны 2 сарын 19, 22-ны өдрүүдэд сургалтын менежер М.******* нарт мэдэгдэж. Боловсролын тухай хуулийн 44.1.1-д заасны дагуу 2б ангийн хичээл сургалтын ажлыг зохицуулж өгөхийг хүссэн. 2021 оны 2 сарын 25-ны өглөө Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан хүсэлт өгсөн боловч захирал Ч.******* ажилдаа ирээгүй. ерөнхий нябо А.гаар Улаанбаатар хот явсан гэсэн худал хариу өгсөн. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул Б.******* би 2021 оны 3 сарын 3-ны өдөр гаргасан хууль буюу гэрээнд заасны дагуу Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдөл мөн 2021 оны 2 сарын цалингаа авахыг хүссэн боловч, хүлээн авахаас татгалзаж буцаасан байсан.

******* захирал Ч.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь заалт, мөн хуулийн 21.4 дэх заалт, мөн хуулийн 21.5 дахь заалт, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг зөрчиж, давуу эрх эдэлж, 2021 оны 2 дугаар сарын 25-аас 2021 оны 3 сарын 7 хүртэл 9 хоногийн турш Улаанбаатар хотод байна, гэрийн хорионд байна гэх зэргээр ажилтан, 26 ангийн эцэг эхчүүдийг хуурч мэхэлж, хөдөлмөрийн харилцаанд оролцох эрхийг хязгаарласан. Багш Б.******* би болон 2б ангийн эцэг эхчүүд 2021 оны 3 сарын 6, 7, 8 Бямба, Ням, бүх нийтийн амралтын өдөр хүртэл ажиллах шаардлагатай болсон.

Мөн 2021 оны 11 сарын 24-нөөс хойш цахимаар хичээллэсэн багш сурагчдын сургалтын хэвийн ажиллах нөхцөлийг хясан боогдуулж, 2021 оны 3 сарын 7-ны өдөр дахин Хөдөлмөрийн нөхцөлийг дордуулсан гэрээ, тушаал төлөвлөж, 2021 оны 3 сарын 9-ний өглөө ажилдаа ирвэл хувийн хамгаалалтын алба дуудсан. Ажилдаа ирвэл оруулахгүй гэж, харийн гүрэнд боолын хөдөлмөр эрхэлж буй хүнтэй харьцаж байгаа мэт дээрэнгүй, ёс суртахуунгүй үйлдэл гаргасан. Үндэслэлгүйгээр нэр төрийг гутаан доромжлох аргаар хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг дордуулж, багш миний 2021 оны 2 сарын цалин 1,854,563 төгрөг олгохоос 2 сарын 22-ны өдөр 741,825 төгрөг, 2021 оны 3 сарын цалин 1,854,563 төгрөг олгохоос 3 сарын 15-ны өдөр 741,825 төгрөг олгохгүй хохироож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 141.4-д заасан "Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж ажилтанд олгоно гэсэн хуулийн заалтыг баримтлан олгогдоогүй цалин хөлсдөө алданги тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Өнөөдрийн байдлаар өдрийн хүү 1,112,938 төгрөг*0,3/100=3,338 төгрөг, 2 сарын цалинд төлөх алданги 112 хоног*400,557 төгрөг, 3 дугаар сарын цалинд ногдох алданги 79 хоног-263,766 төгрөг болж байна. ******* нь давуу эрх олгож Хөдөлмөрийн гэрээ, хамтран ажиллах гэрээгээ удаа дараа зөрчсөнөөс ажилгүйдлийн тэтгэмжээ хүү төлөхөд зарцуулж байгаадаа гомдолтой байна” гэжээ. (1хх136)

1.4.Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 2021.02.01-ний өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулах, хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний гэм хорын хохиролд 17,242,149 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нуун дарагдуулсан, хууль бусаар ажлаас халсны улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс 18,402,218 төгрөг гаргуулах, олгогдоогүй цалин хөлсний алдангид 4,282,255 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн чадвар алдсаны хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, гэм хор учруулсантай холбогдож гаргасан асаргаа сувилгаа, нэмэгдэл хоолны зардалд 1,612,290 төгрөг гаргуулах, цалин хөлс саатуулсны улмаас учирсан хор уршиг, банкны нэмэлт хүү, ломбардын хүү 3,514,547 төгрөг гаргуулах тухай өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“...Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.2-д "Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ", мөн зүйлийн 141.3-д "Энэ хуулийг зөрчсөн үйлдлийн улмаас ажилтанд эрүүл мэндэд гэм хор учирсан бол Иргэний хуулийн холбогдох заалтаар хохирлыг нөхөн төлүүлнэ", Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2.7-д "Хохирогч зөрчлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нэхэн төлүүлэх эрхтэй", Хөдөлмөрийн тухай хуулийн 141.4-д "Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно"; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д "Гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, бусад эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүнийг хохирогч гэнэ" гэж хуульчилжээ.

******* багш нартай байгуулдаг Хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний 2-т "Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь энэхүү гэрээний нэг хэсэг болно" гэсэн заалтаас үзвэл 2019 оны 3 сарын 12-ны өдөр 68 м.кв 3 өрөө орон сууцны 30%-тай тэнцэх хэмжээний мөнгө болох 32,640,000 төгрөгийг бэлнээр олгох хэлцлээ бичгээр байгуулаагүй хохироосон байна. Үүний дараа 2 өрөө байрны урьдчилгаа 30% олгох нэрээр бичгээр байгуулсан гэрээний бичгээр үйлдсэн 2%-ийг зориуд устгасан, эсвэл нуусан. Дахин 18,000,000 төгрөг болгон багасгасан үйлдэл гаргаж, хөдөлмөрийн харилцаанд итгэл эвдэх аргаар хууран мэхлэх, арга залийг ******* удирдлагууд гаргасан байна. Иймээс уг үйлдлийн гэм хорын хохиролд 32,640,000 төгрөг-12,000,000 төгрөг-3,852,711 төгрөг+454,860 төгрөг = 17,242,149 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д "Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй", мөн хуулийн 46.2-т "Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй" гэсэн хуулийн заалтыг зөрчиж, багш Б.******* миний 2019 оны 8 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, 2019 оны 9, 10,11,12 сар, 2020 оны 9, 10, 11, 12 сар, 2021 оны 1 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн зөрчил үйлдсэн болох нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тогтоогдсон. ******* нь багш Б.******* надтай Хөдөлмөрийн тухай хуулийн 23.1-д "Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна", мөн хуулийн 23.2.2-д "энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байна" гэсэн хуулийн заалтыг баримтлан 2019.4.1–2024.7.1 хүртэл таван жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уг гэрээний 1.4-д "Сарын үндсэн цалин 1,700,000 төгрөг байна. Сар бүрийн нэмэгдэл цалин 0 төгрөг байна. Сар бүрийн ажлын үр дүнг тооцож, үнэлсний дагуу нэмэгдэл цалин олгоно" гэж тохиролцсон. 2020 оны 5 сарын 18-ны өдөр сургуулийн захирал Ч.*******, сургалтын менежер М.******* нар хамт сууж байгаад, 2019 оны 3 сарын 19-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний сургуулийн захиралд хадгалагдаж байгаа гэрээний 1%-д "үр дүн-20%" гэж бичиж, багш Б.******* надаар гарын үсэг зуруулсан. ******* Хөдөлмөрийн тухай хуулийн 62.1-д "Ажил олгогч нь нийт ажилтны цалин хөлсний хэлбэр, хэмжээг хамтын гэрээний дагуу өөрчилсөн тухай шийдвэрийг хэрэгжиж эхлэхээс 10, түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулна", мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д "Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон хугацаанд олгоно" гэж хуульчилжээ. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 10-д "Ажил олгогч нь ажилтны ажил, мэргэжил, мэргэшил, албан тушаал, цалин хөлсний тухай тодорхойлолтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй", мөн хуулийн 8.4-д "нийгмийн даатгалын, эсхүл эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийж баталгаажуулаагүй бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж...", мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д "ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй, эсхүл саатуулсан" зөрчилд хариуцлага тооцохоор хуульчилжээ. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн шүүхэд 2021 оны 6 сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээний өөрт байсан хувийг ирүүлэхдээ надад огт хэлж мэдэгдэж байгаагүй олон нэмэгдэл, өөрчлөлтүүдийг нэмж бичиж, завсарласан байна. Цалинд орсон өөрчлөлтийн талаар ерөнхий нябо А., сургалтын менежер М.******* нар үнэн зөв мэдүүлэг гаргах баталгаа гаргасны дараа зориуд худал мэдээлэл өгсөн байна. Дээрх гэмт үйлдэл, зөрчлийн улмаас багш Б.******* надад олгогдоогүй цалин хөлсний хэмжээ 2019.08 сар, 2020.09-12 сар, 2021.01-10 сар хүртэл 18,402,218 төгрөг, хуульд заасан алданги 2021.02-09 сар хүртэл 4,282,255 төгрөг байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д "Хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцөлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна", 77.1-т "Бямба, ням гарагт нийтээр амарна", мөн хуулийн 78.1-д "Дор дурдсанаас бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажил олгогчийн санаачилгаар ажиллуулахыг хориглоно", мөн хуулийн 74.1-д "Энэ хуульд заасны дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ", мөн хуулийн 7.3-д "Ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй", Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 7-д "Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд цуцалсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж..."- хариуцлага тооцохоор хуульчилжээ.

Багш Б.******* би 2021 оны 2 сарын 24-ний өдөр БНСУ-д зөрчигдсөн багшийн нэр хүндийг сэргээх тухай шүүх хуралдаанд оролцсон. Энэ тухайгаа 2021 оны 2 сарын 3-наас хойш олон удаа мэдэгдэж, 2021 оны 2 сарын 22-ны өдөр сургалтын менежер М.*******, 2021 оны 2 сарын 23-ны өдөр захирал Ч.*******т тус тус мэдэгдсэн. Гэтэл энэ 2 удирдах ажилтан 2021 оны 2 сарын 24-ний өдөр 10:50–15:55 хүртэл үргэлжилсэн шүүх хуралдааны үеэр 12:29–14:24 хүртэл даасан 26 ангийн сурагчдын хичээл сургалтын ажиллагааг тасалдуулсан. Хөдөлмөрийн гэрээний 3.2.8-д заасан үүргээ биелүүлээгүй. Иймээс би 2021 оны 2 сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн гэрээний 7.2, 4.2.8, 4.1.6-д заасны дагуу анхааруулах санал гаргасан. Багш Б.******* би 2021.2.25-ны өглөө уулзахаар очтол ерөнхий нябо Б. захирал Улаанбаатар явсан, 2021.2.25–2021.3.7 хүртэл захирал Улаанбаатар явсан, гэрийн хорионд байгаа гэх мэтчилэн хуурч, 2021 оны 3 сарын 4-ний өдөр 2021 оны 3 сарын 1-ний өдөр Б.******* намайг ажлаас чөлөөлсөн мэт тушаал гаргасан. Энэ шийдвэрийг нь 2б ангийн эцэг эхчүүд хүлээн зөвшөөрөөгүй.

Ажил олгогчийн санаачилгаар 2021 оны 3 сарын 6, 2021 оны 3 сарын 7-ны Бямба, Ням гарагт уулзалт зохион байгуулж ажиллуулсан. Би энэ хуралд бэлтгэхийн тулд 2021 оны 3 сарын 6-ны Бямба гарагт өглөө 6-15 хүртэл ажилласан. Дараа нь энэ өдөр багш нар PCR шинжилгээ өгөх ёстой атал ******* миний нэрийг хассан гээд шинжилгээ өгүүлээгүй, 18 цаг хүртэл хүлээсэн. 2021 оны 03 дугаар сарын 8-ны өдрийн өглөө 10-12 цаг хүртэл шинжилгээ өгөх газар хайж 2 цаг гаруй Дарханыг тойрч гүйсэн.

2021 оны 3 сарын 7-ны Ням гарагт миний цалин хөлсийг бууруулсан хууль бус хөдөлмөрийн гэрээг эцэг эхчүүдэд маань дарамт үзүүлсээр байгаад байгуулсан. Дээрх хууль бус хөдөлмөрийн гэрээнд үндэслэж, ******* захирал Ч.*******, сургалтын менежер М.*******, сургалтын менежер Д.******* нар МУБШУС-ын 2021 оны 1 сарын 26-ны өдрийн A/24 тоот "Хичээл сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай" тушаал, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 03 сарын 24-ний өдрийн И-А/98 тоот "Коронавирусын халдвар КОВИД-19"-ийн цар тахлын үед авах зарим арга хэмжээний тухай" захирамжаар "Төрийн болон хувийн хэвшлийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарласугай" гэсэн шийдвэрийг зөрчиж, 2021.3.29–2021.4.9 хүртэл хугацаанд ажил хэргийн бүх группээс хасаж, цахимаар ажиллах болон мэдээлэл авах эрхийг хязгаарлаж байгаад, ажил тасалсан гэсэн зохиомол үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрлөх эрх, багшийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж, эдийн засгийн болон бие махбод, сэтгэл санааны зовлон шаналал үүсгэж, шүүхэд худал мэдүүлэг өгч байна.

Хуулийн этгээд болох ******* нь багш 2021 оны 6 дугаар сард Б.******* миний цалингийн мэдээлэлтэй холбоотой холбогдох санхүүгийн баримтыг нийгмийн даатгалын тайлантай тааруулан худал мэдээлсэн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2-д заасныг баримтлан шийтгэл оногдуулсан болох нь 2021 оны 10 сарын 18-ны өдрийн 0009881 тоот шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна.

******* удирдах ажилтнууд Б.******* миний нийгмийн даатгалын шимтгэл болон цалин хөлсийг худал мэдээлсэн, цалин хөлсийг үндэслэлгүйгээр саатуулсан, хууль бусаар ажлаас халж, хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан, эдийн засаг, санхүүгийн эрх чөлөөг хаан боогдуулсан, орлого олох боломжийг хязгаарлаж, ичээх, дорд үзэх, басамжлах зэргээр эдийн засгийн хүчирхийлэл, мөн сэтгэл санааны тэвчишгүй байдалд оруулах, хувийн нууцыг зөвшөөрөлгүйгээр задруулах, хэрүүл өдөх, үргэлж хяналтыг авдаг, захиран тушаасан байдалтай харьцдаг, хүүхдээр далимдуулан хамтрагчаа мэхлэх, шүүхэд худал тайлбар гаргах, гэрч зориуд худал мэдүүлэг өгөх зэргээр үгэн болон сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлсэн. Багш Б.******* би боловсролын салбарт тасралтгүй 29 жил ажиллаж байгаа, ажил таслах нь битгий хэл, ажлаа таслах тухай ч бодож байгаагүй гэтэл "утсаа авахгүй, орохгүй гээд ирэхгүй байна, бараг л цалингаа авахгүй хүүхдийн төлөө гээд байсан хүн цагаа тулахаар мөнгө яриад байхаас орж байгаа юм алга", "банкны зээлтэй байгаа, шүүхээр яваад өмгөөлөгчийн хөлс төлж байгаа учир нийгмийн даатгалын шимтгэлээ бага төлмөөр байна", "сургуулийн зүгээс 84,000 төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгодог тул шимтгэл төлдөггүй, энэ талаар амаар хэлэхэд зөвшөөрсөн", “чөлөө авдаггүй, сөрөг муу хандлагатай, байнга шүүхээр худал нэхэмжлэл гаргаж явдаг, шүүхдээгүй газар бараг үлдээгүй” гэх зэргээр БСУГ, ЕБС-ийн захирлуудын уулзалт зэрэгт мэдүүлж, хамт олон, уулзсан эцэг эх болгондоо миний ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тарааж, англи хэлний номны мөнгө аваад явсан, утсаар асуухаар аваагүй гээд байна гэх мэтчилэн, мөн Б.******* багш нь бусад багш ажилчдад өөрийн сөрөг хандлагаа илэрхийлж, сургуулийн багш ажилчид, хамт олон сурагчид болон эцэг эхчүүдийн дунд тааламжгүй уур амьсгал үүсгэж эхэлсэн тул албан бус фэйс группүүдээс хассан гэж худал мэдүүлж байна.

2021 оны 2 сарын 17, 18, 19-ний өдрүүдэд ажлын байрандаа ажлаа хийж байхдаа, дахин шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлэх, хуурамч болохыг мэдсээр байж, шүүхэд гаргаж өгөх гэмт хэргийн хохирогч болсон тухайгаа учирлаж, ажил хэргийн нэр хүндэд халдахгүй байхыг учирлан тайлбарлаж, шаардаж байхад үл тоож, зориуд санаатайгаар зохион байгуулалтайгаар, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэнд гомдолтой байна.

Иймээс 2021.7.26–2021.8.9 түүнээс хойш, 6 сарын хугацааны хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, гэм хор учруулсантай холбогдож гарсан асаргаа сувилгаа, нэмэгдэл хоолны зардал, хэвийн амьдралдаа эргэж орох зардал болон, иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, ажилд авахаас хууль бусаар татгалзсан, хууль бусаар ажлаас халсан, хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан, сэтгэл зүйн хохирлын хэмжээг А.М.Эрделевскийн зохиосон шүүхийн практикт хэрэглэж буй үнэлгээний зарчмаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 72 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж байна” гэжээ. (2хх35)

1.5.Нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, үнэн зөв тушаал гаргах, 2019 оны 08 сарын цалин хөлсийг зөв тооцон олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулахыг даалгуулах, 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн гэрээг илт хууль бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“...Эрүүгийн 2118003270449 тоот хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл гаргах үед мэдэх боломжгүй хэргийн бодит үнэн тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д "Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй" гэсэн хуулийн заалтыг баримтлан дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж байна.

-******* захирал Ч.*******ын 2019 оны 9 сарын 5-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, үнэн зөв тушаал гаргах, 2019 оны 8 сарын цалин хөлсийг зөв тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн, баталгаажуулахыг даалгуулах: Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 46 дугаар зүйлийн 46.1-д "Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй.", мөн хуулийн 46.2-т "Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн (Шинэчилсэн найруулга) 43 дугаар зүйлийн 43.2-т "Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй: 43.2.1. Гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр тогтоогоогүй бол хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоох, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөж байгаа цалин хөлсний тогтолцоо, журмыг ажилтанд мэдээлэх; 43.2.2. Хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх; Багш Б.******* би 2019 оны 3 сарын 19-нөөс 2024 оны 07 сарын 1 хүртэл таван жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулан 2019 оны 8 сарын 1-нээс *******д ажилд орж, 2019 оны 8 сарын 1-нээс 2019 оны 8 сарын 11 хүртэл ******* нэрийн өмнөөс "Би багш" зорилтот хөтөлбөрийн 3-р шатанд оролцох бэлтгэлээ хангаж, улмаар оролцсон. 2019 оны 8 сарын 25-наас ******* 1б ангийг дааж авч, бэлтгэл ажлаа хангаж нийт 17 хоног ажилласан байхад 2019 оны 8 сарын цалин 307,738 төгрөгийг 2019 оны 8 сарын 31-ний өдөр цалин гэж шилжүүлж, 1,200,000 төгрөгийг цалингийн урьдчилгаа гэж шилжүүлж, намайг 2019 оны 9 сарын 5-наас ажилд орсон тушаалыг гаргаж, Нийгмийн даатгалын дэвтэрт худал тэмдэглэл хийсэн байх тул үнэн зөв шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна

-Б.******* болон *******-ын тэргүүн Ч.******* нарын хооронд байгуулсан 2021 оны 3 сарын 7-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох: Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 21 дүгээр зүйлийн 21.1-д "Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг тохирно", мөн хуулийн 21.1.3-т "үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ", мөн хуулийн 21.2-т "Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй", мөн хуулийн 21.3-т "Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй", мөн хуулийн 21.5-д "Хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцөлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна", Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д "Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна: 56.1.1. Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; 56.1.2. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл; 56.1.3. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл; 56.1.4.Үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориггүй хийсэн хэлцэл", 56.6. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй", Хөдөлмөрийн тухай хуулийн (Шинэчилсэн найруулга) 6 дугаар зүйлийн 6.1-д "Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, ..., эрүүл мэндийн байдал, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно.", 6.2.-т "Шууд ялгаварлан гадуурхалт гэж энэ хуулийн 6.1-д заасан үндэслэлээр ялгаа, давуу байдал тогтоосон аливаа шийдвэр, үйлдлийг; шууд бус ялгаварлан гадуурхалт гэж хүн бүрд адил тэгш үйлчлэхээр заасан боловч хэрэгжилтийн явцад энэ хуулийн 6.1-д заасан үндэслэлээр хувь хүн, эсхүл бүлэг хүнийг ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал тогтоосноор тэгш байдал, боломжийг нь алдагдуулахад хүргэж байгаа аливаа шийдвэр, үйлдлийг тус тус ойлгоно.", 6.8-д "Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний зохицуулалт нь хүнийг ялгаварлан гадуурхсан, эрхийг нь хязгаарласан, эсхүл давуу байдал олгосон бол тухайн зохицуулалт хүчин төгөлдөр бус байна" гэж хуульчилжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн (Шинэчилсэн найруулга) 43 дугаар зүйлийн 43.2.7-д "ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах;", 43.2.10-д "хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах;", 46.3-д "Ажил олгогч ажилтны мэдээллийг хууль бусаар авсан, боловсруулсан, хадгалсан, ашигласан, дамжуулсан бол ажилтан эрх бүхий байгууллагад гомдол гаргах эрхтэй", Хөдөлмөрийн тухай хуулийн (Шинэчилсэн найруулга) 54.1 дүгээр зүйлийн 54.1-т "Ажилтан дараах нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй: 54.1.1.Ажилтны болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн; 54.1.2.Ажил олгогч хуулиар тогтоосон илүү цагийн дээд хэмжээг хэтрүүлэн ажиллахыг шаардсан", Ажил олгогч ******* захирал Ч.*******, нябо А. нар нь багш Б.******* миний 2019 оны 8 сарын 1-нээс 2021 оны 2 сарын 24 хүртэл Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, миний цалин хөлсний хэмжээг ногдох, Нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу худал тайлагнаж, 1 жил 6 сар 23 хоногийн турш хохироосон зөрчлөө нуун дарагдуулах зорилгоор 2021 оны 2 сарын 24-нөөс 2021 оны 3 сарын 7-ны Ням гараг хүртэл ******* захирал Ч.*******, нябо А., сургалтын менежер М.******* нар үгсэн хуйвалдаж, захирал Ч.******* Улаанбаатар явсан, гэрийн хорионд байгаа гэж хуурч, худал хэлж байгаад, миний цалин хөлсийг 1,200,000 төгрөг болж бууруулсан, хууль тогтоомжид заасан нөхцөлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээг дахин шинэ гэрээ байгуулахгүй л бол ажиллуулахгүй гэж хясан боогдуулах замаар байгуулсан тул дээрх гэрээг илт хууль бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ. (2хх160-165)

1.6.Нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд  гаргасан 2019 оны 8 сар болон 2020 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 2021 оны 1,2 сарын дутуу олгогдсон цалин хөлс болох 2,658,773 төгрөг, түүнд ногдох алданги 1,329,386 төгрөг нийт 3,988,159 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“...Ажил олгогч ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн (Шинэчилсэн найруулга) 104 дүгээр зүйлийн 104.3-т "Ажил олгогч ажилтанд цалин хөлс олгох бүрд тухайн хугацаанд олговол зохих цалин хөлсний бүрэлдэхүүн; суутгалын хэмжээ, түүний үндэслэл, олгосон цалин хөлсний хэмжээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ" гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж, ажилтан Б.******* миний 2019 оны 8 сар, 2020 оны 12, 2021 оны 1, 2 сарын цалин хөлсний бүрэлдэхүүн, суутгалын хэмжээ, түүний үндэслэл, олгосон цалин хөлсний хэмжээг бичгээр эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж, 2,658,773 төгрөгийн хохирол учруулсан болох нь Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2023.12.15-ны 06/191 тоот албан бичиг болон миний цалин хөлс авч байсан Төрийн банкны дансны хуулгаар тус тус нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн (Шинэчилсэн найруулга) 83 дугаар зүйлийн 83.7-д "Ажил олгогч ажилтны хүсэлтээр цалин хөлс, ажилласан хугацаа, эрхэлж байсан ажил үүргийн талаарх тодорхойлолтыг ажлын таван өдөрт багтаан үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй. Тодорхойлолтыг заасан хугацаанд гаргаагүй, эсхүл буруу, дутуу гаргаснаас ажилтанд хохирол учирсан бол ажилтан хохирлоо нэхэн төлүүлэхээр нэхэмжилж болно.", мөн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.7-д "Хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.", мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д "Энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно" гэсэн хуулийн заалтыг тус тус баримтлан 2020 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 2021 оны 1 сарын дутуу олгогдсон цалин хөлс болох 2,658,773 төгрөг, түүнд ногдох алданги 1,329,386 төгрөг, нийт 3,988,159 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ. (4хх148)

1.7.Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

“...Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 “Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно: 196.1.5.нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн” гэж, мөн хуулийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, хамтран ажиллах зөвшилцлийн гэрээнд хөдөлмөрийн гэрээ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно гэсэн байх бөгөөд 2019 оны 8 сарын 1-нээс 2020 оны 2 сарын 1-нээс, өмнө нь багш Б.******* надад шилжүүлсэн 12 сая төгрөг нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний үнэ биш тул надаас гэрээний 90 хувийг нэхэмжлэх хууль эрх зүйн үндэслэлгүй. Харин 2020 оны 2 сарын 1-ний өдөр 4 сая төгрөг шилжүүлсэн. А тал нь Б талын зориуд зохиомлоор ажил хөдөлмөр эрхлэх эрхээр хангаагүй учраас энэхүү 4 сая төгрөгийг нэхэмжлэх боломжгүй. Ажил олгогч удаа дараа ажилтнаа хуурч байгуулсан гэрээгээ нууж устгаж, улмаар 6 сая төгрөгийн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн үйлдэл нь хохирогчийг тохуурхан доромжилж буй бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргаж буй үйлдэл нь бас тохуурхан доромжлох үйлдэл гэж үзэж байна.

2021 оны 03 сарын 31-ний өдөр 2021.05 сарын ажил хүлээлцэхээр товлосон өдрүүдэд багш Б.******* намайг ******* ангид нэвтрэхийг хориглосон, мөн тухайн үед хөтөлж байсан данс тооцоо, нябо А.д шилжүүлсэн англи хэлний мөнгөний тооцоог тулган ажил хүлээлцэх боломж ажил олгогч олгоогүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 21.1-д “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө”, мөн хуулийн 24.1-д “Дараах тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ: 24.1.1.Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол, 24.1.2-д “Ажил олгогч нь энэ хуулийн 21.1-д заасан хугацаанд төлөөгүй, эсхүл дутуу төлсөн бол гэж хуульчилсан байх тул надаас өөрсдийн буруутай зүйл ажиллагааны улмаас нөхөн төлсөн алданги торгуулийг буцаан нэхэмжлэх хууль эрх зүйн үндэс байхгүй” гэжээ.

2.Хариуцагч ******* нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Манай сургуульд багшаар ажиллаж байсан багш Б.******* нь 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар өөрийнх нь хүсэлтийн дагуу хугацаатай гэрээгээр багшийн ажил үүргээ гүйцэтгэхээр тохиролцсон. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн.

Үүнээс хойш гэрээний дагуу өдөрт 8 цаг ажиллах үүргээ бүрэн биелүүлээгүй, тайлан төлөвлөгөөний ажлын хурал болон заах аргын нэгдлийн хурал зэрэгт огт оролцоогүй, өөрийн харьяалах албан тушаалтанд ажил үүргээ огт дүгнүүлээгүй зэргээр гэрээгээ зөрчиж байсан тул, багшийг ажлын хариуцлага алдаж, сахилгын зөрчил гаргаж байгаа тухай 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуудаж уулзах хүсэлтийг захирал миний бие тавьсны дагуу орж ирж уулзсан болно. Тухайн үед Б.******* багш өөрийгөө зөвтгөсөн тайлбар хэлээд сургуулийн удирдлагын зүгээс тавьсан шаардлагыг огт хүлээж аваагүй. Үүнээс хойш ажлын байрандаа ирээгүй бөгөөд ажлаа тасалсан учир хуулийн дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд захирлын тушаал гаргаж ажлаас нь бүрэн чөлөөлсөн. Б.******* багш ажлаас чөлөөлөгдсөн боловч өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлцээгүй байгаа болно.

Мөн тэрээр 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд тус сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/55, 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/56 дугаар тушаалуудтай холбоотойгоор Дархан-Уул аймаг дахь хөдөлмөрийн маргааны шуурхай зохицуулах салбар ороонд гомдол гаргасан байдаг. Багш Б.******* нь нэхэмжлэл бичихдээ цахим группүүдээс хассаны улмаас мэдээлэл авах эрх хязгаарлагдаж улмаар ажлаа хийх боломжгүй болсон мэтээр үндэслэлгүй зүйл бичсэн байна.

Манай сургуулийн хувьд ESIS мэдээллийн сан программ нь багш болон сургуулийн албан ёсны бүртгэлийн программ бөгөөд манай сургуулийн багш ажилтнууд бүгд бүртгэлтэй байдаг боловсролын яамнаас авсан эрхийнхээ дагуу нэвтэрдэг албан ёсны программ байгаа юм. Мөн манай сургууль цахим журналтай бөгөөд 2 дахь жилдээ ийнхүү ажиллаж байгаа болно. Б.******* багшийн хувьд өөрийн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэдэг нь уг программд мэдээллээ оруулж байсан явцаас бүрэн дүүрэн харагдаж байгаа болно. Б.******* багшийг энэхүү албан ёсны программаасаа 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор хассан болно.

Харин нэхэмжлэлд дурдагдсан группийн тухайд гэвэл Б.******* багш нь бусад багш ажилчдад өөрийн сөрөг хандлагаа илэрхийлж сургуулийн багш ажилчид, хамт олон, сурагчид болон эцэг эхчүүдийн дунд тааламжгүй уур амьсгал үүсгэж эхэлсэн тул албан бус группүүдээс хассан болно. Эдгээр группүүд нь багшийг ажил үүргээ гүйцэтгэхэд сөрөг нөлөө үзүүлэхгүй багшийн албан ёсны ажил, сургалттай холбоогүй болно.

******* фейсбүүк групп нь сургуулийн багш ажилчид хоорондоо мэдээллийг хурдан шуурхай дамжуулах зорилготой, аливаа зарын мэдээлэл хуваалцахыг хориглосон ийм албан бус групп бөгөөд 4 жилийн өмнө нээсэн байна. Энэ группт тухайн ажилтыг ажилдаа ирэх болон тарах явах цагийг зааж хэлж өгдөггүй, тухайн ажилтны ажил үүргийн хуваарийг тусгаж оруулж өгдөггүй болно. ******* чөлөөт хөөрөлдөөн гэсэн чат мессенжер групп нь мөн адил албан бус групп бөгөөд чатаар мэдээллээ нэгэндээ дамжуулах болон хувь хүн худалдан борлуулах зүйлсээ нэгэндээ танилцуулдаг, хэн нэгнийгээ асууж сураглах ч юм уу тухайн нөхцөл байдалдаа тохиролцсон мэдээллээ солилцдог групп юм. ******* нэг харилцагч групп нь мөн адил албан бус групп бөгөөд зарж худалдан борлуулах зүйлсээ нэгэндээ дамжуулж мэдээллээ хүргэдэг зарын групп. ******* групп нь зөвхөн бага ангийн багш нар багтсан дотоод мэдээллээ солилцох, мэдээллээ түгээх зорилготой цөөхөн хүнтэй албан бус групп юм. ******* 2б групп нь Б.******* багшийн удирддаг байсан анги бөгөөд сурагчдын эцэг, эхэд өөрийнхөө зөв мэтээр буруу ойлгогдох мэдээлэл түгээх зэргээр сургуулийн үйл ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байсан тул дахин өөр групп нээж Б.******* багшийг элсүүлээгүй. Майкрософт тиймс программын хувьд Б.******* багш ажлын байрандаа ирээгүй, бага боловсролын хуралдаа оролцож хичээл сургалтын хуваарь болон хөтөлбөрөө аваагүй тул нэвтрэх эрхийг нь түр хаасан байсан.

Нэхэмжлэлд дурдагдсан Б.******* багшийг сургуулийн зүгээс албан ёсны сургалтын болон багшийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой цахим группүүдээс хассан гэсэн нь огт үндэслэлгүй болно. Сургуулийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/58 дугаартай ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хөдөлмөрийн тухай хууль, сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд нийцэж гарсан үндэслэлтэй тушаал бөгөөд сахилгын зөрчил гаргасан ажилтанд хуулийн дагуу хүлээлгэсэн хариуцлага тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. (1хх105,106)

2.1.Хариуцагч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

“Нэмэгдүүлсэн шаардлага болох 10,787,289 төгрөг гаргуулах, гэм хорын хохирол 3,499,707 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлтэй танилцахад манай байгууллагын зүгээс багш Б.*******ийн нэр хүндийг гутаасан, түүнд гэм хорын болон бусад учруулсан хохирол байхгүй, мөн дээрх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагууд нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажлаас үндэслэлгүй халагдсантай холбогдох маргаантай ямар нэгэн шалтгаант холбоогүй шаардлагууд байна. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. (1хх118)

2.2.Хариуцагч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хариу тайлбартаа:

“...*******д багшаар ажиллаж байсан Б.******* нь Дархан-Уул аймаг Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 09-ны өдөр гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагадаа манай байгууллагыг Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 104 дүгээр зүйлийн 104.3-т заасан хуулийн зүйл “Ажил олгогч ажилтанд цалин хөлс олгох бүрд тухайн хугацаанд олговол зохих цалин хөлсний бүрэлдэхүүн, суутгалын хэмжээ, түүний үндэслэл, олгосон цалин хөлсний хэмжээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ” гэх заалтаар 2019-2020 оны ажилтны тооцсон цалин хөлсний бүрэлдэхүүн, суутгалын хэмжээ, түүний үндэслэл, олгосон цалин хөлсний хэмжээг мэдээлээгүй гэх үндэслэлээр буруутгаж байна. 2019-2020 оны хичээлийн жилд ******* нь 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан ажилласан болно. Тус ажилтан ажиллаж байх хугацаанд авч байсан цалин хөлсний дэлгэрэнгүйг авах бүрэн боломжтой байсан бөгөөд хязгаарласан, бичгээр гаргаж өгөхөөс татгалзсан зүйл байхгүй болно. Б.******* багшийн гаргасан шаардлагад өөрийн санаачилгаар оруулж байгаа нотлох баримтын үндэслэлийг буруугаар оруулж байна гэж үзэж байна. Үүнд: Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 12-р сарын 15-ны өдрийн 06/191 тоот хариу хүргүүлсэн албан бичигт 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 2021 оны 01 сарын 31-нийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх..., 2020.04.01-ээс 2020.09.30 хооронд ажил олгогч, даатгуулагч тус бүр 2 хувь нийт 4 хувь, 2020.10.01-с 2020.12.31 хооронд ажил олгогч, даатгуулагч тус бүр 7 хувь нийт 14 хувь, 2021.01.01-нээс 2021.06.30 хооронд ажил олгогч, даатгуулагч тус бүр 10.05 хувь нийт 21 хувиар тус тус суутгасан байна гэж хариу мэдэгдсэн байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн албан бичигт дурдсан хувь хэмжээ бол зөвхөн нийгмийн даатгалын хувь хэмжээ юм. ******* нь 2020 оны 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11, 12 болон 2021 оны 01, 02 дугаар саруудад нийгмийн даатгалын гаргасан тушаал шийдвэр, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан тоот бичигт дурдсан хувь хэмжээгээр болон хувь хүний орлогын албан татварын тухай хууль тогтоомжийн хүрээнд цалин хөлсөө тооцож үнэн зөвөөр олгосон болно.

2020 оны 04 сарын 09-ний өдрийн Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар энэ хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө гэж хуульчилжээ. Тиймээс хуулийн хүрээнд 2020 оны 10 сарын 01-ний өдрөөс хойш олгосон цалин хөлсөд хувь хүний орлогын албан татварыг суутгаж олгосон болно.

Мөн ******* нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангиас ирсэн Дугаар 18070012/06 тоот тогтоолтын дагуу *******д ажиллаж байсан Б.******* багшийн цалин хөлсөөс ажиллаж байх хугацаанд нь сар болгоны цалин хөлсөөс 50,000 төгрөг суутгадаг байсан болно. Тус суутгасан суутгалыг Төрийн банк дахь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд тушаадаг байсан. Б.******* багш нь өөрийн цалин хөлсийг тооцохдоо тус мөнгийг суутгаж буйг мэдсээр байж орхигдуулсан байх тул дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн тогтоолыг хавсралтаар оруулав.

******* нь 2019 оны 08 дугаар сар, 2020 оны 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11, 12 дугаар сарууд, 2021 оны 01, 02 дугаар саруудад Нийгмийн даатгалын гаргасан тушаал, хууль тогтоомж, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу цалин хөлсийг үнэн зөвөөр тооцож олгосон. Б.******* багшид олгоогүй цалин хөлс байхгүй бөгөөд тус хугацааны цалин хөлсний дэлгэрэнгүй, гарт олгосон цалин хөлсөөр нотлогдож байна” гэжээ.(4хх180,181)

2.3.Хариуцагч ******* нь нэхэмжлэгч Б.*******т холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“...Нэхэмжлэгч ******* Б.******* болон "*******" НҮТББ нарын хооронд 2020.02.01-ний өдөр байгуулагдсан "Хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ"-ний 1.2 дахь хэсэгт заасны дагуу 18,000,000 төгрөгийг Б.*******т олгосон. Гэвч Б.******* нь гэрээнд заасан 5 жилийн хугацаанд гэрээний 2.3 дахь хэсэгт заасан гэрээний хугацаанд тасралтгүй, үр дүнтэй ажиллах үүргээ биелүүлээгүйгээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тул гэрээний 2.3 дахь хэсэгт заасны дагуу анх олгогдсон 18,000,000 төгрөгийн 90 хувь болох 16,200,000 төгрөгийг буцаан шаардаж байна. Мөн Б.******* нь "*******" НҮТББ-д ажиллаж байх хугацаандаа дараах тооцоог хийх үлдэгдэлтэй байна: 1 ширхэг ACER 15 маркийн notebook-ийн тооцоо 1,290,000 төгрөг, 5 ширхэг сурагчийн дэвтрийн тооцоо 50,000 төгрөг, 5 ширхэг сурагчийн англи хэлний номын тооцоо 15,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын илүү олгосон цалин 221,984.26 төгрөг, Нийгмийн даатгал нөхөн төлөлт 314,305.70 төгрөг, ХХОАТ нөхөн төлөлт 292,348.41 төгрөг, нийт үлдэгдэл 2,513,638.37 төгрөгийн тооцоотой байна.

Иймд "Хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ"-ний дагуу олгогдсон 18,000,000 төгрөгийн 90 хувь 16,200,000 төгрөг болон сургуульд төлөх бусад тооцоог нэгтгэн, нийт 18,713,638.37 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******ээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

3.Хавтас хэрэгт дараах баримтууд цугларсан. Үүнд:

1 дүгээр хавтас хэрэгт: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2019.03.19-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2021.03.07-ны өдрийн 44 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 2021.04.09-ны өдрийн Б/58 дугаартай “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Дархан-Уул аймаг ******* НҮТББ захирлын тушаал, 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/56 дугаартай “ажилд томилох тухай” Дархан-Уул аймгийн ******* захирлын тушаал, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/55 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” Дархан-Уул аймгийн ******* захирлын тушаал, хариуцагч байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017.10.16-ны өдрийн Ч.*******ыг ажилд томилох тухай Дархан-Уул аймгийн ******* захирлын тушаал, Ч.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2/0162 дугаартай тодорхойлолт, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЗЗ/11 дугаартай Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг завсарлуулах тухай шүүгчийн захирамж, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 248 дугаартай Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоол, 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн огноотой шуудангийн магадалгаа бүхий дугтуй, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 33/4/2284 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 33/4/2285 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн Төрийн банкны дансны хуулга, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/201844122096-2 дугаартай Хаан банкны зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Юнител ХХК-ийн байгууллагын дараа төлбөрт хэрэглэгчийн үйлчилгээний гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Юнител ХХК-ийн гар утас төхөөрөмж, худалдан авах урт хугацааны гэрээ, Дархан-Уул аймаг Онцгой Байдлын газрын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 23/167 дугаартай албан бичиг, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/48 дугаартай Хуурамч бичиг баримтын хохирогсдыг хамгаалах Дуран холбооны албан бичиг, Ачит алтан хүрд НҮТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021  оны 05 дугаар сарын 17-ны өдрийн магадалгаа бүхий шуудангийн дугтуй, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 8/3704 дугаартай Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын албан бичиг, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 80 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б.*******ийн ******* захиргаанд мэдэгдэх нь гэх мэдэгдэл, орон сууцны гэрэл зураг, Дархан сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 269 дугаартай албан бичиг, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд, ******* Б группийн чатны зурагнууд (үзлэгээр баталгаажсан), 184,500 төгрөгийн Юнителийн НӨАТ-н баримт, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Юнителийн төлбөрийн мэдээлэл өгөх тухай баримт, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 3-10-656 дугаартай Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын албан бичиг, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/А/98 дугаартай “Короновируст халдварын цар тахлын үед авах зарим арга хэмжээний тухай захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн 01/А/123 дугаартай “Хөдөлгөөний хязгаарлалт тогтоох тухай” захирамж, түүний хавсралт, 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/А/130 дугаартай “Хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон хугацааг сунгах тухай” захирамж, 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01/А/148 дугаартай “Короновируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” захирамж, 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01-А/149 дугаартай “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед авах зарим арга хэмжээний тухай” захирамж, түүний хавсралтууд, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 5132/21/18 дугаартай зээл төлөх мэдэгдэл, Хаан банкны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн орлогын мэдүүлэг, 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 36 дугаартай Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/34 дугаартай ажилд томилох тухай тушаал, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1/06 дугаартай “Өргөдөл буцаах тухай” албан бичиг, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамж, гэрч Л., Ю., Н.*******, А. нарын мэдүүлэг, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 180 дугаартай Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, нэхэмжлэгчийн Хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Нийгмийн даатгалын байгууллагад хандаж иргэн даатгуулагчаас гаргасан өргөдөл гомдлыг хянан шалгасан дүгнэлт, тус дүгнэлтэд гаргасан Б.*******ийн гомдол, гэрч М., Б., М.*******, С. нарын мэдүүлэг, нэхэмжлэгч талаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

2 дугаар хавтас хэрэгт: 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 204 дугаартай Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 203 дугаартай Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Хуурамч бичиг баримтны хохирогсдыг хамгаалах дуран холбооны улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 211 дугаартай Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газарт гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтүүд, хариуцагч талаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 213 дугаартай Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0009581 дугаартай шийтгэлийн хуудас, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 212 дугаартай Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, гэрч Ц. мэдүүлэг, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б.*******ийн хүсэлт, 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэгчийн ******* захиргаанд гаргасан хүсэлт, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0033201 дугаартай шийтгэлийн хуудас, мөн өдрийн эрх бүхий албан тушаалтны хариу хуудас, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 240 дугаартай Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 236 дугаартай Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 374 дугаартай Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаартай Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны нотлох баримт гаргуулах тухай албан бичиг, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 35/6/5908 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1/181 дугаартай албан бичиг, 2023 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 1/778 дугаартай албан бичиг, 2023 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 05 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/1153 дугаартай Ерөнхий Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/1153 дугаартай гомдлын хариу өгөх тухай хариу мэдэгдэх хуудас, нэхэмжлэгчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, 2023 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн 16 дугаартай Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн гэрч М.*******гийн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 427 дугаартай албан бичиг, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Дархан Нэгдсэн эмнэлэг шинжилгээний хариу, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Буянтай эмнэлгийн тусгаарлалтад байгаа иргэдэд өгөх зөвлөмж, НӨАТ-ын баримтууд, рентген оношилгооны баримт, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хаан банкны ЗГ/201844122096 дугаартай зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрч С.ын мэдүүлэг, 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн гэрч Ч.*******ын мэдүүлэг, 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 44 дугаартай хөдөлмөрийн гэрээ,

3 дугаар хавтас хэрэгт: 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 140 дугаартай Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Дархан-Уул аймгийн Засаг даргын “Боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” захирамж, хавсралт, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/414 дугаартай Дархан-Уул аймгийн Засаг даргын Тусгай зөвшөөрөл олгох тухай захирамж, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01/А/303 дугаартай Тусгай зөвшөөрөл олгох тухай захирамж, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 01-А/276 дугаартай Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалж олгох тухай захирамж, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн  гэрч А.гийн мэдүүлэг, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрч Ч.*******ын мэдүүлэг, “Би багш” арга хэмжээний удирдамж, холбогдох албан бичиг, тушаал, илтгэх хуудас, Хаан банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн захирамжийн биелэлтийн талаарх албан бичиг, хавсаргасан баримтууд, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10-06-027/41 дугаартай Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн нөхөн олговор олгуулах тухай акт, Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн газрын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 484 дугаартай албан бичиг, түүнд гаргасан хариуцагчийн гомдол, ******* 2019 оны 08, 2021 оны 02, 03 дугаар сарын цагийн тооцоо, нэмэгдэл цалингийн хувь хэмжээ, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2/307 дугаартай Монголын Хуульчдын холбооны албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2/2767 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын албан бичиг, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн магадлал, Монголын Хуульчдын Холбооны 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2/304 дугаартай албан бичиг, Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/3205 дугаартай хариу өгөх тухай албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 001 дугаартай Нотариатчийн мэргэшлийн хорооны дүгнэлт, Шүүхийн сахилгын хорооны  2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 29 дугаартай тогтоол,

4 дүгээр хавтас хэрэгт: 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Ш/05 дугаартай Монголын Өмгөөлөгчдийн Холбооны мэргэшлийн хариуцлагын хорооны ажлын албаны даргын шийдвэр, 2023 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн МҮ/28 дугаартай маргаан үүсгэх тухай тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 127 дугаартай Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/2368 дугаартай Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэр гардуулсан баримт, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 114/ШШ2022/0001 дугаартай Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2/10/1524 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 06/191 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, чөлөөлөлтийн хувь хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэлийн бодолт, нэхэмжлэгчийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, ******* 2019.08, 2020.05 сарын цагийн тооцоо, нэмэгдэл цалингийн хувь хэмжээ, 2020.04 сарын цалин, 2020.05 сарын цалин, 2020.05,06,07 сарын амралтын мөнгөний тооцоо, 2020 оны 08,09,10,11,12 сарын цалин, хүснэгт, нэхэмжлэгчийн 2020 оны суутгалын тайлан, 2021 оны 01 сар, 02 сарын цалингийн тооцоолол, Гялс банк интернэт гүйлгээний баримт, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/01 дугаартай Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдааны тэмдэглэл, мөн хорооны 2024 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн ХШ/2024/01 дугаартай тогтоол,

5 дугаар хавтас хэрэгт: 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2-10/257 дугаартай Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын албан бичиг, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 218 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 19-р сургуулийн цаг ашиглалтын тооцоо, хариуцагчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 02 сарын 01-ний өдрийн хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ, сөрөг нэхэмжлэлийн тооцооллын баримт, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 631 дугаартай Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын албан бичиг, 2023 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 24 дугаартай эрх бүхий албан тушаалтны тогтоол, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/570 дугаартай гомдол шилжүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ТГ/308 дугаартай албан бичиг, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ХТ/2024/19 дугаартай Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШЗ2024/3707 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШЗ2024/3338 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” шүүгчийн захирамж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 114/ШЗ2024/0087 дугаартай “Захиргааны хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамж, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 001/ШТ2024/0021 дугаартай Монгол Улсын дээд шүүхийн тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/5829 дугаартай албан бичиг, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 114/ШЗ2024/0125 дугаартай “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсэгт бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж,

6 дугаар хавтас хэрэгт: Дархан-Уул аймгийн Улсын Бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01/770 дугаартай албан бичиг, мөн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17/871 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, 2019 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн 02 дугаартай Дархан-Уул аймаг ******* НҮТББ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, гэрэл зургууд, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн гэрч асуусан тэмдэглэлүүд, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 721 дугаартай Дархан-Уул аймгийн Боловсролын газрын тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШЗ2024/9375 дугаартай шүүгчийн захирамж, мөн шүүхийн 128/ГХ2024/0369 дугаартай гүйцэтгэх хуудас, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 103,104 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/142 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 4/337 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/1742 дугаартай гомдол буцаах тухай албан бичиг, мөн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/1765 дугаартай гомдол буцаах тухай албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 07/01/768 дугаартай гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2020.09-2020.12 сар хүртэлх хугацааны нэхэмжлэгчийн цалин хөлс, нийгмийн даатгалын дэлгэрэнгүй, 2020.01,02,03,04,05 сарын цалингийн дэлгэрэнгүй, гарт олгох амралтын мөнгөний тооцоо, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2025/0198 дугаартай Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал,

7 дугаар хавтас хэрэгт: 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 191/ШЗ2025/33885 дугаартай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамж, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 6/2326 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 179 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 12е/4232 дугаартай албан бичиг, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4/882 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж, мөн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1/1395 дугаартай нотлох баримт ирүүлэх тухай албан бичиг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШЗ2025/5329 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” шүүгчийн захирамж, Авлигатай тэмцэх газар, Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 06/17361 дугаартай албан бичиг, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 12е/9462 дугаартай албан бичиг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 001/ШХТ2025/0234 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2025/0198 дугаартай Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал зэрэг баримтууд болно.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.*******ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан “Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ******* бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 2021.02.01-нээс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулах, хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний зөрүү 10,787,289 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн гэрээ зөрчсөний улмаас үүссэн гэм хорын хохиролд 3,499,707 төгрөг гаргуулах, хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний гэм хорын хохиролд 17,242,149 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нуун дарагдуулсан, хууль бусаар ажлаас халсны улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс 18,402,218 төгрөг гаргуулах, олгогдоогүй цалин хөлсний алдангид 4,282,255 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн чадвар алдсаны хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, гэм хор учруулсантай холбогдож гаргасан асаргаа сувилгаа, нэмэгдэл хоолны зардалд 1,612,290 төгрөг гаргуулах, цалин хөлс саатуулсны улмаас учирсан хор уршиг, банкны нэмэлт хүү, ломбардны хүү 3,514,547 төгрөг гаргуулах, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, үнэн зөв тушаал гаргах, 2019 оны 08 сарын цалин хөлсийг зөв тооцон олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулахыг даалгуулах, 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн гэрээг илт хууль бус хэлцэл болохыг тогтоолгох тухай, 2019 оны 8 сар болон 2020 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 2021 оны 01 сарын дутуу олгогдсон цалин хөлс, алданги 3,988,159 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2021 оны 02, 03 сарын дутуу цалин хөлс, алданги гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын ******* нэхэмжлэгч Б.*******т холбогдуулан гаргасан "Хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний дагуу олгогдсон мөнгө болон бусад төлбөрт 18,713,638.37 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

2.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...Б.******* би *******д 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл таван жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажилласан. Ажиллах хугацаандаа үр дүнтэй сайн ажилласан тул цалин нэмэгдэж, шагнагдаж байсан. Мөн хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ байгуулсан. 2021 оны 02 дугаар сард сургуулийн захирал Ч.*******, сургалтын менежер М.******* нарын гаргасан тааламжгүй хувийн үзлийн улмаас хөдөлмөрийн маргаан үүсэж, намайг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халсан бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажилд томилох тушаал гарсан. Би уг тушаалуудыг зөвшөөрөөгүй тул Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан. Үүний дараа Дархан-Уул аймаг даяар короновирусын халдварт цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы дэглэм үйлчилж, цахим ажиллагаанд шилжсэн үед буюу 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн сургуулийн удирдлага ажил хэргийн бүх групп болон цахим системүүдэд нэвтрэх эрхийг санаатайгаар хааж, мэдээлэл авах, ажиллах боломжийг хязгаарласан. Хязгаарласан үед ажил олгогч нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “5 хоног ажил тасалсан” гэх хууль бус, үндэслэлгүй шалтгаанаар ажлаас халах тушаал гаргасан. Энэ нь ажил олгогчийн зүгээс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл тул ажлаас халах тушаалыг хүчингүйд тооцож, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл цалин хөлсийг гаргуулж, 2019 оны 08 болон мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулахаар шаардсан. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтууд болон 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний олон заалтыг ноцтой зөрчиж, хууран мэхлэх замаар ажилд урьж, 5 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан атлаа 3 удаа үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх, томилох, халах тушаал гаргасан. Би 2021.02.24-ний өдөр захиргааны хэргийн шүүх хуралдааны талаар 2021.02.04-ний өдрөөс 2021.02.23-ны өдрийг хүртэлх хугацаанд удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж чөлөө хүссэн боловч хуулийн дагуу ажлыг зохицуулаагүй. Би 2021.02.17, 2021.02.18-ны өдөр ажлын байрандаа байхдаа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч А., шийдвэр гүйцэтгэгч Д. нарын хуурамч баримт бичиг үйлдэж шүүхэд гаргаж өгөх гэмт хэргийн хохирогч болсноо 2021.02.19-ны өдөр мэдэж энэ тухай 2021.02.19, 2021.02.22-ны өдрүүдэд сургалтын менежер М.*******д амаар мэдэгдэж, мөн 2021.03.01-ний өдөр болох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаантай талаар хэлсэн. 2021.03.02-ны өглөө 8:30 цагт нябо А.тай уулзаж хүсэлтийн хариугаа авах мөн өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд захирал Улаанбаатар хот явсан гэж хэлсэн. Гэтэл сургалтын менежер М.******* нь 2021.03.02-ны өдрийн 12:42 цагт таны хүсэлтийн дагуу ажлаас халах тушаалыг 3 дугаар сарын 01-нээс гаргаж байгаа тул санхүүгээс тойрох хуудсаа авна уу. Танд мэдэгдэх гэсэн боловч утсаа авсангүй гэсэн зурвас хувь чатаар явуулсан бөгөөд би 2021.03.02-нд ажлаас халсан тушаалаа авъя гэхэд захирлаас аваарай гэсэн. Захирал Ч.*******тай 2021.02.25, 2021.02.26, 2021.03.02-нд уулзах гэсэн боловч 2021.02.25-ны өдрөөс 2021.03.03-ны өдрийг хүртэл Улаанбаатар хот руу явсан гэж уулзаагүй, худал мэдээлэл өгч хуурч мэхэлсэн нь Онцгой байдлын газраас авсан мэдээллээр тогтоогдсон бөгөөд өөрөө ажлаа тасалсан байхад ажлаас хална гэж айлгаж, сүрдүүлж байсан байна. Иймд 2021.03.03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдөл гаргаж шуудангаар хүргүүлснийг хүлээж авахаас татгалзаж буцаасан байсан. 2021.03.04-ний өдөр 2021.03.01-ний өдрийн тушаалыг нөхөж үйлдэн шуудангаар явуулсан байсан. 2021.03.04-ний өдрөөс 2021.03.07-ны өдрүүдэд захирал Ч.******* нь гэрийн хорионд байгаа гэж мөн хууран мэхэлж, 2021.03.06-нд цахим уулзалт зохион байгуулж, 2021.03.07-ны өдөр эцэг эхчүүдийн шаардлагаар буцаан ажилд томилсон мэт шийдвэр гаргаж дахин хөдөлмөрийн гэрээг байгуулж, цалин хөлсийг дур мэдэн хасаж, хэт давуу эрх эдэлсэн. Мөн дараа нь 2021 оны 03 дугаар сарын 31-нээс ажил хэргийн бүх группээс хасаж, цахимаар ажиллаж байх үед цахим сургалт зохион байгуулах эрхийг хязгаарлаж байгаад, үүнийг ажил тасалсан гэж гүтгэн, ажлаас халж, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон. Мөн хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний амласан орон сууцны урьдчилгаа 32,640,000 төгрөгийг бэлнээр өгөхөөр амлаж багшаар урьж ажиллуулсан ч дараа нь ямар ч шалтгаангүйгээр мөнгөний хэмжээг дур мэдэн бууруулж 18,000,000 төгрөг болгосон, хамтран ажиллах гэрээнд өгсөн мөнгөө илүү тооцсон, худал нотлох баримтууд бүрдүүлсэн, түүнчлэн 2021 оны 2, 3 дугаар сарын цалинг хугацаанд бүрэн олгоогүй нь цалингийн зээл, утасны төлбөрөө төлж чадахгүйд хүргэж банкны нэмэлт хүү, ломбардны хүү 3,514,000 төгрөгийн гэм хор учруулсан. Мөн амтран ажиллах зөвшилцлийн гэрээний гэм хорын хохиролд 32,640,000-12,000,000-3,852,711-454,860=17,242,149 төгрөг гаргуулна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нуун дарагдуулсан, хууль бусаар ажлаас халсны улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны олгогдоогүй цалин хөлс 18,402,218 төгрөг, алдангид 4,282,000 төгрөг, ажлаас халагдсанаас хойш короновирус тусаж асаргаа сувилгаа, нэмэгдэл хоолны зардалд 1,612,290 төгрөг гаргаж хохирсныг нэхэмжилнэ. Би 2019 оны 08 дугаар сарын 01-нээс ажилласан байхад 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ажилд авсан мэтээр худал тушаал гаргасан тул хүчингүй болгож, үнэн зөв тушаал гаргахыг даалгаж, 2019.08 сард дутуу олгосон цалин хөлсийг гаргуулж, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ. 2021.03.07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг дахин шинэ гэрээ байгуулахгүй бол ажиллуулахгүй гэж хясан боогдуулах замаар байгуулсан тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Мөн 2019 оны 08 сар, 2020 оны 4,5,6,7,8,9,10,11,12, 2021 оны 01 сарын дутуу олгогдсон цалин хөлс болох 2,658,773 төгрөг, түүнд ногдох алданги 1,329,386 төгрөг олгохгүй хохироож байна. Иймд холбогдох тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж өгнө үү” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлсон.

2.2.Хариуцагчийн төлөөлөгч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг “...Хариуцагч нь Б.******* багштай анх 2019 онд уулзахдаа бусад багш нарын саналыг үндэслэн ажилд урьж, ажилд орвол байрны урьдчилгааг шийдэх боломжтой талаар амаар ярилцсан нь үнэн бөгөөд энэ нь хамтран ажиллах зөвшилцлийн гэрээнд тусгагдсан 18,000,000 төгрөгийн эхлэл болсон. Багшийн ярьж байгаачлан анх 3 өрөө байрны урьдчилгаа өгөхөөр тохироод энэ мөнгийг бэлэн авна гэсэн тул 18,000,000 төгрөг болгон бууруулж бэлнээр олгохоор тохирч, үүнээс 12,000,000 төгрөгийг дансаар олгосон. Харин үлдэгдэл 6,000,000 төгрөгөөр багш өөрөө хүсэлт гаргасны дагуу түүний амьдарч буй байранд ус алдалттай холбоотой засварын ажлыг хийж гүйцэтгэснээр 18,000,000 төгрөгийн асуудал шийдэгдсэн гэж үзэж байна. Багшийн ажлын тушаал 2019 оны 9 дүгээр сарын 05-нд гарсан нь өмнөх ажлын газрын шилжүүлэг хийгдээгүйгээс үүдэлтэй бөгөөд энэ нь тушаалын зөрүү гарахад хүргэсэн. Цалингийн хувьд, нэхэмжлэгчээс цалин бууруулсан гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ажлын цагт тохирсон цалинг олгосон. Мөн 2021 оны 3 дугаар сарын 07-ны гэрээгээр нийт цалинг 1,850,000 төгрөгөөр тохиролцсон. Харин нэхэмжлэгч өөрөө нийгмийн даатгалын шимтгэлээ бууруулж төлмөөр байна гэж хүсэлт тавьсны улмаас хууль журмыг мэдэхгүй байхдаа бууруулан төлж, үлдсэн мөнгийг багшийн дансанд шилжүүлдэг байсан. Мэргэжлийн хяналтаар илэрсэн зөрчлийг хүлээн зөвшөөрч торгууль төлсөн ч, багшид шилжүүлсэн мөнгийг өөрөөсөө төлөх үндэслэлгүй гэж үзэж, энэ талаар сөрөг нэхэмжлэлд дурдсан. Багш 5 жилийн гэрээгээ цуцлах хүсэлтээ 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өөрөө өгсөн тул түүний хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. Гэсэн хэдий ч 2-р ангийн эцэг эхчүүдийн хүсэлтээр, мөн багш өөрөө ажиллах хүсэлтэй байсан тул хэлэлцээ хийж, өөрийнх нь гараар бичсэн хүсэлтийн дагуу 2021 оны 5 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаатай буцаан ажилд авах тушаал гаргасан. Гэвч үүнээс хойш багш ажлын байрандаа огт ирээгүй, тодорхой хоногуудыг тасалсан нь цаг бүртгэлийн системээр батлагдаж байгаа тул энэ үндэслэлээр ажлаас халах тушаал гаргасан. Тухайн үед Дархан-Уул аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу хүүхдүүд гэрээсээ хичээллэж байсан ч багш нар ажлын байран дээрээ ажиллаж байсан тул гэрээсээ ажиллах гэх тайлбар өрөөсгөл гэж үзэж байна. Багш өдөрт 8 цаг ажиллах үүргээ бүрэн биелүүлээгүй, тайлан төлөвлөгөөний ажлын хурал болон заах аргын нэгдлийн хурал зэрэгт огт оролцоогүй, өөрийн харьяалах албан тушаалтанд ажил үүргээ огт дүгнүүлээгүй зэргээр гэрээгээ зөрчиж байсан тул багшийг ажлын хариуцлага алдаж, сахилгын зөрчил гаргаж байгаа тухай 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуудаж уулзах хүсэлтийг захирал миний бие тавьсны дагуу орж ирж уулзсан. Тухайн үед Б.******* багш өөрийгөө зөвтгөсөн тайлбар хэлээд сургуулийн удирдлагын зүгээс тавьсан шаардлагыг огт хүлээж аваагүй. Үүнээс хойш ажлын байрандаа ирээгүй бөгөөд ажлаа тасалсан учир хуулийн дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд захирлын тушаал гаргаж ажлаас нь бүрэн чөлөөлсөн.  Мөн нэхэмжлэгч ажил үүргээ хүлээлгэж өгөөгүй байсан боловч, Мэргэжлийн хяналтын байцаагчийн актын дагуу ажлаас чөлөөлсөн ч цалинг олгох үүргээс чөлөөлөгдөхгүй тул амралтын мөнгө болон үлдэгдэл цалинг олгосон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж үгүйсгэж талууд маргаж байна.

2.3.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зохигчид 2019.03.19-ны өдөр нэхэмжлэгчийг тус сургуулийн бага ангийн багшаар, сарын хөдөлмөрийн хөлсийг 1,700,000 төгрөгөөр, 2019.04.01-ний өдрөөс 2024.07.01-ний өдрийг хүртэлх 5 жилийн хугацаатай ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, 2019.09.03-ны өдрийн Б/34 дугаартай тушаалаар 2019.09.05-ны өдрөөс эхлэн бага ангийн багшаар ажилд томилсон байна.

2.4.Мөн талууд 2020.02.01-ны өдрийн “Хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ”-г бичгээр байгуулсан ба гэрээнд “...А тал буюу ******* нь сургуулийн анги, танхим, хичээл хэвийн явагдах нөхцөл бололцоогоор хангаж ажиллана, Б тал буюу Б.******* нь анги удирдаж ажиллах бөгөөд ангийн суралцагч хүүхдүүдийг чанартай боловсрол олгоход анхаарч, үр дүнтэй ажиллана. А болон Б талууд нь аливаа асуудлыг сургуулийн нэр хүнд, боловсролын чанар, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр харилцан тохиролцож шийдвэрлэнэ. А тал нь Б талд хамтран ажиллах санал тавьсантай холбоотойгоор Б талд 18,000,000 төгрөгийг олгохоор тохиролцов. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ энэхүү гэрээний нэг хэсэг болно. Гэрээ нь 2019.09.01-ээс 5 жил үргэлжилнэ” гэх гол агуулгыг тусгасан байна.

2.5.Улмаар ажилтан, ажил олгогч нарын хооронд маргаан үүсэж хариуцагч нь  2021.03.01-ний өдрийн Б/55 дугаартай тушаалаар “Бага ангийн багш ажилтай Б.******* нь 2021.02.24-ны өдрөөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул түүнийг 2021.03.01-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж ажлаас чөлөөлсний дараагаар 2021.03.07-ны өдрийн Б/56 /Ь/56/ дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг “...2021.03.09-2021.05.31-ний өдрийг хүртэл ******* бага ангийн багшийн ажилд томилсугай” гэж буцаан томилж, 2021.03.07-ны өдөр 44 дугаартай 2021.03.09-2021.05.31-ний өдрийг хүртэлх хугацаатай хөдөлмөрийн гэрээг шинээр бичгээр байгуулсан байна.

2.6.Тухайн хөдөлмөрийн харилцааны хувьд нэхэмжлэгч нь өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар хариуцагч ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, 2б ангийн эцэг эхчүүдийн санал хүсэлт, мөн нэхэмжлэгчийн 2021.03.07-ны өдрийн 3 дугаар сарын 9-ний өдрөөс 5 дугаар сарыг дуустал түр гэрээгээр ажиллахыг зөвшөөрч байна гэх хүсэлтийн үндсэн дээр 2021.03.09-2021.05.31-ний өдрийг хүртэл ******* бага ангийн багшийн ажилд томилж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан байна.

2.7.Нэхэмжлэгчээс 2021.03.07-ны өдрийн 44 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа шинэ гэрээ байгуулахгүй бол ажиллуулахгүй гэж хясан боогдуулах замаар хүчээр байгуулсан, Хөдөлмөрийн тухай хуульд заасан гол нөхцөл тусгагдаагүй, цалин хөлсийг бууруулсан, ажил олгогчийн нэр тохироогүй тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгоно, ийнхүү тогтоолгосноор түүнд үндэслэж авагдсан сахилгын шийтгэл хүчингүй болох үр дагавар үүснэ гэж шүүх хуралдаанд энэ шаардлагаа тодруулсан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна: 56.1.8.хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй.

Дээрх хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хөдөлмөрийн гэрээг байгуулах үедээ нэхэмжлэгч нь цалингийн хэмжээ хэд болох талаар асуухад 1,850,000 төгрөг гэж хэлсэн тул энэ цалинг гараар хөдөлмөрийн гэрээнд бичсэн гэж тайлбарласныг хариуцагчаас зөвшөөрдөг бөгөөд тухайн үеийн цалин хөлсийг талууд 1,850,000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өмнөх цалин хөлсийг бууруулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

Талуудын хөдөлмөрийн харилцаа нь 1999 оны Хөдөлмөрийн хуулийн үйлчлэлд хамаарах бөгөөд тус хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар дээрх маргаанууд нь шүүхээр хянан шийдвэрлэх хөдөлмөрийн маргаан мөн.

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д “Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг тохирно: 21.1.1.ажлын байрны буюу албан тушаалын нэр; 21.1.2.ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг; 21.1.3.үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ; 21.1.4.хөдөлмөрийн нөхцөл” гэж, мөн хуулийн 21.3-т “Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй” гэж заасан байна.

2021.03.07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд хуульд заасан гол нөхцөлийг талууд тохирсон, өөрөөр хэлбэл эрхлэх албан тушаал: Бага ангийн багш, гүйцэтгэх үүрэг: ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, сарын үндсэн цалин: шатлалаар, ажиллах нөхцөл: хэвийн зэргээр гол нөхцөлийг тусгасан, хуульд заасан хэлбэрийг хангасан, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийг хүчээр хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь энэ талаар гэрч М. 2021.09.28-ны өдөр “...сургуулийн захирлын зүгээс ******* багш өөрөө ажлаасаа гарах хүсэлт өгсөн, тухайн багш өөрөө ажилд эргэж орох тухай хүсэлт гаргаагүй учир эцэг, эхчүүдийн саналаар ажилд эргүүлж томилох боломжгүй гэсэн хариу өгсөн. Би тухайн үед Б.******* багш өөрөө хүсэлтээ гаргавал ажилд нь эргүүлэн томилох боломжтой юу гэхэд сургуулийн захирал боломжтой гэсэн. Тийм учир эцэг эхчүүд бид Б.******* багшийн гэрийн гадаа очиж уулзсан, тэгэхэд Б.******* багш би халагдах өргөдөл өгөөгүй, захирлын гаргасан шийдвэр надад таалагдахгүй байсан учир би ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасныг сургуулийн захиргаа буруу ойлгосон гэж хэлсэн, тэгэхээр нь бид хүүхэд нараа багштай нь байлгахын тулд та ямар ч байсан буцаж ажилдаа томилогдох хүсэлтээ гаргачих гэж хэлээд ******* багшаар өөрөөр нь ажилдаа эргэж орох хүсэлт бичүүлээд багштай хамт сургууль дээр очиж сургуулийн захирал, сургалтын менежер, нягтлан гуравтай дахиад уулзсан, тэгээд захирал хүсэлтийг нь уншиж үзээд хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулсан” гэх мэдүүлэг шүүхэд өгсөн байна.

Иймээс талууд 2021.03.07-ны өдрийн 44 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулснаар өмнөх тушаал, хөдөлмөрийн гэрээний үйлчлэл дуусгавар болж, шинээр байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, тус хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэлээ.

2.8.Талуудын байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний гол агуулгаас харахад тухайн гэрээ нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна” гэж зааснаар контрактын гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн багшлах мэргэжлийн өндөр ур чадварыг хөлслөн авахаар урамшуулал амлаж, үр дүнтэй ажиллуулахаар хамтран ажиллах зөвшилцлийн гэрээг байгуулсан байна.

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 22.2.-т заасан "контракт байгуулж, иргэнийг авч ажиллуулж болох ажил, албан тушаалын жагсаалт" нь төрийн болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд, байгууллага, төрийн бус байгууллагад хамааралтай ба өмчийн бусад төрлийн хуулийн этгээд, байгууллагын хувьд энэ жагсаалтанд ороогүй байдал нь контракт байгуулахад саад болохгүй гэж Монгол Улсын Дээд шүүх 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор тайлбарласан байдаг.

Түүнчлэн хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-д “Контрактыг бичгээр байгуулна”, 25.2-т “Контракт нь таван жил хүртэл хугацаатай байна” гэж, 25.3-т “Талууд контракт байгуулах үедээ хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, ...ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ...түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байна” гэсэн шаардлагыг хангажээ.

2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний 1.2-т “Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь энэхүү гэрээний нэг хэсэг болно” гэж зааснаас үзэхэд талууд 5 жилийн хугацаанд үр дүнтэй ажиллах асуудлыг тус гэрээгээр, бусад хөдөлмөрийн харилцааг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулжээ.

Нэхэмжлэгчийн тайлбарласанчлан анх ажилд урихдаа орон сууцны урьдчилгаа 32,640,000 төгрөгийг өгөхөөр амласан боловч 18,000,000 төгрөг болгон бууруулж хамтран ажиллах зөвшилцлийн гэрээг байгуулсан гэх үйл баримтыг хариуцагчаас үгүйсгэж маргаагүй, харин хоорондоо ярилцаж тохиролцоод 18,000,000 төгрөг болгохоор гэрээг байгуулсан гэж хариуцагч тайлбарладаг болно.

Нэхэмжлэгчийн хувьд хамтран ажиллах зөвшилцлийн гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд гарын үсгийг хүсэл зоригийн илэрхийлэл мөн гэж үзнэ. Иймд тус гэрээг хүчин төгөлдөр бус гэх ямар нэг үндэслэл тогтоогдохгүй байх тул тухайн гэрээ хүчин төгөлдөр байна.

2.9.Уг үйл баримтын дараагаар хариуцагч сургууль нь 2021.04.09-ний өдөр Б/58 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Б.*******ийг “...2021.04.05-ны өдрөөс 2021.04.09-ний өдрийг дуустал 5 хоног ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан болох нь сургуулийн цаг бүртгэлийн төхөөрөмжөөр тогтоогдсон” гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд дээрх тушаалыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...2021.03.24-нд Дархан-Уул аймгийн Засаг даргын “Короновируст халдварын цар тахлын үед авах зарим арга хэмжээний тухай” захирамжаар сургуулийн үйл ажиллагаа хязгаарлагдаж, багш нар 2021.04.05-2021.04.09-ний өдрүүдэд цахимаар ажиллаж байсан бөгөөд сургуулийн зүгээс миний цахимаар ажиллах боломжийг хязгаарлаж, ажил хэргийн бүх группээс хассан мөртлөө ажил тасалсан гэсэн нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж, маргасан.

2021.03.24-ны өдрийн 01/А/98 дугаартай Дархан-Уул аймгийн Засаг даргын “Короновируст халдварын цар тахлын үед авах зарим арга хэмжээний тухай” захирамжид “...Аймгийн хэмжээнд Короновируст халдварын тохиолдол дахин бүртгэгдсэнтэй холбогдуулан халдварын тархалтын “Шар түвшин”-д шилжүүлэн, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 08:00 цагаас эхлэн “...төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа”-г түр хугацаагаар хязгаарласугай” гэжээ.

Дээрх аймгийн Засаг даргын захирамж нь зөвхөн хичээл сургалтын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаасан буюу сурагчдыг сургууль дээр хүлээн авахгүй, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг хязгаарласан гэж ойлгох бөгөөд хувийн хэвшлийн сургуулийн дотоод зохион байгуулалтыг хязгаарлаагүй буюу ажилчдыг нь цахимаар ажиллахыг үүрэг болгосон захирамж гэж үзэхэд учир дутагдалтай.

Түүнээс гадна гэрч Н.*******ийн 2021.08.25-ны өдрийн шүүхэд өгсөн “...хүүхэд харах хүнгүйгээс бусад хүмүүс ажлын байрандаа очиж ажиллаж байсан. Тухайн үед Б.******* багшийг шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон гэдгийг нь сонсоод группээсээ хассан” гэх мэдүүлгээс үзэхэд багш ажилчид ажлын байранд биечлэн ажиллаж байсан байна.

Түүнчлэн гэрч М.*******гийн “...Багш өөрөө сэтгэл санаа нь тааламжгүй байх үедээ намайг ажлаас чөлөөлж өг гэсэн хүсэлт гаргадаг байсан, 2021.02.24, 03.31, 04.05-ны өдрүүдэд дандаа ажлаа хийхгүй, чөлөөлөгдөнө гэсэн утгатай хүсэлт гаргасан мөртлөө яг хичээл эхлэх өдөр би ажлаа хийх гэхээр сургууль ажиллуулахгүй байна гэсэн ойлголтыг эцэг, эхчүүдэд төрүүлээд яваад байдаг байсан. Ер нь багш өөрөө ажлаа хариуцлагатай, хэл амгүй хийх ёстой байхад хэл ам үүсгээд сургууль, эцэг эхийн хооронд үл ойлголцол үүсгээд яваад байдаг” гэх мэдүүлэг,

2021.03.31-ний өдөр сургуулийн захирал Ч.******* нь *******-2Б фэйсбүүх (facebook) группт “АУБагш Б.******* нь сургуулийн захиргаанд мэдэгдэл өгсөн бөгөөд үүнтэй холбогдуулан маргааш эцэг эхийн төлөөлөлтэй уулзах хүсэлтэй байна. Уулзах боломжтой цаг тохироод хариу хэлнэ үү” гэж пост бичсэн нь үзлэгээр баталгаажсан зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь 2021.03.31-ний өдөр ажлаас гарах талаар сургуулийн захиргаанд мэдэгдсэн, сургуулийн багш нар тухайн үед ажлын байрандаа биечилж ажиллаж байсан, ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох талаар албан ёсны шийдвэр гаргаагүй байхад нэхэмжлэгч нь ажилдаа очоогүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас халсан үйл баримтыг буруутгахгүй бөгөөд энэ нь 2021.03.07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 6.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлд хамаарна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ******* бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 2021.02.01-нээс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

2.10.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу ажлаас үндэслэлгүй халагдсанаас учирсан хохирол болох банкны хүү, ломбардны хүү, утасны төлбөр, эмчилгээ сувилгаа, хоолны нэмэгдэл зардал зэргийг нэхэмжилсэн нь дээрх хуульд заасан гэрээнээс учирсан хохирол шаардах эрхэд хамаарна.

Хариуцагчийн ажлаас халсан үйлдлийг буруутгаагүй тул түүнээс үүдэлтэй хохирлын талаарх хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний зөрүү 10,787,289 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн гэрээ зөрчсөний улмаас үүссэн гэм хорын хохиролд 3,499,707 төгрөг гаргуулах, мөн 18,402,218 төгрөг гаргуулах, хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний гэм хорын хохиролд 17,242,149 төгрөг гаргуулах, гэм хор учруулсантай холбогдож гаргасан асаргаа сувилгаа, нэмэгдэл хоолны зардалд 1,612,290 төгрөг гаргуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй.

2.11.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж, 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Б.******* нь ажлаас буруу халагдсан тухай гомдлоо хуулийн хугацааны дотор шүүхэд гаргасан учир шүүх тухайн маргаанд хууль зүйн дүгнэлт хийсэн.

Харин бусад нийгмийн даатгалын шимтгэл нуун дарагдуулсан, олгогдоогүй цалин хөлсний алдангид 4,282,255 төгрөг гаргуулах, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, үнэн зөв тушаал гаргах, 2019 оны 08 сарын цалин хөлсийг зөв тооцон олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулахыг даалгуулах, 2019 оны 8 сар болон 2020 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 2021 оны 01 сарын дутуу олгогдсон цалин хөлс, алданги 3,988,159 төгрөг гаргуулах тухай шаардлага нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул энэ үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж, 65.1.6-д Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэж заасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2021 оны 02,03 дугаар сарын цалин хөлс, алдангитай холбоотой үйл баримтын талаар захиргааны хэргийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

3.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

3.1.Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид 18,000,000 төгрөг олгосон. Үүний 12,000,000 төгрөгийг дансаар өгсөн, 6,000,000 төгрөгт өөрийнх хүсэлтийн дагуу гэрт нь засвар хийж өгсөн. Нэхэмжлэгч Б.******* нь гэрээнд заасан 5 жилийн хугацаанд тасралтгүй, үр дүнтэй ажиллах үүргээ биелүүлээгүйгээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон учир гэрээнд зааснаар мөнгөний 90 хувь болох 16,200,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна. Дээрх гэрээний төлбөр дээр нэмээд нэхэмжлэгчээс сургуульд төлөх авлага болох ACER 15 маркийн зөөврийн компьютерын үнэ 1,290,000 төгрөг, 5 ширхэг сурагчийн дэвтрийн тооцоо 50,000 төгрөг, сурагчийн англи хэлний номын тооцоо 15,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын илүү олгосон цалин 221,984 төгрөг, мөн нийгмийн даатгалын нөхөн төлөлт ажилтан 214,305.70 болон хувь хүний орлогын албан татварын нөхөн төлөлт 292,348 төгрөг зэрэг нийт 18,713,638.37 төгрөг гаргуулна” гэж тодорхойлсон.  

3.2.Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Англи хэлний номын мөнгө гэж хурааж байсан бөгөөд бүгдийг нь өгсөн. Надад ямар нэг тооцоо байхгүй. Ажлаас халсан тушаал дээр ажлаа хүлээлцэнэ гэж заасан боловч тогтоосон өдөр ажлаа хүлээлцэхээр очиход ажил дээр хэн ч байгаагүй, мөн нягтлан, сургалтын менежер нь ажил хүлээж авахаас татгалзсан. Иймд ажил хүлээлцээгүй нь нэхэмжлэгчийн буруу биш. Хариуцагчийг татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн хэрэгт зөрчлийн хэрэг үүсгүүлсэн. Хариуцагч өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж нийгмийн даатгалд төлсөн торгуулийг нэхэмжлэгчээр төлүүлэх үндэслэлгүй. Хамтран ажиллах зөвшилцлийн гэрээг байгуулаад 2019 онд 3,500,000 төгрөг, 2020 онд 4,000,000 төгрөг авсан. Мөн 6,000,000 төгрөгт гэрт засвар хийсэн гэх боловч тухайн баримт нь хуурамч болох нь тогтоогдсон. ACER маркийн зөөврийн компьютер надад байгааг өгөхгүй. Миний ажлыг хүлээлцэж аваагүй, ажлаас үндэслэлгүй халсан” гэж тайлбарласан.

3.3.Талуудын хооронд байгуулсан 2020.02.01-ний өдрийн хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний 2.3-т “Б тал нь гэрээний хугацаанд тасралтгүй, үр дүнтэй ажиллах үүрэг хүлээнэ. Энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний 1.2-р заалтад тусгагдсан хөнгөлөлтийн дүнг А талд буцаан төлөх үүрэг хүлээнэ. Б талын А талд буцаан төлөх дүн а.1 жилээс дээш 2 жил хүртэлх хугацаа-90%” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь нөхцөлийг биелүүлээгүй тул 18,000,000 төгрөгийн 90% болох 16,200,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

3.4.Гэвч хэрэгт авагдсан баримтуудаар хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн гэрт засвар хийсэн хөлсөд 6,000,000 төгрөг төлсөн гэх баримт нь холбогдох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хуурамч гэж нэгэнт тогтоогдсон тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй, тухайн гэрээний дагуу 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн, дэвтэр, номны мөнгөний авлагатай, нэхэмжлэгчийн өмнөөс нийгмийн даатгал болон хүн амын орлогын албан татварын нөхөн төлөлт хийсэн, 2021 оны 03 дугаар сарын цалинг илүү олгосон гэх сөрөг нэхэмжлэлийн үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд энэ нь хариуцагчийн нотлох үүрэгт хамаарна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн авсан гэж зөвшөөрсөн 7,500,000 төгрөгөөс гэрээний үнийн дүнгийн 10%-1,800,000 төгрөгийг хасаж тооцон 5,700,000 төгрөг, нэхэмжлэгчид байгаа зөөврийн компьютерын үнэ 1,290,000 төгрөгийг үнэлгээнд маргаагүй учраас тус тус гаргуулж хариуцагчид олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь тухайн сургуульд 2019.08-2021.04 сар хүртэл нэг жил гаруйн хугацаанд ажилласан учир хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний 2.3-т зааснаар 10% нь нэхэмжлэгчид үлдэх нь тус гэрээнд нийцнэ. 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

4.1.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан 2021 оны 2,3 сарын цалингийн тооцоолол, нэгтгэлийг нотлох баримтаас хасуулах, 2017.10.26-ны өдрийн хариуцагч байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаас хасуулах, ******* захирлын 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/34 тоот тушаал, 2019 оны 08 дугаар сар, 2020 оны 05 дугаар сарын цалингийн тооцоолол, мөн ******* захирлын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/58 тоот тушаалыг нотлох баримтаас хасуулахыг хүссэн хүсэлтүүдийг шүүхээс урьдчилан дүгнэлт хийх боломжгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхисон ба шүүх нэхэмжлэгчийн гаргасан баримт хасуулах тухай хүсэлт болон тухайн баримтаар нотлогдож буй маргаантай үйл баримтыг хэргийн эцэст, бусад нотлох баримтуудтай хамт нэгтгэн дүгнэсэн болохыг дурдаж байна.

5.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 60 дугаар зүйлийн 60.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан “Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ******* бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 2021.02.01-нээс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулах, хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний зөрүү 10,787,289 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн гэрээ зөрчсөний улмаас үүссэн гэм хорын хохиролд 3,499,707 төгрөг гаргуулах, хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний гэм хорын хохиролд 17,242,149 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нуун дарагдуулсан, хууль бусаар ажлаас халсны улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс 18,402,218 төгрөг гаргуулах, олгогдоогүй цалин хөлсний алдангид 4,282,255 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн чадвар алдсаны хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, гэм хор учруулсантай холбогдож гаргасан асаргаа сувилгаа, нэмэгдэл хоолны зардалд 1,612,290 төгрөг гаргуулах, цалин хөлс саатуулсны улмаас учирсан хор уршиг, банкны нэмэлт хүү, ломбардны хүү 3,514,547 төгрөг гаргуулах, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, үнэн зөв тушаал гаргах, 2019 оны 08 сарын цалин хөлсийг зөв тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулахыг даалгуулах, 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг илт хууль бус хэлцэл болохыг тогтоолгох, 2019 оны 8 сар болон 2020 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 2021 оны 01 сарын дутуу олгогдсон цалин хөлс, алданги 3,988,159 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ээс 6,990,000 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож, үлдэх 11,723,638 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан 2021 оны 02, 03 дугаар сарын дутуу цалин хөлс, алданги гаргуулах тухай шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 126,790 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН