| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1834009370184 |
| Дугаар | 2025/ДШМ/31 |
| Огноо | 2025-04-17 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Б.Л |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/31
2025 4 03 2025/ДШМ/28
Б.П-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Л,
Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Б.Б, Х.Д
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Б.Лувсанцэрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.П -т холбогдох эрүүгийн 2407001540395 дугаар хэргийг 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ц овгийн Б-ийн П, 1........ .......... дүгээр сарын 29-ний өдөр З.......... аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт У............ хот, С...............дүүрэг, .....дугаар хороо, ............ .................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар:.......................
2. Шүүгдэгч Б.Пнь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Женко Тур Бюро” ХК-ийн нярваар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Чингис Хааны морьт хөшөө цогцолборын үйл ажиллагааны бэлэн мөнгөний орлогыг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд хувьдаа завшиж нийт 46,650,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. Төв аймгийн прокурорын газраас Б.ПЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас эрүүгийн 2407001540395 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц овгийн Б-ийн Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хөнгөрүүлэн өөрчилж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц овгийн Б-ийн Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Цагаан гэр овгийн Батцэнгэлийн Пүрэв-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц овгийн Б-ийн Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн 2407001540395 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Пэнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ц овгийн Б-ийн Поос 46,650,500 /дөчин зургаан сая зургаан зуун тавин мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Женко Тур Бюро” ХК-д олгож,
Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц овгийн Б-ийн Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор Б.Л.............. бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй", 1.2-т заасан "Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн" үндэслэлд тус тус хамаарч байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Хэрэгт цугларсан хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гэрэлчимэг, гэрч О.Саранчимэг, Б.Номин-Эрдэнэ нарын мэдүүлэг болон "Дабль Аксиом Аудит" ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2024/0725 дугаартай дүгнэлт, "Женко Тур Бюро" ХК-ний захирал Б.Намууны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/71 дугаартай "Ажилд томилох тухай" тушаал, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны 35 дугаартай хөдөлмөрийн гэрээ зэргээр шүүгдэгч Б.Пнь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Женко Тур Бюро" ХК-ийн нярваар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Чингис Хааны морьт хөшөө цогцолборын үйл ажиллагааны бэлэн мөнгөний орлогыг 2024 оны 02 дугаар сарын 16-аас 4 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд хувьдаа завшиж нийт 46,650,500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогддог. Тодруулбал, шүүгдэгч Б. Пүрэв-Очир нь ажил олгогчтой байгуулсан 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 2.3, 2.4, 2.9, 2.11, 4.9.1, 4.9.2 заасан гэрээний үүргээ зөрчиж албан тушаалын байдлаа ашиглаж байгууллагын хөрөнгө болох 46,650,500 төгрөгийг хувьдаа завшсан гэж үзсэн.
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гэрэлчимэг болон гэрч О.Саранчимэг, Б.Номин-Эрдэнэ нарын мэдүүлгүүдээр "Женко Тур Бюро" ХК-ийн кассын ажилчид нь Чингисийн хөшөө цогцолборт ирсэн жуулчдын ресторан, кофе шоп, үзвэр зэргээр үйлчлүүлсний төлбөрийг бэлэн мөнгөөр тооцоо хийсэн тохиолдолд орлогыг ажлын ачааллаас хамаараад 7-14 хоногоор няравт тушааж хүлээлгэн өгч ажилладаг байсан нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл "Женко Тур Бюро" ХК-ийн өдөр тутмын бэлэн мөнгөний орлогыг байгууллагын няравт 7-14 хоног тутамд кассын ажилчид хүлээлгэж өгч хэвшсэн буюу байгууллагын дотоод зохион байгуулалтаар байгууллагын нярав тус бэлэн мөнгөний орлогыг хүлээн авч хадгалж улмаар байгууллагын дансанд тушаадаг үйл ажиллагаа нь явагддаг байсан. Харин шүүгдэгч Б.Палбан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрт хариуцуулан хүлээлгэж өгсөн 46,650,500 төгрөгийг хувьдаа завшсан үйлдлийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй", 1.2-т заасан "Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн" үндэслэлд тус тус хамаарч байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн үндсэн бүрэлдэхүүнд бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэж ямар ч субъект байж болохоор хуульчилж, хүндрүүлэх бүрэлдэхүүнд нь албан тушаалын байдлаа ашиглаж гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдын буюу байгууллагын хөрөнгө завших үйлдэлдээ давуу тал болгон ашигласан гэж онцлон хуульчилж өгсөн нь өөрөө хууль тогтоогчийн хуулийн агуулга зорилго тодорхойлогдоно. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан "албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн" гэх завших гэмт хэргийн хүндрүүлэх шинжид заавал нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй бөгөөд тухайн гэмт хэргийг үйлдсэн хүн өөрийн эрхэлж буй албан тушаал, албаны чиг үүрэг, эрх нөлөөг бусдыг хуурч, төөрөгдүүлэх арга болгож ашигласан бол ийнхүү хэргийг хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэхийг ойлгодог.
Шүүгдэгч Б.Палбан тушаалын байдалтай нь холбогдуулан "Женко Тур Бюро" ХК-ийн кассын ажилчид түүнд өдөр тутмын бэлэн мөнгөний орлогыг хүлээлгэн өгдөг байсан бөгөөд тус орлогыг байгууллагын дансанд тушаалгүйгээр удаа дараа хувьдаа ашиглаж нийт 46,650,500 төгрөгийг завшсан байна. Тус байгууллагын хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж хувьдаа завшсан үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б.............. тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х..............ус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Птус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Пхолбогдох эрүүгийн 240470015403955 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Б.Л............. бичсэн эсэргүүцэл, заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Шүүгдэгч Б.Пхолбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.
3. Шүүгдэгч Б.Пнь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Женко Тур Бюро" ХК-ийн нярваар ажиллаж байхдаа Чингис Хааны морьт хөшөө цогцолборын үйл ажиллагааны бэлэн мөнгөний орлогыг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд хувьдаа завшиж нийт 46,650,500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Гэрэлчимэгийн: “...Манай компани нь Төв аймгийн Эрдэнэ суманд үйл ажиллагаа явуулдаг Чингис хааны морьт хөшөө цогцолборын үйл ажиллагаа явуулдаг. Манай компанид 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б.Пгэх залуу нярвын ажилд орсон. Б.Пүндсэн ажлын чиг үүргийн хувьд Төв аймгийн Эрдэнэ суманд үйл ажиллагаа явуулдаг Чингис хааны морьт хөшөө цогцолборын үйл ажиллагааны өдөр тутмын орлогыг долоо хоног бүр цуглуулж байгууллагын дансанд тушаах үйл ажиллагаа хамаардаг. Б.П байгууллагын дансанд бэлэн мөнгө тушаасан эсэхийг шалгах эрх бүхий албан тушаалтан нь тооцооны нягтлан бодогч Б.Номин-Эрдэнэ юм. 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Б.Номин-Эрдэнэ нь амралт авах гэж байсан учир Б.Птооцооны мөнгөө хурдан тушаа гэтэл Б.Пнь "Би тухайн мөнгийг алга болгосон" гэж хэлсэн. Түүний дагуу би ерөнхий нягтлан бодогч н.Алтанхүү, гүйцэтгэх захирал Б.Намуун нарт мэдэгдэж хэлсэн. 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Б.Пүрэв-Очиртой уулзахад "би тухайн мөнгийг цахим мөрийтэй тоглоом тоглоод алдсан, 2 удаа 20,000,000, 20,000,000 төгрөгөөр тоглоод алдсан талаар надад хэлсэн. Иймд цагдаагийн байгууллагад хандсан. ...Тухайн байгууллагад орж буй өдөр болгоны орлогыг цогцолбор хариуцсан менежер, касс, нярав гэсэн албан тушаалтан нар нь хамтдаа тоолж баримттай тулган цаасан нотлох баримт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулдаг ба орлогыг тогтсон өдөр байхгүйгээр 7 хоног тутам тооцооны нягтлан бодогч очоод менежер эсвэл няравтай хамтдаа орлогыг хүлээн авч Налайх дүүргийн банкнаас байгууллагын данс руу шилжүүлдэг. Тухайн байгууллагын орлогыг тооцооны нягтлан, цогцолбор хариуцсан менежер, нярав нар нь тушааж болно...” гэх мэдүүлэг /1хх-н 7-8, 95-96, 199-200/,
гэрч О.Сарангэрэлийн: “...Б.Пнь 2024 оны 01 дүгээр сард манай байгууллагад нярваар орсон. Би “Женко Тур Бюро” ХК-нд 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр кассын албан тушаалд ажиллаж байна. Анх ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үйлчлүүлэгчдийн өгсөн билетийн мөнгө нь карт уншуулсан тохиолдолд шууд байгууллагын дансанд, ...бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн тохиолдолд кассын өрөөнд байдаг сейфт хийдэг. Ажлын ачааллаас хамаараад 7-14 хоногоор няравт тушааж хүлээлгэн өгдөг. 2024 оны 4 дүгээр сарын үед оффисын ажилтнуудаас мэдсэн. Б.Птанаас орлогоо авсан уу гэж асуухад мэдсэн...” гэх мэдүүлэг /1хх-н 11-12/,
гэрч Б.Номин-Эрдэнийн: “...би “Женко Тур Бюро” ХК-нд 2023 оны 5 дугаарын эхэнд тооцооны нягтлангаар ажиллаж байна. “Женко Тур Бюро” ХК нь 13 дугаар зуун цогцолбор болон Чингисийн морьт хөшөө цогцолборын үйл ажиллагаа явуулдаг. Өвлийн улиралд 13 дугаар зуун цогцолбор нь үйл ажиллагаа явуулдаггүй. Харин Чингисийн морьт хөшөө цогцолбор нь 4 улиралд үйл ажиллагаа явуулдаг. Би байгууллагын өдөр тутмын орлого, ваучер /байгууллагуудын дараа тооцоо/, хангамж зэргийг хариуцдаг. Чингисийн морьт хөшөө цогцолбор нь дотроо ресторан, кофе шоп, тэгээд үзвэр гэсэн 3 орлого тушаагддаг. Тухайн өдөр бүрийн орлого нь надад компьютер программ дээр бүгд харагддаг. Би тухайн орлогыг кассын программаас үндсэн программ руу холбодог. Дансаар орсон орлого нь байгууллагын дансанд шууд ордог. Харин бэлэн орлогыг байгууллагын нярав Б.ПАТМ ашиглан байгууллагын дансанд тушаадаг. Нярав тухайн үеийн ачааллаас болж зуны улиралд 7 хоногоор, өвөлдөө ачаалал бага учир сардаа 1 удаа тушаадаг. Манай байгууллага ашигладаг үндсэн программ interactive /diamond/, туслах программ нь /store management /кассын программ/ ашигладаг. Байгууллагын нярав Б.Пнь хамгийн сүүлд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгууллагын орлогоо тушаасан. Түүнээс хойш орлогыг байгууллага дээр аж ахуйн ажил ихтэй байна, касс дээр сууж байна гэх шалтгаанаар 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл огт тушаахгүй байсан. Б.Порлогоо тушаа гэж хэлэхэд аж ахуйн ажилтай байна гэх шалтгаанаар амжихгүй байна гэж хэлдэг байсан. Ямар нэгэн шалтгаан хэлсээр байгаад 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл тушаагаагүй...” гэх мэдүүлэг /1хх-н 20-21/
2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаартай хөдөлмөрийн гэрээ /1хх-н 24-25/,
2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/74 дугаартай “Женко Тур Бюро” хувьцаат компанийн захирлын тушаал /1хх-н 26-70/,
Б.П2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн амлалт /1хх-н 71/, кассын бэлэн мөнгөний баримт /1хх-н 72-79/,
Т.Гэрэлчимэгийн хүсэлт /1хх-н 80/, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 14/ХХ/03-752 дугаартай Голомт банкны албан тоот /1хх-н 155-160/, 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 5721/24/763 дугаартай Хаан банкны албан тоот, дансны хуулга /1хх-н 162-183/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-н 184/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-н 186/, Б.Пэд хөрөнгийн лавлагаа /1хх-н 206/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-н 84-86/,
“Дабль Аксиом Аудит” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2024/0701 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн баримтууд нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжтой байна. Нярваар ажиллаж байсан Б.Пнь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Чингис хааны морьт хөшөө цогцолборын үйл ажиллагааны бэлэн мөнгөний орлого 46,650,500 төгрөгийг байгууллагын дансанд тушаагаагүй байна...” гэх дүгнэлт /1хх-н 103-108/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
4. Төв аймгийн прокурорын газраас Б.Пхолбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв болжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, өөрөөр хэлбэл бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, захиран зарцуулж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж үйлдэгдсэн байдаг тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Пхолбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэсэн Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчмыг хангасан байна.
5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
6. Шүүгдэгч Б.ПЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.
7. Давж заалдах шатны шүүхэд прокурор Б.Лувсанцэрэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан "албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн" гэх завших гэмт хэргийн хүндрүүлэх шинжид заавал нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй бөгөөд тухайн гэмт хэргийг үйлдсэн хүн өөрийн эрхэлж буй албан тушаал, албаны чиг үүрэг, эрх нөлөөг бусдыг хуурч, төөрөгдүүлэх арга болгож ашигласан бол ийнхүү хэргийг хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэхийг ойлгодог.
Шүүгдэгч Б.Палбан тушаалын байдалтай нь холбогдуулан "Женко Тур Бюро" ХК-ийн кассын ажилчид түүнд өдөр тутмын бэлэн мөнгөний орлогыг хүлээлгэн өгдөг байсан бөгөөд тус орлогыг байгууллагын дансанд тушаалгүйгээр удаа дараа хувьдаа ашиглаж нийт 46,650,500 төгрөгийг завшсан байна. Тус байгууллагын хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж хувьдаа завшсан үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
8. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд прокурорын эсэргүүцэлд дурдагдсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй", 1.2-т заасан "Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн" гэх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгох үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болдог.
Хувийн өмчийн хуулийн этгээдийг тэргүүлэх, төлөөлөх, ажилтнуудыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах болон тэдгээрийн ажлыг удирдан зохицуулах зэрэг бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлдэггүй, хөрөнгө захиран зарцуулах үйл ажиллагаанд оролцдоггүй, түүнчлэн санхүүгийн баримтад 1, 2 дугаар гарын үсэг зурдаггүй ажилтныг тухайн хуулийн этгээдийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд хамааруулан үзэх боломжгүй тул дээрх бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлдэггүй иргэн буюу ажилтан нь өмч хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль тогтоомж, аливаа гэрээ болон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн үедээ уг хөрөнгөнөөс хууль бусаар өөрийн мэдэлд үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авсныг “албан тушаалын байдлаа ашигласан” гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Шүүгдэгч Б.Пнь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Женко Тур Бюро" ХК-ийн нярваар ажиллаж байхдаа Чингис Хааны морьт хөшөө цогцолборын үйл ажиллагааны бэлэн мөнгөний орлогыг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд хувьдаа завшиж нийт 46,650,500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг анхан шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хөдөлбөргүй тогтоож, тухайн гэмт хэргийн субъектийн нийтлэг болон тусгай шинжийг эргэлзээгүй тодорхойлж, шүүгдэгчид холбогдох хэргийг зөв зүйлчилсэн байна.
9. Харин анхан шатны шүүх Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц овгийн Б-ийн Пт холбогдох эрүүгийн 2407001540395 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, хөнгөрүүлж өөрчлөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй байна.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамласан өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
10. Прокурор Б.Лгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.П2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Төв аймгийн Прокурорын газраас эрүүгийн 2407001540395 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц овгийн Б-ийн Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэснийг
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц овгийн Б-ийн Пт холбогдох эрүүгийн 2407001540395 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Б.Лийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
Р.МӨНХ-ЭРДЭНЭ