| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/10699/И |
| Дугаар | 191/ШШ2025/09639 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/09639
| 2025 11 10 | 191/ШШ2025/09639 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоотод оршин байрлах, Е******* ******* ******* ББСБ ХХК-ийн хүсэлттэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох УК******* регистрийн дугаартай Б******* овогт Ч******* О******* эрэн сурвалжлуулах, хаягийг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Ч.О******* нь манай Е******* ******* ******* ББСБ" ХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 2,879,820 төгрөгийг зээлж авсан боловч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 197/Ш32025/58117 тоот шүүгчийн захирамжаар Ч.О******* нь нэхэмжлэлд заасан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хаана оршин байгаа хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч******* О******* /РД: УК*******/-г эрэн сурвалжилж өгнө үү.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Е******* ******* ******* ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох УК******* регистрийн дугаартай Б******* оюогт Ч******* О******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.
Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох УК******* регистрийн дугаартай Ч******* О*******д холбогдуулан гэрээний үүрэгт 4,583,343.61 төгрөгийг гаргуулахаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүйн улмаас тус шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 197/ШЗ2025/58117 захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох УК******* регистрийн дугаартай Ч******* О*******ийн хаяг тодорхойгүйгээс хүсэлт гаргагч Е******* ******* ******* ББСБ ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаяг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч******* О******* нь тоотод оршиж сууж байсныг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар УК******* регистрийн дугаартай Б******* овогт Ч******* О******* эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар УК******* регистрийн дугаартай Б******* овогт Ч******* О******* эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Е******* ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төл******* 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ