Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 144

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                       

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Н.Эрдэмбилэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт  холбогдох эрүүгийн 1830000000127 дугаартай  хэргийг  2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

            Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг “С” гэх газарт хохирогч Х.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, өөрийн эзэмшлийн 19-00 СҮА улсын дугаартай Патпиндер маркийн автомашинтай огцом хөдөлснөөс уг машины цонхноос нь зууралдаж байсан Х.С шидэгдэж унан улмаар түүний эрүүл мэндэд нь “баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн   судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

   Эрүүгийн 1830000000127 дугаартай хэргээс: 

 

Хохирогч Х.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: “...гэрээс баруун хойш 100 орчим метр газарт 19-00 СҮА улсын дугаартай Патпиндер маркийн машинаас хүн дуудахаар нь очиход манай нутгийн ах Б байсан.  Тэгэхээр нь та яасан юм гээд цонхон дээр нь гараа эвхэж тавиад зогсоход Б ах машин мөргөх үгүй нь чамд ямар хамаатай юм. Чиний машиныг мөргөөгүй биздээ гэхээр нь танд ямар хамаатай юм, миний морь ачиж ирсэн машин гэсэн. Тэгтэл Б шууд хөдлөх үед нь би унахгүйн тулд гараа чангалаад зүүгдсэн. Тэгтэл машинаа дарж эргүүлэх  үед нь би шидэгдэж унасан юм. Тэгээд намайг унагачихаад шууд яваад өгсөн. ...Б миний эмчилгээний зардлыг бүрэн төлж, хохирлын ямар нэг маргаангүй болсон. Бээс одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

Хохирогч Х.Сын прокурорын газарт гаргасан: “Х.С би 2018 оны 06 дугаар сарын 29-ний орой Бийн машинаас унаж биедээ хөнгөн хохирол авсан. Б миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 47/

 

Гэрч Б.Баын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр манай нутгийн уул болох “Б” уулын тахилга болж даага уралдсан юм. Тухайн үед манай гэрт С гэх найз маань Ц /Жинхэнэ нэрийн мэдэхгүй/ хоёр морь ачиж портер машинтай ирсэн.  С бид хоёр пиво ууж байтал гадаа түс хийсэн чимээ гарахаар нь Стай гартал Цгийн машиныг цагаан өнгийн марк-2 машинаар мөргөсөн байсан. Тэгээд би гэр рүүгээ ороод нэлээн удсаны дараа Оргилболд гаднаас орж ирээд С ах машинаас унаад босохгүй байна гэхээр нь гараад харахад С гэрээс баруун хойш 100 орчим метр газар сууж байсан. Тухайн үед Саас “босож чадах уу” гэхэд “чадахгүй байна” гэхээр нь Цтэй хашаа авчираад дээр нь суулгаад аваад явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

Гэрч Э.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн нутагт байдаг “Б” уулын тахилга болсон юм. Уг уулын тахилгаар би нөхөртэйгөө очиход таньдаг найзууд таараад Н гэх айлд миний мэдэхийн Соёрхол нэртэй 0.75 литрийн архи болон өөр архи пиво уусан тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

 

Насанд хүрээгүй гэрч Г.Оын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2018 оны 06 дугаар сарын 29-ний орой Б гэх айлд байсан юм. Б ахын гэрт С ах болон Б ах нар пиво ууж байсан тэгтэл гадаа түс гэж дуугарахад С ах гарсан. Тухайн үед С ахын морио ачиж ирсэн машиныг нь цагаан өнгийн Гранд марк-2 маркийн машин мөргөсөн байсан. С машин жолоодож явсан Энхжаргал гэх эгчид “машины эвдрэлийг янзалж өгөөрэй” гэж хэлэхэд “төлж өгнө” гэж хэлсэн. Тэгээд машины эзэн болох Ц /жинхэнэ нэрийг мэдэхгүй/ ахыг дуудаад аваад явсан. Тэгтэл гэрээс баруун хойш 100 орчим метрт  С ахыг Б ахын машинд байгаа хүн дуудахад С ах очоод юм яриад байх шиг байсан. Тэгээд хөдлөөд машин талаараа эргэхэд С ах зүүгдсэн байж байгаад шидэгдсэн, машин ч яваад өгсөн. Тэгээд би гэртээ ороод хэсэг хугацааны дараа Б ахад “С ах машинаас зүүгдэж байгаад унаад босохгүй суугаад байна” гэж хэлэхэд Б ах гараад явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 367 дугаартай дүгнэлтэнд “Х.Сын биед баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх  /хх-ийн 28-р хуудас/

 

  Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-5/                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Яаралтай тусламжийн хуудас , гэрэл зураг   /хх-ийн 29-30/

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр  сумын 4 дүгээр багийн Засаг даргын 319 дугаар тодорхойлолт /хх-ийн 44/

Шүүгдэгч Б.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/

 зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

 

Шүүгдэгч Б.Б  нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг “С” гэх газарт хохирогч Х.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, өөрийн эзэмшлийн 19-00 СҮА улсын дугаартай Патпиндер маркийн автомашинтай огцом хөдөлснөөс уг машины цонхноос  зууралдаж байсан хохирогч Х.С шидэгдэж унан улмаар түүний эрүүл мэндэд  “баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн  болох нь шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Х.С, гэрч Б.Баа, Э.А нарын мэдүүлэг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 02- ны өдрийн 367 дугаар дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Б.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Б.Б нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа өөрийн эзэмшлийн 19-00 СҮА улсын дугаартай Патпиндер маркийн автомашинтай огцом хөдөлж хохирогч Х.Сын эрүүл мэндэд зориуд хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Б.Бийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

           

            Шүүгдэгч Б.Бт ял шийтгэл оногдуулахад  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн  нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч  Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн  нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд торгох ял шийтгэх нь  зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.С нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 500 /таван зуун  / нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бт оногдуулсан торгох ялыг 5 /таван/  сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Бт мэдэгдсүгэй.

 

          5. Ялтан Б.Б нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.С нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

         

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  зэргийг харгалзан  Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулахгүйгээр 6  /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

   Шүүгдэгч М.Батболд, Х.Бадамсэрээжиднар  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв. 

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орлой овогт Дамдинсүрэнгийн Дэлгэрсайханыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

           

          3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрсайханд мэдэгдсүгэй.

 

          4. Ялтан  М.Батболд, Х.Бадамсэрээжиднар   цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй          

         

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас  хойш 14 хоногийн  дотор  Сүхбаатар  аймгийн  Эрүү, Иргэний  хэргийн давж

 

 

заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА