2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/09638

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 10 191/ШШ2025/09638

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, оршин байрлах, Голомт банк ХК-ийн хүсэлттэй,

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох СА******* регистрийн дугаартай Б******* М*******-******* эрэн сурвалжлуулах, хаягийг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баасаннямбуу овогтой М*******-******* (РД: СА*******) нь 8/208/2024-ны өдөр Голомт банктай ЗГ-R000616303 тоот зээлийн гэрээгээр 7,870,000 зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 25 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тул банкны зүгээс нэхэмжилсэн боловч 9/19/2025-ний өдрийн Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 309/ШЗ2025/03807 тоот захирамжаар Б.М*******-******* нэхэмжлэл гаргасан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Иймд ИХШХШТХ-ийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу Б.М*******-******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Голомт банк ХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох СА******* регистрийн дугаартай Б******* М*******-******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.

Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох СА******* регистрийн дугаартай Б.М*******-*******д холбогдуулан гэрээний үүрэгт 6,444,647.50 төгрөгийг гаргуулахаар  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь дүгээрт багт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүйн улмаас тус шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 309/ШЗ2025/03807 захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох СА******* регистрийн дугаартай Б.М*******-******* хаяг тодорхойгүйгээс хүсэлт гаргагч Голомт банк ХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаяг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.М*******-******* нь  багт оршиж сууж байсныг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар СА******* регистрийн дугаартай Б******* М*******-******* эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар СА******* регистрийн дугаартай Б******* М*******-******* эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б*******, Б.Э******* //-нд мэдэгдэхийг  аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ