2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/09628

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 10

191/ШШ2025/09628

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Монгол улсын х*******ийн этгээд ******* регистрийн дугаартай,  оршин байрлах, Харилцаа холбооны зохиц*******ах хорооны хүсэлттэй,

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Т******* ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжл*******ах, хаягийг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохиц*******ах хороо нь хариуцагч "Т******* ******* *******" ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр "Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байг*******ах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ"-г байг*******сан билээ. Тус гэрээний 6.2 дугаар зүйлд "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс /жил бүрийн 03 дугаар сарын 31-ний өдөр/ нэг сарын сарын өмнө Зохиц*******ах хорооны Голомт банкин дахь ******* тоот дансанд төлнө" гэж заасан. Хариуцагч "Т******* ******* *******" ХХК нь Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурил*******алт, засвар үйлчилгээ эрхлэх засвар үйлчилгээний 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 20233 оны 03 дугаар сарын 31-ний өдөр буюу 1 жилийн төлбөр болох 1,000,000 /нэг сая/ төгрөгийг төлөх гэрээний үүргээ 2 жил гаруй хугацаанд зөрчсөөр байсан тул 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл тус шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 197/ШЗ2025/54965 дугаар шүүгчийн захирамжаар "хариуцагчийн хаяг тодорхойгүй" үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч "Т******* ******* *******" ХХК-г эрэн сурвалжилж, оршин байгаа газар /хаяг/-ыг тогтоож өгнө үү.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Харилцаа холбооны зохиц*******ах хороо нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Т******* ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжл*******ах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохиц*******жээ.

Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Т******* ******* ******* ХХК-нд холбогд*******ан гэрээний үүрэгт 1,000,000 төгрөгийг гарг*******ахаар Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажилгааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь  тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй тул тус шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 197/ШЗ2025/54965 захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Т******* ******* ******* ХХК-ийн хаяг тодорхойгүйгээс хүсэлт гаргагч Харилцаа холбооны зохиц*******ах хороо нь х*******ьд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжл*******ах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаяг тогтоох ажиллагааг Цагдаагийн байг*******лагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т******* ******* ******* ХХК нь  тоотод оршин байсныг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Т******* ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Т******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Харилцаа холбооны зохиц*******ах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г******* /9/-нд мэдэгдэхийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай х*******ийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилц*******ан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ