Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 149

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                       

Улсын яллагч Н.Эрдэмбилэг

Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Н.Эрдэмбилэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эид  холбогдох эрүүгийн 1830000000126 дугаартай  хэргийг  2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг ... гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй А.Э.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

 Шүүгдэгч А.Э нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах Н бааранд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Гтай  маргалдаж, улмаар шилээр түүний хүзүүн тус газарт хатгаж, хүзүүний урд хэсэгт зүсэгдсэн шарх, зурагдсан шарх бүхий хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн   хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн   судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  А.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

   Эрүүгийн 1830000000126 дугаартай хэргээс: 

 

Хохирогч Г.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 21 цагийн орчимд манай найз охин Бгийн хуучин найз залуу Э найз О гэх залуутай орж ирсэн. Би Эид хандаж, чи  намайг байхгүйд Бг хэл амаар доромжилж, агсам согтуу тавьдаг байсан байна би чамд үйлчлэхгүй гэж хэлсэн. Тэгээд нэг цаг караокед дуулна гээд 2 литрийн пиво аваад орсон. Орой 22 цаг өнгөрч байхад архины шил хагарах чимээ гарсан. Б бид 2-ыг ороход О гэх залуу бид 2 хоорондоо муудалцаад хагалчихлаа гэж хэлсэн. Отой тэкен дээр юм яриад зогсож байхад Э араас халаасандаа гараа хийгээд гарч ирсэн. Намайг санаандгүй байхад Э шилээр миний хүзүүн тус газарт зүссэн. Би эмнэлэг яваад 5 оёдол тавиулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл  байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/

 

Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 30-ны  өдрийн 21 цаг 30 минутын орчимд Э найз Оргио гэх залуутай орж ирсэн. Эийг орж ирэхэд манай нөхөр Г чамд үйлчилмээргүй байна гэж хэлсэн.  Тэгээд тэр 2  маргаад Э манай нөхрийг хэл амаар доромжлоод тэр 2 маргаад байсан. Гаднаас манай ээж орж ирээд битгий маргаад бай гээд Эийг 1 номерийн вип өрөө рүү оруулсан. Г бид 2-ыг сууж байхад вип өрөөнөөс шил хагарах чимээ гарсан. Намайг ороход Соёрхол архины шил хагарсан байсан. Би та нар яагаад зөрчил гаргаад байгаа юм гэхэд Оргой уучлаарай бид 2  хоорондоо муудалцсан юм гэж хэлсэн.  Э гарч ирээд халаасандаа гараа хийгээд атгасан байдалтай 1 гараараа үсээ илээд байсан. Тэр хугацаанд Гтай Э маргаж байгаад Гын хоолой руу Э цохих шиг болсон Гын хүзүүнээс маш их цус гарсан. Ээж гарч ирээд Эийг загнаад салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

Гэрч Д.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Э нь 2016 оноос манай охинтой үерхэж манайд хамт амьдардаг байсан. Тэр 2 таарч тохирохгүй болоод салсан. Манай охин Г гэх залуутай 2018 оноос эхэлж хамт амьдарч байгаа юм. Г нь Н баарын ажлуулдаг 2018 оны 06 дугаар сарын 30-ны орой бааранд  байж байхад  Э  орж ирээд 1 цаг дуулъя гэхэд нь за хүү минь 1 цаг дуулаад асуудалгүй гараарай  гэж хэлчихээд би гараад явсан. Манай охин ээжээ та гараад ир Э Гыг алх гээд байна гэхээр нь  баар руу яваад ороход Г, Э 2 заамдалцаад байж байхаар нь голоор нь орж салгасан. Манай охин Гыг аваад эмнэлэг явсан. Э тэгээд гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Гэрч Б.Оболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд Э  архины шилээ алдаад хагалсан.  Г  Б 2 орж ирээд  та 2 агсам тавиад байгаа юмуу  гээд Э руу Г  гэх залуу дайраад хэл ам хийх гээд байхаар нь би  авч гараад үүдэнд юм яриад зогсож  байхад Э араас  гарч ирээд Гтай ярьж байх шиг байсан.  Эргээд хартал Э, Г 2 заамдалцаад авсан би салгах гэхэд салахгүй байсан.  Гын хүзүүнээс цус гарсан байсан.  Тэгээд Г ах чи ямар нэг асуудалд орох гээгүй юм бол яв гэж хэлсэн  гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 368 дугаартай дүгнэлтэнд “Г.Гын биед хүзүүний урд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх  /хх-ийн 33-р хуудас/

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан  сумын 3 дугаар багийн Засаг даргын 3/201 дүгээр тодорхойлолт /хх-ийн 49/

Шүүгдэгч А.Эийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/

 зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

 

Шүүгдэгч А.Э  нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны оройн 21 цаг 30 минутанд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах Н бааранд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Гтай  маргалдаж, улмаар шилээр түүний хүзүүн тус газарт хатгаж, хүзүүний урд хэсэгт зүсэгдсэн шарх, зурагдсан шарх  бүхий хөнгөн  хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн  болох нь шүүгдэгч А.Эийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Г.Г, гэрч Б.Б, Д.Б, Б.Оболд нарын мэдүүлэг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 368 дугаар дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч А.Эид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч А.Э нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа хохирогч Г.Гыг зодож эрүүл мэндэд зориуд хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч А.Эийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул А.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

           

            Шүүгдэгч А.Эид ял шийтгэл оногдуулахад  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч  А.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн  нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч А.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд торгох ял шийтгэх нь  зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Эийг 500 /таван зуун  / нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Эид оногдуулсан торгох ялыг 5 /таван/  сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан А.Эид мэдэгдсүгэй.

 

          5. Ялтан А.Э нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

         

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  зэргийг харгалзан  Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулахгүйгээр 6  /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

   Шүүгдэгч М.Батболд, Х.Бадамсэрээжиднар  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв. 

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орлой овогт Дамдинсүрэнгийн Дэлгэрсайханыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

           

          3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрсайханд мэдэгдсүгэй.

 

          4. Ялтан  М.Батболд, Х.Бадамсэрээжиднар   цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй          

         

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас  хойш 14 хоногийн  дотор  Сүхбаатар  аймгийн  Эрүү, Иргэний  хэргийн давж

 

 

заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА