| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/11517/И |
| Дугаар | 191/ШШ2025/09627 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/09627
| 2025 11 10 | 191/ШШ2025/09627 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, байранд оршин байрлах Капитронбанк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн УЦ******* регистрийн дугаартай, оршин суух Х******* овогт Б******* Б******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 17,332,389 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Hэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б******* нь Нь 2024.08.08-ны өдөр цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж 18,211,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 3,175,734 төгрөг, хүүнд 1,432,420 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, зээлийн хувиарт төлбөрийг 2025 оны 01 сараас хойш зөрчил үүсгэсээр байна. Б.Б******* 2024.08.08-ны өдөр № MN940030003095024564 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 2025.10.03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15,035,266 төгрөг, зээлийн хүү 2,234,900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,223 төгрөг, нийт 17,332,389 төгрөг байна. Иймд хариуцагч Б.Б*******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 17,332,389 төгрөгийг гаргуулж, Капитрон банк ХК-д олгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Капитронбанк ХК нь хариуцагч Б.Б******* холбогдуулан 17,332,389 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Капитронбанк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 17,332,389 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Б******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Капитронбанк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 17,332,389 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хариуцагч Б.Б******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,612 төгрөгийн 122,306 төгрөгийг улсын орлогоос, 122,306 төгрөгийг хариуцагч Б.Б*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Капитронбанк ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Б******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ