2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/09625

 

 

 

 

 

 

 

2025 11 10

191/ШШ2025/09625

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан О******* овогт Ө******* Г*******, Б******* овогт Ж******* А******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан-ний өдөр төрсөн хүү Г.Т*******, -ний өдөр төрсөн хүү Г.Б*******, -ний өдөр төрсөн хүү Г.О*******хүү нарыг эх Ж.А*******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Г******* нь хүү Г.Т*******, Г.Б*******, Г.О*******хүү нартай уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд хариуцагч Ж.А******* нь саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дэх хэсэгт заасныг баримтлан  тоот хаягт байрлах 84 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,  тоот хаягт байрлах 12 м.кв талбай бүхий авто зогсоол, агуулах зэрэг үл хөдлөх хөрөнгийн 2025 оны 12-р сарын 10-ны өдрийн дотор Ж.А******* болон хүү Г.Б*******, Г.О*******хүү, Г.Т******* нарын өмчлөлд шилжүүлэх, тоот хаягт байрлах 84 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, тоот хаягт байрлах 12 м.кв талбай бүхий авто зогсоол, агуулах зэрэг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Ж.А*******, хүү Г.Б*******, Г.О*******хүү, Г.Т******* нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэхийг нэхэмжлэгч Ө.Г*******эд даалгасугай.

5. Харицагч Ж.А******* нь нэхэмжлэгч А.Г*******ээс тоёота ланд круйзер улсын дугаартай автомашин, Сузуки жимни маркийн  улсын дугаартай автомашин, хонда ADV мотоцикл, мөнгөн хадгаламж зэргээс ногдох хэсгээ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

6. Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгоогүй болохыг дурдсугай.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Оюунцэцэгт даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ