| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/10650/И |
| Дугаар | 191/ШШ2025/09424 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/09424
| 2025 11 05 | 191/ШШ2025/09424 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, Х оршин байрлах Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ЖЮ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух А******* овогт Б******* Ц******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 22,011,147.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Hэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Ц******* нь 2018-03-28-ны өдөр ХААН Банк" ХК-ийн БГ Долоон буудал тооцооны төвтэй ЗГ/2018-81 тоот зээлийн гэрээ болон БГХ-2018-81 тоот барьцааны гэрээ байгуулан 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд ирээдүйд олох цалингийн орлогыг барьцаалуулсан. Мөн хариуцагч Б.Ц******* нь 2018-05-23-ны өдөр "ХААН Банк" ХК-ийн БГ Долоон буудал тооцооны төвтэй ЗГ/201843624981 тоот зээлийн гэрээ болон БГХ201843624981 тоот барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 11,818,524.67 төгрөг дээр 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 34 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд ирээдүйд олох цалингийн орлогыг барьцаалуулсан. Мөн хариуцагч Б.Ц******* нь 2018-10-29-ний өдөр "ХААН Банк" ХК-ийн БГ Долоон буудал тооцооны төвтэй ЗГ/201844017002 тоот зээлийн гэрээ болон БГХ201844017002 тоот барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 12,216,508.25 төгрөг дээр 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд ирээдүйд олох цалингийн орлогыг барьцаалуулсан. Хариуцагч Б.Ц******* нь 2025-09-15-ны өдрийн байдлаар тус зээлийн гэрээнүүдийн үүргийн үндсэн зээлийн төлбөрт 6,501,546 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,450,784 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 421 төгрөг, нийт 7,952,751 төгрөг төлсөн ба нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.1, 242.3, 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: 1/ Хариуцагч Б.Ц******* холбогдуулан 2025-09-15-ны өдрийн байдлаар ЗГ/2018-81 тоот, ЗГ/201843624981 тоот, ЗГ/201844017002 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт: Үндсэн зээлийн төлбөрт: 8,298,454.24 төгрөг, Б/ Хүүгийн төлбөрт: 12,445,388.46 төгрөг, В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 1,205,804.35 төгрөг, Г/ Нотариатын зардалд: 61,500 төгрөг, Нийт 22,011,147.05 төгрөг гаргуулах нэхэмжлийн гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Зохигчид 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Хаан банк ХК нь Б.Ц******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,011,147.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч талууд дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,
2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,
2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,
2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,
2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,
2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,
2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,
2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,
2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,
2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,
2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16,511,147.05 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч Б.Ц******* холбогдуулан 22,011,147.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 22,011,147.05 төгрөгийг хариуцагч Б.Ц******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16,511,147.05 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 22,011,147.05 төгрөгийг хариуцагч Б.Ц******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хариуцагч Б.Ц******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16,511,147.05 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Б.Ц******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,006 төгрөгийн 134,003 төгрөгийг улсын орлогоос, 134,003 төгрөгийг хариуцагч Б.Ц*******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Ц******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ