2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 193/ШШ2025/01550

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, ******* хаягт байрлах, “*******” ХК /РД:/,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******ны *******од байрлах, “” БСБ /РД:/

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******ны од оршин суух, овогт ын /РД:/

Хариуцагч: Улаанбаатар хот, , , , , хаягт оршин суух, овогт ы /РД:/

Хариуцагч: Улаанбаатар хот, , , 1*******лол, ны од оршин суух, овогт ын /РД:/

 

Нэхэмжлэлийн шаардлага: “” БСБ, М. нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлдэгч нараас 942.526.876 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 38000012024 “*******” ХК, Ч., Д. нарын хооронд байгуулсан барьцааны гэрээний Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах , орон сууцуудыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

-“*******” ХК-аас “” БСБ-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 38000012024 хөрөнгө оруулалтын 731.082.724,81 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

- Ч.гийн өмчлөлийн Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах , орон сууцуудыг зээлийн барьцаанаас чөлөөлөхийг даалгах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.,

Хариуцагч, хариуцагч “” БСБ-ын төлөөлөгч Д., түүний өмгөөлөгч Ш.

Хариуцагч М.ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Хариуцагч Ч.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.,

Хариуцагч Ч.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.ийн өмгөөлөгч О.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Серк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХК нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 38000012024 “Хөрөнгө оруулалт”-ын зориулалттай зээлийн гэрээг зээлдэгч “” БСБ, М. нартай байгуулан 498.750.000 төгрөийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн барьцаанд 

1. ******* 5-р хороо, /12608/ 77 дугаар байрны 68.46 м/кв талбай бүхий 4 өрөө,

2. ******* 5-р хороо, /12608/ 65.42 м/кв талбай бүхий 3 өрөө,

3. ******* 5-р хороо, /12608/ 61.98 м/кв талбай бүхий 3 өрөө,

4. ******* 5-р хороо, /12608/ 77 дугаар байрны 32 тоот 33.33 м/кв талбай бүхий 1 өрөө,

5. ******* 5-р хороо, /12608/ 52.38 м/кв талбай бүхий 2 өрөө,

6. ******* 5-р хороо, /12608/ тоот 33.33 м/кв талбай бүхий 1 өрөө,

7. ******* 5-р хороо, /12608/ 77 дугаар байрны 33.33 м/кв талбай бүхий 1 өрөө,

8. Амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй , ны хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө,

9. Эзэмших эрхтэй 1193 м/кв талбайтай газар /2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн барьцааны гэрээгээр 328 м/кв , 865 м/кв дугаарт бүртгэлтэй/-ыг тус тус барьцаалсан.

Мөн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 38000012024-02 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн хугацааг 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгаж төлбөрийн хуваарийг шинэчилсэн. “” БСБ нь 2013 оны сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба тус цэцэрлэгийг үүсгэн байгуулагч Д. нь цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэх ёс зүй, сэтгэл судлаач мэргэжилтэй. Хамтран зээлдэгч М. нь түүний хүү бөгөөд эхнэрийн хамт энэхүү бизнесийг эрхэлж байсан. Зээлдэгч нар нь өөрийн өмчлөлийн Налайх дүүргийн *******нд байрлах хотхоны 77 дугаар байранд нийт 9 өрөө 213.1 м/кв талбайд “” 24 цагийн цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлж байсан. Мөн Налайх дүүргийн 1 дүгэр хороонд байрлах “” цэцэрлэгийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан. Зээлдэгч нар 2019 оны 4 дүгээр сард “” ХХК-ийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, хүнс барааны дэлгүүрийн чиглэлээр байгуулсан ба 718.7 сая төгрөгийн оёдлын үйлдвэрлэл өргөжүүлэх хөрөнгө оруулалт шаардлагатай төсөлд 220.000.000 төгрөгийг өөрсдөө санхүүжүүлж 498.700.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл хүсэж авсан. Зээлийг ашигласан хугацаа болох 2023 оны 9 дүгээр сарын 15-+ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 1.166.056 төгрөг, хүүгийн төлбөрт 127.642.604 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3.430.020 төгрөг, нийт 132.238.681 төгрөгийг төлсөн. Зээл төлөгдөхгүй хугацаа хэтэрсээр 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр *******ны хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөрийг барагдуулдаг нэгжид шилжсэн. Банкны зүгээс уг зээлийг төлүүлэхээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байгаа боловч тодорхой үр дүн гараагүй. 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 497.583.943 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 228.344.189 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 5.154.591 төгрөг, нийт 731.082.724 төгрөг байсан.

- 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 59.373.971 төгрөгийг нэмж, нийт 790.456.696 төгрөгийг нэхэмжилсэн,

- 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 152.070.180 төгрөгийг нэмж, нийт 942.526.879 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “*******” ХК-аас зээлдэгч “” БСБ болон М. нартай 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хөрөнгө оруулалтын зориулалттай зээлийн гэрээ байгуулж, 498.750.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар олгосон. Уг зээлийн гэрээний барьцаанд нийт 9 нэр төрлийн хөрөнгийг барьцаалуулсан бөгөөд эдгээр хөрөнгийг нэхэмжлэлд дэлгэрэнгүй дурдсан тул энд давтан дурдах шаардлагагүй. Мөн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг сунган, төлбөрийн хуваарийг шинэчилсэн. Ингэснээр зээлийн гэрээний хугацаа 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүчинтэй байна. “” БСБ нь 2013 онд үүсгэн байгуулагдаж, сургуулийн өмнөх боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Цэцэрлэгийн эрхлэгч нь Д. бөгөөд сурган хүмүүжүүлэх ёс зүй, сэтгэл судлаач мэргэжилтэй. Зээлдэгч М. нь түүний төрсөн хүү. Уг бизнес нь гэр бүлийн шинжтэй бөгөөд М.ий эхнэр мөн цэцэрлэгийн үйл ажиллагаанд хамтран оролцож ирсэн. Цэцэрлэг нь Налайх дүүргийн *******нд байрлах хотхон буюу хуучнаар Городок хорооллын 77 дугаар байрны 1 давхарт байрлах нийт 9 өрөө, 213 м/кв талбайд үйл ажиллагаа явуулж, сүүлд 24 цагийн цэцэрлэгийн үйлчилгээ нэвтрүүлсэн. Мөн Налайх дүүргийн *******нд байрлах, Налайхын төвд байрлах цэцэрлэгийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан. Зээлдэгч нар 2019 оны 4 дүгээр сард “” ХХК-ийг оёдол бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, хүнсний бараа, дэлгүүрийн чиглэлээр байгуулсан. Энэхүү компанийн үйл ажиллагааг цэцэрлэгийн үндсэн үйл ажиллагаатай хавсран явуулах зорилгоор төсөл боловсруулж, нийт 718.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай болж хүүхдийн хувцас, цагаан хэрэглэл оёх үйлдвэрлэл эрхлэхээр төлөвлөсөн. Үүнээс 498.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг зээлийн хөрөнгөөр, үлдсэн 220.000.000 төгрөгийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үйлдвэрлэлийн барилга, газар нь маргаанд оролцогч Ч.гийн нөхөр н.ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө байсан. Зээлдэгч нар зээлийн хөрөнгийг дээрх байдлаар ашигласан бөгөөд нэхэмжлэлийг анх гаргасан 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 1.100.000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 127.000.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3.400.000 төгрөг, нийт 132.200.000 төгрөгийг төлсөн. Зээл нь хугацаа хэтэрч 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр *******ны тусгай активын албанд шилжсэн. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр муу ангилалд шилжиж, улмаар чанаргүй зээлийн ангилалд хамрагдсан. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд зээлийн гэрээний хугацааг харилцан тохиролцож нийт 2 удаа сунгасан. 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 497.583.933 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүү болон хүүгийн үлдэгдэл 228.344.189 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 5.000.591 төгрөг, нийт 731.082.324,81 төгрөгийг нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оноос хойш нийт 2 удаа нэмэгдүүлсэн бөгөөд эхний удаад 59.073.500 төгрөгөөр нэмэгдүүлж, дараагийн удаа дахин нэмэгдүүлсэн. Ингэснээр 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлдэгч нараас нэхэмжилж буй нийт үнийн дүн 942.526.876,81 төгрөг болсон. Анх 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээг цуцлах тухай бие даасан шаардлага гаргасан боловч уг шаардлагаасаа татгалзсан болно. Иймд зээлийн гэрээ цуцлах шаардлагыг нэхэмжлэлд тусгаагүй бөгөөд нэхэмжлэлийн үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамж, урьдчилан төлсөн зардал зэрэг 42.500.000 төгрөгийг хамтатган “” БСБ, М. нараас нэхэмжилж байна. Мөн шүүхийн практикт барьцаа хөрөнгийн өмчлөгч нарыг гуравдагч этгээдээр оролцуулж байсан зохицуулалтыг өөрчилж, барьцаа хөрөнгийн өмчлөгчийг хариуцагчаар татах болсон тул “*******” ХК нь зээлийн гэрээний барьцаа хөрөнгийн өмчлөгч нарыг хариуцагчаар татсан. Тухайлбал, барьцаанд тавигдсан 9 хөрөнгөөс 2 үл хөдлөх хөрөнгө нь Ч.гийн өмчлөлийн орон сууц тул түүнийг хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Мөн батлан даалтын гэрээний үндсэн дээр хамтран гэрээлэгч Д.г нэмж хариуцагчаар татсан. Аж ахуйн нэгжийн тодорхойлолтод нь ч мөн маш тодорхой заасан байдаг. Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг боловсрол, сургалтын байгууллага нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн статустай байдаг. Татварын байгууллагаас үзэхэд энэ нь өөрийн нэрийн өмнөөс бусадтай гэрээ байгуулах эрх бүхий байгууллага юм. “”-ийн дүрэм хэрэгт авагдсан бөгөөд тус байгууллага дүрмээ баталсан. Дүрэмд эрхлэгчийн эрх, үүрэг, бусадтай харилцах харилцаа, санхүүгийн байдал, зээл авах боломж зэрэг зохицуулалт бий. Энэхүү дүрмийг эрх бүхий байгууллага бүртгэж авсан. Иймд дээрх тайлбарууд нь үндэслэлгүй болохыг анхаарч, “*******” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийг хүсэж байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нарын тус бүр хүлээх үүрэг нь адил тэнцүү байна гэсний дагуу 50 хувиар хуваах нь боломжит хуулийн заалт. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцаа хөрөнгийн өмчлөгчийн хувьд Д., Ч. нарыг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оруулсан. Зээлийн гэрээний үүргийг “” БСБ болон М. нараас нэхэмжилж байгаа, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь Ч., Д. нарын хөрөнгөөр хангуулахаар шаардсан гэв.

            3. Хариуцагч “” БСБ-ын төлөөлөгч Д. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “*******” ХК-аас зээлийн шийдвэр гарч зээл авсан. 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс Монгол Улс даяар цар тахал гарч түүний улмаас аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зээлийн эргэн төлөлт хийх боломжгүй болсон. Банк биднийг зээлийн үүргийг биелүүлж чадахгүй болсон тул зээл төлөлтийг чөлөөлж зээлээ хугацаанд нь төлөхийг шаардаагүй атлаа зээлийн хүүг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж шаарддаг байсан. Би банканд тухай бүр хүсэлт өгсөн ч үр дүнд хүрээгүй. Энэ зээлийн зөвхөн нэмэгдүүлсэн хүү гэхэд 8.000.000 гаруй төгрөг болсон байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдрийн байдлаар нийт нэхэмжилж байгаа үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэрэг болон мөн хөрөнгийн үнэлгээтэй холбоотой 2 асуудал гарсны улмаас шүүх хуралдаан явагдах боломжгүй болсон. Хэрэв анх нэхэмжилсэн дүнгээр төлбөр төлсөн байсан бол хохирол ийм өндөр гарахгүй байсан. Шүүх дээр ирсний дараах 2 жилийн хугацааны хүүг төлөх боломжгүй маш хүнд байна гэв.

            4. Хариуцагч М.ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч М.ий итгэмжлэлээр оролцож байна. “*******” ХХК-ийн зүгээс хөрөнгө оруулалтын гэрээний оролцогч гэж М.ийг хамтран хариуцагчаар татсан. М. нь зээлийн гэрээ байгуулахад хамтран хариуцагчаар гарын үсэг зурж гэрээний харилцаанд орсон. М. хөрөнгө оруулалтын гэрээний мөнгөнөөс огт ашиглаагүй. 942.000.000 орчим төгрөгийн нэхэмжлэл 3 хариуцагч 1 аж ахуйн нэгжид холбогдуулж гаргасан гэж ойлгож байна. Нэхэмжлэлийн тооцоотой холбоотой маргаан одоог хүртэл тодорхой болоогүй. Банк 942.000.000 орчим төгрөг шаардаж байгаа боловч шаардлагаа тодорхой бичээгүй. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шаардлага тодорхой бус байна. Нэхэмжилсэн үнийн дүнгийн аль нь үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү гэдэг нь тодорхой бус байна. Шүүхийг тооцоолох байх гэсэн байдлаар шаардлага гаргасан байна. Үүнийг зөвшөөрөхгүй байна. Мөн “” БСБ болон Д.гийн зүгээс зээлийн хугацаа болон хүүг зогсоох төлөлтийг хойшлуулах хүсэлтийг удаа дараа гаргасан. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж төрөөс гаргасан шийдвэрүүдийн дагуу банкад хүсэлт гаргаж байсан ч банк хүлээж аваагүй.  Үүнээс гадна хэд хэдэн хариуцагчийг татсан боловч хэнээс хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхой бус. Үүнтэй холбоотой бид ямар тайлбар гаргах нь шийдэгдэх байсан. Нэхэмжлэгчийн гаргаж өгч байгаа тооцоолол зөв эсэх тухайд бидний эргэлзээ арилаагүй. Үүнийг мэргэжлийн байгууллагаар тооцоолол хийлгэсэн эсэх тодорхой бус. Шаардлагаа нотолж байгаа баримт нь хангалтгүй байх тул хариуцагчийн зүгээс тооцоотой холбоотойгооор мэтгэлцэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Хариуцагч Ч.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч Ч.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч Ч. нь М., “” БСБ-ын авсан зээлтэй ямар ч холбоогүй бөгөөд “*******” ХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах , орон сууцуудыг барьцаанд тавих эрх олгохдоо иргэн Д.д олгосон итгэмжлэлд үндэслэсэн ба “” БСБ-д олгоогүй байна. Үүний улмаас энэхүү итгэмжлэлийн үндсэн дээр байгуулсан барьцааны гэрээ хууль бус гэж үзэж байна. Мөн тус байрны од олгосон итгэмжлэл бичиглэлийн хувьд засвартай, он сар нь өөрчлөгдсөн байдалтай бөгөөд хэн засвар хийснийг нотлох гарын үсэг, нотариатын баталгаажуулалт байхгүй. Иймд энэхүү итгэмжлэлд үндэслэн байгуулсан барьцааны гэрээ хуульд нийцэхгүй байна. Анх 2013 онд Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах , орон сууцуудыг хариуцагч Ч.гийн нөхөр н. өөрийн компанийн их засварын ажлын төлбөр болгон авч, Ч.гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Тус орон сууцууд нь нөхөр н. болон гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө юм. н. нь өөрийн хөрөнгөөр орон сууцуудыг цэцэрлэгийн зориулалттай засаж тохижуулан 2013 оны 10 дугаар сараас “” БСБ-ыг үүсгэн байгуулж, тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагааг эхлүүлсэн. Ч.гийн үеэл Д. нь “” БСБ-ын эрхлэгчээр ажиллаж, үйл ажиллагааг хариуцан явуулсан. Ч. нь “*******” ХК-ийн барьцаат зээлтэй холбогдсон барьцааны асуудлыг 2021 он хүртэл огт мэдээгүй байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсэж байна гэв.

6. Хариуцагч Ч.гаас нэхэмжлэгчид холбогдуулан “*******” ХК, Ч., Д. нарын хооронд байгуулсан барьцааны гэрээний Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах , орон сууцуудыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, *******наас “” БСБ-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 38000012024 хөрөнгө оруулалтын 731.082.724,81 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ч.гийн өмчлөлийн Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах , орон сууцуудыг зээлийн барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Ч. хариуцагч Д., М. нарын авсан зээлтэй ямар ч холбоогүй, тэндээс нэг ч төгрөгийн зээл аваагүй. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн ******* 77 дугаар байрны тоот дахь орон сууцыг барьцаанд тавих эрхийг олгосон итгэмжлэлийг Д.д олгосон болохоос биш “” БСБ-д олгоогүй тул энэхүү итгэмжлэлийг үндэслэж барьцааны гэрээ байгуулсан нь хууль бус. байрны Налайх дүүргийн ******* тоотод олгосон итгэмжлэл нь бичиглэлийн хувьд засвартай, түүнд хэн засвар хийсэн нь тодорхойгүй, засвар хийсэн дээр нотариатаас тамга дарж, эсхүл гарын үсгээр баталгаажуулаагүй байх тул хэзээ хийсэн нь тодорхойгүй засвартай итгэмжлэлээр барьцааны гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Ч.гаас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Д.д дээрх үл хөдлөх хөрөнгүүдтэй холбоотой итгэмжлэлийг олгосон байхад огт зээл аваагүй, тийм хүсэл сонирхолгүй этгээд болох хариуцагч Ч.тай барьцааны гэрээг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан нь дээрх гэрээг дээрх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг харуулж байна. Ч.гийн зүгээс өөрийн үеэл дүү Д.д зээл авахад нь тусалж, итгэмжлэл олгож байна гэж ойлготол “” БСБ-аараа зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг хураалгах зэрэг үр дагаврыг ойлгож ухамсарлаагүй, өөрийн хүссэн хэлцлээсээ шал өөр агуулга бүхий хэлцэлд буюу барьцааны гэрээнд гарын үсэг зурсан байгаа нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасан ноцтой төөрөгдлийн улмаас байгуулсан хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн миний бие анхнаасаа “” БСБ-ын банкны зээлд өөрийн байрнуудыг барьцаанд тавьж байгааг ойлгож мэдээгүй. Харин 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр буюу зээлийн гэрээ байгуулснаас хойш 1 хоногийн дараа иргэн Д.д итгэмжлэл олгосон байхад 12 дугаар сарын 23-ны өдөр компанийн нэрээр авсан зээлэнд барьцаалсан байгаа нь хууль бус байна. Банк зээлийн үйл ажиллагааны журамд заасан олон заалтыг зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар *******наас “” БСБ-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 38000012024 хөрөнгө оруулалтын 731.082.724,81 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Ч.гийн өмчлөлийн Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах , орон сууцуудыг барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас суллаж улсын бүртгэлээс чөлөөлөхийг “*******” ХК-д даалгуулахаар тодорхойлсон байна.

7. Хариуцагч Ч.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.ийн өмгөөлөгч О. шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь 942.526.876,81 төгрөгийн зээлийн үндсэн шаардлагыг нэмж оруулсан учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах шаардлага үүссэн. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.2-т зааснаар зээлийн зориулалт нь зээлдэгч зээлийг оёдлын үйлдвэр эрхлэх зориулалтаар ашиглах ёстой гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хөндсөн нь зээлийн гэрээний зориулалттай нийцэхгүй байна. Цэцэрлэг нь ашгийн бус боловсролын байгууллага бөгөөд оёдлын үйлдвэрлэл эрхэлдэггүй тул анхнаасаа зээлийг зориулалтын бус олгосон болох нь тодорхой байна. Энэ хүрээнд Ч. зөвхөн иргэн Д.д үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих итгэмжлэл олгосон компани, цэцэрлэгт итгэмжлэл олгоогүй. Гэтэл Ч.гийн үл хөдлөх хөрөнгийг Д.д олгосон итгэмжлэлийг үндэслээд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 30 тоот хавсралтаар баталсан зээлийн үйл ажиллагааны журам, мөн банкнаас ирүүлсэн  024 зээлийн гэрээний баримтуудаас үзэхэд “” БСБ нь өмнөх зээлээ төлөөгүй, түүний орлого нь тодорхойгүй үед хөрөнгө оруулалтын зээл авсан нь зээлийн журмыг зөрчсөн үйлдэл байна. Зээл нь зөвхөн тухайн зээлдэгчид ашиглагдах ёстой, өөр этгээдэд зээл олгохыг журмаар хориглодог боловч энэхүү зээлийг оёдлын үйлдвэрт хөрөнгө оруулсан нь зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн байна. Мөн зээлийн барьцаа хөрөнгийг үнэлэхдээ “*******” ХК өөрөө үнэлгээний компани биш атлаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй гэрээ байгуулан зах зээлийн ханшаас дутуу  23.800.000 төгрөгөөр үнэлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус юм. Дээрх үндэслэлээр “*******” ХК-ийн “” БСБ-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 024 498.750.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, иргэн Ч.гийн барьцаа хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлж, улсын бүртгэлээс суллахыг шаардаж байна. Үндсэн зээлийн 498.750.000 төгрөгийг төлсөн тул одоо зээлийн үлдэгдэл, хүү, алданги нь бараг байхгүй тул холбогдох барьцаа хөрөнгийг чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

8. Нэхэмжлэгч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “” БСБ болон “” гэх байгууллагуудыг хооронд нь хольж байгаа бололтой. Анх манай банкад “” БСБ хандаж зээл авсан. “” БСБ нь 100% Д.гийн эзэмшлийн компани. Зээлийг цэцэрлэгийн хүүхдийн цагаан хэрэглэлийг оёхоор авсан зээл юм. Энэ зээлийг хариуцагчийн өмгөөлөгч зээлийн үйл ажиллагааны журам зөрчсөн гээд байна. Өмнө Д. зээлтэй байсан боловч 2023 онд түүнийг хаасан. Зээлийг хаасан өдөр зээл олгохыг хориглодог. Зээлийг олгохдоо 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон. Зээлийн шийдвэр гаргах болон зээлийн мөнгийг шилжүүлэх процесст ямар нэгэн зөрчил байхгүй. Гэтэл Д. нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг н.тай байгуулж, өмнө авсан зээлийн үлдэгдлээ хаана гэсэн. Өмнөх зээл нь хэвийн асуудалгүй төлөгдөж байсан зээл. Цар тахал бүх хүний амьдралд нөлөөлсөн боловч Засгийн газраас гаргасан шийдвэр нь зээлдэгчийн зээлийг төлөхгүй байх тухай шийдвэр гараагүй. Зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч нар нь “” БСБ болон М. нар юм. Тэдгээрийн зээлийг зарцуулах эрх нь хариуцагч нарт бүгдэд нь байсан тул зээлийг бид хэн нь яаж ашигласныг мэдэхгүй. Аж ахуйн нэгжийн тухайд ашгийн төлөө байгууллага байсан. Ч. нь өөрийн биеэр ирж барьцааны гэрээнд гарын үсэг зурсан, мөн банк зээлийн үйл ажиллагааны журмаа зөрчиж гэрээ хийгээгүй, хэдийгээр хуулийн албанаас эрсдэлтэй талаар дүгнэлт гарсан ч зээл олгох шийдвэрийг зээлийн хороо шийдвэрлэдэг, хуулийн албаны дүгнэлт нь зээлийн хороонд мэдээлэл өгөх чиглэлтэй байдаг тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

9. Хариуцагч “” БСБ-ын төлөөлөгч Д.гийн өмгөөлөгч Ш. сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Ч.гийн өмгөөлөгчийн тодорхойлсноор зээлийг зориулалтын дагуу олгох ёстой. Д. зээл авсан эсэхтэй маргаан үүсгээгүй бөгөөд зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү тодорхой бус байна. Барьцааны гэрээ 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан бөгөөд итгэмжлэл 1 өдрийн дараа олгогдсон. Энэхүү итгэмжлэлээр Д.д олгосон ч Д. нь зээлдэгч биш юм. Одоогийн нэхэмжлэлийн хүрээнд зээлийг төлүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай мэтгэлцээн өрнөж байна. Гэсэн ч Ч.гийн барьцаа хөрөнгө шаардлага хангаагүй байна гэв.

10. Хариуцагч М.ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: О. өмгөөлөгчийн хэлж байгааг дэмжиж байна. Зээл олгох үндсэн нөхцөлтэй холбоотой тайлбарыг банк тодорхой тайлбарлаагүй. Хэм хэмжээ тогтоосон актаа зөрчсөн нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх үндэслэл болно гэв.

11. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс зээл, хүүний тооцооны хуудас, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 38000012024 зээлийн гэрээ, 498.750.000 төгрөгийг д олгосон баримт, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээлдэгчийн анкет, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 38000012024 барьцааны гэрээ, 000126369, 00012367 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Ч.гаас Д.д олгосон ны байрыг худалдах, барьцаалах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэл, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Ч.гаас Д.д олгосон ны байрыг худалдах, барьцаалах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэл, 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 38000012024-02 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 38000012024-02 тоот барьцааны гэрээ, 000670115 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000722820 дугаартай гэрчилгээ, кадастрын зураг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай Д., Ч. нарын төрийн банктай байгуулсан барьцааны гэрээ, 000351323 дугаартай  Д.гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 000463128 дугаартай  Д.гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 000463129 дугаартай  Д.гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 000463127 дугаартай  Д.гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 000463126 дугаартай  Д.гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ,  000351355 дугаартай  Ч.гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 000351348 дугаартай  Ч.гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 000670115 дугаартай  Д.гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэмэлт нотлох баримт гаргасан, 2020 оны 5 дугаар сарын 26-ны, 2020 оны 6 дугаар сарын 12-ны, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Д.гийн ******* ХК-д хандаж гаргасан хүсэлт, Зээлийн дансны үлдэгдлийн баталгаа, зээл, хүүний тооцооны хуудас зэрэг баримтыг ирүүлсэн байна.   

Хариуцагч Ч.гийн хүсэлтээр Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 220700030 дугаартай тогтоол, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх мөрдөгчийн тогтоол, Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Ч.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оос Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 5/11248 тоот хариу хүргүүлсэн албан бичиг, Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын зөвшөөрөл, *******ны зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн мэдэгдлийг харилцагчийн хүсэлтээр хаасан дансны хуулга, дүгнэлт, санал, зээлийн эрсдлийн дүгнэлт, зөвлөмж, шаардлага, Засгийн газрын тогтоол, зээл хаах тухай баримт, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, зээлийн мэдэгдлийг харилцагчийн хүсэлтээр хаасан дансны хуулга, оршин суугаа газрын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, Ч.гийн орон сууцны улсын бүртгэлийн лавлагаа, үд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах баталгаа,  Цэцэрлэгийн баланс болон санхүүгийн тайлан зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч “*******” ХК нь 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүрэгт 731.082.724 төгрөгийг “” БСБ, М. нараас гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд хамгийн сүүлд буюу 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч нар нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 38000012024 “Хөрөнгө оруулалт”-ын зориулалттай зээлийн гэрээг зээлдэгч “” БСБ, М. нар байгуулж 498.750.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд   Д.гийн өмчлөлийн ******* 5-р хороо, /12608/ 77 дугаар байрны 68.46 м/кв талбай бүхий 4 өрөө, ******* 5-р хороо, /12608/ 65.42 м/кв талбай бүхий 3 өрөө, ******* 5-р хороо, /12608/ 61.98 м/кв талбай бүхий 3 өрөө, ******* 5-р хороо, /12608/ 33.33 м/кв талбай бүхий 1 өрөө, ******* 5-р хороо, /12608/ 52.38 м/кв талбай бүхий 2 өрөө,  Амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй , ны хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын дугаартай, 000126367 дугаар гэрчилгээний дугаартай  Улаанбаатар хот, , , ны 1а тоот хаягт байршилтай, эзэмших эрхийн зориулалттай 328 м/кв талбай бүхий газар, 1781111591 нэгж талбарын дугаартай, 000126369 дугаар гэрчилгээний дугаартай  Улаанбаатар хот, , , ны хаягт байршилтай, эзэмших эрхийн зориулалттай 865 м/кв талбай бүхий газар, Ч.гийн өмчлөлийн ******* 5-р хороо, /12608/ тоот 33.33 м/кв талбай бүхий 1 өрөө, ******* 5-р хороо, /12608/ 77 дугаар байрны 33.33 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан.

2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 152.070.180 төгрөгийг нэмж, нийт 942.526.879 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******" ХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Д.гийн өмчлөлийн ******* 5-р хороо, /12608/ 77 дугаар байрны 68.46 м/кв талбай бүхий 4 өрөө, ******* 5-р хороо, /12608/ 65.42 м/кв талбай бүхий 3 өрөө, ******* 5-р хороо, /12608/ 61.98 м/кв талбай бүхий 3 өрөө, ******* 5-р хороо, /12608/ 33.33 м/кв талбай бүхий 1 өрөө, ******* 5-р хороо, /12608/ 52.38 м/кв талбай бүхий 2 өрөө,  Амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй , ны хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын дугаартай, 000126367 дугаар гэрчилгээний дугаартай  Улаанбаатар хот, , , ны 1а тоот хаягт байршилтай, эзэмших эрхийн зориулалттай 328 м/кв талбай бүхий газар, 1781111591 нэгж талбарын дугаартай, 000126369 дугаар гэрчилгээний дугаартай  Улаанбаатар хот, , , ны хаягт байршилтай, эзэмших эрхийн зориулалттай 865 м/кв талбай бүхий газар, Ч.гийн өмчлөлийн ******* 5-р хороо, /12608/ тоот 33.33 м/кв талбай бүхий 1 өрөө, ******* 5-р хороо, /12608/ 77 дугаар байрны 33.33 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууц зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч, хариуцагч “” БСБ-ын төлөөлөгч Д. “...нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, хэнээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхой биш. “*******” ХК-аас зээл авсны дараа 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс Монгол Улс даяар цар тахал гарч түүний улмаас аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зээлийн эргэн төлөлт хийх боломжгүй болсон. Энэ үед Засгийн газраас зээлдэгч нарын үндсэн зээлийг төлөх хугацааг хойшлуулах шийдвэр гаргасан байхад энэ хугацааны нэмэгдүүлсэн хүүг банк шаардсан нь үндэслэлгүй. Мөн банк надаас зээлээ хугацаанд нь төлөхийг шаардаагүй атлаа зээлийн хүүг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хугацаа хожсон. Би энэ талаар банкад удаа дараа хүсэлт тавьсан ч үр дүнд хүрээгүй. Зөвхөн зээлийн нэмэгдүүлсэн хүү гэхэд 8.000.000 гаруй төгрөг болсон байгаа. Нийт нэхэмжилж байгаа үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Ч. надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэснээс болж их удааширсан энэ нь надтай холбоогүй. Энэ хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдснийг  хүлээн зөвшөөрөхгүй гэж, 

4. Хариуцагч М.ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. “...М. зээлийн гэрээнд гарын үсэг зурсан ч гэсэн зээлийн мөнгөнөөс аваагүй учир зээлийг төлөх үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 942.526.879 төгрөгийг хэн, хэнээс хэдэн төгрөгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

5. Хариуцагч Ч.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. “...2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах , орон сууцуудыг барьцаанд тавих эрх олгохдоо иргэн Д.д олгосон ба “” БСБ-д олгоогүй, тиймээс уг итгэмжлэлийг үндэслээд байгуулсан барьцааны гэрээ хууль бус, Налайх дүүргийн *******, тоот байрыг барьцаанд тавих эрх олгосон итгэмжлэл бичиглэлийн хувьд засвартай, он сар нь өөрчлөгдсөн байдалтай бөгөөд хэн засвар хийснийг нотлох гарын үсэг, нотариатын баталгаажуулалт байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус үгүйсгэн маргаж байна. 

6. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “*******” ХК, Ч., Д. нарын хооронд байгуулсан барьцааны гэрээний Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах , орон сууцуудыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, *******наас “” БСБ-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 38000012024 хөрөнгө оруулалтын 731.082.724,81 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ч.гийн өмчлөлийн Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах , орон сууцуудыг зээлийн барьцаанаас чөлөөлөхийг даалгах гэж тодорхойлсон ба  нэхэмжлэлийн үндэслэлээ Ч. хариуцагч Д., М. нарын авсан зээлтэй ямар ч холбоогүй, нэг ч төгрөгийн зээл аваагүй. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн ******* 77 дугаар байрны тоот дахь орон сууцыг барьцаанд тавих эрхийг олгосон итгэмжлэлийг Д.д олгосон болохоос биш “” БСБ-д олгоогүй тул энэхүү итгэмжлэлийг үндэслэж барьцааны гэрээ байгуулсан нь хууль бус. Налайх дүүргийн ******* тоотод олгосон итгэмжлэл нь бичиглэлийн хувьд засвартай, хэн засвар хийсэн нь тодорхойгүй, засвар хийсэн дээр нотариатын тамга дарж, баталгаажуулаагүй байх тул хэзээ хийсэн нь тодорхойгүй засвартай итгэмжлэлээр барьцааны гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Ч.гаас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Д.д дээрх үл хөдлөх хөрөнгүүдтэй холбоотой итгэмжлэлийг олгосон байхад огт зээл аваагүй, тийм хүсэл сонирхолгүй этгээд болох Ч.тай барьцааны гэрээг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан нь дээрх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг харуулж байна. Ч.гийн зүгээс өөрийн үеэл дүү Д.д зээл авахад нь тусалж, итгэмжлэл олгож байна гэж ойлготол “” БСБ-аараа зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг хураалгах зэрэг үр дагаврыг ойлгож ухамсарлаагүй, өөрийн хүссэн хэлцлээсээ шал өөр агуулга бүхий хэлцэлд гарын үсэг зурсан байгаа нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасан ноцтой төөрөгдлийн улмаас байгуулсан хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн миний бие анхнаасаа “” БСБ-ын банкны зээлд өөрийн байрнуудыг барьцаанд тавьж байгааг ойлгож мэдээгүй. Харин 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр буюу зээлийн гэрээ байгуулснаас хойш 1 хоногийн дараа иргэн Д.д итгэмжлэл олгосон байхад 12 дугаар сарын 23-ны өдөр компанийн нэрээр авсан зээлэнд барьцаалсан байгаа нь хууль бус байна. Банк зээлийн үйл ажиллагааны журамд заасан олон заалтыг зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар *******наас “” БСБ-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 38000012024 хөрөнгө оруулалтын 731.082.724,81 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Ч.гийн өмчлөлийн Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах , орон сууцуудыг барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас суллаж улсын бүртгэлээс чөлөөлөхийг “*******” ХК-д даалгуулахаар тодорхойлсон байна.

7. Нэхэмжлэгч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. сөрөг нэхэмжлэлийг банк зээл олгохдоо зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчөөгүй, Ч. нь өөрийн биеэр ирж барьцааны гэрээнд гарын үсэг зурсан, хэдийгээр хуулийн албанаас эрсдэлтэй талаар дүгнэлт гарсан ч зээл олгох шийдвэрийг зээлийн хороо шийдвэрлэдэг, хуулийн албаны дүгнэлт нь зээлийн хороонд мэдээлэл өгөх чиглэлтэй байдаг тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлах ба хариуцагч Ч., М.ий итгэмжлэгдсэн төлөөлөгч нар барьцааны гэрээ 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан бөгөөд итгэмжлэл 1 өдрийн дараа олгогдсон. Энэхүү итгэмжлэлээр Д.д олгосон ч Д. нь зээлдэгч биш. Ч.гийн хөрөнгийг барьцаалахдаа хуульд заасан шаардлагыг хангаагүй, зээлийн үйл ажиллагааны журмаа зөрчсөн гэж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус дэмжиж байна.

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1. Нэхэмжлэгч “*******” ХК, “” БСБ, М. нартай байгуулсан гэрээнээс үзвэл 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 498.750.000 төгрөгийг сарын 1.60 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлж авсан, зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч гэрээний үүргээ биелүүлж зээлийн мөнгөн хөрөнгө буюу 498.750.000 төгрөгийг хариуцагч Д.гийн өмчлөлд шилжүүлсэн, зээлийн гэрээнд хариуцагч “” БСБ-ыг төлөөлж Д. үндсэн зээлдэгчээр, М. хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байна.

8.2. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

8.3. Зээлийн эргэн төлөх хуваарьт зааснаар хариуцагч нь гэрээ байгуулсан өдрөөс хойш зээлийн хүүг сар тутам, 6 дахь сараас үндсэн зээлээс хэсэгчлэн, 498.758.000 төгрөг төлөх ба энэ дүн хуваарийн дагуу бууж гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл, зээлийн хүү төлөгдөж дуусах, зээлийг төлөөгүй хугацаа хэтрүүлбэл хэтэрсэн хугацааны зээлийн хүүгийн 20 хувьд ногдох нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцлийг харилцан тохиролцжээ.

8.4. Гэрээний дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасантай нийцсэн байна.

9. Зохигчид 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 38000012024-02 дугаартай гэрээгээр 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээгээр олгосон 498.750.000 төгрөгөөс үндсэн зээлд 1.166.056,51 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 61.351.792,65 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 497.583.943,49 төгрөгийн үлдэгдэлтэйг баталгаажуулж, уг зээлийн хугацааг 85 сараар буюу 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгаж, нэмэлт гэрээ нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 38000012024 зээлийн гэрээний салшгүй хэсэг бөгөөд зээлийн гэрээний бусад заалт хэвээр мөрдөгдөхөөр тохиролцон гэрээнд “” БСБ-ыг төлөөлж Д. үндсэн зээлдэгчээр, М. хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байна.

10. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зээлийг ашигласан хугацаанд буюу 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 1.166.056 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 127.642.604 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3.430.020 төгрөг, нийт 132.238.681,27 төгрөгийг төлсөн талаар маргахгүй байна.  

10.1. Харин талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний үүргийн тухайд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 942.526.876 төгрөгийг хариуцагч “” БСБ, М. нараас гаргуулна гэж, хариуцагч “” БСБ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, үндэслэлгүйгээр өндөр хүү шаардсан, хариуцагч М.ий хувьд зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхгүй гэж тус тус маргаж байна.

11. Зээл, зээлийн хүүний тооцоолол гэсэн баримт хавтаст хэргийн 6-7, 152, 6 дугаар хавтас 13 дугаар талд авагдсан ба хариуцагч нь сар бүр гэрээнд заасан зээлийн хүү болон үндсэн зээлийн зохих хувийг тогтоосон журмын дагуу хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлэхийн зэрэгцээ бүрэн бус төлж байсан нь тогтоогдож байна. 

11.1. 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 38000012024-02 дугаартай гэрээгээр өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт орж 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш үндсэн зээлийн төлбөр тогтмол дүнгээр 11.308.726 төгрөг, хүүгийн төлбөрт эхний сар 15.577.185 төгрөг, нийт 26.885.911 төгрөгийг эхний сар төлөх ба энэ дүн хуваарийн дагуу бууж гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл, зээлийн хүү төлөгдөж дуусах, нийт авсан зээлийн үлдэгдэл 497.583.943 төгрөгийг төлөх байжээ.

11.2. Үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл өгөх хүртэл хугацаа буюу 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 497.583.943,49 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 228.344.189,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 5.154.591,85 төгрөг, нийт 731.082.724,81 төгрөгийг төлөөгүй байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд: 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 497.583.943,49 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 192.119.205,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 19.324.946,58 төгрөгийг нэмж нэхэмжилсэн.

11.3. Ийнхүү хариуцагч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 497.583.943,49 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 420.463.394,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 24.479.538,43 төгрөг, нийт 942.526.876,81 төгрөгийг төлөх үүргийг биелүүлээгүй байна.

11.4. Хариуцагч нар нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн зээлийн тооцоолол гэх баримтын агуулгатай маргалдсан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

11.5. Хариуцагч “” БСБ-ын төлөөлөгч Д. нь “*******” ХК-аас зээл авсны дараа 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс Монгол Улс даяар цар тахал гарч түүний улмаас аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зээлийн эргэн төлөлт хийх боломжгүй болсонтой холбоотой  Засгийн газраас үндсэн зээлийг төлөх хугацааг хойшлуулах шийдвэр гарсан байхад энэ хугацааны нэмэгдүүлсэн хүүг банк шаардсан нь үндэслэлгүй гэж маргадаг. 

11.6. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно”, мөн хуулийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж зааснаар зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол зээлийн үндсэн хүү болон гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Засгийн газрын шийдвэрээр төлбөрийн хугацаа хойшлогдсон нь зээлийн хүү тооцохгүй байх үндэслэл болохгүй бөгөөд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу ашигласан хугацааны хүүг төлөх үүрэгтэй байна.

12. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно” гэж тодорхойлсон байна.

12.1. Хариуцагч М.ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь шүүхийн хэлэлцүүлэгт “...М. зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй тул хариуцахгүй” гэж мэтгэлцэх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээний 3.2.4-д “Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах...” гэж заасан байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч М. нь гэрээний үүргийг зээлдэгчийн нэгэн адил хариуцах үүрэг бүхий этгээд мөн байх тул банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг үндсэн зээлдэгч “” БСБ, хамтран зээлдэгч М. нараас шаардах эрхтэй байна.

12.2. Хариуцагч Ч. нь “*******” ХК-аас “” БСБ-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 38000012024 зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ нь банк зээл олгохдоо зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа зорилгыг зөрчиж зээл олгосон нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл болно гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч гэрээний зүйлийг зээлдэгч нарт хүлээлгэн өгсөн, хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдсон, зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 497.583.943,49 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 420.463.394,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 24.479.538,43 төгрөг, нийт 942.526.876,81 төгрөгийг хариуцагч “” БСБ, М. нараас гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгох нь зүйтэй байна.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

1. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд Д.гийн өмчлөлийн  бүртгэлийн дугаартай, 000670115 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, , , ны хаягт байршилтай, 450 м/кв талбай бүхий 70 %-ийн гүйцэтгэлтэй амины орон сууц, бүртгэлийн дугаартай, 000351323 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, *******, *******, /12608/ 77 дугаар байрны хаягт байршилтай, 68.46 м/кв талбайтай, 4 өрөө орон сууц, бүртгэлийн дугаартай, 000463128 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, *******, *******, /12608/ хаягт байршилтай, 65.42 м/кв талбайтай, 3 өрөө орон сууц, бүртгэлийн дугаартай, 000463129 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, *******, *******, /12608/ хаягт байршилтай, 61.98 м/кв талбайтай, 3 өрөө орон сууц, бүртгэлийн дугаартай, 000463127 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, *******, *******, /12608/ хаягт байршилтай, 33.33 м/кв талбайтай, 1 өрөө орон сууц, бүртгэлийн дугаартай, 000463126 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, *******, *******, /12608/ хаягт байршилтай, 52.38 м/кв талбайтай, 2 өрөө орон сууц, Ч.гийн өмчлөлийн  бүртгэлийн дугаартай, 000351355 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, *******, *******, /12608/ тоот хаягт байршилтай, 33.33 м/кв талбайтай, 1 өрөө орон сууц, бүртгэлийн дугаартай, 000351348 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, *******, *******, /12608/ 77 дугаар байрны хаягт байршилтай, 33.33 м/кв талбайтай, 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалаахаар талууд тохирч 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай барьцааны гэрээг байгуулан барьцааны гэрээнд Д., Ч. нар барьцаалуулагчаар гарын үсэг зурж, хуульд заасны дагуу барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Д.гийн өмчлөлийн  нэгж талбарын дугаартай, 000126367 дугаар гэрчилгээний дугаартай  Улаанбаатар хот, , , ны 1а тоот хаягт байршилтай, эзэмших эрхийн зориулалттай 328 м/кв талбай бүхий газар, 1781111591 нэгж талбарын дугаартай, 000126369 дугаар гэрчилгээний дугаартай  Улаанбаатар хот, , , ны хаягт байршилтай, эзэмших эрхийн зориулалттай 865 м/кв талбай бүхий газрыг тус тус барьцаалж 2021 оны 3 дугаар сарын 16-ны 38000012024 барьцааны гэрээг байгуулан барьцааны гэрээнд Д. барьцаалуулагчаар гарын үсэг зурж, хуульд заасны дагуу барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч Д., Ч. нарыг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай холбогдуулж тэдгээрийг хариуцагчаар татсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлах ба хариуцагч Ч. нь барьцаа хөрөнгийг барьцаалсан үйл явдлыг хуульд нийцээгүй гэж барьцааны гэрээний *******, *******, /12608/ тоот хаягт байршилтай, 33.33 м/кв талбайтай, 1 өрөө орон сууц, Улаанбаатар хот, *******, *******, /12608/ 77 дугаар байрны хаягт байршилтай, 33.33 м/кв талбайтай, 1 өрөө орон сууцуудыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдбөр бусд тооцуулах сөрөг шаардлага гарган мэтгэлцэж байна.

2.1. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай барьцааны гэрээнд *******, *******, /12608/ тоот хаягт байршилтай, 33.33 м/кв талбайтай, 1 өрөө орон сууц, Улаанбаатар хот, *******, *******, /12608/ 77 дугаар байрны хаягт байршилтай, 33.33 м/кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгч Ч. нь гарын үсэг зурж,  хуульд заасан шаардлагыг хангаж гэрээ байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр байх тул “*******” ХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй уг шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2.2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасны дагуу “*******” ХК, “” БСБ нарын хооронд байгуулсан  2021 оны 3 дугаар сарын 16-ны 38000012024 барьцааны гэрээ, “*******” ХК, Д., Ч. нарын хооронд байгуулсан  2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай барьцааны гэрээний дагуу төлбөл зохих үүрэг 942.526.876 төгрөгийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь үндэслэлтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

1. Хариуцагч Ч. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “*******” ХК, Ч., Д. нарын хооронд байгуулсан барьцааны гэрээний Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах , орон сууцуудыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “*******” ХК-аас “” БСБ-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 38000012024 хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ч.гийн өмчлөлийн Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах , орон сууцуудыг зээлийн барьцаанаас чөлөөлөхийг даалгах сөрөг шаардлагыг гаргасан уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

1.1. Учир нь хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ч. нь зээлийн үйл ажиллагаанд биечлэн оролцож хөрөнгө хүлээн аваагүй бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Налайх дүүргийн ******* , орон сууцуудыг барьцаанд тавих эрх олгосон итгэмжлэлийг Д.д олгосон болохоос “” БСБ-д олгоогүй. Итгэмжлэл олгогдохоос өмнө барьцааны гэрээ байгуулагдсан, уг итгэмжлэл нь бичиглэлийн хувьд засвартай, засвар нь нотариатын баталгаажуулалтгүй бөгөөд энэ итгэмжлэлд үндэслэн  барьцааны гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Хариуцагч Ч. нь хэлцлийн агуулга үр дагаврыг зөвөөр ойлгоогүй, агуулгын төөрөгдөлд орсон нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас барьцааны гэрээнд гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэлтэй, мөн Банк зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж зээл олгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар “*******” ХК-аас “” БСБ-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байна гэж үзэх үндэслэлтэй гэж тодорхойлсон.

2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Налайх дүүргийн *******, *******ны дугаартай 33.33 м/кв нэг өрөө орон сууц, мөн тус байрны дугаартай 33.33 м/кв нэг өрөө орон сууцуудыг захиран зарцуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, зээлийн барьцаанд тавих, зээлийн барьцааны гэрээ болон барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах эрхийг ын гаас гийн д 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олгосон итгэмжлэл авагдсан байна /хх-ийн 25, 26 хуудас/.

 2.1.  2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай барьцааны гэрээгээр Ч.гийн өмчлөлийн бүртгэлийн дугаартай, 000351355 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, *******, *******, /12608/ тоот хаягт байршилтай, 33.33 м/кв талбайтай, 1 өрөө орон сууц, бүртгэлийн дугаартай, 000351348 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, *******, *******, /12608/ 77 дугаар байрны хаягт байршилтай, 33.33 м/кв талбайтай, 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалаахаар талууд тохирч барьцааны гэрээ байгуулан гэрээнд Д., Ч. нар барьцаалуулагчаар гарын үсэг зурсан байна.

2.2. Хариуцагч Ч. нь үл хөдлөх хөрөнгө барьцаалах эрхийг “” БСБ-д олгоогүй байхад уг итгэмжлэлийг үндэслэж барьцааны гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй, итгэмжлэл олгогдохоос өмнө барьцааны гэрээ байгуулагдсан, итгэмжлэл нь бичиглэлийн хувьд засвартай, засвар нь нотариатын баталгаажуулалтгүй, энэ итгэмжлэлд үндэслэн  барьцааны гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Ч. нь хэлцлийн агуулга үр дагаврыг зөвөөр ойлгоогүй,  ноцтой төөрөгдлийн улмаас барьцааны гэрээнд гарын үсэг зурсан гэж маргадаг.

3. Хариуцагч Ч. нь барьцааны гэрээнд өөрийн биеэр хүрэлцэн ирж гарын үсэг зурсан байх бөгөөд энэ нь түүний хүсэл зориг бодитойгоор хэрэгжсэн гэж үзэх үндэслэл болно. Хэдийгээр хариуцагч нь ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн гэж маргах боловч Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д заасан төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй.

3.1. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ч. нь гэрээ байгуулагдснаас хойш шүүхэд маргаан үүсч сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд төөрөгдсөн тухайгаа банкад мэдэгдэж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагчийг ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн гэж, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. 

3.2. Итгэмжлэл олгогдохоос өмнө барьцаа хөрөнгийн өмчлөгч өөрөө гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн маргааны үндэслэл болсон итгэмжлэлийн бичиглэл, огнооны зөрчил нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй юм.

4. Хариуцагч нь “*******” ХК болон “” БСБ-ын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлээ Банкны зээлийн үйл ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж тайлбарлаж байна. Тухайлбал, зээлдэгчийг чанаргүй зээлийн үлдэгдэлтэй, орлого нь тодорхойгүй байхад барьцаа хөрөнгийг үндэслэн нэмж зээл олгосон нь тус журмын 7.1.1, 7.1.2, 7.1.5-д заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн. Мөн зээлийн зориулалт нь цэцэрлэгийн хөрөнгө оруулалт байхад оёдлын үйлдвэрийн үйл ажиллагаанд зарцуулж, журмын 17.5.2-т заасан “зээлийг зээлдэгчээс өөр этгээдэд олгохгүй байх” шаардлагыг зөрчсөн, зээлдэгч нь зээлийн хөрөнгийг “Тэнүүн Дэлгэрэх” ХХК-ийн оёдлын үйлдвэрт ашиглах хүсэлт гаргасан байхад банк өмнөх зээлийн үлдэгдэлтэй, ашгийн төлөө бус “” БСБ-ын орлогыг үндэслэн зээл олгосон нь үндэслэлгүй. Банкны өөрийнх нь хууль эрх зүйн газрын дүгнэлтээр зээлдэгчийг төлбөрийн чадваргүй, эх үүсвэр тодорхойгүй, нийгэмд үйлчлэх зорилготой тул зээл төлөх боломжгүй гэж эрсдэлийг тодорхойлсон байтал уг нөхцөл байдлыг үл тоомсорлон зээл олгосон. Мөн банк нь барьцаа хөрөнгөд мэргэжлийн үнэлгээ хийлгэлгүйгээр, зах зээлийн бодит ханшнаас хэт доогуур үнэлсэн, зээл хүсэгч “” БСБ болон “” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага нь ашгийн төлөө бус хуулийн этгээд байхад банкнаас хүсэж буй зээлийн зориулалт нь тухайн хуулийн этгээдүүдийн дүрэмд заасан үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлтэй нийцээгүй гэж тодорхойлсон.

4.1. Хариуцагч Ч.гийн гаргасан “Банк зээлийн үйл ажиллагааны журмаа зөрчсөн тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус” гэх тайлбар нь дараах үндэслэлээр няцаагдаж байна.

4.2. Банкны дотоод журам нь тухайн байгууллагын үйл ажиллагааг зохицуулах, ажилтан албан тушаалтанд үүрэг хүлээлгэсэн дотогшоо чиглэсэн хэм хэмжээ бөгөөд үүнийг зөрчсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох шууд үндэслэл болохгүй. Зээлийн гэрээ нь талууд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурснаар байгуулагдсан Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан хүчин төгөлдөр хэлцэл юм.

4.3. Зээлдэгч “” БСБ-ын зээл авах хүсэлт, түүнийг ашиглах зориулалтын талаарх мэдээлэл нь зээлийн эрсдэлийн үнэлгээнд хамаарах асуудал бөгөөд банк эрсдэлээ өөрөө хариуцаж зээл олгох шийдвэр гаргасан байна.

4.4. Хариуцагч Ч. барьцааны гэрээ байгуулснаар зээлдэгчийн төлбөрийн чадвартай холбоотой эрсдэлийг өөртөө хүлээсэн гэж үзнэ. Банк зээлдэгчид зээл олгосон нь барьцаалуулагчийн эрхийг зөрчсөн үйлдэл биш, харин барьцаалуулагчийн зөвшөөрлийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа юм.

4.5. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд “Хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдэгт хуулийн 4 дүгээр бүлгийн хоёрдугаар дэд бүлэгт заасан төрөлд хамаарах хуулийн этгээд нь байгуулагдсан болон үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийхийг хамааруулан ойлгоно” гэж тайлбарлажээ.

4.6. Банкны үндсэн зорилго нь Банкны тухай хуульд зааснаар ашиг олохын тулд мөнгөн хадгаламж авах, зээл олгох, төлбөр тооцоо хийх явдал юм. Банк зээл олгосон нь банкны үндсэн зорилгынхоо хүрээнд хийж буй үйлдэл болохоос бус үндсэн зорилгоо зөрчсөн үйлдэл биш юм.

4.7. Иймд хариуцагч Ч.гийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “*******” ХК, Ч., Д. нарын хооронд байгуулсан барьцааны гэрээний Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах , орон сууцуудыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “*******” ХК-аас “” БСБ, М. нартай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ч.гийн өмчлөлийн Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах , орон сууцуудыг зээлийн барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай сөрөг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

5. Шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.256.685 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 5.256.685 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ч.гийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 3.151.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “” БСБ, М. нараас зээлийн гэрээний үүрэгт 942.526.876,81 /есөн зуун дөчин хоёр сая таван зуун хорин зургаан мянга найман зуун далан зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар хариуцагч Ч.гийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “*******” ХК, Ч., Д. нарын хооронд байгуулсан барьцааны гэрээний Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах , орон сууцуудыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “*******” ХК-аас “” БСБ, М. нартай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Ч.гийн өмчлөлийн Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах , орон сууцуудыг зээлийн барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч “” БСБ, М. нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.гийн өмчлөлийн бүртгэлийн дугаартай, 000670115 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, , , ны хаягт байршилтай, 450 м/кв талбай бүхий 70 %-ийн гүйцэтгэлтэй амины орон сууц, нэгж талбарын дугаартай, 000126367 дугаар гэрчилгээний дугаартай  Улаанбаатар хот, , , ны 1а тоот хаягт байршилтай, эзэмших эрхийн зориулалттай 328 м/кв талбай бүхий газар, 1781111591 нэгж талбарын дугаартай, 000126369 дугаар гэрчилгээний дугаартай  Улаанбаатар хот, , , ны хаягт байршилтай, эзэмших эрхийн зориулалттай 865 м/кв талбай бүхий газар, бүртгэлийн дугаартай, 000351323 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, *******, *******, /12608/ 77 дугаар байрны хаягт байршилтай, 68.46 м/кв талбайтай, 4 өрөө орон сууц, бүртгэлийн дугаартай, 000463128 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, *******, *******, /12608/ хаягт байршилтай, 65.42 м/кв талбайтай, 3 өрөө орон сууц, бүртгэлийн дугаартай, 000463129 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, *******, *******, /12608/ хаягт байршилтай, 61.98 м/кв талбайтай, 3 өрөө орон сууц, бүртгэлийн дугаартай, 000463127 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, *******, *******, /12608/ хаягт байршилтай, 33.33 м/кв талбайтай, 1 өрөө орон сууц, бүртгэлийн дугаартай, 000463126 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, *******, *******, /12608/ хаягт байршилтай, 52.38 м/кв талбайтай, 2 өрөө орон сууц, Ч.гийн өмчлөлийн  бүртгэлийн дугаартай, 000351355 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, *******, *******, /12608/ тоот хаягт байршилтай, 33.33 м/кв талбайтай, 1 өрөө орон сууц, бүртгэлийн дугаартай, 000351348 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, *******, *******, /12608/ 77 дугаар байрны хаягт байршилтай, 33.33 м/кв талбайтай, 1 өрөө орон сууцнуудын тус тус барьцаалсан үнийн дүнгээс 942.526.876 /есөн зуун дөчин хоёр сая таван зуун хорин зургаан мянга найман зуун далан зургаан/ төгрөгт дүйцэхүйц барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.256.685 /таван сая хоёр зуун тавин зургаан мянга зургаан зуун наян таван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” БСБ, М., Ч. нараас 5.256.685 /таван сая хоёр зуун тавин зургаан мянга зургаан зуун наян таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, хариуцагч Ч.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.151.100 /гурван сая нэг зуун тавин нэгэн мянга нэг зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ГАНЧИМЭГ