| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/02158/И |
| Дугаар | 312/ШШ2025/01779 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 312/ШШ2025/01779
2025 09 26 312/ШШ2025/01779
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: *** гэх хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: *******/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,043,836 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Г.******* нь би таны машиныг гэрээ байгуулж худалдан авмаар байна гэж утсаар болон биеэр ирж гуйгаад KИА ВОНГ фронтер машиныг 11 саяар хоёр хувааж төлөхөөр тохирч гэрээ байгуулж хот руу идэш хоолоо ачаад явсан ч ярьж тохирч мөнгөө өгөхгүй утсаа ч авахгүй байгаад гомдолтой байна. Тэтгэврийн хөгшин намайг хол явж чадахгүй биеийн байдал тааруу байдаг гэж мэдсээр байж хүнлэг бус заль гаргаж боломгүй юм. Би энэ хүнд зудтай хүйтэн өвөл унаагаа өгч тус болсон гэж бодох юм. Нэхэл дагал болж хугацаа хэтэрсэн мөнгөө цувуулж авсан. Үлдэгдэл 4 сая төгрөг болон гэрээний дагуу алданги тооцож 43,836 төгрөгийг хамтад нь нэхэмжилж байна. Төлүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие овогтой ******* нь *******аас машин авсан нь үнэн. Үлдэгдэл болох 4 сая төгрөг, алданги болох 43,836 төгрөг нийт 4,043,836 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 15-наас мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хуваан төлж дуусгах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,043,836 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 4,043,836 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,651 төгрөгийн 50 хувь болох 39,825.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 39,825.5 төгрөгийг, хариуцагч Г.*******аас 39,825.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.*******ы “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,043,836 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,651 төгрөгөөс 39,825.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 39,825.5 төгрөгийг, хариуцагч Г.*******аас 39,825.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА