Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 147

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                      

Улсын яллагч Ц.Роза

Шүүгдэгч Ч.Чийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч Ч.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Розагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Чт  холбогдох эрүүгийн 1830001730124 дугаартай  хэргийг  2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт  Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр баг С гэх газарт оршин суух, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн Ч.Ч.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

 Шүүгдэгч Ч.Ч нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны орой 16 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр баг Сд эхнэр Ч.Бг  зодож эрүүл мэндэд нь баруун нүдний эргэн тойронд, баруун гарын бугалганы дотор талд, зүүн гарын бугалганы гадна доод хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

Шүүхийн   хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн   судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Ч.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манай эхнэр намайг жаахан хүүхдүүдтэй хардаад хэлэх хэлэхгүй үгээр хэлж дайраад байхаар нь би байж чадахгүй сандал шидсэн. Маргааш нь намайг гэртээ сууж байхад Э орж ирээд дунд охинд маань 20000 төгрөг өгөөд бэлэн гоймон захисан. Би 10000 төгрөгийг нь авч архи авсан. Тэгээд  гэртээ ирэхэд эхнэр өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь  гэрээсээ гараад явсан. 16 цагийн үед манай эхнэр манай хажуу талын айлын Т гэдэг хүүхэнтэй хөдөө гараад архи ууж байхаар нь очиход өөдөөс дайраад зодолдоод байсан. Тэгээд би айгаад яваад өгсөн гэв.

 

   Эрүүгийн 1830001730124 дугаартай хэргээс: 

 

Хохирогч Ч.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугааар сарын 17-ны өдрийн 13 цагийн орчимд  манай нөхөр Ч.Ч гэртээ согтуу ирээд хоол хийгээгүй байна гэж надад агсам тавьсан. Нөхрийн найз Э манайд ирээд  охинд 20 000 төгрөг өгөөд бэлэн хоолонд явуулахад Ч араас нь дагаж очоод 10 000 төгрөгийг нь булааж аваад архи авсан байсан. Тэгээд би Чийг яагаад хүний мөнгө авч байгаа юм гэхэд аваагүй гээд над руу модон сандал чулуудаж зодсон. Өнөөдөр миний баруун нүдийг цохисон. Архи уухаараа байнга намайг болон 3 хүүхдээ хөөдөг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/

 

 Хохирогч Ч.Б 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн тэмдэглэлд: “ Шүүх хуралдаанд суухгүй, би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв/

 

Насанд хүрээгүй гэрч Ч.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг явсан хойгуур аав, ээж 2 зодолдсон юм шиг байсан. Намайг дотуур байрнаас ирэхэд ээж гэртээ байхгүй аав байсан. Тэгээд би аавыг согтуу болохоор нь айгаад ээжийг хашааны зүүн буланд явж байхаар нь гүйгээд очиход аав миний араас мотоцикльтой ирж байсан  гэх мэдүүлэг  /хх-ийн 10/

 

-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 290 дугаар дүгнэлтэнд  “1. Ч.Бгийн биед баруун нүдний эргэн тойронд, баруун гарын бугалганы дотор талд, зүүн гарын бугалганы гадна доод хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт  тогтмол нөлөөлөхгүй ” гэх  /хх-ийн 14-р хуудас/

 

Сүхбаатар аймгийн Наран  сумын 1 дүгээр багийн Засаг даргын 8/158 дугаар тодорхойлолт /хх-ийн 25/

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийни 29-31/

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 26/

Шүүгдэгч Ч.Чийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/

зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Ч.Ч нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны орой 16 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр баг Сд эхнэр Ч.Бг  зодож эрүүл мэндэд нь  баруун нүдний эргэн тойронд, баруун гарын бугалганы дотор талд, зүүн гарын бугалганы гадна доод хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн  болох нь шүүгдэгч Ч.Чийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ч.Б, насанд хүрээгүй гэрч Ч.О нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 290 дүгээр дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Ч.Чт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Ч.Ч нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа хохирогч Ч.Бг санаатай зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан байна.

 

  Шүүгдэгч Ч.Чийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Ч.Чийг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

  

 Шүүгдэгч Ч.Чт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Ч.Чийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал,  хохирогч Ч.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  зэргийг харгалзан  Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ч.Чт хорих ял оногдуулахгүйгээр 6  /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

  

Шүүгдэгч Ч.Ч  нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.

 

    Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч.Чийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ч.Чт хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3.3-т зааснаар Ч.Чт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэн,  согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Чт мэдэгдсүгэй.  

 

5. Ялтан Ч.Ч нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй    

  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  зэргийг харгалзан  Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулахгүйгээр 6  /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

   Шүүгдэгч М.Батболд, Х.Бадамсэрээжиднар  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв. 

 

    Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орлой овогт Дамдинсүрэнгийн Дэлгэрсайханыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

              

   3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрсайханд мэдэгдсүгэй.

 

   4. Ялтан  М.Батболд, Х.Бадамсэрээжиднар   цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

               5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй        

  

               6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

               7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас  хойш 14 хоногийн  дотор  Сүхбаатар  аймгийн  Эрүү, Иргэний  хэргийн давж

 

 

заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА