| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/01204/И |
| Дугаар | 312/ШШ2025/01783 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 312/ШШ2025/01783
2025 09 26 312/ШШ2025/01783
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/,
Хариуцагч: **** тоот хаягт оршин суух ******* овогт /РД: /,
Хариуцагч: **** тоот хаягт оршин суух, овогт /РД: РЭ86022898/,
Хариуцагч: **** байрлах, аймгийн тус тус холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “ аймаг, сум, 7 дугаар баг, , , 2 дугаар байр, тоот хаягт байрлах, эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.*******г тогтоож, тус орон сууцны өмчлөх эрхийн улсын гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг аймгийн даалгах тухай” иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч
Хариуцагч аймгийн хэлтсийн итгэмжлэгдсэн
төлөөлөгч С.Жамбалсүрэн
Гэрч , ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.сэлэнгэ
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.*******, Х., Х. нарт болон аймгийн тус тус холбогдуулан “*** тоот хаягт байрлах, эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.*******г тогтоож, тус орон сууцны өмчлөх эрхийн улсын гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг аймгийн даалгах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
I. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1998 онд “Шинэ зар” сонины 1998.05.29-ний өдрийн дугаар дээр хэвлэгдсэн ийн хувьчлагдсан 2 өрөө байр зарна гэсэн зарын дагуу *** тоот хаягт байрлах 29 мкв талбайтай дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг иргэн Д.*******эс тухайн үеийн байр зарагдаж байсан дундаж ханш болох 650,000 төгрөгөөр худалдан авч байсан. Худалдан авах үедээ би өөрийн найз гийн хамтаар хариуцагчтай очиж уулзан худалдан авч байсан бөгөөд эхлээд 600,000 төгрөгийг нь өгөөд өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсний дараа үлдэгдэл 50,000 төгрөгийг нь өгөхөөр тохиролцсон. Тухайн үед хариуцагч Д.******* нь тус байрны 1-р орцны 4 давхарт 1 өрөө байрыг 400,000 төгрөгөөр худалдан авч амьдарч байгаа тухайгаа надад хэлж байсан. Гэтэл намайг тус орон сууцанд нүүн орсноос хэдхэн хоногийн дараа Д.******* нь манайд орж ирээд Хөвсгөлд байгаа ээжийн минь бие муудчихлаа, миний дүү үлдэгдэл 50,000 төгрөгөө эгчдээ өгчихөөч, би Хөвсгөл явж ирчихээд яг өмчлөх эрхийн гэрчилгээг чиний нэр дээр шилжүүлээд өгье гэсэн. Д.******* нь надад байрны гэрчилгээгээ өгсөн байсан учир би нээрээ л мөнгөний хэрэг гарсан юм байна даа, гэрчилгээ нь надад байгаа юм чинь миний нэр дээр шилжүүлчихнэ дээ гэж итгээд үлдэгдэл 50,000 төгрөгийг нь гүйцээж өгсөн. Ийнхүү уулзсаны дараа Д.******* нь таг чиг алга болсон бөгөөд миний бие тухайн оноос хойш тус орон сууцанд өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийж, өнөөдрийг хүртэл нийтдээ 27 дахь жилдээ амьдарч байна. Тус орон сууцыг худалдаж авсныхаа дараа хариуцагч Д.*******тэй хэд хэдэн удаа таарсан бөгөөд таарах бүртээ л манай нөхөр тээвэрт явчихсан байна, эгч нь нөхрөөсөө салчихаад үнэхээр завгүй явж байна, 2 хүүхэдтэйгээ заамарт байгаа удахгүй буцаад ирнэ гэх мэт шалтаг, шалтгаан хэлээд орон сууцны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй яваад байсан. Хамгийн сүүлд 2012 оны хавьцаа манай гэрт ирж уулзаад манай хүүхдүүд их тааруухан амьдарч байна, чи эгчдээ хашаа байшин аваад өг, тэгвэл энэ байрны гэрчилгээг нэр дээр чинь болгоод дуусгаад өгье гэж хэлсэн бөгөөд би та надад байраа зарчихаад энэ олон жил элдэв шалтаг, шалтгаан тоочиж нэр дээр минь болгож өгөхгүй явж байснаа одоо гэнэт яагаад ингэж мөнгө нэхэж ирж байгаа юм гээд бухимдсан. Д.******* эгч ч байраа зарсан минь үнэн, гэхдээ надад хэдэн төгрөг өгчихөөч дээ гэж байгаад яваад өгсөн. Үүнээс хойш ямар утсан дээр, ямар газар, ямар хаягт байгаа нь мэдэгдэхгүй байсан тул холбоо тогтоох ямар ч боломж байхгүй байсан. Гэтэл 2025 оны 04 дүгээр сараас эхлэн тухай орон сууцыг худалдаж авах үед 2, 3 дугаар ангийн л жаахан хүүхдүүд байсан хариуцагчийн хүүхдүүд болох Х., Х. нар нь таны байр чинь бид нарын нэр дээр байна, одоо байраа авмаар байна гэх утгатай зүйлс ярьж эхэлсэн. Миний бие тухайн орон сууцыг бусдыг хуурч мэхэлж, хүч хэрэглэх замаар өөрийн эзэмшилд аваагүй бөгөөд хариуцагчтай ярьж тохиролцоод гэрчийн дэргэд мөнгө төгрөгөө өгч авалцан шударгаар худалдан аваад өнөөдрийг хүртэл 27 жилийн турш халуун, хүйтэн ус, дулаан цахилгаан, сөх, тог, тээвэр зэрэг тухайн орон сууцны бүхий л зардлыг төлөн гэр бүлийн хамт амьдран сууж байна. Иймд Д.******* миний бие тухайн орон сууцыг өнөөдрийг хүртэл шударгаар эзэмшиж байгаа тул аймаг, сум, 7 дугаар баг, сөх, 2-р байр, тоот хаягт байрлах 29 мкв талбайтай дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.*******г тогтоолгож, тус орон сууцны өмчлөх эрхийн улсын гэрчилгээг Д.*******гийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг аймгийн даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
II. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1998 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Шинэ зар сонин дээр хэвлэгдсэн ийн хувьчлагдсан 2 өрөө байр зарна гэсэн зарын дагуу аймаг, сум, 7-р баг, сөх, 2-р байр, тоот хаягт байрлах 29 мкв талбайтай дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг иргэн Д.*******эс худалдан авч байсан. Худалдан авах үедээ өөрийн найз гийн хамтаар хариуцагчтай очиж уулзан худалдан авч байсан бөгөөд тухайн үед 600,000 төгрөгийг нь өгөөд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсний дараагаар үлдэгдэл 50,000 төгрөгийг нь өгөхөөр тохиролцсон. Гэтэл намайг тус орон сууцанд нүүн орсноос хэдхэн хоногийн дараа Д.******* нь манайд орж ирээд Хөвсгөлд байгаа ээжийн минь бие муудчихлаа, миний дүү үлдэгдэл 50,000 төгрөгөө эгчдээ өгчих, би Хөвсгөл явж ирээд өмчлөх эрхийн гэрчилгээг чиний нэр дээр шилжүүлээд өгье гэсэн. Д.******* нь надад байрны гэрчилгээгээ өгсөн байсан учир би нээрээ л мөнгөний хэрэг гарсан юм байна даа, гэрчилгээ нь надад байгаа юм чинь миний нэр дээр шилжүүлчихнэ дээ гэж итгээд үлдэгдэл 50,000 төгрөгийг нь гүйцээж өгсөн. Үүнээс хойш Д.******* нь таг чиг алга болсон бөгөөд миний бие тухайн оноос хойш тус орон сууцанд өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийж, өнөөдрийг хүртэл нийтдээ 27 дахь жилдээ амьдарч байна. Иймд аймаг, сум, 7 дугаар баг, сөх, 2-р байр, тоот хаягт байрлах 29 мкв талбайтай дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.*******г тогтоолгож, тус орон сууцны өмчлөх эрхийн улсын гэрчилгээг Д.*******гийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг аймгийн даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.
III. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагын тухайд Б.******* нь 1998 онд аймаг, сум, 7 дугаар баг, сөх, 2-р байр, тоот байрыг худалдан авсан боловч орон сууцны гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй байна. Нэхэмжлэгч нь тухайн хаягт 1998 оноос хойш өнөөдрийг хүртэл 27 жилийн хугацаанд амьдарч байгаа. Иймд аймаг, сум, 7 дугаар баг, сөх, 2-р байр, тоот хаягт байрлах 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, тус орон сууцны өмчлөх эрхийн улсын гэрчилгээг Д.*******гийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг аймгийн даалгаж шийдвэрлэж өгнө үү. Талуудын хооронд 1998 оны 05 дугаар сард аймаг, сум, баг, 2-р байр тоотод байрлах байрыг худалдах, худалдан авах харилцаа үүссэн нь хэрэгт цугларсан баримтууд болон шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Х., Х., Д.******* нарыг хариуцагчаар татсан боловч хариу тайлбараа өгөөгүй байх тул дээр үйл явдлыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Хариуцагч Д.Оюун-Эрдэнийг байраа зарах сонирхолтой байсан гэдгийг тухайн үед хэвлэгдэж байсан хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан зар сониноос харж болно. Талуудын хооронд орон сууц худалдан авах харилцаа үүссэн боловч бичгээр гэрээ байгуулаагүй, өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлээгүй асуудал үүссэн. Тухайн байрыг 650,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 600,000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 50,000 төгрөгийг нэр шилжүүлсний дараагаар өгөхөөр тохиролцсон нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Б.******* нь 1998 оноос хойш 27 жилийн хугацаанд тухайн байрыг ашиглаж, эзэмшиж ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн хэрэглээний зардал төлсөн баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн. Иргэний хуулийн 112 дугаар зүйлд эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжиж талаар зохицуулалтыг тусгасан ба 112.1 дэх хэсэгт талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан. Б.*******гийн хувьд 600,000 төгрөгийг өгөөд байраа хүлээж авсан. Хэд хоногийн дараагаар Д.******* нь яаралтай мөнгөний хэрэг гарлаа гээд 50,000 төгрөгийг Б.*******гээс авсан байдаг. Худалдагч тал өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Эд хөрөнгийн өмчлөх эрхийн лавлагаагаар гэх хүний нэр байгаа боловч хариуцагч Д.Оюун-эрдэнэ нь манай нөхөр нас барсан гэж хэлсэн тул хариуцагчаар татан оролцуулаагүй. Иймд Б.*******г **** тоот байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Мөн шинээр өмчлөгчөөр тогтоогдож буй Б.*******гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахыг аймгийн даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч аймгийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жамбалсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.*******гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна. Нэхэмжлэлд дурдсан **** тоот, улсын дугаартай орон сууцны өмчлөгчөөр өнөөдрийн байдлаар /РЭ59101278/, Д.******* /*******/, Х. /РЭ86022898/, Х. // нар бүртгэгдсэн байна. байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжүүлэн бүртгэхдээ Иргэний хуулийн 197 дугаар заалтын дагуу /заавал/ нотариатаар гэрчлүүлсэн гэрээ /худалдах, бэлэглэх, арилжих гэх мэт/ эсхүл шүүх арбитрийн шийдвэрээр үндэслэн бүртгэдэг. Иймд хууль тогтоомжийн дагуу эрх бүхий этгээдийн гаргасан хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн бүртгэл хийхэд татгалзах зүйлгүй болно. Өмчлөх эрхтэй холбоотой нотлох баримт болон дэлгэрэнгүй лавлагааг хүргүүлэв.
Б.*******г өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд өмчлөгчөөр бүртгэхэд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлд дурдагдсан **** тоот хаягт байрлах байрны орон сууцны өмчлөгчөөр , Д.*******, Х., Х. гэх хүмүүс бүртгэлтэй байна. Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлд бүртгүүлэх үндэслэлийн тухайд эрх бүхий этгээдүүдийн хооронд нотариатаар баталгаажуулсан гэрээг үндэслэн шилжүүлдэг. Хэрэв эрх бүхий байгууллагаас өмчлөлд шилжүүлэн бүртгэх тухай шийдвэр ирсэн тохиолдолд тухайн шийдвэрийг үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлэх боломжтой гэв.
3. Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Б.*******г хөршийн холбоогоор танина. 1998 оны 05 дугаар сарын сүүлчээр уг байрыг худалдан авч, нүүж орж байсан бөгөөд одоог хүртэл амьдарч байгаа. Б.*******гийн нөхрийг нь манай хүн таньдаг байсан. Эднийх хүү охин хоёртой. 1998 оноос хойш өнөөдрийг хүртэл өөр айл амьдраагүй. Байр авсан айлын маань хүн байраа шилжүүлж өгнө гэсэн чинь олдохгүй байна гэж хэлж байсан. Тухайн орон сууцны ордер Б.*******д байдаг юм байна лээ, мөнгөөр авсан нь үнэн. Б.*******гийн нөхөр нь амьд байхдаа мөнгөөр авч байсан гэж хэлж байсан... гэв.
4. Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Миний бие 1997 оны 10 дугаар сараас аймаг, сум, багийн анхны Засаг даргаар томилогдож байсан бөгөөд 2009 оныг дуустал ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Дээрх хугацаанд багт нүүж ирсэн, айл өрх болгоныг сайн мэднэ. Б.******* нь талийгаач нөхөр, хоёр хүүхдийнхээ хамт 1998 оны 05 дугаар сард аймаг, сум, баг, 2-р байр тоот орон сууцад нүүж ирж байсан. Өнөөдрийг хүртэл уг орон сууцад амьдарч байгаа. Байр худалдаж авлаа гэж сонсож байсан, хэдэн төгрөгөөр авсан талаар нь мэдэхгүй. Байраа өөрийнхөө нэр дээр авч чадаагүй байгаа гэсэн яриа гарч байсан. Намайг ажиллаж байх явцад тухайн байрын эзэмшигч мөн эсэх дээр ямар нэгэн маргаан гарч байгаагүй: Би багийнхаа айл өрх бүрийг сайн мэддэг. Ихэхнийг нь цээжээр хэлдэг байсан. Намайг тухайн үед та багийнхаа иргэдийг сайн мэдэх юм аа гэж хэлдэг байсан. Хэн хаанаас нүүж ирсэн шууд бүртгэдэг байсан. Худалдан авсан байхад эзэн нь ирж нэрээ шилжүүлж өгдөггүй нь сонин л юм. Б.******* нь тухайн орон сууцад амьдраад өнөөдрийн байдлаар 27, 28-н жил болсон байх тул энэ асуудлыг зөвөөр шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна... гэв.
5. Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Б.******* бид хоёр 1998 оны 05 дугаар сард зар мэдээ сонины дагуу *** тоот орон сууцыг очиж үзсэн бөгөөд үзсэн өдрийнхөө маргааш нь тухайн байрыг худалдан авсан. Бид хоёрыг байр очиж үзэхэд нөхөр нь байгаагүй, манай нөхөр тээвэрт явчихсан гэж байсан. Тухайн орон сууц нь зар дээр 700,000 төгрөг гэж байсан бөгөөд очиж үзээд 650,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 600,000 төгрөгийг нь тухайн үед бэлэн өгсөн бөгөөд үлдэгдэл 50,000 төгрөгийг нь байрны гэрчилгээгээ шилжүүлэхдээ өгөхөөр болсон. Байрныхаа гэрчилгээг шилжүүлж авмаар байна, хүмүүс нь олдохгүй байна гэж ярьдаг байсан. Сүүлд нөхөр нь нас барсан гэж байна гэж надад хэлж байсан. Нэр дээрээ шилжүүлсний дараагаар 50,000 төгрөгөө өгнө гэж анх тохиролцож байсан ба 50,000 төгрөгийг өгсөн өгөөгүй талаар нь сайн мэдэхгүй байна гэв.
6. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, аймаг, баг 2- тоотын улсын гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, аймгийн сумын багийн Засаг даргын 2018.06.06-ны өдрийн 242 дугаартай “Оршин суугаа хаягийн тодорхойлолт”, аймаг, сумын багийн 2025.04.01-ний өдрийн “Оршин суугаа хаягийн тодорхойлолт”, иргэн гийн бичгээр гаргасан тодорхойлолт, аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.04.23-ны өдрийн 312/ШЗ2025/02889 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, зар сурталчилгааны “Шинэ зар” сонины 1998.05.29-ний өдрийн 21 (248) дугаар хэвлэлийн эх хувь, Д.*******гээс тухайн байрны 2009-2025 онуудад хэрэглээний төлбөр /ус, дулаан, цахилгаан/-үүдийг төлж байсан талаарх төлбөрийн баримтууд зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 3-12, 60-107 тал)
7. Хариуцагч аймгийн хэлтсээс: Хариу тайлбар, **** тоот орон сууцны эд хөрөнгийн эрхийн улсын дэлгэрэнгүй лавлагаа зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 31-37 тал)
8. Хариуцагч Д.*******, Х., Х. нарын зүгээс шүүхэд хариу тайлбар болон бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.*******, Х., Х. нар болон аймгийн тус тус холбогдуулан “**** тоот хаягт байрлах, эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.*******г тогтоож, тус орон сууцны өмчлөх эрхийн улсын гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг аймгийн даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. (хх 1-2 тал)
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон бөгөөд тэд шаардах эрхийн үндэслэлээ “...Миний бие 1998.05.29-ний өдрийн “Шинэ зар” сонин дээр хэвлэгдсэн ийн хувьчлагдсан 2 өрөө байр зарна гэсэн зарын дагуу *** тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг иргэн Д.*******эс тухайн үеийн дундаж ханш 650,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Эхлээд 600,000 төгрөгийг өгч, өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсний дараа үлдэгдэл 50,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Гэвч хэдхэн хоногийн дараа Д.******* нь манайд ирж ээжийн минь бие муудчихлаа, үлдэгдэл 50,000 төгрөгөө эгчдээ өгчихөөч, би Хөвсгөл явж ирээд өмчлөх эрхийн гэрчилгээг чиний нэр дээр шилжүүлээд өгье гэхээр нь надад байрны гэрчилгээгээ өгсөн байсан учир 50,000 төгрөгийг нь гүйцээж өгсөн. Ингээд Д.******* нь таг чиг алга болсон бөгөөд хэд хэдэн удаа таарч гэрчилгээг шилжүүлж өгөх талаар хэлэхэд манай нөхөр тээвэрт явчихсан байна, эгч нь нөхрөөсөө салчихаад үнэхээр завгүй явж байна, 2 хүүхэдтэйгээ заамарт байгаа удахгүй буцаад ирнэ гэх мэт шалтаг, шалтгаан хэлээд орон сууцны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй. Миний бие 1998 оноос хойш өнөөдрийг хүртэл 27 дахь жилдээ тус орон сууцанд амьдарч байна. Хариуцагч Х., Х., Д.******* нар хариу тайлбараа өгөөгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Талуудын хооронд орон сууц худалдан авах харилцаа үүссэн боловч бичгээр гэрээ байгуулаагүй, өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлээгүй асуудал үүссэн. Нэхэмжлэгч нь 650,000 төгрөгийг бүрэн өгч байраа хүлээж авсан. Худалдагч тал өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иймд Б.*******г дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг хариуцагч аймгийн даалгаж өгнө үү...” гэж тайлбарладаг.
Хариуцагч аймгийн хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын талаар “...Нэхэмжлэлд дурдсан *** тоот, улсын дугаартай орон сууцны өмчлөгчөөр өнөөдрийн байдлаар , Д.*******, Х., Х. нар бүртгэгдсэн байна. байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжүүлэн бүртгэхдээ Иргэний хуулийн 197 дугаар заалтын дагуу /заавал/ нотариатаар гэрчлүүлсэн гэрээ /худалдах, бэлэглэх, арилжих гэх мэт/ эсхүл шүүх арбитрийн шийдвэрээр үндэслэн бүртгэдэг. Иймд хууль тогтоомжийн дагуу эрх бүхий этгээдийн гаргасан хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн бүртгэл хийхэд татгалзах зүйлгүй болно. Б.*******г өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд өмчлөгчөөр бүртгэхэд татгалзах зүйлгүй...” гэж тайлбарладаг.
Шүүх хариуцагч Х., Х., Д.******* нарт 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулан, тайлбарлаж өгсөн. (хх 22-24 тал)
Гэвч хариуцагч Х., Х., Д.******* нар нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, түүнчлэн мөн хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй байна.
Мөн хариуцагч Д.*******, Х. нарт өмнө нь товлогдсон 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цагийн шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр тэдний нэхэмжлэлийн хувь гардаж авахдаа шүүхэд мэдүүлсэн оршин суух хаягийн дагуу “Мэдэгдэх хуудас”-уудыг хүргүүлсэн боловч тэднийг “тухайн хаягт оршин суух бүртгэлгүй” гэх шалтгаанаар мэдэгдэх хуудсууд буцаж ирсэн, мөн тэд холбоо барих утсаа авахгүй байсан тул хариуцагч нарт тов хүрээгүй шалтгаанаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан. (хх 50-59 тал)
Дараагийн буюу 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг болон хурлаас өмнө ирж хэргийн материалтай танилцах талаар хариуцагч Д.*******, Х. нарт “Мэдэгдэх хуудас” хүргүүлж мэдэгдэх боломжгүй тул Д.*******тэй дугаарын утсаар өөртэй нь холбогдож мэдэгдсэн, хариуцагч Х.т дугаарын утсаар нь холбогдон мэдэгдэх гэж хэд хэдэн удаа залгасан боловч утсаа авахгүй, таслаад байснаас зурвас /мессеж/ илгээж мэдэгдсэн, мөн Х.тай дугаарын утсаар өөртэй нь холбогдож мэдэгдсэн боловч хариуцагч Х., Х., Д.******* нар нь шүүхэд ирж хэргийн материалтай танилцаагүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. (хх 60 тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан. Шүүх хуралдааны товыг хариуцагч нарт мэдэгдсэн байх тул шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх саналтай байна...” гэсэн хүсэлт, нэхэмжлэгч болон хариуцагч аймгийн хэлтсийн төлөөлөгч нарын “...өмгөөлөгчтэй санал нэг байна...” гэсэн тайлбарыг тус тус үндэслэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Х., Х., Д.******* нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
1. Маргаан бүхий **** тоот хаягт байрлах, эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн /нас барсан гэх/, хариуцагч Д.*******, Х., Х. нар бүртгэлтэй болох нь тогтоогдож байна. (хх 5, 30-37 тал)
2. Хариуцагч Д.******* нь зар сурталчилгааны “Шинэ зар” сонины 1998 оны 05 29-ний өдрийн 21 (248) дугаар хэвлэлд орон сууцаа худалдах зарыг өгсөн байх ба тус сонины “Худалдана” гэсэн зарын хэсэгт “...ийн хувьчлагдсан 2 өрөө, утас: 21220...” гэсэн зар нийтлэгдэж байсан байна. (хх 62-64 тал)
3. Дээрх зарын дагуу нэхэмжлэгч Д.*******, өөрийн найз /гэрч/-гийн хамт тухайн орон сууцыг очиж үзэн, хариуцагч Д.*******тэй уулзаж, орон сууцыг 650,000 /тухайн үеийн зах зээлийн дундаж ханшаар гэх/ төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, Д.******* нь орон сууцны үнээс 600,000 төгрөгийг тэр үед нь хариуцагч Д.*******д бэлэн өгч, хариуцагч Д.******* нь тухайн орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байна. Түүнээс гадна хариуцагч Х., Х. нар нь хариуцагч хүүхдүүд байх бөгөөд тухайн маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, байрыг хүлээлгэж өгч, авах үед насанд хүрээгүй хүүхдүүд байсан байна. (хх 5-7 тал)
4. Нэхэмжлэгч Д.******* нь тухайн орон сууцанд 1998 оноос хойш одоог хүртэл амьдарч, тус орон сууцыг эзэмшиж, ашиглаж, мөн хэрэглээний зардал /ус, дулаан, цахилгаан г.м/-уудыг төлж ирсэн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрч , , нарын мэдүүлэг, аймаг сум багийн Засаг даргын тамгын газрын зохион байгуулагчийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 242 дугаартай албан бичирг, мөн 2009-2025 онуудад тус байрны хэрэглээний төлбөрүүдийг төлж байсан талаарх төлбөрийн нэхэмжлэхүүд, нэхэмжлэгчид 1988 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр олгож байсан “Улаан пасспорт”-ын 14 дэх талын “Бүртгэл” хэсэгт “...****, 1998.11.11...” гэж тэмдэглэсэн байдал, 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр олгож байсан иргэний үнэмлэх /хуучны/-эд оршин суух хаягийг “... баг Сөх 2- тоот, 2000/7/1...” гэж тэмдэглэсэн байдал зэргээр тус тус тогтоогдож байна. (хх 1-2, 4-7, 65-109 тал)
Дээрх үйл баримтуудын талаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч аймгийн хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаагүй болно.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж, 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх...” гэж, 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж тус тус заажээ.
Хуульд ийнхүү зааснаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхэд энэ тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргах эрхтэй байхаас гадна үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг нотариатчаар гэрчлүүлж, хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлэхээр зохицуулсан байна.
Гэвч нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Д.******* нар нь орон сууцыг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцох үе /1998 он/-дээ хэн аль нь хуульд заасан дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл хариуцагч Д.******* нь харилцан тохиролцсоны дагуу тухайн үед өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Д.*******гийн хувьд өнөөдрийг хүртэлх хугацаанд хуульд зааснаар өмчлөх эрхийг шилжүүлж авах хүсэлтээ улсын бүртгэлд бүртгүүлэх гэхээр хариуцагч Д.*******тэй холбогдож чадахгүй, түүний оршин суух хаягийг мэдэхгүй, холбоо барьсан, уулзсан үед нь хариуцагч Д.******* нь элдэв шалтаг тоочин хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн, нэр дээр нь шилжүүлж өгөөгүй болох нь нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан байна.
Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Д.******* нар нь тухайн үед харилцан тохиролцсон 650,000 төгрөгөөс 600,000 төгрөгийг орон сууцыг хүлээлгэн авах үед өгч, үлдэгдэл 50,000 төгрөгийг өмчлөх эрх /гэрчилгээ/-ийг шилжүүлсний дараа өгч, авахаар харилцан тохиролцсон байх боловч хариуцагч Д.******* нь үлдэгдэл 50,000 төгрөгийг буюу орон сууцны үнийг бүрэн авсан атлаа өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй үйл баримт мөн тогтоогдож байна.
Түүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан.
Хариуцагч Х., Х., Д.******* нар нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсэх талаарх хариу тайлбараа өгөөгүй, мөн шүүх хуралдаанд ирж тайлбараа өгөөгүй байх тул дээрх хуульд зааснаар тэднийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй гэж үзнэ.
Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг баримтлан *** тоот хаягт байрлах, эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.*******г тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.*******гийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг хариуцагч аймгийн даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х., Х., Д.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг баримтлан **** тоот хаягт байрлах, эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.*******г тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.*******гийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг хариуцагч аймгийн даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х., Х., Д.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, талууд хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА