| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/10881/И |
| Дугаар | 197/ШЗ2026/04204 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 197/ШЗ2026/04204
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: ,,,,, 5 давхар, -ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,,, , -д холбогдох,
225,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцаа холбооны 3охицуулах хороо /Төрийн байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар/ нь Монгол Улсын хуульд заасан ундсэн чиг үурэг, бүрэн эрхийн дагуу иргэдэд төрийн болон мэдээлэл харилцаа холбооны төрөл бүрийн хэрэглээ, үйлчилгээг чанарын өндөр түвшинд хургэх, тэдгээрийн хүртээмжийг сайжруулах, шударга өрсөлдөөний нөхцөлийг бурдуулэх ажлыг хэрэгжүүлж ажилладаг. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр -ийн тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг манай байгууллага хүлээн авч 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Радио давтамж ашиглах эрхийг бичгийн ******* дугаартай гэрээг байгуулан 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Радио давтамж ашиглах ******* дугаартай эрхийн бичгийг олгосон. Гэрээний дагуу нь 2021 оны 08 дугаар сарын 02-ноос 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн төлбөр болох 225,000 төгрөгийг төлж, 2022 оны 08 дугаар сарын 02-ноос 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн төлбөр болох 225,000 төгрөгийг огт төлөөгүй тул бидний хооронд байгуулсан ******* дугаар гэрээний 6.1, 10.1-д заасны дагуу зөвшөөрлийг цуцласан бөгөөд 2022 оноос 2023 оны төлбөр болох 225,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч "Радио давтамж ашиглах" ******* дугаартай тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөр болох 225,000 төгрөгийг -иас гаргуулж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх УТҮГ-ын нэхэмжлэлтэй, -д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлд заасан нэхэмжлэл гардуулах ажиллагааг хийж гүйцэтгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн гэх *******,,,, хаягийн дагуу -д шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарласан баримтын хамт шуудангаар хүргүүлэхэд Уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх тус хорооны засаг даргын тодорхойлолт ирүүлжээ.
Хариуцагчийн гэх *******,******* дугаарын утас руу удаа дараа залгахад тийм компанийн дугаар биш гэх хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.1 дэх хэсэгт Шүүх энэ хуулийн 77.2-т заасан мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ гэж заасны дагуу шүүгчийн захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс хариуцагчийн хаягийн лавлагааг гаргуулахад нь *******,*******,*******,*******,******* хаягт байрлах бүртгэлтэй гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг хаягаар дахин шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Тус хаягт ийм компани байхгүй гэх шууданчийн магадлагааг ирүүлжээ.
Иймд хариуцагчийн оршин суугаа газар, хаяг тодорхойгүйгээс цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгов.
Шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь маргааныг эцэслэн шийдвэрлээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд дахин гаргах, хуульд заасны дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. -ны нэхэмжлэлтэй, -д холбогдох, 225,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан баримтуудыг буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Ичинхорлоод даалгасугай.
4. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тогтоосны дараа нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР