Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 301/ШШ2025/00665

 

 

 

 

 

 

 

                                                                                      301/ШШ2025/00665

 

 

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ....1 дүгээр хороо, Ю-28, МПМ цогцолборт байрлах “М  корпораци” ХХК-ийн /РД:.../ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Э сумын ... дугаар баг, Н хорооллын ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух Г-ийн Б /ИБД:....../-д холбогдох,

4,489,667.94  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М  корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ”-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 4562, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 4,077,368.59, торгууль 407,736.86 нийт 4,489,667.94 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.Б миний бие Мобикомоос 4,489,667 төгрөгийн утас авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдүүлнэ гэжээ.

 

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М  корпораци” ХХК нь хариуцагч Г.Б-д холбогдуулан нийт 4,489,667.94  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 4,489,667.94  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамж 86,785 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 43,392.5 төгрөг, хариуцагч Г.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 43,392.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М  корпораци” ХХК –ийн нэхэмжилсэн 4,489,667.94 төгрөгийг хариуцагч Г.Б төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 86,785 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 43,392.5 төгрөг, хариуцагч Г.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 43,392.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М  корпораци” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Г.Б сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН