Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 197/ШЗ2026/04202

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би, 

Нэхэмжлэгч: ,,, 10-3, -ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: *******,*******,******* *******, ын -д холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 720,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь 2021 оны 07 сарын 02-ны өдөр З-иас 720,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай цалингаас суутгуулан эргүүлж төлөх нөхцөлтэйгөөр зээлж авсан. Зээл авсан үеэс өнөөг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй тул зээлийн төлбөр 720,000 төгрөгийг Б.оос гаргуулж өгнө үү. гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх -ийн нэхэмжлэлтэй, Б.од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.  

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлд заасан нэхэмжлэл гардуулах ажиллагааг хийж гүйцэтгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн гэх *******,*******,******* ******* хаягийн дагуу Б.од шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарласан баримтын хамт бичиг хүргэгчээр хүргүүлэхэд Уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх шууданчийн магадлагаа ирүүлжээ. 

Хариуцагчийн гэх ******* дугаарын утас руу удаа дараа залгахад дуудлага хүлээн авах боломжгүй гэх хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.1 дэх хэсэгт Шүүх энэ хуулийн 77.2-т заасан мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ гэж заасны дагуу шүүгчийн захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс хариуцагчийн хаягийн лавлагааг гаргуулахад Б. нь *******,*******,*******,******* бүртгэлтэй гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг хаягаар дахин шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин сууддаггүй гэх хорооны засаг даргын тодорхойлолтыг тус тус ирүүлжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.3-д Энэ хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ гэж заасан боловч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгаагүй бөгөөд үндэсний цахим шуудангийн [email protected] хаягаар мэдэгдэх хуудсыг илгээсэн боловч цахим шууданд хариу ирүүлээгүй, хүлээн авсан эсэх нь тодорхойгүй нөхцөлд хариуцагчийг нэхэмжлэлийн хувийг гардан авсан гэж үзэхэд учир дутагдалтай юм. 

Иймд хариуцагчийн оршин суугаа газар, хаяг тодорхойгүйгээс цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгов. 

Шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь маргааныг эцэслэн шийдвэрлээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд дахин гаргах, хуульд заасны дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:  

1. -ийн нэхэмжлэлтэй, Б.од холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 720,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 21,830 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг Улсын төсвийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан баримтуудыг буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Ичинхорлоод даалгасугай. 

4. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тогтоосны дараа нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР