Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 301/ШШ2025/00692

 

 

 

 

 

 

                                                                                    301/ШШ2025/00692

 

 

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Э сумын ... дугаар багт байрлах, Архангай аймгийн П газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Э сумын .... дүгээр баг, Б хорооллын .... тоотод оршин суух Э.Ш холбогдох,

333,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр  сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн П  газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн Э.Ш нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн И сумын Б багийн нутаг дэвсгэрт .... АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж иргэн О.М-ын жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол гаргаж зорчигч О.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчлийн шинжтэй гэж дүгнээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын төлбөр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна. Хохирогч О.М нь зөрчлийн улмаас Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж оношлогоо эмчилгээ хийлгэсэн байх ба үүнд зарцуулсан 333.000 төгрөгийн зардлын төлбөрийг тухайн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан журмын дагуу байгуулсан гэрээг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байна. Иймд Э.Ш-ээс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 333,000 төгрөгийг төрийн сангийн дансанд оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна  гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Аймгийн П  газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.М би хариуцагч Э.Ш-ээс гэм хорын хохирол 333,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч Э.Ш нь гэм хорын хохирлыг нөхөн төлсөн байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн П  газар нь хариуцагч Э.Ш холбогдуулан 333,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 333,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын   тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  41  дүгээр  зүйлийн  41.1.14-т зааснаар Архангай аймгийн П  газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Архангай аймгийн П  газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Ш-д холбогдох 333,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Архангай аймгийн П  газар хариуцагч биелүүлсэн үндэслэлээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын   тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  41  дүгээр  зүйлийн  41.1.14-т зааснаар Архангай аймгийн П  газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН