Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 151

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                       

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгч Э.Эгийн өмгөөлөгч  Х.Эрдэнэбаатар

Хохирогч Г.Х

Хохирогчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эд  холбогдох эрүүгийн 1830001770123 дугаартай  хэргийг  2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар  аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг Ц гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй Э.Э.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

 Шүүгдэгч Э.Э нь  2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг Ц гэх газарт хонио өвөлжөө рүү оруулж бэлчээр идүүллээ гэдгээр шалтаглан хохирогч Г.Хыг  зодож эрүүл мэндэд нь баруун гарын шууны зөрөөтэй далд хугарал  бүхий хүндэвтэр гэмтэл  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн   хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн   судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр би Х ахын хонийг хөөж байхад Х ах ирээд яагаад хонь хөөгөөд байгаа юм бэ гээд бид хоёр маргалдсан,  зодсон асуудал байхгүй. Маргааш нь 26, 27, 28-ны өдрүүдэд Х ах гар нь зүгээр хонио ялгаж байсан гэв.

 

           Хохирогч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би адуугаа харчихаад Э.Эг манай хонийг хөөж байхад нь очсон. Тэгэхэд Э.Э намайг мориноосоо буугаад ир гэхээр нь буугаад очиход хонио өвөлжөө рүү гаргалаа гээд  миний нүүр рүү өшиглөх гэхээр нь би гараараа хаасан чинь гар руу өшиглөсөн. Э ундааны саванд чулуу хийгээд мотоцикльтойгоо манай хонийг туусан. Гэтэл аав нь ирээд наадах чинь гай болно орхи гэж хэлсэн. Маргааш нь миний гар хавдаад би хадам эгчид Э намайг өшиглөөд гар хавдсан гэхэд хадам эгч Э руу утсаар залгаад Хын гар хавдчихсан байна ирж хар гэж хэлсэн. Тэрнээс хойш гараа хар цайгаар шавшсан боловч эдгэхгүй болохоор нь эмчид үзүүлсэн. Эмчилгээний зардал 496300 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

  Эрүүгийн 1830001770123 дугаартай хэргээс: 

 

Хохирогч Г.Хын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 18-19 цагийн орчимд манай хонь Эгийн өвөлжөө рүү бэлчиж байсан. Намайг хонин дээрээ ирэхэд Э манай хонийг мотоцикльтой хөөж байсан. Би очоод яагаад хонь элдэж хөөгөөд байгаа юм гэхэд та хонио манай өвөлжөө рүү орууллаа гэхээр нь авахын хооронд юун сүртэй юм гэхэд чи 1000 хониор өвөлжөө идүүллээ гээд мориноосоо буугаад ир гэхээр нь буугаад очтол миний зүүн талын чамархай хэсэгт гараараа цохиод нүүр рүү өшиглөх гэхээр нь би гараараа хаатал миний гарыг өшиглөсөн. Миний гар хөхөрч хавдаад өвдөөд байхаар нь гайгүй байх гээд тоохгүй яваад байсан. Маргааш өглөө нь  гар бүхэлдээ хавдсан байсан. Тэгээд 5 дугаар сарын 30-ны өдөр аймаг дээр ирж үзүүлэхэд хугарсан байна гэсэн. Би гомдолтой, Эгаас 2 000 000 төгрөг нэхэмжилнэ.   ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

 

Гэрч Г.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэгээд би гүйж очоод Эг чи яагаад Хыг зодоод байгаа юм гэхэд Хын ам нь болохгүй байна гэж байсан. Маргааш өглөө нь Хын гар шуугаараа хавдсан байхаар нь яасан юм гэхэд Э өшиглөсөн гэсэн. Урьд өмнө нь гараа бэртээж гэмтээсэн асуудал байхгүй. Эд өшиглүүлээд гар нь хугарсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

 

Гэрч Г.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тус өдөр гэрийнхээ гадаа Д эмээтэй хамт дурангаар мал хараад сууж байтал манай дүү Х мотоцикльтой хүндтэй зууралдаж байгаа харагдсан. Маргааш өглөө нь  Хын гар хавдчихсан байхаар нь аймагт ирж эмчид үзүүлэхэд хугарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 318 дугаартай дүгнэлтэнд “Г.Хын биед баруун гарын шууны зөрөөтэй далд хугарал бүхий” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх  /хх-ийн 15-р хуудас/

 

  Хохирогч Г.Хын эмчилгээний зардлын баримт /хх-ийн 34-35/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26/

Шүүгдэгч Э.Эгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/ зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

 

Шүүгдэгч Э.Э  нь  2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг Ц гэх газарт хонио өвөлжөө рүү оруулж бэлчээр идүүллээ гэдгээр шалтаглан хохирогч Г.Хыг  зодож эрүүл мэндэд нь “баруун гарын шууны зөрөөтэй далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол  учруулсан гэмт хэргийг  үйлдсэн  болох нь хохирогч Г.Х, гэрч Г.Э, Г.Б  нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 318 дугаартай дүгнэлт зэрэг  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Э.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Хт хүндэвтэр хохирол учруулаагүй гэх мэдүүлэг нь дээр дурдсан  нотлох баримтуудаар няцаагдаж байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Э.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Э.Э нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа хохирогч Г.Хыг зодож эрүүл мэндэд зориуд хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Э.Эгийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Э.Эг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

           

            Шүүгдэгч Э.Эд ял шийтгэл оногдуулахад  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч  Э.Э нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн  нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Э.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд торгох ял шийтгэх нь  зүйтэй байна.

 

            Хохирогч Г.Х  нь эмчилгээний зардал 496300 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Э.Эгаас гаргуулж хохирогч Г.Хт олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.Эг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эг 600 /зургаан  зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  600 000 /зургаан зуун  мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Эд оногдуулсан торгох ялыг 6 /зургаан/  сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э.Эд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус  зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээний зардал 496300 төгрөгийг  ялтан Э.Эгаас гаргуулж  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 8 дугаар багт оршин суух хохирогч  Г.Хт олгосугай.

 

          6. Ялтан Э.Э нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

         

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  зэргийг харгалзан  Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулахгүйгээр 6  /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

   Шүүгдэгч М.Батболд, Х.Бадамсэрээжиднар  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв. 

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орлой овогт Дамдинсүрэнгийн Дэлгэрсайханыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

           

          3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрсайханд мэдэгдсүгэй.

 

          4. Ялтан  М.Батболд, Х.Бадамсэрээжиднар   цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй          

         

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас  хойш 14 хоногийн  дотор  Сүхбаатар  аймгийн  Эрүү, Иргэний  хэргийн давж

заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА