2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/11233

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/11233

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 33 дугаар хороо, ******* 2, 86а байр, 44 тоот ******* байрлах, *******, *******, ******* ******* ХМБ /РД:8*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, ******* ******* 3 ******* байрлах, Монгол /РД:/-д холбогдох,

гэрээний үүрэгт 68,980,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , Т.*******лүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хэвэл мэдээллийн байгууллагыг Монгол ны мөнгөний хөгжлийн зөвлөлийн гишүүд байгуулж 8 дахь жилдээ ажиллаж байна. Компани биш хэвлэл мэдээллийн байгууллага.

Монгол ны нь *******ийн зөвлөлийн даргаар сонгогдсон. Сэтгүүлийн зөвлөлийн хурлаар намайг *******ийн эрхлэгчээр томилж, 4 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Дахин 4 жилээр сунгасан.

Манай байгууллагын хувьд 7 жилийн хугацаанд нийт 39 дугаар ******* гаргасан. Улирал тутам гардаг мэргэжлийн ******* бөгөөд жилд дунджаар 5 дугаар гаргадаг байсныг сүүлдээ улиралд нэг ******* гаргадаг болсон.

Н.Лхагвасүрэн нь Монгол ны сонгогдож, *******ийн зөвлөлийн даргаар сонгогдсон. 2017 оноос 2024 оны хооронд 39 дугаар, нийт 720,000,000 төгрөгийн зардал гарснаас 470,000,000 төгрөгийг Монгол наас *******жүүлж өгсөн бөгөөд манай *******ийн 60 хувийг Монгол *******жүүлсэн.

Бид 2019 онд 10 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан байдаг.

Түрээслэгч нь ******* *******, ******* *******ийг хэвлэн гаргах, холбогдох байгууллагад хүргүүлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг түрээслэгчийн өмнөөс гүйцэтгэнэ. Мөн гэрээний 1.4 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн төлбөр төлөхгүй гэсэн.

Бид жил болгон төсвөө батлуулдаг бөгөөд 2023 оны 8 дугаар сард 37-40 дугаар *******ийг хэвлүүлэх тухай гэж төсвөө батлуулсан баримт байгаа.

Сэтгүүлийн тоог 450 байсныг 400 ширхэг болгож, илүү зардлыг хассан. Мөн 1 ширхэг *******ийн үнэ 6,500 төгрөг байсныг 8,600 төгрөг болгон нэмсэн. Ингээд 2024 онд нийт төсөв 68,000,000 орчим төгрөг болсон. Энэ төсөв дээр Монгол ны нь нь гарын үсэг зурсан байгаа. Өмнө нь бид *******ээ бэлдээд зөвлөлийн дарга руу оруулдаг. Монгол ны ерөнхийлөгч гарын үсгээ зурвал би хэвлэлтэд өгдөг. 37 дугаар ******* гэдэг нь Монгол Британийн 60 жилд гэсэн олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж англи хэл, монгол хэл дээр анх удаа гаргасан байсан. Англи хэл дээр гарсныг Их Британийн элчин сайдын яам хэвлэлтийн зардлыг хариуцсан байгаа. Монгол хэл дээр *******ийг манайх хэвлэхээр болсон. Ингээд 37 дугаар *******, 38 дугаар *******, 39 дугаар ******* хэвлэгдэж тамгын д зуруулах гэсэн боловч Монгол ны ерөнхийлөгч өөрөө гарын үсэг зурсан байхад тамгын нь миний оруулсан 37 дугаар *******, 38 дугаар *******ийн гэрээнд зурахгүй эс үйлдэхүй хийсэн. Бид *******үүдээ хэвлэж тараасан байхад тамгын дарга нь гэрээнд зурахгүй эс үйлдэхүй хийснээс болж бид төсөвлөсөн мөнгө олж авч чадаагүй байгаа.

Эвлэрүүлэн зуучлал хандахад хариуцагч тал хичнээн хувийг хэнд тараасан нь мэдэгдэхгүй байна гэсэн тул манай байгууллага тараасан жагсаалтаа сая шүүхэд гаргаж өгсөн.

Бид нар хөдөө орон нутагт 100 гаруй захиалагчтай байдаг. Монгол ны салбарууд аймгуудад байдаг. Аймагт байгаа арилжааны нууд мөн энэ *******ийг захиалдаг. Бид нар 37-38 дугаар *******ээ гаргасан. 40 дугаар ******* хэвлэгдээгүй байгаа дугаарыг хэвлэлтэд шилжүүлсэн байдалтай байна.

Монгол ны ерөнхийлөгчийн гарын үсэгтэй баримт байхад даргын гарын үсэггүйгээс гэрээ бичгээр байгуулагдах боломжгүй болсон Нэг дугаар ******* гаргахад дунджаар 17,000,000 төгрөг орчим болдог. Сүүлд Мөнхийн үсэг компани нь надаас мөнгө нэхэмжлээд манайд төсөв өгөөгүй тул аргаа бараад Монгол инд хандаж Монгол нь Мөнхийн үсэг компани руу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 13,000,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Иймд манай нэхэмжилж байгаа 68,980,000 төгрөгөөс 13,000,000 орчим төгрөг нь хасагдана.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол ны зүгээс бол ******* *******, ******* *******, хэвлэл мэдээллийн байгууллагаас Монгол наас шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа.

Нэхэмжлэлийн шаардлага 68,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа үндэслэлийг 0223/09 дугаар бэлтгэн нийлүүлэх ажил гүйцэтгэх гэрээг үндэслэж нэхэмжилж байна гэж ойлгож байна. Тус 0223/09 дугаартай гэрээ нь 2023 онд байгуулагдсан. 33 дугаартай *******ийг хэвлэн нийтлэх, захиалагч талаас гэрээнд заасан төлбөрийг шилжүүлэх харилцааг зохицуулсан гэрээ байгаа. Харин 2024 онд нэхэмжлэгчтэй ямар нэг гэрээ байгуулаагүй. 2023 оны гэрээний үүрэгт төлөх *******ийн төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд уг гэрээ дуусгавар болж, 2 талаас үүргээ гүйцэтгэснээр гэрээ дуусгавар болсон.

Нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь ******* бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдсаныг нотолно гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь 10 жилийн хугацаатай байуулсан түрээсийн гэрээгээр хариуцагч тал буюу түрээслэгчийн зүгээс нэхэмжлэгч талд түрээсийн байрыг бэлтгэн нийлүүлэх, түрээслэгч тал буюу ******* *******, баялгийн зүгээс түрээсийн төлбөрт *******ийг бэлтгэн нийлүүлэх харилцааг зохицуулсан гэрээ байгаа.

Түрээсийн гэрээ нь одоогоор хүчин төгөлдөр байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 37 дугаар *******ээс 40 дүгээр *******, 4 дугаарын *******ийн Монгол ны зүгээс захиалсан, ******* бэлтгэн нийлүүлж байгаа харилцааг зохицуулсан гэрээ биш.

******* *******, ******* *******ийн зүгээс төсөв батлуулахаар танилцуулга бичээд Монгол ны удирдлагуудад аль хэдийн зурагдсан гэж байна. Гарын үсэг зурсан нь *******ээ хэвлэх үндэслэл болсон гэж яриад байгаа боловч Монгол нь захиргааны байгууллага учраас өөрсдийн үйл ажиллагаандаа төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрддөг.

Энэ хуулийн хүрээнд дотооддоо худалдан авах ажиллагааны журам гэж хэрэгждэг. Журмын дагуу Монгол нь өдөр тутмынхаа үйл ажиллагаа болон үйл ажиллагаандаа хамаарах бүрэн эрхийнхээ хүрээнд байгуулах бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээг ямар ямар шаттайгаар байгуулах, гэрээг ямар тохиолдолд байгуулсанд тооцох, *******жилтийг хэрхэн тооцох талаар зохицуулсан.

Журам нь хүчин төгөлдөр хэрэгждэг. Нэхэмжлэгчийн талын тайлбарласнаас танилцуулга явагддаг. Тухайн бараа, ажил үйлчилгээг худалдан авахад ямар зардал хэрэгтэй байгаа талаарх танилцуулга эхлээд удирдлагад танилцуулагдаж, зурагдаж гарч ирдэг. Түүний дараа худалдан авалтыг хариуцсан нэгж байдаг. Тэр нэгжээс тухайн гэрээг байгуулах, иргэн, хуулийн этгээдтэй тохиролцож гэрээнийхээ төслийг харилцан тохиролцож баталдаг гэсэн үг. Тухайн гэрээний төсөл Хууль эрх зүйн газраас хянагдаж гарч ирсний дараа гэрээ албан ёсоор байгуулагддаг. Хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсаны үндсэн дээр Монгол наас *******жилтийг шилжүүлдэг ч юм уу, иргэний эрх зүйн харилцаанд ордог.

Иймд Монгол наас шаардаж байгаа 37 дугаар *******ээс 40 дүгээр *******ийг хэвлэн нийтлэх хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй. Хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй ч бидний зүгээс хэвлэлтийн зардал болох 13,250,000 төгрөгийг Мөнхийн үсэг ХХК-д шилжүүлсэн.

Сэтгүүлийг бэлтгэн нийлүүлэх хүчин төгөлдөр гэрээг байгуулаагүй учраас Монгол ны дагаж мөрдөх хууль журмын дагуу энэхүү *******жилтийг шилжүүлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

нэхэмжлэгчээс, ******* ******* ******* *******ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хогшлын жагсаалт, *******ийн 2024 оны №37-40 дугаарыг хэвлүүлэх зардлын танилцуулга, зардлын төсөв, ******* ******* баярлаг *******ийн №37, №38, №39 дугааруудыг тараасан жагсаалт, Мөнхийн үсэг ХХК-ийн нэхэмжлэхүүд, ******* ******* ******* *******ийн редакцийн зөвлөлийн хурлын тогтоол, зохиогчийн гэрчилгээ, ******* ******* баярлаг *******ийн 2024 оны №39,

хариуцагчаас, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 01 сарын 02-ны өдрийн Сэтгүүл бэлтгэн нийтлэх, ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт, гэрээ дүгнэсэн акт зэрэг бичгийн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, талуудын хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* *******, ******* ******* ХМБ нь хариуцагч Монгол инд холбогдуулан, гэрээний үүрэгт 68,890,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, ******* бэлтгэн, нийтлэх ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2024 онд хэвлэн нийтэлсэн 37, 38, 39, 40 дугаартай *******үүдийн төсөвт өртөг 68,980,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.

Нэхэмжлэгчээс 2017 оноос хойш Монгол ны захиалгаар ******* *******, ******* нэртэй *******ийг тасралтгүй хэвлэн нийтэлж байгаа бөгөөд улиралд 1 ******* буюу нэг жилд 4 ******* хэвлэн нийтлэхээр тохиролцож, нийт 68,980,000 төгрөг төсөвлөгдсөн гэж тайлбарлаж байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн 2017 оноос хойш Монгол ны захиалгаар ******* ******* ******* *******ийг хэвлэн нийтэлсэн үйл баримттай маргаагүй бөгөөд харин 2024 онд гэрээний харилцаа үргэлжлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Сэтгүүл бэлтгэн нийтлэх ажил гүйцэтгэх гэрээ, *******жилтийн хуваарь гэрээ дүгнэх акт гэх бичгийн баримт болон талуудын хэн алиных нь тайлбараар тэдгээрийн хооронд 2017 оноос хойш урт хугацааны ******* *******, ******* *******ийг хэвлэн нийтлэх гэрээний харилцаа үргэлжилж байсан гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.

Хэдийгээр талууд 2024 онд ******* бэлтгэн нийтлэх ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч ******* *******, ******* *******ийн 2024 оны №37-40 дугаарыг хэвлүүлэх зардлын тухай танилцуулга, төсөл гэх баримтаар талуудын хооронд нэг талаас ******* бэлтгэн нийлүүлэх, нөгөө талаас хөлс төлөх үүрэг хүлээсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар зохигчдын хооронд ******* бэлтгэн нийлүүлэх ажил гүйцэтгэх гэрээг жил бүр байгуулж, тус харилцаа нь удаан хугацааны турш үргэлжилсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд хариуцагчаас удаан хугацааны үргэлжилсэн шинжтэй ******* бэлтгэн нийлүүлэх гэрээний харилцааг цуцлах зоригийн илэрхийлээгүй байх тул 2024 онд тус гэрээний харилцаа үргэлжилсэн гэж үзэхээр байна.

Хариуцагчаас 2024 онд ******* бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдаагүй 2023 онд гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээр гэрээний харилцаа дуусгавар болгосон гэж маргаж байх хэдий ч хэрэгт авагдан 2023 оны 01 сарын 02-ны өдрийн Сэтгүүл бэлтгэн нийтлэх ажил гүйцэтгэх тухай №0223/09 дугаартай гэрээ, гэрээ дүгнэсэн актаар талуудын хооронд байгуулагдсан ******* хэвлэн нийтлэх урт хугацааны гэрээг дуусгавар болгосон гэж дүгнэх боломжгүй байна. Учир нь, дээрх гэрээний агуулга хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээ дүгнэсэн актаар 2023 оны 33 дугаартай *******ийг хэвлэн нийтлэхтэй холбогдсон гэрээний харилцаа, энэ гэрээг дүгнэсэн акт үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Иймд талуудын 2024 онд ******* бэлтгэн нийлүүлэх ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үргэлжилж байсан. Энэ гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

3.Харин нэхэмжлэгчээс хариуцагчтай байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээ нь талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа, ажлын хөлсний хэмжээг тодорхойлно гэж тайлбарласныг хариуцагчаас тус гэрээ нь зөвхөн нэхэмжлэгчийг ажлын байраар хангах түрээсийн байртай холбоотой харилцааг зохицуулсан гэрээ гэж маргасан.

Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан №0219 584 дугаар гэрээгээр нэг талаас Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 61 дүгээр байрны 21 тоот гурван өрөө байрыг конторын зориулалтаар түрээслэх, нөгөө талаас түрээсийн төлбөр ОСА, СӨХ-оос нэхэмжлэх байрны талбай, халаалт, цахилгаан, интернет, суурин утасны төлбөр буюу байрны ашиглалтын зардлыг хариуцах үүргийг тус тус хүлээсэн байна.

Дээрх гэрээний агуулга, талуудын хүсэл зоригын илэрхийллээс үзэхэд дээрх гэрээ нь нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХМБ-ын үйл ажиллагаа явуулах орон байраар хангах, холбогдох зардлыг төлөх агуулгатай байх тул тус гэрээгээр талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байна.

4.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж зохицуулсан.

Хэрэгт авагдсан ******* ******* *******ийн 2024 оны 37, 38, 39 дугаарыг тараасан жагсаалт гэх бичгийн баримтаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХМБ нь гэрээгээр хүлээсэн ******* бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байх бөгөөд хариуцагчаас ажлын үр дүнгийн талаар маргаагүй.

Харин хэрэгт авагдсан бичгийн баримтаар 40 дугаартай ******* хэвлэн нийтлэгдсэн үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс 40 дугаартай ******* хэвлэн нийтлэгдээгүй гэх тайлбарыг гаргасан.

Иймд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс 40 дугаартай *******ийн ажлын хөлсийг хасч тооцох нь зүйтэй байна.

4.Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4-т ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалгч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэж заасан.

Хэрэгт авагдсан ******* *******, ******* *******ийн 2024 оны №37-40 дугаарыг хэвлүүлэх зардлын тухай танилцуулга, төсөв гэх бичгийн баримтад Монгол ны эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурагдсан, уг баримтаар 2024 онд хэвлэн нийтлэгдэх 37, 38, 39, 40 дугаартай *******үүдийн нийт зардал 68,980,000 төгрөг байх бөгөөд *******ийн дугаар нэг бүрийн үнэ 17,245,000 төгрөгөөр төсөвлөгдсөн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагчаас дээрх баримт нь төсөвийн танилцуулга бөгөөд албан ёсоор гэрээ байгуулагдаагүй гэж маргаж байх хэдий ч гэрээнээс татгалзах хүсэл зоригыг илэрхийлээгүй мөн ажлын төсөвийг хэт өндөр гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Иймд хариуцагчаас 37, 38, 39 дугаар *******үүдийн ажлын хөлсийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

5.Хэрэгт авагдсан Мөнхийн үсэг ХХК-ийн нэхэмжлэх, талуудын тайлбараар хариуцагч Монгол -ээс *******ийн хэвлэлтийн зардалд 13,215,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байх тул нийт ажлын хөлснөөс дээрх төлбөрийг хасаж тооцох нь зүйтэй байна.

Дурдсан үндэслэлээр нэг дугаарын төсөвт өртөг болох 17,245,000 төгрөг буюу 37, 38, 39 дугаар *******үүдийн үнэ 51,735,000 төгрөгөөс хариуцагчийн хэвлэлтийн ажлын хөлсөнд төлсөн 13,215,000 төгрөгийг хасаж тооцож, хариуцагчаас 38,520,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,460,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

6.Хавтас хэргийн 19-29, 30-37 дугаар талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шаардлага хангаагүй тул үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол -ээс 38,520,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* *******, ******* ******* ХМБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,460,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол -ээс улсын тэмдэгтийн хураамжид 313,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******, ******* ******* ХМБ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА