Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 301/ШШ2025/00681

 

 

                                                                          301/ШШ2025/00681

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Т банкны хүсэлттэй

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Мг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Учралзаяа нар оролцов.

           

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Т банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан хүсэлтээ: Зээлдэгч Т овогтой М /РД:../ нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Т банкны А салбарын харъяа “Ц” тооцооны төвтэй 321 тоот зээлийн гэрээ байгуулж 13,000,000.00 /арван гурван сая/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй цалин барьцаалсан хэрэглээний зээл авсан. Зээлдэгч Т.М нь зээл авах үедээ А аймаг Ц сум “Ч” хороолол ... тоот хаягт оршин сууж байсан бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин хугацаа хэтрүүлж нийт 126 хоног хугацаа хэтэрч үндсэн зээлийн төлбөр 7,421,484.81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 117,851.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,047.20 нийт 7,553,363.40 төгрөгийг төлөөгүй байна. Одоогийн байдлаар Т.М /РД:.../-гийн оршин суугаа хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Одоогийн байдлаар Т.М /РД:.../-гийн оршин суугаа хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Нэхэмжлэлд дараах нотлох баримтуудын хуулбарыг хавсаргав гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн хугацаа нь хэтрээд 4 сар болсон. Оршин суугаа хаяг нь тодорхойгүй, утас нь холбогдохгүй байгаа гэв.

 

 2. Хүсэлт гаргагч Т банкнаас:

- А аймгийн Ц сумын Т багийн засаг даргын тодорхойлолт

- Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

- Т банкны гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлэлийн хуулбар

- 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №321 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар

- Иргэний үнэмлэхийн хуулбар

- Т банкны харилцах дансны харилцагчийн хуулга

- Т банкны зээлийн дансны харилцагчийн хуулга

- Т банкны захирал С.Эын олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Т банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Мг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Т банк болон Т.М, Ж.Т нар нь 13,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр №321 дугаартай зээлийн гэрээ байгуулсан нь хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтээр тогтоогддог.

 

Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Т.М, Ж.Т нарт холбогдуулан 7,553,363.40 төгрөгийг төлүүлэх талаар нэхэмжлэл гаргах хүсэлттэй байгаа болохоо илэрхийлсэн зэргээр Т.М нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох үндэслэл үүссэн байна.

 

Хэрэгт авагдсан

-Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаагаар Т.М нь иргэний бүртгэлд бүртгэгдсэн А аймаг Ц сум Т багт бүртгэлтэй боловч уг хаягт оршин суудаггүй болох нь нотлогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

            Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш овогт Тын М /РД:../-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

          Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.9-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш овогт Тын М /РД:.../-г эрэн сурвалжилсугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т  заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох             Т.Мг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

          / Хүсэлт гаргагч Т банк Архангай салбар, утасны дугаар: .../

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ДОНИДДОЛГОР