| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00063/И |
| Дугаар | 137/ШШ2026/00034 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 137/ШШ2026/00034
2026 01 16 137/ШШ2026/00034
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б, Д.Н нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 4,663,086.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У хот Ч дүүрэг ..-р хороо, С-ын талбай-5, Г банкны төв байранд байрлах, Г банк ХК /ХХД:, РД:/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Б, Д.Н нар нь 2023 оны 09 дугаар сарын 22-ны өдөр Голомт банктай цалингийн зээлийн гэрээ /цалин зээл/ байгуулж 9,850,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Б.Б, Д.Н нар нь цалингийн зээлийн гэрээнд заасны дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зорчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 90 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 11-р сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,663,086.56 төгрөг, нотариатын төлбөр 14,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 89,559 төгрөгийн хамт Г банканд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн Э сум -р баг У гудамж .. тоотод оршин суух, Г овогт Б-гийн Б /РД:, утас: , Х овогт Д-гийн Н /РД: , утас: / нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б, Д.Н нар нь Г банкны нэхэмжилсэн 4,663,086.56 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г банк” ХК нь хариуцагч Б.Б, Д.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,663,086.56 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б, Д.Н нар нь зээлийн гэрээний үүрэгт 4,663,086.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагч нарын хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б, Д.Н нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 4,663,086.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б, Д.Н нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,559 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 44,779.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 44,779.5 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА