| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0134/э |
| Дугаар | 153 |
| Огноо | 2018-08-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 153
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.7, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Г.Б, М.Т, Э.И нарыг бүлэглэн, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Б, М.Т, Э.И нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, өсвөр насны шүүгдэгч Г.Б, М.Т, Э.И нарын эдлэх ялыг тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 зүйлийн 1 дэх хэсгийг 1.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Б, М.Т, Э.И нарт оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 зүйлийн 1 -т зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Б, М.Т, Э.И нарт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар тэднийг нэгдсэн тоо бүртгэлд хамруулан тодорхой ажиллагаа явуулахыг даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.И, Г.Б, М.Т нарыг шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулахыг Сүхбаатар аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.И, Г.Б, М.Т нарыг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Э.Иийн хууль ёсны төлөөлөгч М.Э, Г.Бын хууль ёсны төлөөлөгч М. Мөнхзул, М.Тгийн хууль ёсны төлөөлөгч А.Оюунаа нарт тус тус даалгасугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7,3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Э.И, Г.Б, М.Т нар нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.
9.Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Э.И, Г.Б, М.Т нарт мэдэгдсүгэй.
10. Өсвөр насны шүүгдэгч Э.И, Г.Б, М.Т нар нь цагдан хоригдоогүй, хэрэг бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Золбаяр, Д.Энхтуул нар гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Э.И, Г.Б, М.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА