Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/696

 

 

 

   2025            06             03                                       2025/ДШМ/696

 

Б.Ө, Д.Тнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Э.Үнэнсайхан, Б.Манлайжав,

шүүгдэгч Д.Түвшинбаяр, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын  21-ний өдрийн 2025/ШЦТ/744 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан, Г.Батбаяр нарын хамтран гаргасан, шүүгдэгч Д.Түвшинбаяр, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ө, Д.Тнарт холбогдох 2209001681506 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Гучид овгийн Б.Ө, 1989 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Мастер Төмөр Уран Дархан” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт .................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:...................../;

Говьсүмбэр аймгийн сум дундын шүүхийн ...................дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял,

Дундговь аймгийн сум дундын ..................... дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялыг 3 жил 5 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ................... өдрийн 774 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн ................... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

2. Боржигон овгийн Д.Т, 1985 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:........................./;

Шүүгдэгч Б.Ө нь үргэлжилсэн үйлдлээр:

- Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Сот-3 тоот хаягт 2 сарын хугацаанд хоёр давхар карказан сэндвич барилга барьж өгөхөөр харилцан тохиролцож "барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Т 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 8 удаагийн гүйлгээгээр 106.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- Сонгинохайрхан дүүргийн “Толгойт өртөө”-ний нутаг дэвсгэрт авто засварын зориулалтаар ашиглах 2 давхар төмөр карказан сэндвич барилга барьж өгөхөөр харилцан толиролцож "Барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Гаас 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Тоёота приус 41” загварын ZZW41-3326825 арлын дугаартай тээврийн хэрэгсэл болон 1.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 23.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

- Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зүүн бүсийн "Эвт" худалдааны төвийн хашаанд 18x24 метр хэмжээтэй 2 давхар төмөр карказан барилга, угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б 2022 оны 03 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нийт 168.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгийн 36 тоот газарт 18x10 хэмжээтэй 1 давхар төмөр карказан сендивчэн барилгыг 20 хоногийн дотор барьж өгөхөөр харилцан тохиролцож "Барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.О2022 оны 11 дүгээр сарын 09-өөс 2022 оны 11 дүгээр сарын 16-ны хооронд 01-75 УНВ улсын дугаартай “Лексус-470” маркийн тээврийн хэрэгсэл, мөн бэлнээр 30.000.000 төгрөгийг тус тус өөртөө шилжүүлэн авч нийт 90.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

- Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 14-346 тоот хаягт автомашин угаалгын газрын зориулалтаар 2 давхар карказан сендвичин барилга барьж өгөхөөр харилцан тохиролцож "Барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.З2021 оны 09 дүгээр сарын                          10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд 53.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да-Хүрээ” захын хажууд байрлах газарт 12x18 хэмжээтэй 2 давхар карказан сендвичин барилга барьж өгөхөөр "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Х2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 9-ний өдрийн хооронд 120.000.000 төгрөг болон 6.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий ёмкосыг тус тус өөртөө шилжүүлэн авч нийт 126.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

- Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороонд байрлах “Да-хүрээ” гудамжны 59-4 тоот хаягт 2 давхар төмөр карказан сендивчэн барилга барьж өгнө гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Н2022 оны 08 дугаар зарын 15-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд 81.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт усан бууны дулаалгын зориулалттай төмөр карказ бүхий сэндвичээр барилга барьж өгөхөөр харилцан тохиролцож "Барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Д2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 26.250.000 шилжүүлэн авч залилсан,

- Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27 дугаар гудамжны 1496 тоот хаягт үйлчилгээний зориулалттай 3 давхар төмөр карказан сендвичин барилга барьж өгөхөөр харилцан тохиролцож "Барилгын ажил гүйцэтгэх" гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.Аээс 2022 оны 03 дугаар сарын                   14-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 95.000.000 төгрөгийг шилжүүлэн залилсан,

- 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл хугацааны хооронд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 249в тоотод оршин суух иргэн А.Оэзэмшлийн блокон хашаа, гараж зэргийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 14.504.962 төгрөгийн шууд хохирол учруулж, энэ гэмт хэргийн улмаас 4.281.000 төгрөгийн хор уршиг учруулсан,

- 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 50-249 тоотод түр байрлах "Мастер төмрийн уран дархан" ХХК-ийн оффисын гадна хохирогч У.Ттэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний эзэмшлийн “Айфоне икс эс” маркийн гар утсыг булаан авч газарт шидэж, дээрээс нь хөлөөрөө дэвсэж хууль бусаар утгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 720.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 60 дугаар гудамжны 249 тоот гэртээ иргэн Д.Тбайгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үр дүн, гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар маргалдан улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хуруунд шарх, баруун гарын долоовор хуруунд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 50-249 тоотод байрлах “Мастер төмрийн уран дархан" ХХК-ний оффисын гадна талд хохирогч У.Ттэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөж биед нь зүүн чихний хэнгэрэг хальсны улайлт, хуйх, зүүн чихний ар, хүзүүнд цус хуралт, цээж, эрүүний зөөлөн эдийн няцрал, цээж, нуруунд цус хуралт, зүүн дал баруун зүүн өвдөг шилбэнд зулгаралт, баруун гарын эрхий хурууны үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байрны үүдэнд хохирогч Г.Гкомпанийн нэр хүндэд халдаж “Фейсбүүк цахим сүлжээнд пост бичсэн” гэх шалтгааны улмаас хохирогчийн толгойн тус газарт гараараа 5-6 удаа цохиж биед нь хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Шинэ зам” гэх газрын орчимд хохирогч Ж.Б, О.Бнарыг 32-28 УНЦ улсын дугаартай "Фузо" маркийн тээврийн хэрэгслийг авч явах гэлээ гэх шалтгааны улмаас маргалдаж хохирогч Ж.Бнүүр болон толгойн тус газарт гараараа цохиж биед нь уруулд няцарсан шарх, баруун дээд 3 дугаар шүдний хугарал, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол, хохирогч О.Бямбадэлгэрийн нүүр болон толгойн тус газарт гараараа цохиж биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал, хүзүүн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-ийн хашаанд хохирогч Ч.Ц‘Хашаанд байрлуулсан Си төмрийг өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь зүүн ухархайн доод, дотор ханын хугарал, баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хөмсгөнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Тнь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 50 дугаар гудамжны 249 тоотод байрлах хохирогч Б.Өын гэрт түүнтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үр дүн, гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар маргалдаж улмаар харилцан зодолдсоны улмаас хохирогч Б.Өын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн хугарал, дух, хоёр талын зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Д.Түвшинбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх: “Шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.Өод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Д.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Д.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Б.Өод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож,

Шүүгдэгч Б.Өод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өын энэ хэрэгт 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 3 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Энэ хэрэгт 4533 УНК улсын дугаартай, ZVW41-3326825 арлын дугаартай сувдан цагаан өнгөтэй “Тоёота приус 41” маркийн тээврийн хэрэгслийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Орос-3 дугаар сургуулийн баруун талд байрлах гражид битүүмжилсэн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хохирогч Ц.Гт буцаан олгож, энэ хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 118 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шүүгдэгч Б.Өын эзэмшлийн харилцах болон хадгаламжийн данс болох “Хас банк” дахь “5003755708” тоот данс, “Хаан банк” дахь “5225370505”, “5700164092”, “5166751292” тоот данс, “Богд банк” дахь “8000020164” тоот данс, “Худалдаа хөгжлийн банк” дахь “458063363”, “458063254” тоот данснуудын зарлагын гүйлгээг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн барьцааны /Төрийн сан 100900005406/ тоот дансанд 50.000.000 /тавин сая/ төгрөг байршуулсныг болон энэ хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Б.Өын нэр дээр бүртгэлтэй, 60-39 УБЧ улсын дугаартай, TRN2150017384 арлын дугаартай “Тоуоta Hilux” маркийн автомашин, 82-12 УАЕ улсын дугаартай NW21224245 арлын дугаартай “Хонда Инсайт” /Honda insight/ маркийн автомашин, 71-74 УАТ улсын дугаартай, NW207028936 арлын дугаартай “тоёота приус” маркийн автомашин, 45-33 УНК улсын дугаартай, W413326825 арлын дугаартай “Тоёота приус алпа” маркийн автомашин, 71-74 УНГ усын дугаартай, 2\/\Л/305400579 арлын дугаартай “Тоёота приус” маркийн автомашин, 82-28 УАК улсын дугаартай, VM20040725 арлын дугаартай “Ниссан ванетте” /Nissan Vanette/ маркийн авто машин зэргийг хохирол барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,

Шүүгдэгч Б.Өоос нийт 361.119.467 төгрөгийг гаргуулан Д.Түвшинбаярт 73.784.365 төгрөгийг, Г.Бд 94.210.500 төгрөгийг, Г.От 50.644.115 төгрөгийг, С.Зд 53.280.000 төгрөгийг, Д.Х75.920.855 төгрөгийг, Б.Н28.785.032 төгрөгийг, Ц.Дд 18.722.000 төгрөгийг, Г.Аэд 14.212.800 төгрөгийг, У.Тд 999.800 төгрөгийг, Г.Год 130.000 төгрөгийг, Ч.Цд 430.000 төгрөгийг тус тус олгуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хохирогч Ж.Б, О.Бнар нь нотлох баримтаа бүрдүүлэн гэм хорын хохирлоо Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч гэж иргэн Оюунчимэг нь худал мэдүүлэг өгсөн байдаг. Учир нь “Lexus 470”  маркийн машин дээр 30.000.000 төгрөг бэлнээр өгсөн мэтээр мэдүүлсэн. Надад бартераар “Lexus 470” маркийн машиныг 60.000.000 төгрөгт бодож өгснөөс өөр төлбөр тооцоо огт байхгүй. Харин Иргэний шүүхээс томилсон шинжээч миний хийсэн ажлыг 78.000.000 төгрөгийн өртөгтэй гэж тогтоосон байдаг. Үүнээс үзэхэд  О нэхэмжилж байгаа 90.000.000 төгрөг ямар нэгэн үндэслэлгүй юм. Иргэний хэргийн шүүхээс уг хэргийг түдгэлзүүлж байхад эрүүгийн хэргийг шийдвэрлэж байгаа нь хууль бус байгаа тул гомдолтой байна. Мөн О, З, Г нарын иргэний шүүхэд гаргасан гомдлыг шүүх хянаад хууль бус үйлдэл биш гэж үзэн түдгэлзүүлсэн байтал Сүхбаатар дүүргийн 2 дугаар хэлтсийн хошууч Мөнх-Эрдэнэ нь Эрүүгийн хэрэг мэтээр дүгнэж намайг эрүүгийн хэрэгт холбогдуулан хохироож байгаа үйлдэл нь дээрх хохирогч гэх этгээдүүдтэй үгсэн хуйвалдаж ашиг сонирхлын үүднээс хэрэгт хандаж үнэнийг мушгин гуйвуулж зөвхөн яллах талыг баримталж хэрэгтэн болгож байгаад гомдолтой байна. Би 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Золзаяатай “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж урьдчилгаа төлбөр авч барилгын суурь ажлыг эхлүүлсэн. Тус сардаа урьдчилгаа болох 53.400.000 төгрөгийг авсан. Барилгын суурийн ажлыг хийж дуусгасан. Уг суурийн ажлын өртөг 53.000.000 төгрөг болсон ба 2 дугаар шатны металл карказны ажил эхлүүлэх болоход санхүүжилт болох төлбөр тооцоогоо хийгээгүйгээс болж ажлаа эхэлж чадалгүй зогссон. Золзаяа нь юу ч хийгээгүй 2 ширхэг портер элс асгаад алга болсон гэж худал мэдүүлж, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй гэрээ зөрчсөн гуравдагч этгээдийг ажилд оруулсан гэдэг. Үүнийг ч өөрөө мэдүүлэгтээ дурдаж оруулсан байдаг. Уг гомдлыг Иргэний шүүхээс хянан хэлэлцээд миний хийсэн ажлыг 53.000.000 төгрөг болсон гэдгийг баримтаар нотлогдож байна гэж үзээд гэрээгээ зөрчиж санхүүжилтээ өгөөгүй, мөн гуравдагч этгээдийг хууль бусаар оруулсан Золзаяагийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэн хэргийг хаасан байдаг. Мөн хохирогч гэх этгээдүүд нь миний хийсэн ажлыг хийгээгүй мэт үгүйсгэж худал мэдүүлгээр няцааж зохиомлоор өөрсдийгөө хохирогч мэтээр харуулж хууль шүүхийн байгууллагыг хуурч, мэхлэх замаар өөрсдийн бурууг нууж намайг хилс хэрэгт холбогдуулж байгаа нь тодорхой байна. Миний гэрээт ажлаа үүргийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг гүйцэт үнэлж дүгнээгүй. Захиалагч этгээдүүдийн гэрээгээ зөрчсөн талаар огт дурдаагүй намайг хэрэгтэн болгож харлуулж мөрдөн байцаагч хошууч Мөнх-Эрдэнэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж зөвхөн яллах талыг баримтлан дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Миний хувьд хэн нэгэн хүн эрхээ хамгаалах, хамгаалуулахыг хүсэх хамгаалж чадах хамгийн том индэр нь байх ёстой гэж үздэг. Иймд шүүх бүрэлдэхүүн та бүхэн надад тулгарсан асуудлыг шүүж үнэн зөвийг дэнсэлж, шударгаар шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна.  

Учир нь хохирогч н.Алтансүхтэй 2022 оны 3 дугаар сард гэрээ хийж, 4 дүгээр сард компани гэрээний дагуу 20*12м хэмжээтэй барилгын суурийг хийхээр газар шорооны ажил эхэлсэн. Уг барилга барих талбай дээр  24м*15м хэмжээтэй суурийг хэмхэлж ачсан. Нийт газар шорооны ажил 15.760.000 төгрөг, суурь цутгахад 9.600.000 төгрөг, Пун хэвхаш мал 5.500.000 төгрөг болсон. Пин, Сапуд, Тай, Пансаа, Чансаа бетон нийт 14.000.000 төгрөг, нийт суурь 53.860.000 төгрөг, мөн 1 ширхэг Lexus 470 маркийн машин 63.000.000 төгрөгийг би Алтансүхэд өгч уг гэрээг дуусгасан. Алтансүх намайг их доромжилж, заналхийлж байсан болохоор Lexus 470 маркийн машин өгөөд тооцоо дууссан.

н.Тын хувьд хуучин бараа барилга гар аргаар техник ашиглан буулгасан экскаватор 3 хоног өдрийн 700.000 төгрөг, 8 ширхэг машин хог хаясан ба 1 ширхэг машин 250.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөг 4 хүн гараараа 14 хоног буулгасан. 1 хүний өдрийн цалин 80.000 төгрөг, хоолны мөнгө 10.000 төгрөг ба 4 хүний өдрийн зарлага 360.000 төгрөг болсон бөгөөд 14 хоногт 4.840.000 төгрөг, нийт буулгалтын зардал 8.940.000 төгрөг болсон ба дансны хуулгаар болон тухайн үед ажилсан ажилчид гэрчилнэ. 24м*12м хэмжээтэй барилгын суурь шал хийсэн суурь ухсан булсан дүүргэлт  хийсэн ба экскаватор 4 хоног ажилсан өдрийн 700.000 төгрөг нийт 2.800.000 төгрөг, дүүргэлтэд 10 ширхэг машин дайрга авсан ба 1 машин 180.000 төгрөгөөр авсан. Нийт 1.800.000 төгрөг болсон экскаватор эхлээд аяган суурь ухна 15 ширхэг, дараа нь булсан ба дам нуруу буюу шугаман суурь ухсан. Дараа нь дүүргэлт хийж тэгшилгээ хийсэн. Мөн 5 тонн индүү 2 удаа 3 цаг 3 цагаар индүүдсэн ба цагийн 100.000 төгрөг нийт 600.000 төгрөг дансны хуулгаар 5.200.000 төгрөг нотлогдоно. Сууринд шилэн арматур авсан ба тухайн үед төмөр арматур тасраад хомсдолд орсон байна. Нийт 3.200.000 төгрөг бусад дагалдах жижиг материалыг оруулаагүй.  

 Суурь 0 цэгээс доош 2000мм суусан ба хөлдөлтийн бүсээс хамаарч суусан /барилгын суурь цутгах стандартын дагуу/ сууринд нийт 50 м куб бетон 1 м3 175.000 төгрөг 8.000.000+750.000 төгрөг польш суурь шаланд нийт 4 удаа зогсоосон 1 зогсолт 2.400.000 төгрөг ажиллах хүчний зардал 12.000.000 төгрөг тохирсон ба нийт 26.350.000 төгрөг.

Шал 288 м2 талбайг 20 см зузаан цутгаж, 30 см*30 см алхамтай шилэн арматураар дан үе сээтэг боосон /6 мм/ 1м үнэ 650 төгрөг, 2000м орсон ба нийт 1.300.000 төгрөг бетон 60м3 орсон м250 марктай 175.000 төгрөг /1м3 үнэ/ 10.500.000 төгрөг шалны ажлын хөлс 1м2  үнэ 6.000 төгрөг, 288м2*6.000 төгрөг, 1.728.000 төгрөг нэмэлтээр усны гарам хийсэн тооцсонгүй нийт шалны зардал 13.528.000 төгрөг. Нийт хийсэн ажил 54.218.000 төгрөг болсон. Нэмэлт жижиг туслах пун, тен, сапуд, панса, чансааг би ер бодсонгүй. Тээврийн урсгал зардал маш их гардаг ойролцоогоор 5.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийн хооронд хангалттай гардаг.

Харин н.Ттой хийсэн ажил карказ 20м*12 м өндөр 8м манай компани кран болон тодорхой хэмжээний төмөр гаргасан. Нямдорж дан 200*100 двухтор гаргасан ба анх гэрээ хийхдээ 8 дугаар сард хийсэн. Тэр үед ах нь суурийг 7-10 хоногт цутгана гээд 62.000.000 төгрөг хийсэн. Манай компани урьдчилгаа мөнгөөр материал татсан, 7 хоногт 8м урт 15 ширхэг багана 12м урт дам нурууг 350*175-тай двахтавраар гагнаж бэлдээд Нямдоржийн утас 1 хэсэг холбогдоогүй 9 сарын эхээр 1 холбогдоод ажлаа хэзээ эхлэх вэ гэхэд миний ажил амжихгүй байна амжвал энэ намар амжихгүй бол хавар эрт эхэлье гэсэн. Манай компанийн ачаалал 9-10 сард ихэсдэг ба Замын-Үүдийн боомт болон давхар 2 ажилтай байсан. Би Замын-Үүд рүү ажилчдынхаа 70 хувийг аваад  явах үед чимээгүй байсан Нямдорж 10 дугаар сарын дундуур залгаад ажлаа хийе гэж ярьсан. Би хэд хэдэн ажилтай байсан. Гэнэт яриад манайх ажлаа шахаад карказаа угсарсан. Та санхүүжилтээ нэмж хийх үү гэтэл Сүхбаатар дүүргийн 2 дугаар хэлтсээс ярьсан чамайг хүн залилсан гэж ярьсан юм. Санхүүжилт тэгээд өгөхгүй гэхээр нь та тэгвэл туслах дам нуруу буюу 200*100 хэдхэн ширхэг дутаад байна түмэн төмөртөд байна аваад ир гээд авхуулсан ба манайх 90 хувь хийсэн.

Хтэй бол хийсэн газар шорооны ажил 18*12 хэмжээтэй, барилгын суурь 20*12*1.5 ухсан хөрсний сийрэгжилт 1.3-р бодох ба /20*12*1.5*1.3/ 468 м3*15.000=6.720.000 дайрга дүүргэлт хийсэн бас адилхан=6.720.000 дайрга буюу 27 ширхэг машин шавар хаяж 27 машин дайрга дүүргэлт хийсэн ба 3 удаа 3 тонн индүү 3 цаг 3 цагаар явуулсан цагийн 100.000*9 цаг=900.000 нийт хөрс хуулалт 6.720.000 дайрга дүүргэлт 6.720.000 индүү 900.000 нийт 14.340.000 төгрөг 1м3  үнэ 15.000 төгрөг экскаватор хово буюу өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл 1 ачихдаа 18 м3  ачдаг газар шорооны ажил хийх хугацаанд 3 удаа бохир булсан ба 5 тонн савыг сольсон бетонон кольцоо сольсон. Суурь хийсэн ба 18м*12м*1.2м хэмжээтэй 12 ширхэг анкер багана суулгаж зориулалттай 40 см өргөн шугаман суурийг шилэн 12мм арматуртай цутгасан /12=16/ арматур шилэн арматур 1088м*3200, 3.492.600 төгрөг, бетон м250  марктай 40 м3*185.000, 7.400.000 төгрөг пум, сапуд, пинтай 3.500.000 төгрөг ойролцоо үнэ ажилчдын цалин 4 хүн өдрийн 100.000*7 хоногт 3.200.000 төгрөг суурь нийт үнэ 21.592.000 төгрөг. Төмөр карзак багана в2 дхавтавр 350*175-тай 1 м жин 50 кг байдаг 6 м урт 8 ширхэг, 3м 4 ширхэг, 12 м 1 дам нуруу 1 нийт 350м*175-тай двахтар 96м*50 кг=4800 кг Ануруу 300*150-тай двахтавр 48м*36кг=1728 кг ба лист таваг бодоогүй болно. /600-800 кг орсон/ Нийт 6.528 тонн*4.800.000 /1 тонн карказ гагнах угсрах үнэ 30.000.000 төгрөг буюу нийт 51.592.000 төгрөг болсон.

н.Баяраатай бол 2022 оны 3 сард ажил гүйцэтгэх гэрээ хийсэн ба манай компани гэрээний дагуу Корказ бэлдсэн “Эвт өндөр ХХК” буюу Баяраа тохирсон хугацаандаа сууриа цутгаагүй ба 7 сарын сүүлээр дууссан. Манай компанийг очдог өдөр гүйцэт дуусаагүй бид 2 хоног хүлээсэн. Анх гэрээ байгуулахдаа Баяраа бид 2 төсвөө буруу бодсон ба харилцан тохирон зөрүү үнийг 2 тал тэнцүү хуваахаар болсон. Мөн тээврийн зардал анх бодоогүй тэрийг бодсон. Жишээ болгоод хийсэн ажлаа энгийн аргаар бодож байтал 18м*24м хэмжээтэй 2 давхар төмөр карказ гаргаж бэлдэж угсарсан 90 хувь хүртэл угсарсан. Багана 8м урт 20 ширхэг нийт 160м, 350м*175-тай двахтавраар хийсэн ба 1м-50 кг байдаг. Нийт 8000 кг буюу 8 тонн төмөр зөвхөн багана орсон ба 180м, 350*175-тай двахтавр хийсэн ба 1 м төмөр 50 кг байдаг нийт 9000кг буюу 9 тонн төмөр орсон. Туслах дам нуруу 6м урт 80 ширхэг  орсон нийт 480м ба 200*100-тай двахтавраар хийсэн 1м төмөр 29.9 кг байдаг нийт 5992 кг буюу 6 тонн нийт 23 тонн төмөр болсон. Төмөр карказны үнэ 2022 онд бусад төмрийн худалдаанд 5.000.000-5.500.000 төгрөгийн ханштай байсан. Угсралт ороогүй үнэ манайх харин 4.800.000-тай байсан ба 4.800.000*23 тонн= 110.400.000 төгрөг энэ дээр хоёр кранаар тээвэр  хийсэн ба нэг машин ачаа 3.000.000 төгрөг ба нийт 6.000.000 төгрөг хийсэн. Ажил 116.400.000 төгрөг болсон ба нийт Баяраа, манай эхнэр Мөнгөнчимэгийг согтуу ирж оролдож эхнэрт алгадуулсан. Үүнээс болоод “Эвт-Өндөр” ХХК-тай гэрээ цуцлан гэрээгээ дүгнэсэн. Үлдэгдэл 45.000.000 төгрөгийг тохирсон. Анхан шатны шүүх дээр өмгөөлөгч нь өөрөө надаас 45.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна уу гэсэн ба илт иргэний маргааныг эрүүгийн маргаан болгоод байгаа.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Үнэнсайхан, Г.Батбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Улсын яллагчийн зүгээс Д.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Д.Тнь өөрийн үйлдэл маргаж, өөрийгөө гэм буруугүй эсэх талаараа нотолж чадаагүй. Шүүх Д.ТБ.Өын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж гэм буруутай тооцсон.

Мөн уг хэрэгт Б.Ө, Д.Тнарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэн гэм буруутайд тооцож, Б.Өыг эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Д.Тгэм буруутайд тооцсон ч эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 1.4, 6.1, 6.7 заалтуудад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч Д.Тнь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Үндсэн хууль, эрүүгийн хууль, бусад хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Д.Тнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөггүй нь Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх нөхцөл байдалд тогтоогдоогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүн гэдэгт өөрийн гэм бурууг ухамсарлаж, хэрэг хянан шалгах ажиллагаанд гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно гэсэнтэй зөрчилдөж байхад шүүх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Д.Ттухайн гэмт хэргийг үйлдэхдээ Б.Өын гэр, орон байранд хэрүүл маргаан үүсгэж улмаар зодолдсон гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Иргэний орон байр халдашгүй байдалд халдсан. Хэрэг учрал болох үед Д.Тнь өөрийн эх Замандын хамт Б.Өын гэрт очиход Б.Ө нь өөрийн бага насны дөрван хүүхэд, эхнэрийн хамт гэртээ амарч байсан. Анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэн судлуулахад хэрэгт авагдсан сиди дээрх бичлэгт Б.Өын бага насны хүүхдүүд хөнжил нөмөрсөн, тус үйл явдлыг харж байсан.  Д.Т Б.Өын гэрт ороход ямар хүмүүс байсан эсэх талаар тодруулахад “мэдэхгүй, харанхуй байсан” гэж мэдүүлэх хэдий ч бусад мэдүүлгээр гэрт гэгээтэй байсан гэх зэрэг байдлаар зөрүүтэй мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл Д.Тхууль, зүйл бус үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж гэм буруутай тооцоход хүргэсэн үйл баримтад тулгуурлаж үйлчлүүлэгчийнхээ хүсэл сонирхлын дагуу өмгөөлөгчийн зүгээс Д.Түвшинбаяр, Заманд нарын үйлдлийг “Орон байранд нэвтэрч хэрүүл маргаан үүсгэсэн, хүүхдүүдийн хажууд хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргасан эсэх талаар” шалгуулах хүсэлтийг гаргаж байсныг хүлээж аваагүй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.3 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд заасан нөхцөл байдал байгаа эсэхийг шалгуулахаар хүсэлт гаргахад хүлээж аваагүй. Энэ нь өөрөө хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд Б.Өыг буруутгах, хэрэгт ялгамжтай хандах буюу ялгаварлан гадуурхах байдлаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих” гэж үзэх хуулийн заалтад хэд хэдэн нотлох баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларч баримтыг нотлох баримтаар тооцсон. Мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч гэсэн заалтыг хангалттай хэрэгжүүлээгүй. Гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгийг эргэлзээгүй, бодит байдалтай хэрхэн уялдаа холбоотой талаас нь хянаж нягтлаагүй, төсөвчин, үнэлгээчний гаргасан төсөв нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг үеийн нөхцөл байдал, зах зээлийн үнэ ханш нь бодит байдалтай нийцээгүй байхад хэт нэг талыг баримталсан байдлаар нотлох баримтыг үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих байдалд хүргэсэн.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 06 дугаар сарын 25 өдрийн дугаар №36А дугаартай Б.Өод гардуулж өгсөн яллах дүгнэлтийн хувьд /10хх 41, 187-227/ “тогтоох нь” яллагдагч Б.Ө, Д.Тнарт холбогдох эрүүгийн 2209001681506 дугаартай эрүүгийн хэргийг харьяаллын дагуу “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй.” гэх мөн хуудасны дугаарын байрлал, “ гэсэн бичвэрүүдтэй яллах дүгнэлтийг гардуулан өгсөн. Харин прокурорын зүгээс Эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэхдээ прокурор яллах дүгнэлтдээ засвар оруулж, /10хх 187- 227тал/ -д “тогтоох нь” хэсгийн 2 харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй.” гэх,

Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааны үед буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтийг өмгөөлөгч нарын зүгээс гаргасан ба тус хүсэлтэд яллагдагчид гардуулан өгсөн яллах дүгнэлтэд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй гэж бичигдсэн байна. Хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж байгаа нь хуулийн дээрх заалтуудыг зөрчиж байна гэдгийг аман байдлаар илэрхийлэхэд шүүх хүлээж аваагүй, үүнд дүгнэлт хийлгүй яллагдагчийн шүүхэд шилжүүлсэн.

Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтийг яагаад хоёр өөр янзаар бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр гаргасан шүүхийн харьяалалтай холбоотой хүсэлтийг хэлэлцэхгүйгээр шийдвэрлэсэн. Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2. дах хэсэгт заасан гэмт хэргийн үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцохдоо мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.6 дугаар зүйлийн 2, 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт хуульчилсан.

Хэрэгт нотлох баримтаар гэрч эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр /1хх 112/ “Арвижих Эстимэйт” ХХК захирал Цогтбаатарын Хөхөөсүрэн гарын үсэг зураагүй. Яллах дүгнэлтийн хавсралт болон нотлох баримтаар тооцож мэдүүлэг авсан, дуудлагаар очсон Цагдаагийн газрын алба хаагч Гэрч. Д.Батчулуун мэдүүлэгтээ гарын үсэг байхгүй. /Шүүхийн шийтгэх тогтоолын 60 тал гэрчээр мэдүүлснийг үнэлсэн. /2хх 161-163/,

Гэрч “Бат сендвич”ХХК-ийн захирал Начингийн Жаргал юм уу, Д.Баттулга юм уу, овог нэр зөрүүтэй. /6хх 1-2/, Эрүүгийн №220903136 0316 -тай хэрэгт Д.Х гомдлоор Б.Өыг Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол үйлдэж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт, хохирогчоос 2 удаа мэдүүлэг авсан, Төсөвчин А.Уранчимэгийн төсөв, үнэлгээ гаргуулсан, гэрч болон яллагдагчаар Б.Өоос мэдүүлэг авсан бусад баримтууд байгаа хэдий ч мөрдөн шалгах ажиллагаа дуусгавар болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн, бодит байдлыг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэхэд нотлох баримт хэрэгт хүрэлцэхүйц цуглараагүй байхад хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтын агуулга бүрэн дүүрэн хэрэгжээгүй, хэргийг тал бүрээс нь нягталж шалгаагүй гэж үзэж байна.

Б.Өоос яллагдагчаар татагдсан эрүүгийн хэрэгт гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг аваагүй. Тухайлбал, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Эрүүгийн 2209034170432 дугаартай хэрэгт Б.Өыг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдсэн хэрэгт Б.Өоос гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг аваагүй. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн 2209018150395 дугаартай хэрэгт Б.Өоос гэрчээр мэдүүлэг аваагүй зэрэг талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлтүүдийг гаргаж байсан.

Улсын Ерөнхий прокурор газар 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 4/421 дугаартай прокурорын тогтоолыг хүлээн авахаас татгалзах тухай хариуд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд прокуророос аливаа хүн, хуулийн этгээдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах шийдвэр гаргахад түүнийг заавал гэрчээр асуусан байхыг хуульчлаагүй.” гэх албан бичгийн хариу өгч байгаатай санал нийцэхгүй байсан. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дах хэсэгт заасан прокурорын хянан шалгах ажиллагаанд хамаарч байхад, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилтын утга алдагдах, хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг нь бүрэн гүйцэт хэрэгжээгүй, мөрдөн шалгах ажиллагааг дуусгасан. /8хх 97-100/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоол 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр №16 дугаар тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 16.5-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарт: 5.1.3. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч мэдүүлэг өгөх нь хэргийн нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой боловч нөгөө талаас өөрийгөө өмгөөлөх, хамгаалах Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгогдсон боломж тул үүрэг, хариуцлага бус эрхийн хэрэгжилт болохыг удирдлага болгон хуулийн 5.2, 35.9 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагад нийцүүлэн мэдүүлэг авна. 5.1.4. Яллагдагч, шүүгдэгч нь гэмт хэрэгт биечлэн оролцсоны улмаас хэргийн үйл баримтын тодорхой дараалал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, санаа сэдэлт, хөнгөрүүлэх, цагаатгах нөхцөл байдлыг мэдүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтын талаар өөрийн дүгнэлт, няцаалтыг хэлэх, мөн бусад яллагдагч, шүүгдэгч нарын хэргийн оролцоог илчлэх боломжтой тул гэм буруугаа хүлээн үнэн зөв мэдүүлж буй тохиолдолд гэрчийн мэдүүлгээс илүү өргөн хүрээнд мэдээлэл өгөх боломжтой. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг бүрэн дүүрэн хангагдахгүй байна гэж үзэж байгаа.

Эрүүгийн №220900168 1506 дугаартай хэрэгт Б.Ө нь нэр бүхий хохирогч нартай ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт, маргаан бүхий мөнгөн дүнг улсын яллагчийн зүгээс хохиролд тооцож, яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан. Тухайн хэмжээг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлээ болгож, хохирлын хэмжээнд хүлээж авч үнэлэн, хохирогч нарт төлөх төлбөрийн хэмжээг яллах дүгнэлтийн хавсралтад заагдсан мөнгө дүнгийн хэмжээгээр хохирлын төлөх хэмжээ гэж тогтоосон.

Хэрэгт Б.Өын хийсэн ажил үйлчилгээг, хэргийг мөрдөж байсан мөрдөгч нарын зүгээс тухайн үед үйлчилж байсан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл.Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх гэснийг үндэслэж шинжилгээ хийлгэж байсан. Барилгын хөгжлийн төвийн шинжээч нарын дүгнэлтүүдээр болон бусад шинжээч нарын дүгнэлтүүдээр Б.Өын хийж гүйцэтгэсэн сендвичэн барилгын суурь болон бусад краказ төмөр багана, хана гэм мэт ажлыг ашиглаг боломжгүй гэсэн нэг ч дүгнэлт гаргаагүй байдаг ба тус шинжээч нарыг зүгээс Иргэний хуульд захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргийг, зөрчсөн байна гэдэг л зүйл дүгнэлтүүдэд тусгагдсан байдаг. Улмаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хийж гүйцэтгэсэн ажлын төсөвт өртгийг тогтоолгохоор төсөвчнөөр үнэлгээг гаргуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээ хийгдсэн байдаг ба хохирогч нарын зүгээс үнийн хувьд арай илүү үнэлэгдсэнийг хохирогч нар хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр суурийг илэрхийлсний дагуу дахин шинжээч томилуулж төсөв гаргуулж өмнөх төсөвт өртгөөс багаар үнэлэгдсэнийг хохирогч нарыг зарим нь хүлээн зөвшөөрдөг.

Хохирогч нарын зүгээс тухайлбал, өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн хүсэлт /1хх 110/, “Дамно”ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр, компаниар суурийн ажлын үнэлгээг хийлгэсэн бөгөөд суурийн ажлыг 47.882.236 төгрөгөөр үнэлснийг хохирогчийн хувьд зөвшөөрөхгүй байна. “Арвижих эстимэйт” ХХК-ийн хариу дүгнэлт /1хх 119-122/ 32.505.635 төгрөг, баганан болон шугаман суурийг хослуулж хийсэн байна. 2м250 зуурмагаар 278,91мкв хэмжээтэй цутгасан гэснийг хохирогчийн хувьд зөвшөөрсөн. “Эвт худалдааны төв” Баяраагийн мэдүүлэг /4хх 190/, “Фэйр Валушн” ХХК болон  хохиролтой холбоотой шинжээчийн дүгнэлт /4хх 214-216/, хх 12-33/

Г.О нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Өод холбогдуулж нэхэмжлэл гаргаж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 181/Ш32023/12824 дугаартай захирамжийн хариуд “Лэндс үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн тайлан нийт 78.347.315 төгрөг үнэтэйгээр хийгдсэн ажил үнэлэгдсэн. /10хх 248, 11хх 9/, Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт Б.Өын зүгээс хийсэн ажил, баригдсан барилгын ажлын суурь болон бэлтгэн нийлүүлсэн бараа материалын тооцоо, ажилчдын цалин хөлс, ажлын үнэлгээ зэрэг нь харилцан адилгүй байдлаар үнэлэгдсэн байхад анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийн үйл баримтад тулгуурлан шинжээчийн тайлан, төсөвт үнэлгээг эргэлзээгүй талаас нь үнэлж, хохирлын хэмжээг тогтоох байтал, хохирогч нарын хүлээн зөвшөөрсөн дүнгээр яллах дүгнэлтэд тусгагдаж, шүүх шийтгэх тогтоолдоо тухайн хэмжээгээр буюу хохирогч нарын байр суурыг хүлээн зөвшөөрсөн дүнгээр хохиролд тооцсон нь гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохиролд тооцохдоо буруу тооцсон гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын 70 дахь талд “хохирол, хор уршиг, хохирол төлөгдсөн байдал” гэх хэсэгт Б.Ө нь шүүхийн барьцааны дансанд 50.000.000 төгрөгийг байршуулсан талаар тусгасан ба А.Очир, түүний хууль ёсны төлөөлөгчид 16.874.000 төгрөгийг шилжүүлсэн талаар тусгаагүй. Тус шийтгэх тогтоолын 67 талд заасан хэсэгтэй санал нэгдэхгүй байна.

Учир нь гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож байсан гэх үйл баримт хохирогч нарын болон Б.Ө нарын гар утасны цахим захидал, Б.Өын харилцах банкнуудын ашиглах дансны хуулгаар Ажил гүйцэтгэх гэрээ нь үүрэг бодитоор хэрэгжиж байсан гэх үйл баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад шүүх харгалзан үзээгүй. Ажил гүйцэтгэх гэрээ гүйцэт хэрэгжих боломжгүй болсон шалтгаант нөхцөл нь захиалагч тал болох хохирогч нарын зүгээс гэрээнд заасан хугацаандаа төлбөр мөнгөө бүрэн гүйцэт шилжүүлэхгүй бага бага хэмжээгээр тасалж шилжүүлдэг. Эсвэл гэрээнд заагдсан хугацаанд санхүүжилтээ шилжүүлдэггүй зэрэг нөхцөл байдал нь гүйцэтгэгч тал болох Б.Өын зүгээс гэрээнд заасан хугацаанд ажил гүйцэтгэх өгөх боломжгүй байдал үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байсан гэх баримт хэрэгт мөн цугларсан байдаг. Б.Өын зүгээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт урьдчилгаа төлбөрийг авснаа хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар  маргадаггүй, захиалагч талын гэрээнд заасан ажил үүргийг Б.Ө өөрөө санаатайгаар саатуулаад, удаасан, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж, өөрийн хууль бус үйлдэлдээ хүрэх хүсэл зорилго биелүүлэх гэж идэвхтэй үйлдэл хийсэн гэх үйл баримт авагдаагүй. Б.Өын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан хэрэгт гэрээний харилцаанд анхнаасаа хохирогч нарт хохирол учруулах, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх гэсэн сэдэлт зорилго, хүсэл сонирхол байгаагүй гэдэг нь түүний харилцах дансны хулгуудаас харагддаг. Тус дансны хуулгаас Б.Ө нь захиалагч нараас авсан мөнгөө амин хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн гэх баримт бага,  дийлэнх нь бараа материалын захиалгын зардал, ажлын гүйцэтгэлийг хангах зорилготой тоног төхөөрөмж, техникийн түрээс, ажилчдын цалин, хоол, ажлын хувцас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, татвар зэрэгт төлбөр төлсөн баримтаар байгаа бөгөөд анхнаасаа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх гэсэн сэдэлт зорилго нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна.  Б.Өын дансны хуулгаас харахад хохирогч нараас өөр харилцагч иргэн, хуулийн этгээдийн ажил бараа үйлчилгээний төлбөрүүд орж байсан гэдгийг итгэх өөр бусад төлбөрийн гүйлгээнүүдийг мөн харж болохоор байдаг. Б.Өын зүгээс хохирогч нартай өөрийн хийж гүйцэтгэсэн ажил дээр хохирогч нартай нүүрэлдэж мэдүүлэг өгье гэсэн хүсэлтийг гаргасан боловч эрх бүхий албан тушаалтнууд хүсэлтийг хүлээж аваагүй, хангаагүй. Хэрэв нүүрэлдүүлж мэдүүлэг авах байдлаар хэргийн үйл баримтын талаар тодруулах, хэн нь хэнтэйгээ ажил үйлчилгээгээ хэрхэн хэрэгжүүлэх талаар анх тохирсон ажлыг гүйцэтгэх талаар дэлгэрэнгүй мэдүүлэх боломжтой байсан.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хэрэг нэгтгэх тухай хүсэлтийг гаргахад хүлээж аваагүй. Тодруулбал, Б.Өыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2129001900024 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолыг анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Дээрх тогтоолоор Б.Өыг бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байсан. Өмгөөлөгч бид яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гарсан цаг хугацаанаас хойш дээрх прокурорын тогтоолыг Б.Өын хэлснээр мэдсэн.

Иймд өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5, мөн зүйлийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтуудыг үндэслэл болгон Б.Өод холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас зүйлчилсэн зүйлчлэл нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэх хэрэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил тул хэргийг нэгтгүүлэх тухай хүсэлт гаргасан боловч шүүх шийдвэрлээгүйд гомдолтой талаар Б.Ө хэлсэн. Иймд энэ хэргээ бусад хэргийн хамтад нь нэгтгүүлж шийдвэрлүүлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байхад шууд хамааралтай гэж үзэж байна. Иймд Б.Өод холбогдох хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэхэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд цугларч, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагдаагүй, шинжээч нарын дүгнэлтүүд хоорондоо эрс зөрүүтэй, хохирогч нарын зүгээс өөрсдийн үнэлэмжээр үнэлгээг хүлээн зөвшөөрсөн байдал, шинжээ нар төсөв, үнэлгээний ажил дутмаг төсөвлөж, үнэлсэн зэрэг нь хэргийн зүйлчлэл, хохирлын хэмжээ, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан зэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зорилтод нийцэх байдал нь дутмаг, хүрэлцэхгүй байна гэж үзэж байна.

Б.Өын хохирогч нарт учирсан, хохирлын хэмжээ 361.119.467 төгрөгөөс 50.000.000 төгрөгийг шүүхийн барьцааны дансанд байршуулсан.  Мөн А.Очирт 16.874.000 төгрөгийг өөрийн үйл ажиллагааны орлог, байгууллагын эрсдэлийн санд хуримтлуулсан байсан мөнгөнөөсөө хохирлыг төлж барагдуулсан. Цаашид хохирогч нарын хохирлыг өөрөө ажил хөдөлмөр эрхэлж олсон орлогоороо нэг жилийн хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулж өгнө үү.

Учир нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Б.Өод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тогтоосугай гэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4. дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт, заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн хувьд аль аль ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд заасан торгох ял байх тул миний үйчүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хорих ял оногдуулсныг өөрчилж торгох ял болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Түвшинбаяр, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Тнь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Өтой “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, сэндвичин барилга бариулахаар тохиролцсоноор түүнд нийт 106 сая төгрөгөө залилуулж хохирсон юм. Б.Ө нь тухайн үед Д.Тхуурч, худал хэлж мөнгийг нь шилжүүлж аваад элдэв шалтаг хэлж, утсаа авахгүй алга болж, байнга хугацаа зааж, хэд хоногт ажлыг дуусгана гэж явсаар уг асуудлаар уулзахаар гэрт нь очсон Д.Тхэл амаар доромжлон, зориуд хэрүүл маргаан үүсгэж, эцэст нь түүний биед халдаж, гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон. Б.Ө нь Д.Т гадна хэд хэдэн иргэнийг залилж хохироосноос гадна 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Мастер төмрийн уран дархан” ХХК-ийн оффисын гадаа иргэн У.Түвшинтөрийг зодож, мөн өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн байранд өр авлагын маргааны улмаас иргэн Г.Гыг зодож, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Шинэ зам” төв дээр мөн өр авлагын маргааны улмаас иргэн Ж.Б, О.Бнарыг зодож, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Тэнгэрлэг бүтээмж” ХХК-ийн хашаанд Ч.Цг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож эдгээр хэргүүдэд шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан юм.

Д.Т2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ээж Т.Замандийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Б.Өын гэрт ажлаа шаардах, эсвэл мөнгөө авах зорилгоор очсон. Гэтэл Б.Ө зориуд хэрүүл маргаан үүсгэж, хохирогч Д.Ттүлээний хайрцаг дээр гишгэлээ хэмээн үндэсгүйгээр дайрч давшлан, улмаар гэрээсээ чирч гарган, түүнийг зодож, биед нь гэмтэл учруулсан. Хохирогч Д.Тцагдаа дуудсаны дараа Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн үүдэнд Д.Тлуу дахин дайрч, түүний машин руу өшиглөх цохих зэргээр өдөөн хоргоож, машинаасаа бууж ирмэгц нүүр лүү нь мөргөсөн байдаг. Б.Ө Д.Тмөргөсөн энэ үйлдлээрээ өөрийнхөө биед гэмтэл учруулан, шүүх эмнэлэгт үзүүлж, хамрын яс хугарсан тухай дүгнэлт гаргуулсан нь хохирогч Д.Тяллагдагчаар татуулан шүүхээр ял шийтгүүлэх үндэслэл болсон юм. Б.Өын энэ үйлдэл нь Д.Тмөнгө төгрөгөө нэхэж, цагдаа хуулийн байгууллагаар явуулахгүй гэсэн санаатай үйлдэл, дарамт шахалт байснаас гадна Д.Тзодож гэмтээсэн асуудлаа мөн үгүйсгэх, харилцан зодолдсон болгож, гомдлыг буцаалгах санаа зорилготой байсан нь тодорхой байдаг юм.

Б.Өод холбогдох эрүүгийн хэрэгт түүний биед гэмтэл учирсан эсэхийг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7 удаагийн дүгнэлт байдаг бөгөөд түүний дотор хамрын яс нь гэмтсэн тухай 4 удаагийн дүгнэлт байгаа нь дээрх дүгнэлтэд хүргэж байгаа юм. Хохирогч Д.Тнь Б.Өыг зодож цохиогүй, түүний биед гэмтэл учруулаагүй. Харин Б.Ө Д.Түвшинбаярт зодуулсан болж, түүний хамар гэмтсэн болж байгаа асуудал нь зөвхөн ганц удаагийн тохиолдол биш гэдэг нь түүний хамрын гэмтлийн талаар гаргасан дээрх 4 удаагийн дүгнэлтүүдээс тодорхой харагдана. Тухайлбал Б.Өын хамарт гэмтэл учирсан тухай шинжээчийн 4 удаагийн дүгнэлтэд түүний “Медтравма” эмнэлэгт хийгдсэн “Компьютер томограф”-ийн шинжилгээний хариу бичигдсэн байх бөгөөд уг шинжилгээний хариу, Б.Өын хамар ясанд учирсан гэмтлүүд бүгд адил байдаг. Б.Ө Д.Түвшинбаярт зодуулсан гэх 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бусдад зодуулсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гарган, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 8064 тоот дүгнэлт гаргуулсан байх бөгөөд уг дүгнэлтэд “Медтраума” эмнэлгийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн толгойн компьютер томографын шинжилгээний дүгнэлтийг үндэслэсэн тухай тэмдэглэсэн байдаг. Энэ дүгнэлт, компьютер томографын шинжилгээний онош нь Д.Түвшинбаярт зодуулсан гэх 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11822 тоот дүгнэлттэй ямар ч зөрүүгүй ижил байдаг, харин Д.Түвшинбаярт зодуулсан гэх цаг хугацаанд тэрээр компьютер томографын шинжилгээ хийлгээгүй байдаг юм. Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж дүгнээгүй, хавтаст хэрэгт авагдсан “Медтраума” эмнэлгийн тодорхойлолт, албан бичиг, Б.Өын хамар ясны гэмтлийн талаарх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б.Ө Д.Тнарын хооронд болсон үйл явдлын талаарх гэрч хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад ач холбогдол өгөөгүй, Д.Т“Цагаатгах” тухай шүүхэд гаргасан Д.Түвшинбаяр, түүний өмгөөлөгч нарын тайлбар дүгнэлтүүдийг огт няцаагаагүй, “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” тухай заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, гэм буруугүй гэж маргаж байгаа Д.Түвшинбаярт оногдуулсан 450.000 торгох ялыг “Чөлөөлсөн” шийдвэр гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Б.Ө нь Д.Тцагдаагийн байгууллагад гомдол гаргасан, түүний гомдлын дагуу Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэдгийг мэдсээр байж Б.Түвшинбаяртай гэрээ хийж, угсарч өгөхөөр тохиролцон мөнгийг нь авсан 12*24 метрийн харьцаатай караказ төмрийг 82 саяар “Зарна” гэсэн зарыг өөрийн “Төмрийн уран дархан” гэсэн фейсбүүк хаягтаа байнга тавьж байршуулсаар бусдад худалдсан. Худалдсан мөнгөнөөсөө хохирогчид нэг ч төгрөг төлөөгүй. Б.Түвшинбаярыг цагдаагийн байгууллагад гомдол гаргасных нь төлөө удаа дараа басамжлан “Банди минь ээжийн чинь нүдэн дээр банди болгодог байж чамайг”, “ Хохь чинь муу пизда, танайд зориулсан карказыг 82 саяар зарж байна” гэх мэтээр доромжилж, айлган сүрдүүлж, эцэст нь ажлаа шаардаж, мөнгөө нэхэж гэрт нь очсон хохирогчийг зодож гэмтээн, өөрөө зодуулсан болж гүтгэсэн. Түүнд хууртаж, газраа чөлөөл гэж шаардсанаар өөрийн эзэмшлийн газар дээрх хашаа, дотор нь үйл ажиллагаа явуулж байсан байр байшингаа нурааж давхар давхар хохирсон, “Нил” суурь гэх нэрийдлээр цаашид ашиглах ямар ч боломжгүй суурь хийж, хохирогчоос авсан бэлэн мөнгөнөөс 30 гаруй сая төгрөгийг хасуулсан зэрэг давхар давхар хохироосонд маш их гомдолтой байна.

Б.Ө нь фейсбүүкээр гоё зар тавьдаг, үнэтэй машин, 9911-тэй утас түрээслэн бусдад маш их итгэл төрүүлдэг, хашаандаа хадгалсан нэг л байшингийн караказ төмрийг үзүүлэн олон хүнийг хуурч мэхэлсэн, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байхад анхан шатны шүүх түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзахгүйгээр ял шийтгэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Өыг Өмнөговь аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол гарсан байдаг. Үүнийг нэгтгүүлэх саналыг шүүхэд гаргасан боловч энэ асуудлыг шүүх шийдвэрлээгүй. Хохирогч Ц.Г шүүгдэгч Б.Өод өгсөн тээврийн хэрэгслээ буцааж авсан учраас өмчлөх эрхийг шилжүүлж, гомдол гаргаагүй. Энэ асуудлыг гэмт хэрэгт тооцож анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хохирогч О тухайд Иргэний эрх зүйн маргаан учраас тухайн үед шинжээчийн дүгнэлт гарч, хийж гүйцэтгэсэн ажлын талаар гэрч нар мэдүүлэг өгч ажиллагаа явагдаж байх хугацаанд хохирогч нар дахин Эрүүгийн хэргийн шүүхэд давхар гомдол гаргаж хэрэг үүссэн байдаг. Энэ асуудлыг давж заалдах шатны шүүх харгалзаж үзнэ үү, Очирын хувьд бусдын эд хөрөнгө устгах гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлэг өгсөн, одоо Очир нас барсан мэдүүлэгтээ “намайг байр ав гэсэн, би байр авахгүй зөвхөн бэлэн мөнгө авна” гэж хэлсэн талаар мэдүүлдэг. Энэ гэрчийн мэдүүлэгт дурдсанаар гэмт хэргийн шинжгүй байна. Улсын дээд шүүхийн 2000 оны 56 дугаар тогтоолд заасан иргэний эрх зүйн харилцаа.” гэв.

Шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Б.Манлайжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанд би өмгөөлөгчөөр оролцох хүсэлт гаргасан, уй гашуу тохиолдсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, биечлэн оролцох хүсэлтийг бичгээр гаргасан боловч анхан шатны шүүх өөр өмгөөлөгчтэй гэх агуулгаар шүүх хуралдааныг явуулсан. Анхан шатны шүүх миний шүүх хуралдаанд оролцох мэтгэлцэх, өмгөөлөх эрхийг хязгаарласан үйл баримт байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн учраас гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Ттус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Би уг гэмт хэргийг үйлдээгүй, Б.Өод гар хүрээгүй. Энэ асуудалтай холбогдуулж цагаатгаж өгнө үү.” гэв.

Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг зөв үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хохирогч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох шаардлага хангахгүй байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад шүүгдэгч Б.Ө, Д.Тнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлын хүрээнд тодруулан бүрэн шалгаж дүгнэх шаардлагатай гэж үзлээ. 

1. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө Б.Ө нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр “Мастер төмрийн уран дархан” ХХК-ийн баримт бичиг, тэмдгийг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Э.Ууганбаяртай 351.082.500 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулж,  мөн “Ботгон хөөвөр” ХХК-иас санхүүжилт олж ирэхээр нь мөнгийг нь шилжүүлье гэж 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 42.770.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 212900190024 дугаартай прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх бөгөөд уг тогтоолыг /12хх 18-20/ өмгөөлөгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн байхад энэ талаар шийдвэрлээгүй орхигдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь нэг төрлийн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу бөгөөд хэргийг нэгтгэж, нэг мөр хянан шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

2. Мөн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Д.Тхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас Д.Тчөлөөлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүйгээс гадна шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.

Учир нь, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасан хүний хувийн байдлыг харгалзан албадлагын арга хэмжээ хэрэглэдэг өвөрмөц зохицуулалт юм.

Гэтэл шүүгдэгч Д.Тнь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, Б.Өын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй гэж маргасаар байхад шүүх шийтгэх тогтоолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

3. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой дүгнэлтийг хийгээгүй байна. Тодруулбал, шүүгдэгч Б.Ө нь хохирол тооцсон үнэлгээг зөвшөөрөхгүй маргаж байхад шүүх ямар үнэлгээг баримтлан хохирлыг тооцсон нь тодорхойгүй бөгөөд энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна. 

Иймд шүүгдэгч Б.Өын “хохирлын тооцоо буруу” гэх, түүний өмгөөлөгч нарын “шүүгдэгч Б.Өын хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх, мөн шүүгдэгч Д.Тгэм буруугаа хүлээгээгүй байхад эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь буруу” гэх, шүүгдэгч Д.Түвшинбаярын өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн “шүүгдэгч Б.Өын ял шийтгэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж оногдуулсан, шүүгдэгч Д.Тгэм буруугүй, цагаатгуулах байр суурьтай байхад гэм буруутайд тооцож ял оногдуулснаа эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” талаар гаргасан хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын  21-ний өдрийн 2025/ШЦТ/744 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Өод урьд авсан цагдан хорих, Д.Түвшинбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ,

                  ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ

                  ШҮҮГЧ                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                  ШҮҮГЧ                                                  Ц.МӨНХТУЛГА