| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2025/00183/И |
| Дугаар | 193/ШШ2025/01558 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 193/ШШ2025/01558
| 2025 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 193/ШШ2025/01558 | Улаанбаатар хот |
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт бүртгэлтэй, *******, *******, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт ын /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , , , хаягт оршин суух, овогт ын /РД:/,
Хариуцагч: *******, , 1лол, ,, хаягт оршин суух овогт ын /РД:/,
Хариуцагч: *******, , , 1-0 хаягт оршин суух овогт гийн /РД:/ нарт холбогдох
Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг буцаан өгөхийг хариуцагч нарт даалгуулах, гэрээ цуцалснаас учирсан хохирол 24,967,741 төгрөгийг Г., Ч. нараас гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, урьдчилгаа 60,000,000 төгрөг, их засвар, дулаан цахилгааны төлбөрт 12,084,090 төгрөг төлсөн шударга өмчлөгч болохоо тогтоолгох сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл болон тайлбартаа: ...Н. нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн өмчлөлийн Налайх дүүргийн , Гордок гудамж ны хаягт байрлах орон сууцыг 95,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар өөрийн фэйсбүүк хаягнаас зар оруулсан бөгөөд зарын дагуу гэх хаягнаас холбогдож тус байрыг машин эсхүл шинэ байраар бартераар солих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Н. завгүй байсан тул нөхөр гийг хаягийг өгч худалдах нөхцөл, саналыг солилцсон. Байрыг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн. Ингээд байр их таалагдсан худалдаж авмаар байна гээд байрыг бартераар буюу Нисэхэд шинээр ашиглалтад орж буй байраар солих саналтай байгаагаа илэрхийлээд хүлээн зөвшөөрсөн ч тус байрны гэрчилгээ гарах нь хүлээгдэхээр байсан тул 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр урьдчилгаа 10,000,000 төгрөг шилжүүлсэн боловч үлдсэн мөнгө эсхүл шинэ байраа шилжүүлэхгүй бүтэн сар хүлээлгэсэн. Ингээд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр чат бичиж 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор байрны асуудлаа нэг тийш болгомоор байна. Үлдсэн 76,000,000 төгрөгөө төлөөд байраа ав гэж шаардахад 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
Иймд хариуцагч Г., Ч. нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэг болох Улаанбаатар хот, , , , хаягт орон сууцны төлбөрийн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч г удаа дараа үүргээ биелүүлэхийг шаардаж хугацаа олгоод байхад тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй, цаашид үүргээ биелүүлэхгүй нь тодорхой болсон тул худалдах, худалдан авах гэрээг нэг талын санаачлагаар цуцалж байна.
Гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг буцаан өгөхийг даалгах шаардлагын тухайд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Я.гийн эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардаж байна.
Нэгэнт гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан тул гэрээнээс учирсан хохиролд буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байрны асуудлаа шийдэхгүй байсан тул нэхэмжлэгчид, сургалтын болон эмчилгээний төлбөр яаралтай хэрэгтэй байсан тул 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А.д сарын 2,000,000 төгрөгийн төлбөртэй түрээслэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэвч 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчаас 50,000,000 төгрөг шилжүүлснээр түрээсийн гэрээг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр цуцалж гэрээ байгуулсан. Иймд хариуцагчийн хүлээж авсан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт 12 сар 15 хоногийн түрээсийн төлбөрт 24,967,741 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу гаргуулж өгнө үү.
...Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч талын нотлох баримтаар гаргасан дансны хуулгануудаас үзэхэд гүйлгээний утга дээр 2,000,000 төгрөгийн засварын төлбөр, 400,000 төгрөг болон 300,000 төгрөгийн төлбөрүүдийг нисэх байр гэх утгатайгаар шилжүүлсэн байна. Бидний зүгээс барилгын компани ижил төрлийн гүйлгээний зарлагуудаасаа цаг хугацааны хувьд дөхөм зарлагуудыг оруулсан гэж бодож байна. Байрны үнэ анх гэрээний санал дээр 96,000,000 төгрөгөөс хариуцагчийн хүсэлтийн дагуу 86,000,000 хүртэл буулгасан байхад дур мэдэн засвар хийж засварын мөнгөө хасаж тооцно гэж байгаа нь үндэслэлгүй. Шударга эзэмшигч нь өөрөө төлбөрөө бүрэн төлөн үүргээ биелүүлснээр энэ байрны шударга эзэмшигч болно. Гэтэл хариуцагч тал төлбөрөө бүрэн төлөөгүй учир шударга эзэмшигч биш юм. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд шударгаар олж авсан эд хөрөнгийг буцааж авах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т тодорхой заасан байдаг. Мөн 94 дүгээр зүйлийн 94.2-т өмнөх эзэмшигчид буцааж өгнө гэж заасан байдаг. Чандмань налайх ОНӨААТҮГ-т төлсөн ус, дулааны төлбөр 758,875.75 төгрөгийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Мөн СӨХ-ны 9 сар хүртэлх төлбөр 363,000 төгрөгийн баримтын задаргаа нь байхгүй ч энэ дүнг хүлээн зөвшөөрнө. Анхнаасаа засвар хийх зөвшөөрөл олгоогүй бөгөөд өөрсдийн оршин суун амьдрах байранд хийсэн засвар үйлчилгээний төлбөрийн зардлыг огт хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн байрыг засвар хийгээгүй байр гэдгийг мэдсээр байж хүлээн авсан. Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Үндсэн үүрэг болох гэрээний төлбөрөө төлөөгүй хэр нь засварын мөнгө нэхэх боломжгүй гэжээ.
2. Хариуцагч талаас тайлбар болон сөрөг шаардлагадаа: ...Анх нэхэмжлэгчийн тайлбар гаргаж байхдаа мөнгө төлөөгүй, дээрэмдээд орсон, залилаад орсон, албадаад гарга гэх нэхэмжлэл гаргасныг 2 шатны шүүхээр ороод нотлох баримтаар няцаагдсаны дараа Иргэний хуулийн 243261 дэх зүйлүүдэд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж орж ирэхдээ засвар хийсэн байрыг буцааж олгохыг хариуцагчид даалгана гэсэн байна. Нэхэмжлэгчийн зорилго бол анх Солонгос явах мөнгөө гаргаж авах байсан. Өөрийн мөнгө хэрэглэх хэмжээнд болоод, байр нь өнгө зүс орсны дараа, гадна дотор цонхыг сольж, шинэ байр болсны дараа зарах хүсэлгүй болсон. Нэхэмжлэгч тал байр зассан зургаа явуулснаас болж наймаагаа буцаая гэсэн. Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээг нэг талын хүсэлтээр татгалзах үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч тал өөрсдөө түлхүүрээ өгөөд, мөнгөө тасалж авахаар аман хэлцэл хийж, засвар хийхийг зөвшөөрсөн. Мөнгөө төлье, гэрээгээ байгуулаад нэрээ шилжүүлээд авах гээд нотариат дээр очиход нэхэмжлэгч талаас шалтгаалан буюу өглөө нь түрээсийн гэрээ байгуулсан, Солонгосоос өөр хүнд итгэмжлэл хийж өгөхдөө улсын бүртгэлийн гэрчилгээний сүүлийн оронг буруу бичсэн зэргээс шалтгаалаад хийж чадаагүй. Гэрээний үүргийн гүйцэтгэл 80 хувиас давсан тул Дээд шүүхийн тайлбарын дагуу гэрээнээс татгалзах эрхгүй. Дийлэнх хэсгийг төлөөгүй бол гэрээнээс татгалзана. Бид 80 хувийг төлсөн. Нэхэмжлэгч тал өөрсдөө гэрээний үнийн дүнг 96,000,000 төгрөг гэж худлаа хэлсэн. Хэрэгт авагдсан баримтаар 76,000,000 төгрөгийг төлөөд авах талаар тохиролцсон тохиролцоо нь утсан дээр хийгдсэн бичлэг дээр байгаа. Иймд гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Гэрээнээс үүдэн учирсан хохирлын төлбөр 24,967,741 төгрөгийг гаргуулахыг огт зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч талын нотариат дээр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хаяад зугтсан мөн 50,000,000 төгрөгийг авчхаад гаргасан үйлдлийг цагдаад мэдэгдэн баталгаажуулсан. Цагдаа шалгаад гэрчүүдийг дуудан, хэний буруу, яагаад зугтсан зэргийг тогтоосон үүн дээр Иргэний хуулийн 510 дугаар зүйл санамсар болгоомжгүй үйлдлээс бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан бол адил эд зүйлээр буюу мөнгөн төлбөрөөр төлнө. Иргэний хуулийн 497 дугаар зүйл иргэн хуулийн этгээд бусдад учруулсан хохирлыг төлнө, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн олох ёстой орлого, учирсан хохирол бидэнд үүсэхгүй. Бид үүргээ тултал биелүүлсэн. Үлдсэн мөнгөө төлөхөд бэлэн байгаагаа олон удаа хэлж байсан. Төлбөрийн чадвартай барилгын компани эрхэлдэг. Үлдэгдэл төлбөрөө өгч чадахгүй байгаа зүйл байхгүй. Нэхэмжлэгч талын гол зорилго нь шинэ байр авах зальт үйлдэл гэж үзэж байна. Налайх дүүргийн тухайн байрны түрээсийн үнэ 500,000-700,000 төгрөгийн хооронд байсан. Энэ түрээсийн төлбөрийг бид төлөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд бид анх түлхүүрээ аваад засвараа хийгээд ээжийгээ амьдруулна, аавын бие муу байгаа амьдрал хэцүү байгаа гэж хэлсэн. Хариуцагч Г.гийн аав энэ байранд бурхан болсон. Зайлшгүй шаардлагын үүднээс засвар хийсэн. Нуусан мэдэгдээгүй зүйл ерөөсөө байгаагүй. Засвар хийхээс өөр аргагүй байсныг хэрэгт авагдсан нотлох баримтаас харж болно. Бид гэрээний үүргээ биелүүлээд нэмж засвар хийсэн. Энэ гэрээний үүргийг нэг талаас цуцлахгүй. Үлдсэн төлбөрөө өгөх гээд очиход удаа дараа зугтсан. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөр 86,000,000 төгрөг төлөхөөс урьдчилгаа төлбөр 60,000,000 төгрөг төлж, их завсар, ус дулааны мөнгөнд 12,834,090 төгрөгийг төлсөн. Шударга өмчлөгч болохоо тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас Ч.ын нас барсны гэрчилгээний хуулбар, Магадлагаа, БНСУ-д суугаа элчин сайдын яамны тодорхойлолт, Гадаадын иргэний бүртгэлийн тодорхойлолт, Түрээсийн гэрээ, Итгэмжлэл, Гэрээг цуцлах тухай 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн гэрээ,
3.2. Хариуцагч талаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, Хаан банк ХК-ийн шилжүүлгийн баримт, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, фото зураг, Хаан банк ХК-ийн шилжүүлгийн баритууд, Зарлагын баримт, Ажил гүйцэтгэх гэрээ /дотор засал/, Ажил гүйцэтгэх гэрээ /Вакум цонхны/.
3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримт-Гэрч Н.Зоригтбаатар, Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн өмчлөлийн лавлагаа, Н., Н. нарын мэдүүлэг, Фэйсбүүк мессенжер чат болон гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н. нь хариуцагч Я., Г., Ч. нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг буцаан өгөхийг хариуцагч нарт даалгуулах, гэрээ цуцалснаас учирсан хохирол 24,967,741 төгрөгийг Г., Ч. нараас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч талаас урьдчилгаа 60,000,000 төгрөг, их засвар, дулаан цахилгааны төлбөрт 12,084,090 төгрөг төлсөн шударга өмчлөгч болохоо тогтоолгох тухай сөрөг шаардлагыг тус тус гаргажээ.
2. Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар:
2.1. Нэхэмжлэгч Н. болон хариуцагч Ч., Г. нар нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Налайх дүүргийн ны , хаягт байрлах м.кв талбайтай орон сууцыг худалдах, худалдан авахаар амаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч орон сууцыг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлэн хүлээлгэн өгсөн, хариуцагч Нисэхэд байрлах орон сууцыг бартераар өгөх, эсхүл бэлэн мөнгөөр үнийг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдох ба энэ талаар талууд маргадаггүй.
2.2. Зохигчийн гэрээний зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө буюу орон сууц, нэг тал түүнийг шилжүүлэн өгөх, нөгөө тал орон сууцны үнийг хэсэгчлэн төлөхөөр үүрэг хүлээсэн, энэ талаарх тэдний тайлбар, орон сууцны үнийг хэсэгчлэн төлснөөр эд хөрөнгийн үнэ нэмэгдээгүй зэрэг үйл баримт тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу бичгээр байгуулагдах, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах хэдий ч талууд энэ талаар маргаагүй, гэрээний үүргийн талаар харилцан шаардлага гаргаж байгаа хүсэл зориг, тайлбарыг үндэслэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
2.3. Хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчээс хариуцагч нарт орон сууцыг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн бөгөөд бартераар төлбөрийг төлөх боломжгүй болж, улмаар бэлэн мөнгөөр үнийг төлөхөөр тохиролцсон үйл баримт нотлогддог хэдий ч гэрээний зүйлийн үнэ хэдэн төгрөг болох талаар, улмаар үлдэгдэл төлбөрөө өгөөгүй тул орон сууцаа буцаан авах болон учруулсан хохирлыг гаргуулах талаар, мөн өмчлөгчөөр тогтоолгох талаар маргадаг.
3. Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах шаардлагын тухайд:
3.1. Талууд худалдах худалдан авах гэрээний зүйл болох орон сууцны үнийн талаар зөрүүтэй тайлбарлах ба нэхэмжлэгч орон сууцыг 96,000,000 төгрөгөөр буюу засварын зардалд 10,000,000 төгрөгийг хасаж 86,000,000 төгрөгөөр худалдахаар, хариуцагч 86,000,000 төгрөгөөс засварын зардал 10,000,000 төгрөгийг хасаж 76,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон гэдэг.
3.2. Хэрэгт орон сууцны үнийн талаар нэхэмжлэгч Н., хариуцагч Ч. нарын хооронд харилцсан 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн гэх хаягаас: 96 саяас яриад засвар хийсэн 10 сая хасаад 86 өгье гэсэн хө, 86 саяас 10 өгөөд одоо 76 сая хэзээ өгөх вэ ... байр гэх хаягаас: Ок, Би ажлын гүйцэтгэл орохоор болвол бэлэн хийнэ л гэсэн юм гэх чат, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр орон сууцны үнэ 96 сая төгрөг, үүнээс засварын үнийг хасаад 86,000,000 төгрөгөөр тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу бодит үнэнд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргах үүргийн хүрээнд нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэл бүхий болно. /хх2-12 дугаар талд/
3.3. Хариуцагч нараас 2024.09.19-ний өдөр Ц.д 5,000,000 төгрөг, 2024.09.20-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2024.10.22-ны өдөр нэхэмжлэгч Н.д 50,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийн орон сууцны төлбөрт төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байна. Харин үлдэгдэл төлбөрийн хувьд хариуцагч талаас 16,000,000 төгрөг, нэхэмжлэгч талаас 26,000,000 төгрөг гэж тайлбарладаг.
Хариуцагч тал дээрх 26,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар тайлбар гаргадаг ба гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй үйл баримт тогтоогдоно. Үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчээс дугаараас хариуцагч Г.гийн дугаарт 2024.11.04-ний өдөр, 2024.11.30-ны өдөр, 2024.12.04-ний өдрүүдэд илгээсэн ... Би 11 сарын 5 сүүлийн хугацаа өгсөн 5-аас хойш 12 сар болж байна ... 9 сараас хойш 3 сар худлаа ярьж ингэж явлаа ... эсвэл 1 дэх өдөр байраа суллаж өгөөд мөнгөө ав ...Залгаад утсаа авахгүй утсаа авахаараа маргааш маргааш гээд худлаа яриад би үнэхээр шантарч байна. гэх зурвасуудаас үзэхэд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзлээ.
3.4. Хэдийгээр хариуцагч тал ...үлдэгдэл төлбөрийг хэзээ өгөх хугацаагаа тохироогүй, 80 хувиас дээшхи үүргийг гүйцэтгэсэн тул гэрээнээс татгалзах эрхгүй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй гэх тайлбарыг гаргадаг.
Хариуцагч тал орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй, өмчлөгчийн үндсэн эрх болох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх нөхцлийг, эрхийг зөрчсөн нь үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
3.5. Иймээс нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нартай байгуулсан Налайх дүүргийн ны , хаягт байрлах м.кв талбайтай орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах шаардлагыг үндэслэлтэй гэж үзэх ба гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгуулах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу зохицуулагдана.
4. Олох ёстой байсан орлого 24,967,741 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
4.1. Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг бусдад орон сууцаа түрээсэлж, олох ёстой байсан орлогыг хариуцагчид шилжүүлсэн өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж гаргасан өдрөөр буюу нийт 12 сар 15 хоногийг сарын 2,000,000 төгрөгөөр тооцож олох ёстой байсан үндэслэлээр хариуцагчаас 24,967,740 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагчаас ...гэрээний 80% гүйцэтгэсэн учраас гэрээнээс татгалзах эрхгүй, тухайн орон сууцны өмчлөгч тул хохирол шаардах эрхгүй, дундаж сарын түрээсийн төлбөр 500,000 -700,000 төгрөг байдаг гэх агуулгаар тайлбар гарган мэтгэлцдэг.
4.2. Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч тал татгалзсан явдал нь хариуцагч талын гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйтэй шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар шаардах эрхтэй.
4.3. Хариуцагч тал тухайн байрны сарын түрээсийн төлбөрийг 500,000-700,000 төгрөг гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргийн хүрээнд баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчээс гаргасан түрээсийн гэрээг няцаагаагүй байна. Иймээс гэрээ цуцлах талаар хамгийн сүүлд мэдэгдсэн үеэс эхлэн тооцож /11 сар 25 хоног*2,000,000 төгрөг=23,612,903/ 23,612,903 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
5.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5.1. Хариуцагч нараас орон сууцны төлбөрт 60,000,000 төгрөг төлсөн, хариуцагчаас төлөгдөөгүй байсан ус, дулаан, засварын зардалд гарсан нийт 12,834,090 төгрөгийг орон сууцны үлдэгдэл төлбөрт тооцож шударга өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг нэхэмжлэгч талаас ...СӨХ-ны төлбөрт төлсөн 363,000 төгрөг, ус дулааны төлбөрт төлсөн 758,875.78 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, засвар хийсэн эсэхийг үгүйсгээгүй, зөвшөөрөл аваагүй тул төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй гэж тайлбарладаг.
5.2. Хэрэгт авагдсан баримтаар ус дулааны төлбөрт 2024.09.29-ний өдөр хаалга 455,000 төгрөг, 40,000 төгрөг, 2024.09.30-ны өдрийг хүртэл ашигласан 786,596.22 төгрөг, СӨХ-ны 363,000 төгрөг, 2024.10.03-ны өдрийн Суултуур 345,000 төгрөг, обой, цавуу 593,500 төгрөг, 2024.10.04-ний өдрийн ванн, шүршүүрийн ком, цавуу 623,600 төгрөг, 2024.10.04-ний хаалга кроп цагаан 100,000 төгрөг, 2024.10.06-ны өдрийн пилта, замаск, силкон, гранизын хүрээ 312,800 төгрөг, дотор заслын ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 2,445,000 төгрөг, блокон цонхыг вакумжуулах ажлын хөлс 1,950,000 төгрөг, 2024.10.09-ний өдрийн хана 132,000 төгрөг, 2024.10.12 цавуу 10,000 төгрөг, 2024.10.18-ны Уугаалтуур аав гэх утгатай 170,000 төгрөгийг засварын төлбөр, нийт 8,326,496.22 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байна.
5.3. Харин 2024.10.02-ны өдрийн ажил гүйцэтгэл 2,000,000 төгрөг, 2024.10.05-ны өдрийн Нисэх галтогоо утгатай 400,000 төгрөг, 2024.10.04-ний өдрийн хогны мөнгө городок 20,000 төгрөг , аав засвар гэх утгатайгаар 2024.10.02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.10.08-ны өдрийн Нисэх зөөвөр 300,000 төгрөг, 2024.10.03-ны өдрийн Хиншүү сорогч 150,000 төгрөг, 2024.10.15-ны өдрийн с 249,700 төгрөг, 2024.10.18-ны өдрийн хөшиг аав гэх утгатайгаар 99,000 төгрөг, 2024.12.11-ний өдрийн 24 лед гэрэл, ус чиг лед, 174,660 төгрөг, ус, дулааны 109,393.78 төгрөг, 2024.10.04-ний 4,840 төгрөг буюу нийт 4,507,593.78 төгрөгийг хариуцагч тавилга болон засварын зардалд хамааруулан тооцох нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, гэрийн тавилга, эд хогшил нь тухайн байранд зайлшгүй хийгдэх засварт хамаарахгүй, гүйлгээний утга тодорхойгүй, завсар хийсэн цаг хугацаанд хамаарахгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна.
5.4. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан бөгөөд хариуцагч хууль буюу гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул хариуцагч нарыг шударга эзэмшигч гэж үзэхгүй бөгөөд дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсанаар үүргийн эрх зүйн хүрээнд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үр дагавар үүсэхгүй болно. Энэ үндэслэлээр хариуцагч талын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэв.
6. Гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг буцаан өгөхийг хариуцагч нарт даалгуулах шаардлагын тухайд
6.1. Нэхэмжлэгч талаас ... уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч нар өөр этгээдүүдийг буюу Я.Жазмааг байранд оруулсан тул түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлнэ гэж тайлбарладаг.
6.2 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Уг шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн хөрөнгийн өмчлөгч шаардлага гаргах эрхтэй байхаас гадна шаардлагыг биелүүлэх этгээд нь эзэмшигч байх, түүний эзэмшил хууль бус байх нөхцөл бүрдсэн тохиолдолд хэрэгжүүлнэ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Я.гийн эзэмшил хууль бус байснаар шаардах эрх үүснэ. Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч Н., хариуцагч Ч., Г. нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Уг харилцаа гэрээ цуцлагдсанаар дуусгавар болсон тул хариуцагч Я.гийн хувьд тухайн орон сууцны эзэмшил хууль бус гэж үзэх тул нэхэмжлэгч талын албадан чөлөөлүүлэх шаардлага үндэслэлтэй болох юм.
7. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гээд, мөн хуулийн 205.2.2-д үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан байна.
Хэдийгээр хариуцагч нараас засварын төлбөрийг гаргуулах шаардлага гаргаагүй ч нэхэмжлэгч уг байранд засвар хийсэн эсэх дээр маргаагүй тул засварын зардалд гарсан зардалыг хариуцагч нарын төлбөл зохих төлбөрөөс хасаж тооцох нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 283.1-д заасан харилцан үүрэг бүхий шаардлагыг тооцож дуусгавар болгох зохицуулалтад нийцнэ.
8. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч Ч., Г. нараас , , , , м.кв талбайтай орон сууцыг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Н.гаас 44,713,593.22 /хариуцагч нараас гаргуулах хохирлын 23,612,903 төгрөг, хариуцагчийн гаргасан зардал 8,326,496.22 төгрөг, орон сууцны төлбөрт урьдчилан төлсөн 60,000,000 төгрөгийг харилцан тооцов/ төгрөгийг гаргуулан хариуцагч Ч., Г. нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Я.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, мөн хуулийн 56.2-д Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 352,989 төгрөг, хариуцагчийн 303,730 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 15,286,406.78 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 234,382 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115,2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 238 дугаар зүйлийн 238.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ч., Г. нараас , , , , м.кв талбайтай орон сууцыг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Н.д олгож, нэхэмжлэгчээс 44,713,593.22 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч., Г. нарт олгосугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар , , , хаягт оршин суух Я.гийн хууль бус эзэмшлээс уг орон сууцыг чөлөөлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч., Г. нараас улсын тэмдэгтийн хураамжид 234,382 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,989 төгрөгийг, хариуцагч нараас төлсөн 303,730 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА