Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/10

 

 

Г.Л, Д.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ө.М,

Яллагдагч Г.Л, түүний өмгөөлөгч О.А,

Яллагдагч Д.С (цахимаар), түүний өмгөөлөгч Х.У (цахимаар),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/45 дугаар шүүгчийн захирамжийг прокурор Ө.М эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Г.Л, Д.С нарт холбогдох эрүүгийн 2416000300270 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч нарын хувийн мэдээлэл:

 

Б овгийн Г.Л нь Монгол улсын иргэн 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн ********* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ***** боловсролтой, ********** мэргэжилтэй, ************* ажилтай, ам бүл ***, *****, *** хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ********** сумын ******* багийн *** - *** тоотод оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, **************** регистрийн дугаартай.

 

Б овгийн Д.С нь Монгол улсын иргэн 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн ********* суманд төрсөн, ** настай, эмэгтэй, ***** боловсролтой, ************ мэргэжилтэй, ажилгүй, ам бүл ***, *****, *** хүүхдийн хамт Улаанбаатар хотын *** дугаар хороо, ********* хотхон *** дугаар байрны *** тоотод оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, ************** регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Яллагдагч Г.Л нь Говь-Алтай аймгийн ************* ажиллаж байсан Д.С-тэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын 3.1.2 дахь хэсэг тухайн салбарт 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа цаашид тогтвор суурьшилтай ажиллах нь давуу тал болно, 3.1.3 дахь хэсэг байгууллагын 70-аас дээш хувийн ирцтэй хамт олны хурлаас ажилтанд дэмжлэг олгох асуудлыг дэмжсэн байх, 3.1.4 дэх хэсэг Орон сууц худалдан авахыг хүссэн эрүүл мэндийн ажилтан нь урьд өмнө нь орон байрны ямар нэг мөнгөн дэмжлэг аваагүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу шалгарсан нэр бүхий 49 ажилтны нэрсийг нэгдсэн эмнэлгээс 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 267 дугаартай албан бичгээр аймгийн Эрүүл мэндийн газарт ирүүлсэн байхад 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн эрүүл мэндийн газарт хурал зохион байгуулж Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн их эмч Ш.Д төрийн алба хаагчийг орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журмын дагуу шалгарсан нэр бүхий 49 ажилтнуудын нэрсийн жагсаалтад багтаагүй, байгууллагын хамт олны хурлаар хэлэлцүүлээгүй, дэмжээгүй байхад тус аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагуудын түвшинд хуралдан хэлэлцэж “Нээлттэй Алтай” арга хэмжээний нэг эрхийн хүрээнд нэрсийн жагсаалтад нэмж оруулахаар шийдвэрлэсэн, тус аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч Т.Т төрийн алба хаагчийг орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журмын дагуу шалгарсан нэр бүхий 49 ажилтнуудын нэрсийн жагсаалтад багтаагүй, байгууллагын хамт олны хурлаар хэлэлцүүлээгүй байхад орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журмын дагуу шалгарсан Ц.С өөрийн хүсэлтээр татгалзсан гэж үзэн тус аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагуудын түвшинд хэлэлцэн түүний оронд Т.Т нэрсийн жагсаалтад нэмж оруулахаар шийдвэрлэн нэг удаагийн буцалтгүй тусламж дэмжлэг 10.000.000 төгрөгийг тус тус олгож бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон,

 

Яллагдагч Д.С нь Говь-Алтай аймгийн ************* ажиллаж байх хугацаандаа тус аймгийн ************* Г.Л-тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын 3.1.2 дахь хэсэг тухайн салбарт 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа цаашид тогтвор суурьшилтай ажиллах нь давуу тал болно, 3.1.3 дахь хэсэг байгууллагын 70-аас дээш хувийн ирцтэй хамт олны хурлаас ажилтанд дэмжлэг олгох асуудлыг дэмжсэн байх, 3.1.4 дэх хэсэг Орон сууц худалдан авахыг хүссэн эрүүл мэндийн ажилтан нь урьд өмнө нь орон байрны ямар нэг мөнгөн дэмжлэг аваагүй байх гэснийг тус тус зөрчиж Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу шалгарсан нэр бүхий 49 ажилтны нэрсийг нэгдсэн эмнэлгээс 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 267 дугаартай албан бичгээр аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлэхдээ тус журмын эрүүл мэндийн ажилтанг сонгоход тавигдах шаардлагыг хангаагүй их эмч Э.Ө-ын нэрийг оруулж хүргүүлсэн, мөн тус нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй, журамд тавигдсан шаардлагуудыг хангаагүй, Нэгдсэн эмнэлгийн байгууллагын хамт олны хурлаар хэлэлцэж шийдвэрлээгүй Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн их эмч Ш.Д, Халдвартын тасгийн их эмч Т.Т нарын нэрийг аймгийн Эрүүл мэндийн газарт хурал зохион байгуулж Эрүүл мэндийн байгууллагын удирдлагын түвшинд хэлэлцэж, зөвхөн байгууллагын хамт олны хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж журамд заасныг зөрчиж тус журмын шаардлага хангасан 49 хүний нэр бүхий нэрсийн жагсаалтад нэмж, орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулан нэг удаагийн буцалтгүй дэмжлэг болох 10.000.000 төгрөгийг Э.Ө, Ш.Д, Т.Т нарт тус тус олгуулж бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.С, Г.Л нарт холбогдох эрүүгийн 2416000300270 дугаартай хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.С, Г.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж ..... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ө.М давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.М би, шүүгдэгч Д.С, Г.Л нарт холбогдох эрүүгийн 2416000300270 дугаартай хэргийг анхан шатны шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртэй танилцлаа.

 

Яллагдагч Г.Л нь Говь-Алтай аймгийн ************* ажиллаж байсан Д.С-тэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын 3.1.2 дахь хэсэг тухайн салбарт 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа цаашид тогтвор суурьшилтай ажиллах нь давуу тал болно, 3.1.3 дахь хэсэг байгууллагын 70-аас дээш хувийн ирцтэй хамт олны хурлаас ажилтанд дэмжлэг олгох асуудлыг дэмжсэн байх, 3.1.4 дэх хэсэг Орон сууц худалдан авахыг хүссэн эрүүл мэндийн ажилтан нь урьд өмнө нь орон байрны ямар нэг мөнгөн дэмжлэг аваагүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу шалгарсан нэр бүхий 49 ажилтны нэрсийг нэгдсэн эмнэлгээс 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 267 дугаартай албан бичгээр аймгийн Эрүүл мэндийн газарт ирүүлсэн байхад 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн Эрүүл мэндийн газарт хурал зохион байгуулж Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн их эмч Ш.Д төрийн алба хаагчийг орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журмын дагуу шалгарсан нэр бүхий 49 ажилтнуудын нэрсийн жагсаалтад багтаагүй, байгууллагын хамт олны хурлаар хэлэлцүүлээгүй, дэмжээгүй байхад тус аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагуудын түвшинд хуралдан хэлэлцэж “Нээлттэй Алтай” арга хэмжээний нэг эрхийн хүрээнд нэрсийн жагсаалтад нэмж оруулахаар шийдвэрлэсэн, тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Т.Т төрийн алба хаагчийг орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журмын дагуу шалгарсан нэр бүхий 49 ажилтнуудын нэрсийн жагсаалтад багтаагүй, байгууллагын хамт олны хурлаар хэлэлцүүлээгүй байхад орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журмын дагуу шалгарсан Ц.С өөрийн хүсэлтээр татгалзсан гэж үзэн тус аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагуудын түвшинд хэлэлцэн түүний оронд Т.Т нэрсийн жагсаалтад нэмж оруулахаар шийдвэрлэн нэг удаагийн буцалтгүй тусламж дэмжлэг 10.000.000 төгрөгийг тус тус олгож бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон,

 

Яллагдагч Д.С нь Говь-Алтай аймгийн ************* ажиллаж байх хугацаандаа тус аймгийн ************* Г.Л-тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын 3.1.2 дахь хэсэг тухайн салбарт 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа цаашид тогтвор суурьшилтай ажиллах нь давуу тал болно, 3.1.3 дахь хэсэг байгууллагын 70-аас дээш хувийн ирцтэй хамт олны хурлаас ажилтанд дэмжлэг олгох асуудлыг дэмжсэн байх, 3.1.4 дэх хэсэг Орон сууц худалдан авахыг хүссэн эрүүл мэндийн ажилтан нь урьд өмнө нь орон байрны ямар нэг мөнгөн дэмжлэг аваагүй байх гэснийг тус тус зөрчиж Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу шалгарсан нэр бүхий 49 ажилтны нэрсийг Нэгдсэн эмнэлгээс 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 267 дугаартай албан бичгээр аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлэхдээ тус журмын эрүүл мэндийн ажилтанг сонгоход тавигдах шаардлагыг хангаагүй их эмч Э.Ө-ын нэрийг оруулж хүргүүлсэн, мөн тус нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй, журамд тавигдсан шаардлагуудыг хангаагүй, нэгдсэн эмнэлгийн байгууллагын хамт олны хурлаар хэлэлцэж шийдвэрлээгүй Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн их эмч Ш.Д, Халдвартын тасгийн их эмч Т.Т нарын нэрийг аймгийн Эрүүл мэндийн газарт хурал зохион байгуулж Эрүүл мэндийн байгууллагын удирдлагын түвшинд хэлэлцэж, зөвхөн байгууллагын хамт олны хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж журамд заасныг зөрчиж тус журмын шаардлага хангасан 49 хүний нэр бүхий нэрсийн жагсаалтад нэмж, орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулан нэг удаагийн буцалтгүй дэмжлэг болох 10.000.000 төгрөгийг Э.Ө, Ш.Д, Т.Т нарт тус тус олгуулж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэргийг анхан шатны шүүх хүлээн аваад 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/45 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлүүдээр прокурорт буцаан шийдвэрлэжээ.

 

Шүүгчийн захирамжийг хүлээн авч дараах эсэргүүцлийг гаргаж байна. Яллагдагч нарыг зөрчсөн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээрх тогтоолын хууль зүйн хүчинтэй эсэхийг тодорхойлолгүйгээр шүүх зөрчсөн эсвэл зөрчөөгүй гэсэн дүгнэлт бүхий шийдвэрийн аль нэгийг гаргах бололцоогүй нөхцөл байдал үүсээд байна.

 

Хэрэгт авагдсан иргэдийн хурлын тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу бүртгэгдсэн бол түүнийг яллагдагч нар нь хэрхэн зөрчсөн үүнд нь бусад этгээдүүд хамааралтай эсэхийг шалгах ажиллагаа явуулах нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох шүүхээс үндэслэлтэй шийдвэр гарахад ач холбогдолтой гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Учир нь Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам” нь захиргааны хэм хэмжээний акт уу эсхүл захиргааны акт уу гэдэгт үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно гэж хуульчилсан байна.

 

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 65.2-т энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангасан тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлүүлснээр захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болохоор хуульчилсан байна. Гэтэл Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам” нь Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаагүй буюу нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргаагүй, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэр биш бөгөөд зөвхөн Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн алба хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан захиргааны акт байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэжээ.

 

Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам” нь захиргааны актын шинжийг хангаж байх бөгөөд зөвхөн Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх харилцааг зохицуулахаар журмын 1.1-т заасан байна. Харин тус журмын 4-т дэмжлэг олгох үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар тусгасан бөгөөд 4.4-т эрүүл мэндийн ажилтан орон сууц авахад олгох дэмжлэгийн эх үүсвэрийг аймгийн Засаг дарга жил бүрийн төсөвт тусгаж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн батлуулахаар заасан бөгөөд тус төсвийг батлах эсхүл батлахгүй байх нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээний асуудал бөгөөд энэ зүйл заалтаар захиргааны хэм хэмжээний актын үйлчлэл нь байнга давтагдах шинжийг хангаж байна гэж дүгнэх боломжгүй байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актыг мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болохоор хуульчилсан байна. Иймд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам” нь заавал бүртгэгдэх хэм хэмжээний акт биш байна. Иймд шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн дагуу бүртгэгдсэн бол түүний яллагдагч нар нь хэрхэн зөрчсөн үүнд бусад этгээдүүд хамааралтай эсэхийг шалгах ажиллагаа явуулах нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох шүүхээс үндэслэлтэй шийдвэр гарахад ач холбогдолтой гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан журамд дэмжлэг олгох үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар тусгахдаа аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс нэгтгэж аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлөөр хэлэлцүүлж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж батлуулахаар тусгасан байх бөгөөд тус журмын 3.1.8-д тухайн байгууллага нь тус журмын болзлыг хангаж байгаа эрүүл мэндийн ажилтны материалыг бүрдүүлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст ирүүлэхээр заасан байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн холбогдох албан тушаалтнаас мэдүүлэг тайлбар авсан байх бөгөөд тус журамд заасны дагуу тухайн байгууллагаас болзол шаардлага хангаж ирүүлсэн материалыг нэгтгэж аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж батлуулах талаар тусгасан байна.

 

Харин тус журамд заасан болзол шаардлагыг хангаж байна уу үгүй юу гэдгийг нягталж үзэх эсхүл хяналт хийх эрх, үүргийг тус журамд тодорхой заагаагүй бөгөөд болзол шаардлагыг тухайн байгууллагаас тодорхойлох болохыг журамд тодорхой тусгасан байна. Гэтэл шүүхээс давуу байдал олж авсан гэх эдгээр хүмүүсийг шалгаруулах үйл явц нь дан ганц яллагдагчаар татагдсан хүмүүсийн идэвхтэй үйлдлээс шалтгаалан дээрх тогтоолоор батлагдсан журмыг зөрчин иргэдийн хурлаар орж шийдвэр гарсан уу эсвэл өөр бусад нөхцөл байдал нөлөөлсөн үү гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож ирүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.2-т хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох, өөрчлөх талаарх санал, хүсэлт гэж заасан бөгөөд шүүгч захирамжаараа иргэний хариуцагчаар тогтоох, хууль ёсны төлөөлөгчийг томилж, тогтоож болох байтал “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” гэж урьдчилсан хэлэлцүүлгээс буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна гэж үзлээ.

 

Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/45 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Прокуророос яллагдагч Г.Л-ыг Говь-Алтай аймгийн ************* ажиллаж байсан Д.С-тэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын 3.1.2, 3.1.3, 3.1.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн эрүүл мэндийн газарт хурал зохион байгуулж, аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагуудын түвшинд хуралдан хэлэлцэж, төрийн алба хаагчийг орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журмын дагуу шалгарсан нэр бүхий 49 ажилтнуудын нэрсийн жагсаалтад багтаагүй, байгууллагын хамт олны хурлаар хэлэлцүүлээгүй, дэмжээгүй байхад, нэгдсэн эмнэлгийн гэмтлийн их эмч Ш.Д “Нээлттэй Алтай” арга хэмжээний нэг эрхийн хүрээнд нэрсийн жагсаалтад нэмж оруулахаар шийдвэрлэсэн, тус аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч Т.Т төрийн алба хаагчийг орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журмын дагуу шалгарсан нэр бүхий 49 ажилтнуудын нэрсийн жагсаалтад багтаагүй, байгууллагын хамт олны хурлаар хэлэлцүүлээгүй байхад орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журмын дагуу шалгарсан Ц.С өөрийн хүсэлтээр татгалзсан гэж үзэн тус аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагуудын түвшинд хэлэлцэн түүний оронд Т.Т нэрсийн жагсаалтад нэмж оруулахаар шийдвэрлэн нэг удаагийн буцалтгүй тусламж дэмжлэг 10.000.000 төгрөгийг тус тус олгож бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Яллагдагч Д.С нь Говь-Алтай аймгийн ************* ажиллаж байх хугацаандаа тус аймгийн ************* Г.Л-тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам”-ын 3.1.2, 3.1.3, 3.1.4 дэх хэсэг заасныг зөрчиж, дээрх журмын дагуу шалгарсан нэр бүхий 49 ажилтны нэрсийг нэгдсэн эмнэлгээс 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 267 дугаартай албан бичгээр аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлэхдээ журмын эрүүл мэндийн ажилтанг сонгоход тавигдах шаардлагыг хангаагүй их эмч Э.Ө-ын нэрийг оруулж хүргүүлсэн, мөн нэгдсэн эмнэлгийн байгууллагын хамт олны хурлаар хэлэлцэж шийдвэрлээгүй байхад тус аймгийн Эрүүл мэндийн газарт хурал зохион байгуулж, аймгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагын түвшинд хэлэлцэж, нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй, журамд тавигдсан шаардлагуудыг хангаагүй, байгууллагын хамт олны хурлаар хэлэлцэж шийдвэрлээгүй байхад нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн их эмч Ш.Д, халдвартын тасгийн их эмч Т.Т нарын нэрийг журмын шаардлага хангасан 49 хүний нэр бүхий нэрсийн жагсаалтад нэмж, орон сууц худалдан авах, орон байрны нөхцөл сайжруулахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулан нэг удаагийн буцалтгүй дэмжлэг болох 10.000.000 төгрөгийг Э.Ө, Ш.Д, Т.Т нарт тус тус олгуулж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

3. Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам” нь Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдсэн эсэх лавлагааг гаргуулах тухай шүүгдэгчийн хүсэлтийг мөрдөгч хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх бөгөөд уг ажиллагааг хийх шаардлагатай гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн тухайн журам хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг тодруулах агуулгатай хүсэлтийг мөрдөгчид хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ яагаад хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлийг тайлбарлаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

4. Захиргааны хэм хэмжээний акт нь нийтээр заавал дагаж мөрддөг, үйлчлэл нь байнга давтагдах шинжээрээ хуультай адил боловч хүчин чадал буюу хэм хэмжээний эрэмбийн хувьд хуулийн дараа ордог, хууль тогтоомжийн бүрэлдэхүүн хэсэг юм.

 

5. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, 67.4 дэх хэсэгт Захиргааны хэм хэмжээний акт нь “Захиргааны хэм хэмжээний актын бүртгэл”-д бүртгэгдээгүй тохиолдолд тухайн Захиргааны хэм хэмжээний актыг иргэн хуулийн этгээд биелүүлэх үүрэггүй буюу эрх зүйн үйлчлэлгүй байх бөгөөд хүчин төгөлдөр бус Захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг тухайн захиргааны хэм хэмжээний актыг гаргасан тухайлсан эрх олгогдсон байгууллага хариуцахаар зохицуулжээ.

 

6. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгах гол үндэслэл болж буйн хувьд Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууц авахад нэг удаагийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх журам” нь Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж байсан эсэх, бүртгүүлээгүй бол шалтгаан зэргийг шалгаж тогтоох нь прокуророос Г.Л, Д.С нарын үйлдлийг зүйлчилсэн хэм хэмжээний гипотези нөхцөлүүдэд анализ хийж, хууль зүйн үр дагавар бүхий дүгнэлт хийж хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

 

7. Харин анхан шатны шүүх яллагдагч нар дээрх журмыг хэрхэн зөрчсөн, үүнд бусад этгээдүүд хамааралтай эсэхийг шалгах ажиллагаа явуулах, давуу байдал олж авсан гэх эдгээр хүмүүсийг шалгаруулах явц нь дан ганц яллагдагчаар татсан хүмүүсийн идэвхтэй үйлдлээс шалтгаалан дээрх тогтоолоор батлагдсан журмыг зөрчин иргэдийн хурлаар орж шийдвэр гарсан уу эсвэл өөр бусад нөхцөл байдал нөлөөлсөн үү гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож ирүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн байх бөгөөд шүүхийн дүгнэлт нь хэт ерөнхийн улмаас тухайлсан ямар ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна.

8. Мөн энэ хэрэгт бусад этгээдүүд хамааралтай эсэх, нөлөөлсөн эсэх зэрэг байдлын талаар шалгасан, холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг тайлбар авсан бөгөөд шүүгчийн энэхүү дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах зарчимтай нийцэхгүй талаарх прокурорын эсэргүүцлийн хэсэг үндэслэлтэй байна.

 

9. Шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой бөгөөд яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийг прокурор өөрийн эрх, үүргийн хүрээнд яллах дүгнэлтдээ нотлон тогтоож, хэргийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах зарчимтай байдаг.

10. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд ийнхүү нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэхээр заасан байна.

11. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзсан нь шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх шатанд тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй талаар тусгаж, 8.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн хуулийн этгээдийг мөрдөгч, прокурор шүүх хариуцагчаар татан оролцуулж болохоор заасан бөгөөд шаардлагатай гэж үзвэл шүүх энэ ажиллагааг хийх боломжтой талаарх прокурорын дүгнэлт үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй.

 

12. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн дүгнэвэл прокурорын гаргасан эсэргүүцлийн зарим хэсэг үндэслэлтэй болохыг дурдаж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/45 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧИД                             Б.АРИУНБАЯР

                                                    Ч.ЭНХТӨР