| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 1916003140190 |
| Дугаар | 2025/ДШМ/12 |
| Огноо | 2025-05-23 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Т |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/12
Ц.А, Т.Б, Л.Л нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Б.Т,
Шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч О.А,
Шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч Д.А,
Шүүгдэгч Л.Л-ийн өмгөөлөгч Ж.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/66 дугаар цагаатгах тогтоолыг прокурор Б.Т эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Т.Б, Ц.А, Л.Л нарт холбогдох эрүүгийн 1916003140190 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын хувийн мэдээлэл:
Б овогт Ц.А нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ******** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ***** боловсролтой, *************** ажилтан, ***** мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ************ газрын ************ ажилтай, ам бүл ***, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Говь-Алтай аймгийн ********* сум *********** баг ********* хороолол *** - *** тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, *********** регистрийн дугаартай,
Ж овгийн Л.Л нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ******** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, ******* боловсролтой, *********** мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн *********** сумын ******** багийн ********** ажилтай, ам бүл ***, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ************ сумын ********** баг *** - *** тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, ************ регистрийн дугаартай,
Т овогтой Т.Б нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Завхан аймгийн ********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ***** боловсролтой, ************* мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн *************** газрын ************ ажилтай, ам бүл ***, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ************* сумын *********** баг ********* *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, ************ регистрийн гаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б, Ц.А, Л.Л нар нь бүлэглэн тус аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай Хөрөнгө зарцуулах тухай захирамжийг гаргахад уг захирамжийн хавсралтаас тус аймгийн ******** сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хашаа нь эвдэрсэн зайлшгүй тусламж шаардлагатай гэх 58 иргэний нэрсээс 25 иргэний нэрсийг сольж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овгийн Т.Б, Б овгийн Ц.А, Ж овгийн Л.Л нарт холбогдох эрүүгийн 1916003140190 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т овгийн Т.Б, Б овгийн Ц.А, Ж овгийн Л.Л нарыг цагаатгаж, шүүгдэгч Т.Б, Ц.А, Л.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Ц.А, Л.Л нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас хохирсон гэж үзвэл холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж ..... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:
Анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/66 дугаартай цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарсан байдлаар, мөн Т.Б, Ц.А, Л.Л нар нь бүлэглэн тус аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай Хөрөнгө зарцуулах тухай захирамжийг гаргахад уг захирамжийн хавсралтаас тус аймгийн ******** сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хашаа нь эвдэрсэн зайлшгүй тусламж шаардлагатай гэх 58 иргэний нэрсийг сольж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйл баримт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжгүй үндэслэл тогтоогдсон гэх байдлаар хоёр өөр утгатай дүгнэлт хийж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Мөн шүүх шүүгдэгч нарын үйлдлээс шалтгаалан бусдад хууль бус давуу байдал буюу тухайн гамшиг осолд өртөөгүй, эд материалын хохирол учраагүй хүмүүст тусламж олгосон гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаагүй гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:
Гэрч Ц.М 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...Би 19** оны ** сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн ******** суманд төрсөн. Эхээс 3-лаа, айлын дундах нь бөгөөд дээрээ нэг ахтай, манай ахыг А, ах маань хөдөө малчин, доороо нэг дүүтэй, дүүг маань Ө гэдэг. Аавыг Ц гэдэг аав маань хөдөө малчин, ээжийг Г.Б гэдэг, хөдөө малчин. Миний эхнэрийг У гэдэг. Бид хоёр 2019 оны 07 сард гэр бүл болж байсан. Би өөрөө ******** сумын 1-р багт мал маллаж амьдардаг юмаа. 2018 оны 11 сарын 25-ны өдөр болсон хүчтэй шороон шуурга болох үеэр би хөдөө гэртээ байсан. Би тухайн үед тусдаа гараагүй, аав, ээжтэйгээ цуг амьдардаг байсан. Тэр шуурга болох үеэр би аав, ээжтэйгээ цуг амьдардаг байсан болохоор тусдаа гараагүй байсан. Би тусдаа гараагүй аав, ээжтэйгээ цуг амьдардаг байсан болохоор надад ямар нэгэн хохирол учраагүй. Би 2019 оны 7 сарын 15-нд хуримаа хийгээд аав, ээжээсээ өрх тусгаарласан байдаг. Хуримаа хийгээд удаагүй хэд хоногийн дараа манай ******** сумын гаралтай Х гэж хочилж дууддаг Л, гэж ах над руу утсаар яриад судалгаа явагдаж байна, чи надад овог, нэр регистрийн дугаараа хэлчих, хэд хоногоос дансанд чинь 1,000,000 төгрөг орно гэхээр нь би тухайн үед ямар нэгэн зүйл бодолгүй овог, нэр, дансаа өгсөн. Тэгээд тэрнээс хойш нэлээн хэдэн өдрийн дараа Л ах над руу утсаар яриад М ахын дүү дансанд чинь 1 сая төгрөг орсон байгаа шүү, наад мөнгөнөөсөө 900 мянган төгрөгийг миний данс руу шилжүүлчих гээд надад нэг данс өгсөн. Тэгэхээр нь би буцааж л өгөх юм байлгүй гэж бодоод тэр өгсөн данс руу 900,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш дахиж холбогдоогүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 135-137-р хуудас/,
Ц.М Хаан банканд эзэмшдэг 53********** тоот дансны хуулга /7-р хх-ийн 93-р хуудас/
Б.Г-ийн Хаан банканд эзэмшдэг 53******** дансны хуулга /7-р хх-ийн 126-р хуудас/
Д.Н-ийн Хаан банканд эзэмшдэг 53********** тоот дансны хуулга /7-р хх-ийн 102-р хуудас/
Б.Ц-ын Хаан банканд эзэмшдэг 53********** тоот дансны хуулга /7-р хх-ийн 155-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлалгүй, хэргийн талаарх дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг анхааралгүй орхигдуулан, хэргийн бодит байдалд нийцээгүй, дүгнэлт хийж чадаагүй.
Дээрх нотлох баримтуудаар тухайн гамшиг осолд өртөөгүй, эд материалын хохирол учраагүй буюу өрх толгойлж тусдаа гараагүй аавынхаа гэрт амьдарч байсан Ц.М нь шүүгдэгч Л.Л-ийн хүсэлтээр холбогдох мэдээллийг өгч тусламжийн 1.000.000 төгрөгийг авч үүнээс 900.000 төгрөгийг Л.Л-д буцаан дансаар шилжүүлэн өгсөн.
Б.Г, Б.Ц нараас Л.Л-ийн эх болох Д.Н-ийн данс руу тус бүр 900.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтуудад ач холбогдол өгөөгүй орхигдуулсан байна.
Мөн 3-р хавтаст хэргийн 122-123 дугаар хуудаст авагдсан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Говь-Алтай аймгийн Онцгой комиссын 07 дугаартай хурлын тэмдэглэл,
Гэрч В.Р-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн ********* томилогдсон. Намайг орсноос хойш аймгийн Онцгой комисс хуралдаж ******** суманд болсон гамшигт байдлын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийг Засгийн газар буюу Улсын онцгой комиссоос хуваарилсан. Үүний дагуу аймгийн Онцгой байдлын газраас гамшигт нэрвэгдсэн айл өрхийн хашаа сэргээн засварлахад нэг бүр нь 1.5 сая төгрөг бодож 58 айлд нийт 87.000.000 төгрөгийн, 12 аж ахуйн нэгж нэг бүр нь 3.000.000 төгрөг тооцож 36.000.000 төгрөгийн, ******** сумын Засаг даргын Тамгын газрын шинэ, хуучин барилгын засварын зардалд 6.000.000 төгрөг, Эрүүл мэндийн дээврийн засварын зардал 18.000.000 төгрөг, Ерөнхий боловсролын сургуулийн засварын зардал 5.000.000 төгрөг цэцэрлэгийн засварын зардалд 5.000.000 төгрөг, цаг уурын барилгын засварын зардалд төгрөг нийт 35.500.000 төгрөгийн зардлыг олгуулахаар санал оруулж ирсэн. Энэ саналыг үндэслэж аймгийн Засаг даргын захирамжийг гаргасан. Аймгийн Онцгой комисс хуралдахын өмнө Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 358 дугаар тогтоолын дагуу ******** суманд үүссэн гамшгийн нөхцөл байдлаас үүссэн хохирлыг барагдуулахын тулд тухайн төрийн байгууллага, аж ахуй нэгж, иргэдээс өргөдөл хүсэлт авч түүний дагуу бодит хохирлыг нягтлан шалгаж дүгнэлт гаргаж саналыг аймгийн Онцгой комисст оруулж ирснээр шийдвэрлэсэн. Тухайн үед аймгийн Онцгой комиссын дэд даргаар аймгийн Онцгой байдлын газрын дарга З.Б, нарийн бичгийн даргаар Онцгой байдлын газрын дэд дарга Л нар ажиллаж байсан. Уг саналыг энэ 2 оруулж ирсэн. Энэ шийдвэрийг гаргахад аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн буюу 20 орчим эрх бүхий албан тушаалтны саналын олонхоор шийдвэрлэснээр аймгийн Засаг даргын захирамжийг гаргасан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 109-110-р хуудас/ зэрэг нотлох баримтуудад ач холбогдол өгөөгүй.
Эдгээр нотлох баримтуудад ******** сумаас ирүүлсэн 58 айл өрхийн нэрст өөрчлөлт оруулж Б.Ц, Г.М, Ж.Б, Ч.Л, Л.Н, Б.Н, Я.Ж, Ж.А, Б.Г, Х.Ч, Б.Ч, А.Ч, Т.Б, Ц.Ш, О.Л, П.Ц, Ж.Г, С.Н, Г.М, Н.Б, Д.Б, Х.С, Б.Б, Ж.Б, С.М нарын 25 иргэний нэрсийг Ж.А, Т.Д, Б.П, Ч.Л, Ч.Н, Б.Э, Б.Г, Л.М, С.Ц, Н.Б, Д.Д, Д.Х, Г.С, Г.Б, Б.Ц, Ж.Б, Г.Р, Р.С, Л.Л, Г.Н, Н.Б, М.Ж, Б.Ж, С.С, Ц.М нарын нэрсээр солих асуудал яригдаагүй болох нь тогтоогдож байна.
Гэрч В.Р-ийн мэдүүлгээр Онцгой байдлын газраас оруулж ирсэн саналын дагуу шийдэгдсэн болох нь тодорхой болж байна. Гэтэл шүүхээс Засгийн газрын 2018 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Гамшгаас хамгаалах, дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”-ын 3.1 дэх хэсэгт “Дотоодын хүмүүнлэгийн тусламжийг аж ахуйн нэгж байгууллагаас тусгайлан нэр зааж ирүүлэхээс бусад тохиолдолд хэрэгцээ шаардлагыг үндэслэн хуваарилан олгох асуудлыг бусдад тохиолдолд хэрэгцээ шаардлагыг үндсэн хуваарилан олгох асуудлыг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, орон нутагт тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан тус журмын зохицуулалттай хэргийн нөхцөл байдлыг уялдуулан дүгнэвэл тухайн тусламжийг буюу 58 айл өрхийн нэрсийг аймгийн Засаг даргын захирамжаар баталж шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамжийг хууль зүйн үндэслэл болон биелэлтийг гаргасан Засаг дарга хариуцах үүрэгтэй гэх дүгнэлтийг хийж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Шүүхийн хийж байгаа дүгнэлт нь хавтаст хэрэгт байх нотлох баримттай нийцэхгүй байгаа болох нь тогтоогдож байна. Хэрэв ******** сумаас ирсэн 58 айл өрхийн нэрсийг “Гамшгаас хамгаалах, дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”-ын дагуу сольсон бол үүнийг нийтийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёсгүй үйлдэл хийсэн гэж үзэх боломж байсан. Гэтэл орон нутагт Засаг дарга, болон Онцгой комиссын гишүүдийн шийдвэргүйгээр ******** сумаас зайлшгүй тусламж авах шаардлагатай гэж ирүүлсэн 58 айл өрхийн нэрсийг дур мэдэн сольсон үйл баримт тогтоогдож байхад гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.3 дугаар зүйлд сум гамшгаас хамгаалах чиглэлээр онцгой комисстой байхаар хуульчилсан байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.5 дахь хэсэгт сумын Засаг даргыг “хууль тогтоомж, дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийн дагуу хүмүүнлэгийн тусламжийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хуваарилах ажлыг зохион байгуулах, тайлагнах” үүрэгтэй гэж хуульчилсан. Үүний дагуу Говь-Алтай аймгийн ******** сумын Онцгой комиссоос зайлшгүй тусламж шаардлагатай айл өрх гэж 58 айлын нэрсийн жагсаалтыг ирүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журмын 4.1. Хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээ шаардлага, холбогдох байгууллагын саналыг үндэслэн Онцгой байдлын байгууллага хүмүүнлэгийн тусламжийн хуваарилалтыг гаргаж тухайн шатны Онцгой комиссын даргаар батлуулна гэж заасан. Гэтэл холбогдох байгууллага болох ******** сумын онцгой комиссоос ирүүлсэн саналыг хүлээн авсан боловч ямар нэгэн шийдвэргүйгээр уг санал болгосон 58 айлын нэрсийн жагсаалтыг дур мэдэн сольж байгаа үйл баримт тогтоогдсон. Аймгийн Засаг дарга нь Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журмын дагуу шийдвэр гаргаж чиг үүргээ хэрэгжүүлэн хөрөнгө зарцуулах тухай захирамж гаргасан байна. Мөн Засаг даргаар ажиллаж байсан В.Р нь тухайн хөрөнгө зарцуулах тухай захирамжийг төслийг Онцгой байдлын газраас ирүүлсэн гэж мэдүүлсэн мэдүүлгийн нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байхад Засаг дарга захирамжийн үндэслэл болон биелэлтийг хариуцах үүрэгтэй тул гэмт хэрэг биш гэж дүгнэх боломжгүй байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/66 дугаартай цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй байна. Т.Б, Ц.А, Л.Л нар бүлэглэн тус аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай Хөрөнгө зарцуулах тухай захирамжийг гаргахад уг захирамжийн хавсралтаас тус аймгийн ******** сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хашаа нь эвдэрсэн зайлшгүй тусламж шаардлагатай гэх 58 иргэний нэрсээс 25 иргэний нэрсийг сольж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэлтэй байжээ. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/66 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/66 дугаар цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.
3. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарсан байдлаар, мөн Т.Б, Ц.А, Л.Л нар нь бүлэглэн тус аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай Хөрөнгө зарцуулах тухай захирамжийг гаргахад уг захирамжийн хавсралтаас тус аймгийн ******** сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хашаа нь эвдэрсэн зайлшгүй тусламж шаардлагатай гэх 58 иргэний нэрсийг сольж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжгүй үндэслэл тогтоогдсон, шүүгдэгч нарын үйлдлээс шалтгаалан бусдад хууль бус давуу байдал буюу тухайн гамшиг осолд өртөөгүй, эд материалын хохирол учраагүй хүмүүст тусламж олгосон гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаагүй гэж дүгнэн холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэжээ.
4. Хэрэгт гэрч Ц.М 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...Би 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн ******** суманд төрсөн. Эхээс 3-лаа, айлын дундах нь бөгөөд дээрээ нэг ахтай, манай ахыг А, ах маань хөдөө малчин, доороо нэг дүүтэй, дүүг маань Ө гэдэг. Аавыг Ц гэдэг аав маань хөдөө малчин, ээжийг Г.Б гэдэг, хөдөө малчин. Миний эхнэрийг У гэдэг. Бид хоёр 2019 оны 07 сард гэр бүл болж байсан. Би өөрөө ******** сумын 1-р багт мал маллаж амьдардаг юмаа. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болсон хүчтэй шороон шуурга болох үеэр би хөдөө гэртээ байсан. Би тухайн үед тусдаа гараагүй, аав, ээжтэйгээ цуг амьдардаг байсан. Тэр шуурга болох үеэр би аав, ээжтэйгээ цуг амьдардаг байсан болохоор тусдаа гараагүй байсан. Би тусдаа гараагүй аав, ээжтэйгээ цуг амьдардаг байсан болохоор надад ямар нэгэн хохирол учраагүй. Би 2019 оны 7 дугаар сарын 15-нд хуримаа хийгээд аав, ээжээсээ өрх тусгаарласан байдаг. Хуримаа хийгээд удаагүй хэд хоногийн дараа манай ******** сумын гаралтай Х гэж хочилж дууддаг Л, гэж ах над руу утсаар яриад судалгаа явагдаж байна, чи надад овог, нэр регистрийн дугаараа хэлчих, хэд хоногоос дансанд чинь 1,000,000 төгрөг орно гэхээр нь би тухайн үед ямар нэгэн зүйл бодолгүй овог, нэр, дансаа өгсөн. Тэгээд тэрнээс хойш нэлээн хэдэн өдрийн дараа Л ах над руу утсаар яриад М ахын дүү дансанд чинь 1 сая төгрөг орсон байгаа шүү, наад мөнгөнөөсөө 900 мянган төгрөгийг миний данс руу шилжүүлчих гээд надад нэг данс өгсөн. Тэгэхээр нь би буцааж л өгөх юм байлгүй гэж бодоод тэр өгсөн данс руу 900,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш дахиж холбогдоогүй ...” гэх мэдүүлэг (4-р хх-ийн 135-137-р хуудас),
5. Гамшигаас хамгаалах улсын ахлах байцаагч гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Аймгийн онцгой комиссоос гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж, дэмжлэг олгохдоо Онцгой комиссийн дарга буюу Засаг даргын захирамжаар нэр сольж болдог. Өмнө хандив тусламж авсан тул давхардуулахгүй гэж үзвэл аймгийн Онцгой комиссийн даргын шийдвэр гарах ёстой. Тэрнээс хэн нэгэн албан тушаалтан дур мэдэн иргэдийн нэрийг сольж болохгүй. (5-р хх-ийн 211-212-р хуудас)
6. Б.Г-ийн Хаан банканд эзэмшдэг 53******** дансны хуулга (7-р хх-ийн 126-р хуудас)8
7. Д.Н-ийн Хаан банканд эзэмшдэг 53********** тоот дансны хуулга (7-р хх-ийн 102-р хуудас)
8. Б.Ц-ын Хаан банканд эзэмшдэг 53********** тоот дансны хуулга (7-р хх-ийн 155-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлалгүй, хэргийн талаарх дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг анхааралгүй орхигдуулсан, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийжээ.
9. Анхан шатны шүүх гамшиг осолд өртөөгүй, эд материалын хохирол учраагүй буюу өрх толгойлж тусдаа гараагүй аавынхаа гэрт амьдарч байсан Ц.М нь шүүгдэгч Л.Л-ийн хүсэлтээр өөрийн холбогдох мэдээллийг өгч тусламжийн 1.000.000 төгрөгийг авч үүнээс 900.000 төгрөгийг Л.Л-д буцаан дансаар шилжүүлэн өгсөн үйл баримтын талаарх мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.
10. Б.Г, Б.Ц нараас Л.Л-ийн эх болох Д.Н-ийн данс руу тус бүр 900.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтуудад ач холбогдол өгөөгүй орхигдуулсан.
11. Мөн 3-р хавтаст хэргийн 122-123 дугаар хуудаст авагдсан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Говь-Алтай аймгийн Онцгой комиссын 07 дугаартай хурлын тэмдэглэл,
12. Гэрч В.Р-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн *********** томилогдсон. Намайг орсноос хойш аймгийн Онцгой комисс хуралдаж ******** суманд болсон гамшигт байдлын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийг Засгийн газар буюу Улсын онцгой комиссоос хуваарилсан. Үүний дагуу аймгийн Онцгой байдлын газраас гамшигт нэрвэгдсэн айл өрхийн хашаа сэргээн засварлахад нэг бүр нь 1.5 сая төгрөг бодож 58 айлд нийт 87.000.000 төгрөгийн, 12 аж ахуйн нэгж нэг бүр нь 3.000.000 төгрөг тооцож 36.000.000 төгрөгийн, ******** сумын Засаг даргын Тамгын газрын шинэ, хуучин барилгын засварын зардалд 6.000.000 төгрөг, Эрүүл мэндийн дээврийн засварын зардал 18.000.000 төгрөг, Ерөнхий боловсролын сургуулийн засварын зардал 5.000.000 төгрөг цэцэрлэгийн засварын зардалд 5.000.000 төгрөг, цаг уурын барилгын засварын зардалд төгрөг нийт 35.500.000 төгрөгийн зардлыг олгуулахаар санал оруулж ирсэн. Энэ саналыг үндэслэж аймгийн Засаг даргын захирамжийг гаргасан. Аймгийн Онцгой комисс хуралдахын өмнө Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 358 дугаар тогтоолын дагуу ******** суманд үүссэн гамшгийн нөхцөл байдлаас үүссэн хохирлыг барагдуулахын тулд тухайн төрийн байгууллага, аж ахуй нэгж, иргэдээс өргөдөл хүсэлт авч түүний дагуу бодит хохирлыг нягтлан шалгаж дүгнэлт гаргаж саналыг аймгийн Онцгой комисст оруулж ирснээр шийдвэрлэсэн. Тухайн үед аймгийн Онцгой комиссын дэд даргаар аймгийн Онцгой байдлын газрын дарга З.Б, нарийн бичгийн даргаар Онцгой байдлын газрын дэд дарга Л нар ажиллаж байсан. Уг саналыг энэ 2 оруулж ирсэн. Энэ шийдвэрийг гаргахад аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн буюу 20 орчим эрх бүхий албан тушаалтны саналын олонхоор шийдвэрлэснээр аймгийн Засаг даргын захирамжийг гаргасан...” гэх мэдүүлэг (5-р хх-ийн 109-110-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн гүйцэд, нягт нямбай, бодитой үнэлээгүй байна.
13. Дээрхи баримтуудаар ******** сумаас ирүүлсэн 58 айл өрхийн нэрст өөрчлөлт оруулж Б.Ц, Г.М, Ж.Б, Ч.Л, Л.Н, Б.Н, Я.Ж, Ж.А, Б.Г, Х.Ч, Б.Ч, А.Ч, Т.Б, Ц.Ш, О.Л, П.Ц, Ж.Г, С.Н, Г.М, Н.Б, Д.Б, Х.С, Б.Б, Ж.Б, С.М нарын 25 иргэний нэрсийг Ж.А, Т.Д, Б.П, Ч.Л, Ч.Н, Б.Э, Б.Г, Л.М, С.Ц, Н.Б, Д.Д, Д.Х, Г.С, Г.Б, Б.Ц, Ж.Б, Г.Р, Р.С, Л.Л, Г.Н, Н.Б, М.Ж, Б.Ж, С.С, Ц.М нарын нэрсээр солих асуудал яригдаагүй болох нь тогтоогдож байна.
14. Гэрч В.Р-ийн мэдүүлгээр Онцгой байдлын газраас оруулж ирсэн саналын дагуу шийдэгдсэн болох нь тодорхой болж байна. Гэтэл шүүхээс Засгийн газрын 2018 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Гамшгаас хамгаалах, дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”-ын 3.1 дэх хэсэгт “Дотоодын хүмүүнлэгийн тусламжийг аж ахуйн нэгж байгууллагаас тусгайлан нэр зааж ирүүлэхээс бусад тохиолдолд хэрэгцээ шаардлагыг үндэслэн хуваарилан олгох асуудлыг бусдад тохиолдолд хэрэгцээ шаардлагыг үндсэн хуваарилан олгох асуудлыг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, орон нутагт тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан тус журмын зохицуулалттай хэргийн нөхцөл байдлыг уялдуулан дүгнэвэл тухайн тусламжийг буюу 58 айл өрхийн нэрсийг аймгийн Засаг даргын захирамжаар баталж шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамжийг хууль зүйн үндэслэл болон биелэлтийг гаргасан Засаг дарга хариуцах үүрэгтэй гэх дүгнэлтийг хийж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Засаг дарга болон Онцгой комиссын гишүүдийн шийдвэргүйгээр ******** сумаас зайлшгүй тусламж авах шаардлагатай гэж ирүүлсэн 58 айл өрхийн нэрсийг дур мэдэн сольсон үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
15. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.3 дугаар зүйлд сум гамшгаас хамгаалах чиглэлээр онцгой комисстой байхаар хуульчилсан байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.5 дахь хэсэгт сумын Засаг даргыг “хууль тогтоомж, дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийн дагуу хүмүүнлэгийн тусламжийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хуваарилах ажлыг зохион байгуулах, тайлагнах” үүрэгтэй гэж хуульчилсан. Үүний дагуу Говь-Алтай аймгийн ******** сумын Онцгой комиссоос зайлшгүй тусламж шаардлагатай айл өрх гэж 58 айлын нэрсийн жагсаалтыг ирүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журмын 4.1. Хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээ шаардлага, холбогдох байгууллагын саналыг үндэслэн Онцгой байдлын байгууллага хүмүүнлэгийн тусламжийн хуваарилалтыг гаргаж тухайн шатны Онцгой комиссын даргаар батлуулна гэж заасан. Гэтэл холбогдох байгууллага болох ******** сумын онцгой комиссоос ирүүлсэн саналыг хүлээн авсан боловч ямар нэгэн шийдвэргүйгээр уг санал болгосон 58 айлын нэрсийн жагсаалтыг дур мэдэн сольж байгаа үйл баримт тогтоогдсон байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/66 дугаартай цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй байна. Т.Б, Ц.А, Л.Л нар бүлэглэн тус аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай Хөрөнгө зарцуулах тухай захирамжийг гаргахад уг захирамжийн хавсралтаас тус аймгийн ******** сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хашаа нь эвдэрсэн зайлшгүй тусламж шаардлагатай гэх 58 иргэний нэрсээс 25 иргэний нэрсийг сольж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйл баримтыг үндэслэлтэй дүгнээгүй гэх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
16. Хэрэгт ач холбогдолтой дээр дурдагдсан нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ анхан шатны шүүх цагаатгах тогтоолд дурдаагүй байдал нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийхэд нөлөөлсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/66 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
Ш.БАТТОГТОХ