| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 2016001090171 |
| Дугаар | 2025/ДШМ/13 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 21.1.1., 22.1.1., 22.8.1.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/13
Л.Н, Т.С, Ц.А, Д.Э, Н.М, Ц.Б, Д.Ц нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Прокурор Д.Г,
Шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Ж.М,
Шүүгдэгч Т.С-ын өмгөөлөгч Д.А,
Шүүгдэгч Д.Ц, Н.М нарын өмгөөлөгч М.Э,
Шүүгдэгч Л.Н, Ц.Б, Ц.А нарын өмгөөлөгч Ж.Д,
Шүүгдэгч Л.Н-ийн өмгөөлөгч Л.Б (цахимаар),
Шүүгдэгч Ц.Б, Д.Э, Н.М (цахимаар), Д.Ц (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Н.М-ийн өмгөөлөгч М.Э, шүүгдэгч Д.Э, шүүгдэгч Д.Ц-ийн өмгөөлөгч О.А, шүүгдэгч Т.С-ын өмгөөлөгч Д.А, шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч Л.Б нар тус тус эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор шүүгдэгч Л.Н, Т.С, Ц.А, Д.Э, Н.М, Ц.Б, Д.Ц нарт холбогдох эрүүгийн 2016001090171 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын хувийн мэдээлэл:
Л овогт Л.Н нь Монгол Улсын иргэн, халх, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ********** сумд төрсөн, ** настай, эрэгтэй, ***** боловсролтой, ************* мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ************** ажилтай, ам бүл ***, эхнэр, *** хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ********* сумын ******** багийн *** - *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ************** регистрийн дугаартай,
Д овогт Т.С нь Монгол Улсын иргэн, халх, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн *********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ***** боловсролтой, ************** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** эхнэр, *** хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ********** сумын ******** багийн ********* ** -р байрны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ************* регистрийн дугаартай,
И овогт Д.Э нь Монгол Улсын иргэн, халх, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ********** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, ***** боловсролтой, *********** мэргэжилтэй, ****************** мэргэшсэн, Говь-Алтай аймгийн *********** сумын ***************** ажилтай, ам бүл **, нөхөр, ** хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ********* сумын ********* багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ***************** регистрийн дугаартай,
Д овогт Н.М нь Монгол Улсын иргэн, халх, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ********** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, ****** боловсролтой, ************** мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ********** сумын **************** ажилтай, ам бүл ****, нөхөр, ** хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ********** сумын ************, *** дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ************* регистрийн дугаартай,
Б овогт Ц.Б нь Монгол Улсын иргэн, халх, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ********** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, ********* боловсролтой, *************** мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн *********** газарт ************ ажилтай, ам бүл *****, нөхөр, **** хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ********** сумын *********** *** дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ************* сумын ********** багийн *** - *** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ************* регистрийн дугаартай,
Б овогт Д.Ц нь Монгол Улсын иргэн, халх, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ********* суманд төрсөн, ** настай, эмэгтэй, ******* боловсролтой, ********** мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ******* сумын ************** ажилтай, ам бүл ***, эхийн хамт Говь-Алтай аймгийн ************ сумын **********, *** дугаар багийн ********** *** - *** оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, **************** регистрийн дугаартай,
Б овогт Ц.А нь Монгол Улсын иргэн, халх, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ********** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, ***** боловсролтой, *********** мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ********** сумын ************ тосгоны ************** ажилтай, ам бүл *****, нөхөр,*** хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ********** сумын ************ тосгонд оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ************** регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Прокуророос шүүгдэгч Л.Н-ийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн” гэмт хэрэг,
шүүгдэгч Т.С-ын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн” гэмт хэрэг,
шүүгдэгч Д.Э-ын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн” гэмт хэрэг,
шүүгдэгч Ц.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг,
шүүгдэгч Н.М, Ц.Б, Д.Ц нарын үйлдлийг 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан 2016001090171 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Л.Н-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Т.С-т холбогдох “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагч гаргаж өгсөн” гэх гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Л овогт Л.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан” гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Д овогт Т.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан” гэмт хэргийг хамжигчаар, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэргийг зохион байгуулагчаар үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч И овогт Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан” гэмт хэргийг хамжигчаар, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэргийг зохион байгуулагчаар үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан” гэмт хэргийг хамжигчаар үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Ц.Б, Б овогт Д.Ц, Д овогт Н.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Т.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Н.М, Ц.Б, Д.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Л.Н-д оногдуулсан торгох ялуудыг нэмж нийт эдлэх ялыг 11,400 (арван нэгэн мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,400,000 (арван нэгэн сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Т.С-т оногдуулсан торгох ялуудыг нэмж нийт эдлэх ялыг 8,100 (найман мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000 (найман сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Э-т оногдуулсан торгох ялуудыг нэмж нийт эдлэх ялыг 8,100 (найман мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000 (найман сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Н-д оногдуулсан 11,400 (арван нэгэн мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,400,000 (арван нэгэн сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг, Т.С-т оногдуулсан 8,100 (найман мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000 (найман сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Д.Э-т оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8,100 (найман мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000 (найман сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Ц.А-т оногдуулсан 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Н.М, Ц.Б, Д.Ц нарт тус бүр оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 9, 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан 1,000,000 (нэг сая) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд шүүгдэгч Л.Н, Т.С, Д.Э нар тус бүр 5,000,000 (таван сая) төгрөг төлсөн, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 6 хуудас баримтыг хэрэгт хавсаргаж ..... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Ц, Н.М нарын өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх Н.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь ойлгомжгүй байна.
Шүүгдэгч Н.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх үүрэгтэй оролцож байсан эсэх, шүүхийн шийдвэрт нөлөөлөх ач холбогдол бүхий ямар баримтыг хэнд ямар зорилгоор яаж өгсөн эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй зүйлчлэлээр зүйлчилж гэм буруутайд тооцсон нь Н.М-ийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байх тул Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолыг дахин магадлаж эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Д.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч Д.Э миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дахин хянаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Д.Ц-ийн өмгөөлөгч О.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Д.Ц-г анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...шүүгдэгч нар өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж байсан тул тэднийг энэ гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж шүүх дүгнэлээ” гэх бөгөөд анхан шатны шүүх хуралд шүүгдэгч Д.Э, Т.С нар нь тухайн баримтыг хаана, хэнд гаргаж өгөх гэж байгаа талаар шүүгдэгч Ц.Б, Д.Ц, Н.М нарт хэлээгүй гэх мэдүүлэг, мөн мөрдөн шалгах ажиллагааны үед хэнд, ямар зориулалтаар гаргаж өгөх талаар үнэлгээний хорооны гишүүдэд тайлбарлаж хэлээгүй гэх мэдүүлэг байсаар байтал хууль бус шинжийг ухамсарлаж, санаатай үйлдсэн гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Т.С-ын өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн аваад гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолоор Т.С-ыг Говь-Алтай аймгийн ********** сумын ********** ажиллаж байхдаа төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийн хамжигчаар, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийн зохион байгуулагч гэж дүгнэн гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь тусгай субьекттэй гэмт хэрэг бөгөөд Т.С нь төсөв зарцуулах эрх хэмжээгүй этгээд юм. 2017 онд болсон үйл баримтаас дүгнэхэд *********** байсан ч байгаагүй ч тухайн төсөв зарцуулагдах бүрэн боломжтой байдал харагддаг. Төсөв зарцуулах гүйлгээ хийх эрх бүхий этгээдүүд тухайн үйлдлийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх талаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нарийвчлан заасан байдаг бөгөөд тэдгээр хүмүүс гүйлгээг хийгээгүй бол ********** тухайн үйлдэлд оролцох ямар ч боломжгүй юм. Хэрхэн ямар үйлдлээр хамжигч болж байгаа талаар анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй гэм буруутайд тооцож байгаа нь хуулийн үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд Т.С-ыг ямар оролцоогоор хэрхэн зохион байгуулсан талаар дүгнэлт хийлгүйгээр нотлох баримт хуурамчаар үйлдэхэд зохион байгуулсан гэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлсэн Д.Э-аас мэдүүлэг авсны дараа буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-оос 2020 оны 10 дугаар сарын 06-ны хооронд нотлох баримтуудыг нөхөн хийсэн гэсэн дүгнэлтийг хийж байгаа нь үндэслэлгүй. Яллах дүгнэлтээр гэмт хэрэг хэзээ хаана хэрхэн үйлдлэгдсэн талаар дүгнэлтийг хийгээгүй бөгөөд анхан шатны шүүх яллах дүгнэлтээс хальсан дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Түүнчлэн хавтаст хэрэгт тухайн баримтуудыг хэзээ хэрхэн нөхөн хийсэн талаар баримт байдаггүй бөгөөд компьютерт хийсэн тэмдэглэлээр 2020 оны 06 дугаар сард ч хийгдсэн байх боломжтой нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч нар 2020 оны 08 дугаар сард байх гэдэг мэдүүлгүүдийг өгсөн зэргээс дүгнэхэд тухайн оролцогч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болоогүй байсан. Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгохоор хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл баримт бичиг гомдол мэдээлэл бусад баримтыг олж авсан эх сурвалжаа зааж хэлээгүй бол нотлох баримт болохгүй гэж хуульчилсан байхад мөрдөгч байгууллагын архиваас үзлэг хийж бэхжүүлж авсан баримтуудаа шүүгдэгч нарыг хуурамчаар үйлдсэн, гаргаж өгсөн гэм буруутайд дүгнэж байгаа нь үндэслэлгүй болно. Иймээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Т.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Л.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Л.Н миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Л.Н нь төсөвтэй холбоотой бүрэн эрхээ хэрэгжүүлэлгүйгээр тухайн жилийн төсөвт хортон мэрэгч устгах ажилд зарцуулагдахаар тусгагдсан боловч зарцуулагдаагүй байсан 15,000,000 төгрөгийг Ц.А-тай хамтран эзэмшдэг Хаан банкны данс руу шилжүүлэн авч орон нутгийн төсөвт 15,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдал бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 д заасан төсвийн захирагч төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах гэмт хэргийн шинжийг тус тус хангана гэж дүгнэж гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 (зургаан мянган нэгжтэй) тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5,400 (таван мянга дөрвөн зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар нийт эдлэх ялыг 11,400 нэгж буюу 11,400,000 төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял оногдуулсан.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой дурдаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүх рүү шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилагдсаныг зөрчсөн.
Прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинж нь материаллаг бүрэлдэхүүнтэй хохирол учирсан байхыг шаарддаг гэмт хэрэг бөгөөд тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар дурдаагүй байхад анхан шатны шүүх хохиролд 15,000,000 төгрөгний хохирол учирсан байна гэж дүгнэлт хийж, гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Н-г гэм буруутайд тооцохдоо ямар үйлдэл ямар нотлох баримтаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал хэрхэн бий болгосон дүгнэлтийг хийгээгүй зөвхөн тус хуулийн заалтын хууль зүйн ойлголтын талаар тайлбарлаж Л.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт болоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Л.Н-ийн өмгөөлөгч Л.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолоор Л.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Л.Н-д оногдуулсан торгох ялуудыг нэмж нийт эдлэх ялыг 11,400 (арван нэгэн мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,400,000 (арван нэгэн сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгож шийтгэсэн болно.
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Н нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” 1.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” 39.4 дүгээр зүйлийн 4 дэх заалт “шүүх хуралдаан даргалагчийн тогтоосон дарааллын дагуу давж заалдах гомдол, эсхүл эсэргүүцэл гаргасан тал гомдол, эсэргүүцлийн үндэслэлийг тайлбарлах, нотлох баримт шинжлэн судлах, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар, түүний өмгөөлөгчийн саналыг сонсоно.
39.6 дугаар зүйлийн 1.3-т дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол;
Мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн “шүүхийн шийдвэрийн хэлбэр бүтэц” 3 дугаар хэсэг “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тодорхой ойлгомжтой эргэлзээгүй байхаар хуульчилсан байх тул Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаалаа.
3. Тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Н-г тус аймгийн ********** сумын *********** ажиллаж байхдаа тус сумын *********** Т.С, *********** Д.Э нартай бүлэглэн сумын 2017 оны төсөвт хортон мэрэгч устгах зориулалтаар тусгагдсан 15 сая төгрөгний 11.036.500 төгрөгийг Х.О, Ц.А нарын дансаар дамжуулан авч төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, 2.963.500 төгрөгийг хувьдаа завшиж нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгосон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглах гэмт хэрэгт тус тус буруутган яллажээ. (6 х/х 224, 245)
4. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдлыг зааж, тусгана.” гэснийг зөрчжээ.
5. Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Н-ийн гэм буруутай үйл баримтыг дүгнэхдээ (11х/х 193) дээр дурдсан прокурорын яллах дүгнэлтээс (6 х/х 224, 245) зөрүүтэйгээр үйл баримтыг тогтоож, гэм буруутайд тооцжээ.
6. Шүүхийн шийтгэх тогтоол дахь үйл баримтын дүгнэлтэд (11х/х 193) “шүүгдэгч Л.Н-г тус аймгийн ************ сумын ************* ажиллаж байхдаа тус сумын *********** Т.С, *********** Д.Э нартай бүлэглэн сумын 2017 оны төсөвт хортон мэрэгч устгах зориулалтаар тусгагдсан 15 сая төгрөгийг Х.О, Ц.А нарын дансаар дамжуулан авсан “ гэж,
“шүүгдэгч Л.Н-ийн дээрх үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төсвийн захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүх дүгнэлээ.
7. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд, хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заажээ. Шүүгдэгч Л.Н-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргүүдийн шинжийг хангаж байх тул хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шүүх шийдвэрлэсэн гэсэн дүгнэлт өгчээ.
8. Прокуророос шүүгдэгч Л.Н, Т.С, Д.Э нарыг 11.036.500 төгрөгийн төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, Л.Н-г 2.963.500 төгрөгийг хувьдаа завшиж нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгосон гэж ялласан ба хохирлын нийлбэр дүн 14 сая төгрөг байхад шүүх буруутгагдсан үйл баримтыг өөрчлөн дүгнэж шүүгдэгч нар 15 сая төгрөгийг нэг удаагийн үйлдлээр бусдын дансаар гарган авсан үйлдэл нь дээрх 2 төрлийн гэмт хэргийн шинжийг хангажээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
9. Мөрдөх байгууллага, Прокурор, Шүүх нь хуулиар хүлээсэн, мөрдөх, яллах, хэрэг маргааныг шүүх тус тусын чиг үүрэгтэй ба мөрдөн шалгах, мэтгэлцэх чиг үүргээ хуульд заасан журмаар явуулах үүрэгтэй байна.
10. Шүүх нь хөндлөнгийн байр сууринаас аливаад шударгаар хандаж, мөрдөх болон яллах чиг үүргийг өөрөө хэрэгжүүлэх боломжгүй ба харин хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоохыг эрмэлзэх ёстой гэж үзлээ.
11. Тусдаа ялласан үйлдлүүдийг нэгтгэн авч үзсэн тохиолдолд төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан үйлдэлд хамтран оролцогчоор буруутгагдсан Т.С, Д.Э нар Л.Н-ийн 2.963.500 төгрөгийг хувьдаа завшиж нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгосон үйлдэлд эрх зүйн байдал нь ямар статустай байх нь эргэлзээтэй. Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар төсвөөс 1, 2 дугаар гарын үсэг зурагдаж зөвшөөрөгдөөгүй тохиолдолд иргэн ч бай сумын Засаг дарга ч бай, хэн нэгэн этгээд мөнгө хувьдаа завших боломжгүй хуультай, эрх зүйн орчинтой тул уг гэмт хэрэгт хамтран оролцогч байгаа эсэхийг нягтлан шалгах нь зүй ёсны асуудал байна.
12. Мөрдөх байгууллага, Прокурор нь гэмт хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хугацаанд нь зохих ёсоор нягт, нямбай шалгах нь уг байгууллага албан тушаалтны хуулиар хүлээсэн үүрэг болохыг дурдах нь зүйтэй байна.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; 1.2-т гэмт хэргийг хэн үйлдсэн; 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр; 1.4-т Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал; 1.5-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ; 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл нотлоно гэжээ.
14. Шийтгэх тогтоолд хохирол 15,000,000 төгрөгийг Л.Н, Т.С, Д.Э нарт адил хэмжээгээр хуваасан нь эргэлзээтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
Ч.ЭНХТӨР