Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 597

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч Д.Агар,

Шүүгдэгч Д.Б/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Даалхайн Будад холбогдох эрүүгийн 2015 2503 1634 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч Б овогт Д.Б, Монгол Улсын иргэн, 1986 оны 10 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сийлбэрчин, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум 3 дугаар баг, Баттуулын 1-17 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд: 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2005 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

- 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 629 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 721 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:................ /.

Шүүгдэгч Д.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 57 дугаар гудамжны 883 тоотод оршин суух Б.Санчирмаагийн өвлийн сууцны цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч 14 инчийн фужици загварын нөөтбүүк, 2 ширхэг зургийн аппарат, дунд гарын мөнгөн хөөрөгний халбага, хөөргөний алтан нуухыг нууцаар авч 850.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... уг айлд хүн байхгүй болохоор нь уг байшингийн цонхыг нь хагалаад дотогш орж гэрийн унтлагын өрөө болох мухрын өрөө рүү ороод хувцасны шүүгээг онгойлгож дотор нь байсан улаан өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, 2 ширхэг марк загварыг нь мэдэхгүй зургийн аппарат, хөөрөгний мөнгөн халбага, даалинтай хөөрөгний халбага нуух зэргийг аваад эргээд орж ирсэн цонхоороо гараад гудамж уруудаад явж байгаад төв зам дээрээс такси бариад хороолол орж Өргөө кинотаетрын буудал дээр буугаад зөөврийн компьютерийг ломбарданд тавих гээд явахад хэд хэдэн ломбарданд ороход авахгүй гэж хэлээд явж байгаад одоо сайн санахгүй байна нэг ломбард руу ороод 150.000 төгрөгөөр л авна өндөр үнээр авахгүй гэж хэлэхээр нь 150.000 төгрөгөөр тавиад халаасанд байсан 2 ширхэг зургийн аппаратны нэг ширхэг нь халааснаас гээгдсэн байсан нөгөөг нь гаргаж үзэхэд асахгүй болохоор нь явж байгаад түцний дээр шидээд яваад хөөрөгний мөнгөн халбагийг нуух зэргийг зарах гээд явахад авахгүй байсан тэгээд халаасандаа хийж явж байгаад гээгдүүлсэн. Тэгээд би 150.000 төгрөгөө аваад гэртээ харьсан ...” гэх мэдүүлэг /хх-68-69х/,

Шүүгдэгч Д.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Нөөтбүүк, 2 ширхэг зургийн аппарат, хөөрөгний толгой, халбага хулгайлсан. Нөөтбүүкийг барьцаалан зээлдүүлэх газарт 150.000 төгрөгөнд тавьсан” гэв.

Хохирогч Б.Санчирмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би өөрийн нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 57-0883 тоотод өвлийн байшинд амьдраад жил гаруй хугацаа болж байна ...2015 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хулгай орж манай гэрээс эд зүйл алдагдсан байсан. 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өглөө би нөхөр хүүхэдтэйгээ хамт гэрээсээ гарсан. Тэгээд орой 23 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн гал тогооны өрөөний цонх хагарсан байсан бөгөөд гэрт орж үзэхэд манай унтлагын өрөөний шүүгээнд байсан 14 инчийн нөөтбүүк хоёр ширхэг зургийн аппарат, дунд гарын хөөрөгний алтан нуух, мөнгөн халбага байхгүй болсон байсан. Унтлагын өрөөний шүүгээнд байсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-15-17х/,

Шинээчийн 708 дугаартай дүгнэлтэнд: “...Шинжилгээнд тэнцэж буй 1 гэж дугаарласан гарын мөр санд MN005210004326 дугаараар бүртгэгдсэн Даалхайгийн Буд гэх хүний баруун гарын долоовор хурууны хээ байна ...” гэжээ /хх-62-66х/,

Эд зүйлийн үнэлгээ “...850.000 төгрөг” /хх-13х/,

Шүүгдэгч Д.Б-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-72х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-84/,

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-86-99х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч Д.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 57 дугаар гудамжны 883 тоотод оршин суух Б.Санчирмаагийн өвлийн сууцны цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч 14 инчийн фужици загварын нөөтбүүк, 2 ширхэг зургийн аппарат, дунд гарын мөнгөн хөөрөгний халбага, хөөргөний алтан нуухыг нууцаар авч 850.000 төгрөгний хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Б-ад /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй боловч Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай Монгол улсын хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, үйлдэл эс үйлдэхүйд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, бусад арга хэмжээнээс чөлөөлнө гэж заасан байх тул энэ тогтоолоор оногдуулах ялаас Д.Б-ыг чөлөөлж шийдвэрлэв.

Хохирогч Б.Санчирмаад учруулсан гэм хорын хохирол болох 850.000 төгрөгийг шүүгдэгч Д.Б-аас гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 125 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 125 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг  тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Б-ыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай Монгол улсын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Б-ыг энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын баривчлах ялаас чөлөөлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-аас хохирлын 850.000 төгрөгийг гаргуулж хохирогч  Б.Санчирмаад олгосугай.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 125 цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ё.ЦОГТЗАНДАН