Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/39

 

                                    Ж.*******д холбогдох

                                   эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч З.Төмөрхүү, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтөлж,

Прокурор Б.Хишигсувд /цахим/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. /цахим/

Шүүгдэгч Ж.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, Ерөнхий шүүгч Б.Хэрлэн, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн 202******* оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 202*******/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Ж.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 1*******9/202*******/0009/Э/208/202*******/0028 индекстэй, 2 хавтас хэргийг 202******* оны 03 дугаар сарын 1*******-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт ын *******, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд **** оны оны **** дугаар сарын ****-ны өдөр төрсөн, **** настай, ****эгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 ээжийн хамт Улаанбаатар хот, ***** дүүргийн *****дугаар хороо, ***** тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. (РД:)

Шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202******* оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар баг ******* ******* дүгээр гудамжинд өөрийн найз Б.*******ыг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж амь насанд аюултай, олон тооны шарх гэмтэл учруулж, онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироон хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Ж.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч овогт ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр” алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ж.*******г 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******гийн цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хугацаанд шүүгдэгч Ж.*******д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,

Энэ гэмт хэргийн улмаас шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.д 9*******8*******000 /есөн сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. нь хохирогч Б.*******ын тэтгэврийн зээлийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж, жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдан,

Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1 дэх хэсэг, *******11 дүгээр зүйлийн *******11.1 дэх хэсэг, *******10 дугаар зүйлийн *******10.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 99.000.000 /ерэн есөн сая/төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1*******00000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын *** дугаар баг, ******** тоотод оршин суух, овогт ийн /РД:/-д олгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бакал гутал 1 хос, шоо хээтэй хэр мэт зүйлээр бохирлогдсон өмд 1 ширхэг, баруун талын суга нь урагдсан хар өнгийн хантааз 1 ширхэг хар өнгийн цахилгаантай юүдэнтэй цамц 1 ширхэг зэрэг эд зүйлийг шийтгэх тоггоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, буцаан олгох ажлын хэсэгт даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэг бүхий 1 ширхэг СD-ийг хэрэгт хавсаргаж хадгалж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 1******* хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:    

...Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ зүйлчлэлийг анхаарч шийдвэрлэсэнгүй гэж үзлээ.  Миний үйлчлүүлэгч Ж.******* нь ...хүнийг санаатай алсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг судлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцүүлэн авагдсан гэрч Н.*******ийн .... ахын гэрийн ар талд ******* талийгаачийг гараараа нэг цохиж унагаагаад бакал гутлаараа толгой руу нь нэг удаа өшиглөж байгаа харагдсан Тэгээд яваад очиход талийгаач газар хэвтчихсэн хажууд нь ******* зогсож байсан гэх мэдүүлгийн нотлох баримтын эх сурвалжийг процессын нотлох баримт болох шинжээчийн 202******* оны 12 дугаар сарын 0*******-ны 10******* дугаартай шинжээчийн дүгнэлт хэсгийн 2 -д дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна гэсэн дүгнэлт, шинжээч Д.Дарьсүрэнгийн ... Тухайлвал гараар цохих, хөлөөр өшиглөх, ойлгоно, амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэж тайлбарласан тэмдэглэл зэргээр давхар нотлогддог бөгөөд үүнээс үзэхэд Ж.******* нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогчийг нэг удаа гараараа цохиж, толгой руу нь хөлөөрөө өшиглөсний улмаас талийгаач гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан үйл баримт сэргээн тогтоогдсон байна.

Учир нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх,гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан тарчилан зовоосон учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн түүнчлэн өлсгөж, цангаасан, осгосон, хөлдөөсөн, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэргийг хамруулан үздэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтосон ойлголт юм. Өөрөөр хэлвэл олон удаагийн үйлдлээр олон тооны шарх.сорви үүсгэн, үүнээс улбаалан хохирогч нас барах хүртлээ удаан хугацаагаар зовж шаналах нөхцлийг бүрдүүлсэн үйлдлийг ойлгохоор хуульчилсан бөгөөд энэхүү шинж нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Хохирогч үүссэн гэмтэл шархнаас болж шаналсан, удаан хугацаанд амь тэмцсэн нөхцөл байдал гэрч нарын мэдүүлэгт байдаггүй хохирогч гавал тархины гэмтлийн улмаас нас барсан. Онц харгис хэрцгий гэдэг ойлголтыг хэрэглэхэд үйлдэлийн үр дагавар нь олон тооны шэмтэл учруулснаар зүйлчилэх юм уу үйлдэл нь онц харгис хэрцгий аргаар үйлдэхийг ойлгох юм уу гэдэг эргэлзээтэй.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1******* дугаар зүйлийн 2 дэх хэсэгт эрүүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг баримталж шүүгдэгч Ж.*******гийн үйлдэл нь эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дэхь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулсныг хөнгөрүүлэн өөрчилж түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. Гэмт хэргийн улмаас учирсан баримттай хохирол 8,**************0,000 төгрөг баримтгүй хохирол 930,000 төгрөгийг төлж барагдуулсан тул төлөх төлбөргүй зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан хамгийн хөнгөн шийтгэл ногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хавтаст хэрэг авагдсан гэрч н.*******, н.******* нарын мэдүүлэг, шинжээчийг асуулгасан тэмдэглэлээр тус бүр нэг цохисон буюу хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь нэг удаагийн үйлдлээр үүссэн гэдгийг эргэлзээгүй тогтоочихсон. Онц харгис хэрцгийгээр хүний амь насанд хүрсэн гэдэг нь эргэлзээтэй байна. Ийм эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1******* дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлах боломжтой байна.  Иймд хэргийг тал бүрээс нь харж ялын хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Энэ хүн дүүг минь тэгтэл нь зодчихоод өнөөдөр ганц удаа л цохьсон мэт яриад  зүйлчлэлээ өөрчлүүлж хөнгөн ял эдлүүлж өгөөч гэж яриад зогсож байгаа нь харамсалтай байна.  Талийгаач  маань миний төрсөн ганц дүү байгаа юм.  Нэг удаа л цохиод ийм асуудал үүссэн мэт яриад зогсож байгаад эмзэглэж байна.   Онц хэрцгий аргаар гэмт хэрэг үйлдсэн гэж Прокуророос зүйлчилсэн  нь тохирсон гэж бодож байна.  Шүүгдэгчийн хувьд шүүхээс тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын хамгийн бага шийтгэлийг оногдуулсан байхад өнөөдөр ингээд зогсож байгаа нь харамсалтай байна.  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Энэ хэрэг нь бусдын амь насыг санаатайгаар алах явцдаа олон тооны гэмтэл шарх учруулсан болох нь гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Тиймээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь үндэслэлгүй. ...Шинжээчийн 10******* дугаартай дүгнэлтээр хүний амь нас хохирох болсон шалтгаан нь “хүний гавал тархинд гэмтэл учирснаас шалтгаалж төвийн гаралтай амьсгал судасны хурц дутагдлаас болж нас барсан” гэсэн боловч шинжээчийн дүгнэлтээр маш олон тооны гэмтэл шарх учруулсан болох нь тогтоогддог. Тиймээс бусдыг алахдаа, алахын өмнө олон тооны шарх учруулж, удаан хугацаагаар тарчлаан зовоосон нь тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ж.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Прокуророоос шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202******* оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум ******* ******* дугаар баг ******* ******* дүгээр гудамжинд өөрийн найз Б.*******ыг зээлсэн мөнгөө өгөхгүй байна гэж маргаж улмаар толгой руу нь гараараа  цохиж унагаагаад толгой руу нь  удаа өшиглөж гавал тархины гэмтэл.баруун талын 2,3,*******,*******,зүүн талын 2,3,*******, хавирганы хугарал гэмтэл учруулж талийгаач гавал тархины гэмтлийн улмаас амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байх ба шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл тохироогүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж чадаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

3.Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар нотлоогүй гэж үзлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрхи нөхцөл байдлуудыг шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн *******.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой байдаг.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээний талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх нь тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-д заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй.

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Шинэчлэн найруулсан Шүүхийн шинжилгээний тухай хуулиар “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох...” харилцааг зохицуулсан ба үүнтэй холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2******* дугаар “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоол, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/27******* дугаартай “журам хүснэгт батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, 2 дугаар хавсралтаар “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталжээ.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шууд учирсан хохирол, тухайн хохирол учруулснаас үүдэн гарах үр дагаврыг хор уршигт тооцдог.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/27******* дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 1.*******-т “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад эрх зүйн акт, энэхүү журмыг мөрдлөг болгоно” гэж,

Мөн журмын 2.3-д “энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтас хэргийн материалд хавсаргана” гэж,

журмын 2.6-д “Шинжилгээ хийлгэх хохирогч нь шинжилгээнд биечлэн хамрагдана. Шаардлагатай тохиолдолд хавтас хэргийн материал болон эмнэлгийн баримт бичиг, материалыг хамт ирүүлнэ” гэж,

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2******* дугаар тогтоолын хавсралтын 1.1-д “Гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолын дээрх хэм хэмжээний агуулгаас үзэхэд гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах шинжилгээнд гэр бүлийн бүх гишүүдийг, түүнчлэн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээнд хохирогчийг биечлэн хамруулахаар зааснаас үзэхэд гэр бүлийн гишүүн бүрийг хохирогчоор, эсхүл иргэний нэхэмжлэгчээр тогтоох, тэднээс тухайн асуудлаар нь мэдүүлэг авах зэрэг ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэх зэрэгт дүгнэлт хийх шаардлагатай байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тогтоосны эцэст сэтгэцэд учирсан хохирлыг шаардах эрх бүхий субъект мөн эсэх, түүнчлэн амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд хэрхэн хохирол учирсан зэрэг  зэрэг нөхцөл байдлын талаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн явуулсны эцэст гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар  дүгнэлт хийх  боломж бүрдэнэ.

*******.Иймд дээрхи үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлага үүссэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тогтоолгохоор хүчингүй болгосон тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 202******* оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 202*******/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                          

                                      

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН