| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/00463/И |
| Дугаар | 307/ШШ2025/02004 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 307/ШШ2025/02004
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2024/00463/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суугаа, ******* овогт ******* ******* (утас:*****)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоотод оршин суугаа, ******* овогт ******* ******* (утас: ******)-д холбогдох,
Хүүхдийн асрамж өөрчлүүлэх, 28,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
(Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчөөс эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
... Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар эвлэрч байна. Үүнд: Хариуцагч Б.******* нь монголдоо амьдрахаар болж буцаж ирээд хүүхэд болох *******, нарыг буцааж өөрийнхөө асрамжид авсан тул нэхэмжлэгч Э.******* миний бие хүүхдийн асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Шүүхэд анх хариуцагч Б.*******гаас 28,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа бөгөөд хариуцагч Б.******* нь 28,600,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэх, 28,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээнд нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагчаас 28,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэнийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д ... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь дээрх хуульд заасан үндэслэлд хамаарч байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 371,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 300,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Э.*******ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагчаас 28,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэнийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 371,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 300,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ