| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2431000820246 |
| Дугаар | 2025/ДШМ/60 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 24.2.2., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/60
Б.А*******, Б.Б*******, Р.Б*******
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б******* хөтөлж
Прокурор А.Э*******
Шүүгдэгч Б.А*******, Б.Б*******, Р.Б*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Д*******, Р.Д******* нарыг оролцуулан,
С***** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.М******* даргалж, шийдвэрлэн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Б.А*******, Б.Б*******, Р.Б******* нарт холбогдох эрүүгийн ************* дугаартай, ***************** индекстэй, 4 хавтас хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт Б*******ийн А*******, Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын *-н*ий өдөр С***** аймгийн Е*** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өлгий Е*** х ХХК эмийн сангийн жолооч ажилтай, ам бүл 1. С***** аймгийн Е*** сумын * дугаар баг, Б тосгоны чулуутын **-** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, (РД: МТ*********)
сахалт овогт Б Б*******, Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр С***** аймгийн Е*** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизм оператор мэргэжилтэй, “С ****” ХХК-д жолооч ажилтай. ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт С***** аймгийн Е*** сумын * дугаар баг, Б тосгоны **дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, (РД: МТ*********)
Н овогт Р Б*******, Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр С***** аймгийн Е*** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт С***** аймгийн Е*** сумын * дугаар баг, Б тосгон, * дугаар баг, * дугаар байр, * дүгээр орц, ** тоотод оршин суух хаягтай, (РД: М3******), урьд
- С***** аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 5400 нэгж буюу 5,400,000 төгрөг торгох ял шийтгүүлсэн,
Яллагдагч Р.Б******* нь Б.А*******, Б.Б******* нартай бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11 дүгээр сарын 21-ний өдөр Хьюндай 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, Комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан С***** аймгийн Е*** сумын нутаг дэвсгэрт байрлах "Х гол" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 657,6 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 2,900,014 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 738,053 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Б.А*******, Б.Б******* нартай бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11 дүгээр сарын 21-ний өдөр Хьюндай 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, Комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан С***** аймгийн Е*** сумын нутаг дэвсгэрт байрлах "Х гол" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 3020,3 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 21,559,727 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 4.166.728 төгрөгийн хохирол учруулсан,
-Яллагдагч Б.Б******* нь Б.А*******, Р.Б******* нартай бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11 дүгээр сарын 21-ний өдөр Хьюндай 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, Комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан С***** аймгийн Е*** сумын нутаг дэвсгэрт байрлах "Х гол" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 657,6 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 2,900,014 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 738,053 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Б.А*******, Р.Б******* нартай бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11 дүгээр сарын 21-ний өдөр Хьюндай 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, Комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан С***** аймгийн Е*** сумын нутаг дэвсгэрт байрлах "Х гол" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 3020,3 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 21,559,727 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 4.166.728 төгрөгийн хохирол учруулсан,
-Яллагдагч Б.А******* нь Б.Б*******, Р.Б******* нартай бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11 дүгээр сарын 21-ний өдөр Хьюндай 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, Комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан С***** аймгийн Е*** сумын нутаг дэвсгэрт байрлах "Х гол" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 657,6 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 2,900,014 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 738,053 төгрөгийн хохирол учруулсан,
Р.Б*******, Б.Б******* нартай бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11 дүгээр сарын 21-ний өдөр Хьюндай 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, Комацу загварын 1 ширхэг экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан С***** аймгийн Е*** сумын нутаг дэвсгэрт байрлах "Х гол" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 3020,3 м.кв талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 21,559,727 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 4,166,728 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
С***** аймгийн Прокурорын газраас: Б.А*******, Б.Б*******, Р.Б******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
С***** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолоор :
Шүүгдэгч ******* овогт Б*******ийн А*******, сахалт овогт Б Б*******, Н овогт Р Б******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.А*******, Б.Б******* нарыг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгөөр, Р.Б*******ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр тус тус торгох ялаа тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох боломжийг нь харгалзан 24 сарын хугацаанд буюу хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.А*******, Б.Б*******, Р.Б******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дэх хэсгийн 2-т зааснаар шүүгдэгч нараас экологи эдийн засагт учруулсан хохирол 69.923.903 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 4,904,781 төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн Б.А*******ээс 24,942,894 төгрөг, Б.Б*******аас 24,942,894 төгрөг, Р.Б*******аас 24,942,894 төгрөг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд тус тус оруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй “Хьюндай" 2900 ЛС загварын 2 ширхэг экскаватор, 4,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий комацу загварын 1 ширхэг экскаватор, 350,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж буюу скубер цахилгаан үүсгүүр/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус битүүмжлэлээс чөлөөлөн хурааж, хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, илүү гарсныг нь улсын орлого болгож,
Шүүгдэгч нар нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С***** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
С***** аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Э******* 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцэлдээ:
Шийтгэх тогтоолыг 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн шаардлагыг тодорхойлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А*******, Б.Б*******, Р.Б******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ба хохирол хор уршигт шүүгдэгч нараас экологи эдийн засагт учирсан 69,923,903 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 24,942,894 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна" гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт"... Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: "Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна" гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж алт худалдан борлуулсан орлого болох 637,795,200 төгрөгийг анхан шатны шүүхээс хэрхэн шийдвэрлэхийг шийтгэх тогтоолын 29 дүгээр хуудсанд тусгасан байх боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заагаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т тус тус заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Иймд С***** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 -угаар сарын 24-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Прокурорын эсэргүүцлийг 2 шалтгаанаар хүлээн авах боломжгүй байна. Прокурор нь эсэргүүцэл гаргах хугацааг хэтрүүлсэн бөгөөд шүүх хуралдаантай байсан гэсэн үндэслэлээр эсэргүүцэл эрхээ сэргээлгэсэн. Ажлаа зохицуулаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаан биш байхад анхан шатны шүүх хүлээн авсан нь буруу байна. Мөн прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч нар нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаагүй. Нэгдүгээрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль зөрчиж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Манай зүгээс гэм буруугийн асуудлаар маргах байсан ч прокурорын зүгээс “та нар гомдол гаргахгүй бол би эсэргүүцэл бичихгүй гэж хэлсэн” учраас манай зүгээс гомдол гаргаагүй. Хэргийн үйл баримттай холбоотойгоор 637 сая төгрөгийн асуудал нь таамгаар тогтоосон зүйл юм. Баримтаар тогтоосон зүйл огт байхгүй. Прокурорын зүгээс нөхцөл байдлыг сэлгэн дүрслэхэд ийм байна гэж шүүгдэгч нарыг буруутгасан. Мөн шүүгдэгч Б*******ыг А гэх хүнийг үйлдэл дээр нь барьсан гэсэн боловч тэр хүн нь байхгүй байгаа. Ийм учраас прокурорын эсэргүүцлийг хангахаас татгалзаж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүх хуралдааны явцад хэн гэрчилж байгаа вэ гэх асуудлын талаар яригдсан. Мөн гэрчийн мэдүүлгүүд нь бүгд хууль зөрчиж авсан. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нарыг гэм буруутай үйлдэл байгаагүй. Прокурорын зүгээс эсэргүүцэл бичихгүй гэж байсан мөртлөө эсэргүүцэл бичихдээ хугацаа хэтрүүлэн гаргасан. Хүн хулхиддаг арга барилаар ажиллаж байна. Мөн 36.8 дугаар зүйлийн 1.8-т заасны дагуу шүүх дүгнэлтээ гаргасан. Тиймээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэв.
Шүүгдэгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А*******ий гэр шатсан, Р.Б*******ын ар гэр асуудалтай байсан учраас давж заалдах гомдол гаргаагүй. Өмгөөлөгч нарын тайлбарыг дэмжиж байна гэв.
Шүүгдэгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай гэр шатсан мөн 2 жил цагдаа шүүхээр яваад залхсан тул үнэхээр болъё гээд давж заалдах гомдол гаргаагүй. Өмгөөлөгч нарын тайлбарыг дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.А*******, Б.Б*******, Р.Б******* холбогдох эрүүгийн *************** дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийг заасан бөгөөд 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ.” гэж мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “”гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал , …3 дахь хэсгийн 3.6.гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хураах үндэслэл тус тус тусгахаар заасан байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А*******, Б.Б*******, Р.Б******* нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд улмаар шүүгдэгч нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл хайгуул , олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл, олсон орлого 637,795,200 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулах илүү гарсныг нь улсын орлогод оруулах нь зүйтэй гэж дүгнэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8.-д “хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай тусгана гэснийг зөрчин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тодорхойлох хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж 637,795,200 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар дүгнэсэн байдлаа орхигдуулж шийдвэрлэжээ.
3.Ийнхүү шүүх шийтгэх тогтоолд гаргасан алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар заасан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон орлогын талаар дүгнэлт хийх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэв.
5.Иймд шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэсэн прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хүчингүй болгох нь зүйтэй байна.
6.Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс прокурорын эсэргүүцэлд хариу тайлбар гаргахдаа шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй, эргэлзээ бүхий байдал байхад шүүгдэгч нарыг шүүх гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй, гэм бурууг тогтоож чадаагүй тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн тайлбарт дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1, 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С***** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Прокурорын гаргасан эсэргүүцлийг хангасугай.
3.Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН